2009-08-27 21:50:59

Pollock

Уран зургын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Жэксон Поллок АНУ-н зураач, /1912-1956/ абстракт эксперсионист чиглэлээр бүтээлээ туурвидаг. yahoo-н түүхэнд үлдсэн агуу зураачдаас хоёрт нь танилцуулж байна.

Wyeth, N. C. [Newell Convers] (1882-1945)

Pollock, Jackson (1912-1956) абстракт эксперсионист

Warhol, Andy (1928-1987) -Энди Уорхэль- Нөгөө алдарт хашгираан гэднг зургыг зурсан

van Gogh, Vincent (1853-1890) -Нөгөөх Ван гог -Чихээ огтолдог имперсионист

Dalн, Salvador (1904-1989) -Нөгөө гайхал Сальвадор дали сурреалист

Picasso, Pablo (1882-1973) -Пикассо надаар хэлүүлэлтгүй

Mirу, Joan (1893-1983) -Миро гайхалтай уран сэтгэмж

Haring, Keith (1958-1990) -Зураг нь бидний өдөр бүр харагдаж байдаг даа. Гэтэл нэрээр нь олон мэдэхгүй л боловуу.

van Rijn, Rembrandt (1606-1669) -Рембрант бүгд л мэднэ

Giger, H.R. [Hans Rudi] (b. 1940)- Жигэр . Бидний мэдэх зураач Борис-н загалмайлсан эцэг гэж болно.

Lowry, L.S. (1887-1976) Английн алдарт зураач

Leonardo da Vinci (1452-1519) - Нөгөөх чинь

O'Keeffe, Georgia (1887-1986) Зурсан цэцэг нь ч гайхалтай шүү

Monet, Claude (1840-1926) (16) -Монэ агуу агуу. үнэндээ кайф

Lichtenstein, Roy (1923-1997) -нөгөөх сериал зургыг үндэслэгч

Rivera, Diego (1886-1957) (13) -Мексикийн алдарт зураач монгол дээр кино нь гарсан

Roerich, Nicholas (1874-1947) -Монгол гаралтай оросын зураач, Монгол төвд судлаач, түүхч, аялагч, зураач хүн байсан.

Buonarroti, Michelangelo (1475-1564) -Нөгөө алдарт Микель Анжэло бүгд мэднэ.

За одоо зургыг нь тавина. Мэддэг хүн байвал хамт тайлбарлаад явуул сайн байна. Хатдаа кайфыг мэдэрцгээе

2010-11-29 22:58-д бичсэн тодруулга.
Дээр оруулсан зураачдийн онцлогт нэг андуураад оруулсан өгүүлбэрээ залруулан тодотгож байна.



Warhol, Andy (1928-1987) -Энди Уорхэль- Нөгөө алдарт хашгираан гэднг зургыг зурсан гэдгийг хашгираан гэдэг үгний оронд Мерлин Монро гэж залруулж уншина уу. Хашгираан зургыг Эдвард Мунк зурсан.

Сэтгэгдлүүд


  • S. АСААНЖ 2009-08-27 23:26

    Казимир Малевич Алдарт / Чёрный квадрат / зураг Энэхүү зургыг Харахад хэн ч зурчихмаар зураг нь Өрнийн бүх философи-г өөртөө багтаажээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж болох ч . Малеви энэхүү зургаа зурахдаа эхэлж хар загалмай зураад түүнийхээ огтлолцолд үүсэх дөрвөлжин дүрсыг тасадан авсан гэдэг. Загалмай бол олон бэлэгдэлтэй байдаг . Мөн амьдарлын босоо ба хэвтээ огтлолцолын уулзвар цэг юм.Үхэл амьдрал, хууль цааз, шашин штлэг, бүгдийг багтаасан мэт санагдана. Энэхүү хар дөрвөлжин зургаа охиндоо гэрээслэн үлдээсэн байна. та бүхэнд нэмэлт тайлбар байвал нэмээрээ.

  • S. АСААНЖ 2009-08-27 23:47

    Rene Magritte нөгөө хүний хүү хэмээх зураг. /The Son of Man / Есүсийг хүний хүү гэдэг байжээ учир нь бурхан байж хүнээс төрсөн тул тэгсэн байх. Энэхүү зургыг Магрет зурахдаа эхлээд залууг зурсан байна. Улмаар тухайн зургаа газар тавьж нөгөө залуугын аман дээр алим байрлуулаад дахин зуржээ. Утга нь Эр хүн Адам ева-н үгэнд орон мэдлэгийн алим идсэн бөгөөд түүний уршгаар хүн богино насалсан , бас зовох болсон гэсэн хуучин гэрээний гүн ухаан явдаг байна. Энглишүүд эр хүний төвөнх-г Adam's Apple гэдгээ. Адам алимаа идэж байгаад тээглэсэн бололтой . түүнээс хойш эр хүн төвөнхтэй болсым байх. за ямарч байсан та бүхэн дэлгэрүүлж судлаарай.Бас л их ухаан зарж ойлгох золиг байгаан.

    энэ өмссөн хувцас нь еудейн шашны хувцас мөн үү.. Тэгсэн мөртлөө сахалгүй байхын.. за за шашин судлаачид хэлнэ биз.

  • S. АСААНЖ 2009-08-27 23:57

    Энийг хараач тэнгэр уйлж байна.. Тэгсэн нөгөө хүний хүү явж байхын.. цааш нь өөрөө дэлгэрүүлж бодоорой гоё сэтгэсэн байна. бас аймар фило юм шиг байна.

    GOLCONDE -1953

    GOLCONDE гэдэг чинь юу билээ тэгээд л бодоод байж дэ хэхэ

  • S. АСААНЖ 2009-08-28 00:00

    Орой болсон байна .. маргааш зурагнуудаа нэмж тавина ..Та бүхэн бас нэмээрэй .. сайхан нойрсоорой..

  • S. АСААНЖ 2009-08-28 11:34

    Энди Уорхэль 1928 онд АНУ пенсилвани-д төрсөн . Поп арт чиглэлийн төлөөлөгч . кино хийдэг байсан.
    Түүний бүтээлүүдээс:


    Marilyn Monroe 1967 Hot pink
    Тэр үед энгийн зүйл өөрөө урлаг болох талаас нь харж эхэлсэн Marcel Duchamp-н "readymades." урсгал ч мөн тийм.





  • S. АСААНЖ 2009-08-28 12:28

    Норвегийн эксперсионист зураач Эдвард Мүнк. Осло-н ойролцоох Экэберг уулсын хавьд :

    Энэ зурагыг хүн бүхэн харсан байх . M tv -н рекламаар гардаг.Хашгираан гээд зураг. /The Scream/ 1893


    One night I was walking along a lane,
    on one side stood the town and underneath the Fjord,
    I was tired and sick.
    I stopped to look beyond the fjord
    - the sun was getting down -
    the clouds were tinged with a blood-red,
    I heard a cry to cross Nature:
    I almost thought of hearing it.
    I painted this picture,
    I painted the clouds like true blood.
    Colours were crying.
    Edvard Munch.


    Without fear and disease,
    my life would be like a boat without oars.

    Edvard Munch.
    ТHE MADONNA
    1894-1895

  • М. Эрдэнэбулган 2009-08-28 12:33

    өөр зураг үзье

  • С. Болдбаяр 2009-08-28 12:41

    Go on...

  • B. Alice 2009-08-28 12:47

    хэхэ энэ хашгираан гэдэг зургийг их олон харж байсын байна сонирхолтой сэдэв байна шуу нэмж зураг оруулаарай =)

  • Х. Баясгалан 2009-08-28 13:26

    Copy paste хийлээ л гээд байх юм. Энэнд чинь тэгэж их эмзэглээд байх ямар шаардлага байнаа. Тээр тэнд интертетийн мухарт байгаа хүнд хэрэгтэй мэдээллтийг олонтойгоо хуваалцахад юу нь буруу байгаан. гол нь эх сурвалжаа тавиж байвал зүгээр. Өглөө ирлээ biznetwork-оо нээлээ тэндээс шинэ содон мэдээлэл авч байвал болоо юм бишүү.


    "GOLCONDE -1953" энэ зураг таалагдлаа. Pink Floyd-н албумны ковер, клипүүд нэг иймэрхүү байдаг. сонсоод нэг үзээрэй.

  • S. АСААНЖ 2009-08-28 13:45

    Ван Гог . /Vincent van Gogh/ Энэ хүнийг мэдэхгүй хүн үгүй бизээ.Недерланд /1853-1890/ Аав мисионер байсан боловч Ван гог өөрийн замаар явсан. Францад очсон нь түүний хувь өөрчлөлт эхэлснийг зарласантай адил байлаа. Пост имперсионист, эксперсионист байсан. Түүнийг наран цэцэг хэмээх зургаар нь бид сайна мэднэ.Амьд ахуй цагтаа ганхцхан зураг зарсан. Түүнийг нь японы аялагч бүсгүй авжээ. Хожмоо тэр ийм агуу хүний зургыг авсандаа баяжсан байхаа .. хэхэ.. Ван Гог бол Гоген -той маш дотны найзууд байсан бөгөөд Гогеныг Тайти явахад өөрийнхөө чихийг огтолсон гэнэ. өрөөсөн чихээ. Тэр үедээ өөрийнхөө зургийг зурсан байна.

    Autoportrait 1889

    Мөнгө төгрөгний дутагдалтай маш хүнд амьдралыг туулсан. Байрны подволд бүх будаг зургийн хэрэгслээ базааж аваад гарахгүй бараг хагас хорионд амьдардаг байв.


    The Starry Night
    1889
    Түүнийг Францад очихоос өмнө зурж байсан зураг бол энэ.. Төмс идэж буй хүмүүс гэхииму .. Төмс идэгчид гэж орчуулах уу. За ямарч байсан Ван Гогын шал өөр байсныг илтгэх сонин зураг.


    The Potato Eaters 1885

    Энэ бол монголоор цахилдага цэцэг Тэнд ганц цагаан өнгө өгсөн байгаа нь яг алтан огтлол дээр нь байдаг. сүүлд алтан огтлолыг тайлбарлаж өгье.



    Энэ их сонин зураг . Гогеныг явсны дараа Ван гог өөрийн унтлагын өрөөгөө зурсан байгаа юм. Бүх юм хос хосоороо байгаа.

    The bedroom

    Shoes



  • Б. Мөнхжаргал 2009-08-28 13:48

    Ёссссстой хэрэгтэй сэдэв байна даа. Дахиад олон зурагнууд оруулаарай. Мэдээж тайлбарыг нь мартваа!!! Тайлбар гэдэг бол давс нь таарсан хоол л гэсэн үг шүү дээ.

  • S. АСААНЖ 2009-08-28 13:53

    Би энэ бүхнийг өөрөө зохиогоогүй тул эх сурвалж ашиласан болно. Би зураач биш. Бат-оргилд. Чи бүх зүйлийг өөрөө хийдэг байх .. дандаа нээлт хийдэг биз .

  • B. Alice 2009-08-28 13:56

    the starry night gedeg zurag ih goe yumaa bs ter tsahildag tsetsegnuud ni goe yum uur saihan zuragnuud baival oruulaarai

  • С. Болдбаяр 2009-08-28 14:02

    Тэр одот шөнийн зураг их давгүй зураг байна. Ханандаа өлгөчихмөөр зураг санагдлаа хэхэ.

  • М. Эрдэнэбулган 2009-08-28 14:12

    энэ сэдэвээ минимум 2-3 хуудас зураг болгочих

  • S. АСААНЖ 2009-08-28 14:18

    Манайхан өнгөний мэдрэмж илүү хөгжсөн болотой. Тиймээс та бүхэндээ зориулж Монэ-н жинхэнэ имперсионисмийг өргөн барьж байна. Клауд Монэ та бүхэнд кайф өгнө гэж бодож байна.

  • S. АСААНЖ 2009-08-28 14:30

    Миний мэдээллийн эх сурвалж бол зүгээр л yahoo өмнө нь сонирхдог басан учир жоохон сонссон дуулснаа.. та бүхэнд хүргэж байгаан. Зураачынхаа нэрыг бичээд энглишээр хайгаад мэддэг хэдэн зураг гарч ирүүл тайлбарлахаас өөр юм байхгүй.

  • Б. Мөнхжаргал 2009-08-28 14:42


    Санжаасүрээн чи энэ чиглэлээр их сонирхож цуглуулдаг юмаа даа? Чамд хэр олон цуглуулга байгаа вэ, хэний ямар зураг болох гээд маш сайн мэдээлэлтэйгээр оруулбал сайн байна шүү. Үнэндээ бол би энд зураг нэмэгдэхийг хүлээгээд бас нэгд нэгэнгүй хадгалж авч байгаа. Надад маш их таалагдаж байнаа. Дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

    .

  • S. АСААНЖ 2009-08-28 14:43

    Монгол дээр нэг кино гар байсан та бүхэн санаж байгаа бол мүзей-с зураг хулгайлдаг. Зургыг нь буцаагаад музейд нь өөр зураг болгоод буцаагаад тавьчихдаг. санаж байгаа бол тэр кинон дээр залуу асуудаг .. Хэрвээ танд боломж олдоод нэг зураг авах бол та ямар зураг авах вэ гэж .. Гэтэл нөгөө хүүхэн .. Монэ -н Ватерлоо-н гүүр гээд зурагруу заадаг .. тэр зургыг тавьж байна.