Оруулсан : Ж. Лувсандорж 2009-08-05 11:41:41

НЭРНИЙ УТГА УЧИР

Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг билээ. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдарна.
Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй.
О.Дашбалбар агсаны хэлдэгээр “Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн...
Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учирыг олж таниарай. Аав ээжээсээ асуугаарай. Тэгээд нэрнийхээ утга учрийг бичвэл олон хүнд танин мэдэхүйн ач холбогдолтой шүү.
Бас нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг юм билээ. Жишээ нь, хүүхэд тогтдоггүй айл хүүхэддээ Муу нохой, Өөдөс, Шаазан, Гөлөгөө г.м дорой нэр өгч тогтоодог ёсон бий. Хүү тогтдоггүй айл хүүдээ эмэгтэй нэр өгдөг тохиодол бас бий.
Байгууллагын нэрний хувьд ч бас сонирхолтой баримтууд байдаг. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компаний нэрүүд их утга учиртай, сонин түүхтэй байдаг юм бил ээ. Сонссон мэдсэн түүхээ бичээрэй.
Алдаж унагавал гангар шаазан шиг нэр минь
Aриглаж хайрлавал ган хөшөө шиг нэр минь
Өөрийг чинь хайрлах сэтгэлийн эрхээр
Өнгөтэй яваа болохоороо
Нэг л цагт орчлонг орхин одохдоо
Нэр минь чамайгаа үлдээхийг хүснэм
Өөрт ноогдсон хувь заяаны тохиргоо энэ л нэрээ хайрлаж яваарай

Сэтгэгдлүүд


  • B. Bayashulang 2010-09-10 11:11

    Манай сэхээтэн бичгийн хүмүүсийн жишгээр хүүхэддээн Монгол бичгийн галигаар нэрийг нь өгнө, Бас төвд биш жинхин Монгол нэр. Илүү соносголонтой соносогддог. Мөнгхэ , Энг-үн гэх зэрэг

  • Н. Намжилсүрэн 2010-09-10 15:02

    Төвд нэр нэг хэсэгтээ л байх байхаа.
    Христ шашинтнууд Библи дээр гардаг нэр өгдөг шиг.

  • М. Азхүү 2010-09-10 16:09

    Миний нэрийг өвөө маань өгсөн цаасан дээр бичээд ах эгч нараар таалгасан гэдэг 5 үсэгтэй дундаа Х үсэгтэй гэж хэн ч таагаагүй сүүлдээ бүр гахай, нохой, тахиа гэж үзсэн хэ хэ утгын тухайд мэдэхгүй түвд мүвд нь биш байхаа зүгээр л энгийн ийм сайхан нэр өгсөнд өвөөдөө баярладаг

  • Z. Giihnaran 2010-09-10 17:15

    he he goy l nertei humuus bna daa gebch minii neriig guitseh hun alga daa er ne huuheddee hund ner ogohdoo bogino ner ogbol zugeer shuu hunii neriig buten duudah ystoi gesen

  • Z. Giihnaran 2010-09-10 17:19

    монголд эрэгтэй нэрнээс БатЭрдэнэ.эмэгтэй нэрнээс Алтанцэцэг хамгийн их бдаг

  • Э. Буянжаргал 2010-09-10 17:52

    Миний нэрийг эмээ маань өгсөн. Мэдээж утга учиртай. Би нэрэндээ хайртай

  • N. Sndr 2010-09-10 18:52

    бага байхад нэрнээсээ их ичдэг байсан.багш нар нэрийг дуудахгүй алгасаад л,зарим нь хэлж чадахгүй янз янзаар хэлээд л.одоо бол нэрэндээ аймар дуртай

  • А. Ганбат 2010-09-10 19:11

    Өвөө минь өгсөн,
    Ган+Бат: Бүх юманд ган шиг бат зогсож өөртэй итгэлтэй амьдраарай гэж өгсөн болов уу... Би хичээж л байна НЭР ХУГАРХААР ЯС ХУГАРАГ. Нэрээ өндөрт өргөж яваарай !!!!

  • Ж. Zolzaya 2010-09-10 20:42

    Би ч гэсэн нэрэндээ хайртай . Нэрээ хайрлаж ,утгатайгаар авч явахыг хичээдэг дээ бас хичээх ч бно

  • Д. Буянхишиг 2010-09-11 01:22

    миний нэрийг намайг эх барисан эмч өгсөн гэсэн...буянтай нэр шүү...

  • Д. Буянхишиг 2010-09-11 01:23

    нээрээ өөрийнхөө нэрийг өгсөн гэсэн

  • Б. Норовсүрэн 2010-09-12 08:19

    1. Хэрбалайф
    Тус компанийг үндэслэгчийн ээж нь урлагын хүн байсан бөгөөд жин барих, тураах эмнүүдийг маш их хэрэглэдэг байсны улмаас 38 насандаа эмний хордлогоор нас барсан учир, эрүүл аргаар турах, жингээ барих аргуудыг судлаж үүний үндсэн дээр ХЭРБАЛАЙФ цэвэр ургамлын гаралтай биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болсон байна.

    2. Дэлл
    Майкал Дэлл 13 настайгаасаа бизнсеийн гараагаа эхэлсэн тэр үедээ марк цуглуулан худалдах замаар компьютер худалдан авах ганцхан зорилготой ажилладаг байжээ. Тэрээр маш их шаргуу хөдөлмөрөлөж байсан тул аав нь төрсөн өдрөөр нь өөрийнх нь цуглуулсан мөнгөн дээр нь мөнгө нэмж компьютер авч өгсөн даруйд Майкал Дэлл эд анги бүрээр нь салгасанд эцэг нь тун дуруйцэж зэмлэсэн авч түүний зорилго нь хэрхэн ажиллахыг судлах л байлаа. Тухайн үед комьютеэр 3000 орчим доллор буюу маш өндөр өрөгтэй байсан.

    3. Бенз
    К.Бензийн эцэг нь сайн механикжуулагч төдийгүй маш хүнлэг хүн байсан. Түүнийг 2 настай байхад эцэг нь хамт ажилладаг хүндээ туслах гэж маш хүйтэнд гадаа ажилласны улмаас хатгаа авч нас барсан байдаг. К.Бенз багаасаа техник маш сонирхолтой байсанд ээж нь их дургуйцдэг байсан. Машин үйлдвэрлэхээсээ өмнө төмрийн үйлдвэртэй байсан бөгөөд олон нийтэд танигдах болсон нь Хатан хааны гэрэл зурагчин нимгэн төмрийг өнглүүлэх гэж олон газраас явсан ч түүний гэрэл ойлгогч нимгэн лист төмрийг өнгөлөх газар олдоогүй бөгөөд харин К.Бенз маш сайн өнгөлж өгч түүний хараанд өртөж хэвлэл мэдээллээр танигдах болсон. Уриалгахан тусархаг зантай хүн байсан.

    4.Хилтон
    Тэрээр гудамжинд амьдардаг хүү байсан. Түүний амьдардаг байсан гудмууд нь үрглэж тухайн үеийн дээд зэргэлэлийн зочид буудлын гадуур амьдрах бөгөөд би хэзээ нэгэн цагт үүнээс ч том буудлын эзэн болно гэж маш их хүсдэг бас ярьдаг байсан. Тэрээр дэвсэж суусан сонингийн тасархайгаа унших зуураа Хаус 1$ оор зарна гэсэн зарыг уншингуутаа л шууд зарын дагуу очиж худалдаж авсан. Учир нь тухайн Хаусны эзэн нас барахдаа байшингаа зараад мөнгийг нь нууц амрагтаа өвлүүлэн үлдээхийг эхнэртээ гэрээслэн үлдээжээ. Мэдээж эхнэр нь хуулийг биелүүлж 1$ оор хаусыг зарж мөнгийг нь нөхрийхөө нууц амрагт нь өгсөн байна. Ингэж Хилтон анхныхаа хаусыг борлуулан эхлэлтийн хөрөнгөтэй болж өдгөө дэлхийн сүлжээ зорчид буудлын эзэн болсон байна.

  • П. Nadalsuren 2010-09-15 22:51

    Надал гэж монголоор юу орчуулах болоо. уг нь төвд нэр, ард нь сахиус дагалддаг. Миний нэрийг хүмүүс лавлаж асуудагт тийм санагддаг байсан. Нэг их нийтлэг нэр биш болоод тэр байх. хүүхэд байхдаа нэрнээсээ ичдэг байсан. миний амидаа одоо болтол таараагүй л явна.

  • Ц. Дэлгэрсайхан 2010-09-17 11:19

    Намайг Цэдэнсодномын Дэлгэрсайхан гэдэг. Сайхан монгол нэр дээ. Гэхдээ минийх шиг нэртэй эрэгтэй хүн олон байдаг юм байна лээ.

  • Э. Ц Э Л М Э Г 2010-09-22 18:39

    сайхан нэр

  • Х. Erka 2010-09-22 18:50

    намайг Ержан гэдэг.Монголоор Эр-хүн гэж орчуулдаг юм билээ. 10 жилд байxад багш нар нэрийг минь дуудаx гэж xэсэгтээ л юм болдог байж билээ

  • Ж. Дөшбат 2010-10-23 21:09

    миний нэрийг Жамцын Дөшбат гэдэг. Жамц баяны охин. ердийн монгол нэр боловч бас ховор нэр. надад л ганцхан байх ёстой гэж бодоод байгаа. их харамч бололтой.

  • Г. Солонго 2010-10-23 22:51

    Би зуны бороотой, нартай, солонго татсан өглөө төрсөн юм билээ. Эх барьж авсан эмч миний нэрийг өгсөн гэдэг. Дараах нэрүүдийг авах сонголтууд байсан гэсэн:

    ЦАЦРАЛ
    БӨХ МӨНГӨН ШИГШИРГЭ
    АНХТУЯА

    Бөх мөнгөн шигширгэ байхдаа яахав дээ хэ хэ . Нэрээрээ бахархдаг аа. Учир нь миний нэрийг ихэнх хүн бүтнээр дууддаг. Их билэгшээдэг шүү. Хааяа хэн нэг нь Соко, Соогий гэдэг л юм.Гэхдээ л ихэнх тохиолдолд СОЛОНГО гэж дуудуулдаг аа

  • *. Jargal 2010-10-25 14:42

    бага байхдаа Идэвхтэн гэж нэрийг сонсоод гүй ээ, нээрээ Идэвхтэн байхдаа яахавдээ гэж үхтлээ инээж билээ.

  • *. Jargal 2010-10-25 14:43

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold