Оруулсан : Н. Өлзийбат 2009-08-17 09:54:52

Гэр хороололд кабелийн телевиз

Гэр хороололд тавигдах боломжтой ямар ямар кабелийн телевиз байна. Ямар ямар суваг цацагддаг суурилуулалтын хураамж болон сарын төлбөр нь хэд байдаг талаар мэдээлэл өгч туслана уу

Сэтгэгдлүүд


  • О. Амгаланбаатар 2010-12-20 13:43

    NATIONAL cabel tv гэж байгаа. энэ телевиз нь бүх дүүргүүдийн гэр хорооллын нэлээдгүй хэсэгт нь гарах юм. холболтын хураамж үнэгүй. сарын суурь хураамж нь 4000 төгрөг. star world, star news, ESPN, BBC world, cartoon network, MTV, Discovery channel Монголыцн бүх сувгууд гээд нийт 60 суваг гардаг. үүнийг сонирход үзээрэй

  • L. Zayzaga 2010-12-20 14:21

    сансар катв р гол нь монголын бүх сувгууд гардаг. Сансар КаТВ 313759, 313752. Агаарын олон сувгийн Эм Ди Эс 7012-0112

  • Э. Батцэцэг 2010-12-21 09:46

    наад National Cable TV чинь гарч байгаа юмуу, гарах гэж байгаа юмуу нэтээс хайсан юу ч олдохгүй байна. утас хаяг нь байна уу

  • Б. Болдбаатар 2010-12-30 15:10

    National Cable TV гэж байдаг юм уу нэт-с хайгаад олдохгүй байна.

  • О. Амгаланбаатар 2010-12-30 16:11

    натионал кабелийн тв захиалга авах утас 70008000 цахилгаан холбоо компаний кабел тв юм байгаан

  • Б. Болдбаатар 2011-01-20 18:32

    гэр хороололд хүрэгүйт байна лэээ.

  • ш. Дарамбазар 2011-07-05 11:23

    МНБСИ -г битгий аваарай чанар муутай, дээр нь ямар ч үйлчилгээ байдаггүй юм байна.

  • М. Тэнүүн 2011-07-17 18:50

    Гачууртад манай энэ хавьд /бензин колонкоос хойш/ ямар ч кабелийн ТВ байхгүй. Сансар руу утасдаад асуусан чинь танай хэсэгт гарахгүй гэсэн. МNBC рүү нь утасдсан чинь БЗД хариуцсан хүний утас гээд өгөхөөр нь хагас өдөр утасдаад утсаа авдаггүй юм билээ. Сонин л үйлчилгээтэй газар санадсан. Сүүлд нь захирал руу нь утасдуулсан чинь манай хэсэгт гарахгүй нь тодорхой болсон. За тэгээд гадаа антенаар аргалж байна, тэр нь ч бас сайн гарахгүй хагас дутуу 4 суваг үзэж байгаа. Хөдөөний сумын төвийн айл шиг л байна даа. Тэд нар чинь харин 6 суваг үздэг юм билээ. Гачууртад антенн тавихдаа нөгөө кабель авдаг хэсэгт нь тавьчихсан юм уу яасан юм гадаа эн хавьд гадаа антенаар муу гардаг. Ганц арга нь хөдөөний малчин айл шиг сансрын тавган антенн тавьж 18 суваг үзэх. Нмэлт таваг тавиад сувагаа нэмж болох юм шиг байна лээ. Одоогоор судалж үзэж байна.

  • Г. Ган-Эрдэнэ 2011-07-21 17:40

    MNBC-ийг битгий сонгоорой. Үнэхээр чанар муутай юм билээ. Хэдэн гадаад сувгууд нь гацаад бараг л гарахгүй. Монгол сувагнууд л үзнэ гээд бодчих. Лагерь дээр байхад харин зүгээр юм билээ.

  • Б. Болортуяа 2011-07-22 16:56

    мнбс чинь аль компанийх юм бэ туслаач аваад тавьчихсан чинь удахгүй таслаад хаячихвал яана ааа

  • У. Мөнхбаяр 2011-09-28 16:13

    Сансар кабелийн телевизийн МДЧС-ыг Цайзын ойролцоо тавиулсан хүн байна уу? Энэ хавьд гарах болов уу?

  • П. Хосоо 2011-10-18 23:52

    ДДэшТВ-н 55 сувгийн үйлчилгээ нэвтэрлээ. Шинэ Фулл ЭЙЧ ДИ буюу өндөр нягтралтай хүлээн авагчаар та монголын хаана ч дан тавган антеннаар 60 хүртэлх сувгуудыг, давхар антеннаар 100 хүртэлх сувгуудыг хүлээж авах боломжтой боллоо. Бид хамгийн сайн чанарыг хамгийн сайн үйлчилгээтэй боломжийн үнээр санал болгож байна.

    Монголын бүх сувгуудыг гадаадын шилдэг 15 сувгийн хамтаар нэг сард 5500₮-р хүлээж авна. Лавлах утас: 1998, 98980000.

  • Н. Saintsog 2011-10-19 12:25

    Сансар кабелийн охин компани болох MDHS компани гэр хороололд, Сансар дижитал компани нь алслагдсан хэсэг болох зуслангийн хэсэгт кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлдэг.
    MDHS компанийнх 60 орчим сувагтай. Сарын 6000, Төхөөрөмж нь 84000, Утас нь 7012-0112
    Сансар дижитал компаниынх 40 гаран сувагтай. Утас нь 331019

    Сувгийн тооны хувьд хамгийн олон монгол сувагтай. Гадаад сувагууд нь олны үзэх дуртай сувгууд байдаг.

  • Н. Saintsog 2011-10-19 12:28

    Харин гэр хороололд шилэн кабелээр Кабелийн телевиз, Интернэт, Телефон үйлчилгээ үзүүлж байгаа компани бол Сансар интернет ХХК.
    Хамрах хүрээ нь одоогоор ЧД 14-р хороо /5 буудалд/.
    Утас 7012-0000.
    Мэдээж цаашдаа бусад дүүргийн гэр хороололд сүлжээгээ удахгүй оруулна.

  • Д. Болортулга 2011-11-02 12:48

    Манайх Хужирбуланд байдаг. Тэр хавид гайгуй гарчихаар ямар ТВ байна. MNBC-г хүмүүс их муугаар л ярих юм. Яавал дээр вэ найзуудаа?

  • Ц. Бямбатүвшин 2011-12-22 16:39

    Маш хэрэгтэй сэдэв байна. http://www.ddishtv.mn/uilchilgee-bagtsiin-tuhai.html ийшээ ороод үзээрэй... Дажгүй санагдаж байна.

  • D. Ganbaa 2011-12-22 16:52

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • М. Тэнүүн 2011-12-22 17:08

    ДДэшТВ тавиулах гээд борлуулагч гь болох Шинэ зуун гэдэг дэлгүүрт очлоо. 170 мянгаар захиалав. Хүлээн авагч /станц/ нь тасарсан байгаа юм байна. Асуусан хүн маш их харагдана лээ. Захиалга ч их байгаа бололтой. Хажуу талынх нь Малчин дэлгүүрт ч станцаа асуусан хүмүүс байсан. Бараг сар боллоо, яасан бэ л гээд байна. Хөдөө гэлтгүй холтын захын гэр хорооллынхон захиалга өгөөд ачааллаа дийлэхээ байсан байгаа бололтой. Манай энэ хавьд үүнээс өөр гарчих даанч ТВ алга даа.

  • Ц. Бямбатүвшин 2011-12-23 10:19

    Дэлгүүр дээр нь дууссан. Захын ойр хавьд манай гэрээт борлуулагч нар байгаа гээд байсан өө дууссан юм байна л даа. Гэхдээ бас эднийх гадаадын хэдэн суваг гардаг юм бол? За өөр ямар кабель байдаг юм болоо? Аль нь сайн юм болоо?

  • П. Хосоо 2012-01-04 14:17

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold