Pollock
Уран зургын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Жэксон Поллок АНУ-н зураач, /1912-1956/ абстракт эксперсионист чиглэлээр бүтээлээ туурвидаг. yahoo-н түүхэнд үлдсэн агуу зураачдаас хоёрт нь танилцуулж байна.
Wyeth, N. C. [Newell Convers] (1882-1945)
Pollock, Jackson (1912-1956) абстракт эксперсионист
Warhol, Andy (1928-1987) -Энди Уорхэль- Нөгөө алдарт хашгираан гэднг зургыг зурсан
van Gogh, Vincent (1853-1890) -Нөгөөх Ван гог -Чихээ огтолдог имперсионист
Dalн, Salvador (1904-1989) -Нөгөө гайхал Сальвадор дали сурреалист
Picasso, Pablo (1882-1973) -Пикассо надаар хэлүүлэлтгүй
Mirу, Joan (1893-1983) -Миро гайхалтай уран сэтгэмж
Haring, Keith (1958-1990) -Зураг нь бидний өдөр бүр харагдаж байдаг даа. Гэтэл нэрээр нь олон мэдэхгүй л боловуу.
van Rijn, Rembrandt (1606-1669) -Рембрант бүгд л мэднэ
Giger, H.R. [Hans Rudi] (b. 1940)- Жигэр . Бидний мэдэх зураач Борис-н загалмайлсан эцэг гэж болно.
Lowry, L.S. (1887-1976) Английн алдарт зураач
Leonardo da Vinci (1452-1519) - Нөгөөх чинь
O'Keeffe, Georgia (1887-1986) Зурсан цэцэг нь ч гайхалтай шүү
Monet, Claude (1840-1926) (16) -Монэ агуу агуу. үнэндээ кайф
Lichtenstein, Roy (1923-1997) -нөгөөх сериал зургыг үндэслэгч
Rivera, Diego (1886-1957) (13) -Мексикийн алдарт зураач монгол дээр кино нь гарсан
Roerich, Nicholas (1874-1947) -Монгол гаралтай оросын зураач, Монгол төвд судлаач, түүхч, аялагч, зураач хүн байсан.
Buonarroti, Michelangelo (1475-1564) -Нөгөө алдарт Микель Анжэло бүгд мэднэ.
За одоо зургыг нь тавина. Мэддэг хүн байвал хамт тайлбарлаад явуул сайн байна. Хатдаа кайфыг мэдэрцгээе
2010-11-29 22:58-д бичсэн тодруулга.
Дээр оруулсан зураачдийн онцлогт нэг андуураад оруулсан өгүүлбэрээ залруулан тодотгож байна.
Warhol, Andy (1928-1987) -Энди Уорхэль- Нөгөө алдарт хашгираан гэднг зургыг зурсан гэдгийг хашгираан гэдэг үгний оронд Мерлин Монро гэж залруулж уншина уу. Хашгираан зургыг Эдвард Мунк зурсан.








Ё. Гантулга 2009-08-29 14:46
Сонирхолтой байлаа. Үргэлжлүүлээрэй
S. АСААНЖ 2009-08-29 15:46
Аугаа зураачдын хажуугаар ганц дусал мааги цуу дусаачья.. Нээх их хуучраагүй Оросын амт.. Удахгүй Оросын акулуудын зургыг тавина.



Andris Leimanis Fall
Сергей Басов, После дождя
Покрупнее и поярче
М. Эрдэнэбулган 2009-08-30 07:13
После дождя +
S. АСААНЖ 2009-08-31 00:33
Та бүхэндээ мөн л Испаны зураачаар учран золгож байна. Гэхдээ энэ удаад Кубизмыг үндэслэгч гэхээр....












ойлгомжтой . Алдарт Пикасо ............. Пикасо /1881-1973/ зураач, барималч, сийлбэрч тэрбээр уран зургын ертөнцөд шинэ салхи , шинэ агаарыг авчирч өгсөн гавьяатан билээ.
Иймэрхүү эр байлаа.
picasso weeping woman 1937
Түүний бүтээлүүдийг ийм үеүүдэд хуваасан байдаг
Before 1901 - 1901 оноос өмнөх үе
Blue Period - Цэнхэр үе
Rose Period - Ягаан үе
African-influenced Period - Африк өнгө аяс нөлөөллийн үе
Cubism - Кубисм
Classicism and surrealism -Классик ба сюрриализм
Энэ бол Нэгдсэн Үндэсний байгууллагын үүдэнд байдаг Герника хэмээх зураг юм. Кубизмын гол төлөөлөл болсон зураг. Кубизм бол геометрын дүрсээр санаагаа болоод ахуйг илэрхийлдэг урсгал.
Guernica (1937)
Герника бол Испаний нэгэн тосгон бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Германы дайралтанд өртөн юу ч үгүй болтлоо бөмбөгдүүлсэн юм.
Үүнийг сонссон Испани эр цус нь огшин энэхүү бүтээлээ туурьвисан байна. Тэр үед Германчууд өөрсдийгөө дээд гаралтан Ари үндэстэн гэж үздэг байсан тул урлагыг бас ихээр шохоорхоно. Нэгэн өдөр Пикасо-г Германы офицер дуудан Герника-г чи бүтээсэн үү хэмээн асуусан байна. Пикасо хариуд нь . Би биш та нар бүтээсэн гэжээ. Өнөөх эр маданд орлоо гэж бодсон уу яасан Пикасо-г яв хэмээн зандрангуй хэлээд явуулсан байна.
Түүний бүтээлүүдээс:
Энэхүү зураг нь 55 сая Америк доллараар үнэлэгдсэн юм. Монгол төгрөгөөр бол 60 гаран тербум .
Reproduction of the painting of Pablo Picasso Portrait of Suzanne Bloch stolen from the Sao Paulo Art Museum.
Мань мэт үүнийг нэг саяар ч авахгүйн байна. Аргагүй билгийн нүд дутаж байгаа болой.
Энэ бээр нөгөө шантрашгүй тэмцэгч бөгөөд хувьсгалч Че Гевар. Тэрээр Коммунизмыг куба-д авчирахад гол роль-г гүйцэтгэсэн нэгэн бөгөөд улмаар халууран Өмнөд Америкт хувьсгал экспортолж яваад чадарсан билээ.
Үнэхээр агуу хүн билээ.
Пикасо уран зурагт сэтгэлгээний шинэ үе авчирсан бол Пикасо Ситроен авто машины ертөнцөд өөрийн өнгөө гайхуулж байна. Түүний нэрээр нэрлэсэн нь бас утгатай бизээ. Ситроен мотортой бусад авто машинууд юм ярьж чадахгүй билээ.
Paris Auto Show 2008
Аргагүй сайхан машин байна.
Түүгээр ч зогсохгүй Пикасо-н цэнхэр үе-г нүүрний будалтанд хүртэл оруулан загвар өмсөгчид гангарах болжээ. Сэтгэлгээний өвчлөл гэгч энэ буй за.
Dora Maar au Chat, 1941
Picasso Ma Jolie Woman with Zither or Guitar 1911
The Kiss by Picasso - Fine Art 1024x768
Энэ Цэнхэр үед нь хамаарах зураг.
Les Demoiselles d'Avignon
Энэ бол Авиньёны хүүхнүүд гэдэг зураг. Монголоор бол Улаанбаатарын өмнө зогсдог хүүхнүүд гэж орчуулж болно. хэхэ. Голд нь Пикасо өөрийгөө зуржээ. Энэ зураг л анх Кубизм энэ дэлхийд мэндэлсэн болохыг зарласан юм.
S. АСААНЖ 2009-08-31 15:27
" HYPER REALISM "












Та бүхэндээ Гипер-реализмаар учран золгож байгаадаа таатай байна. Гипер - хэт гэсэн утгатай бөгөөд хэтэрцэн реалистуудын бүтээлийг тавилаа. Үнэхээр л хэтэрчихсэн реалистууд байгаан. Доор тавьсан зургууд бол Фото зураг биш гэдгийг анхааруулья. Эдгээр уран бүтээлчид зурсан байна. Сайхан авъяас тэдэнд заяажээ.
The Hyper-Realism of Ben Weiner
Энэхүү зурагны доор ийм тайлбар тавьжээ.
Take a good close look at Ben Weiner's work. These are oil paintings, not photographs. Let me repeat that. These are oil paintings. Based in New York, Weiner paints extreme closeups of paint, pearls, makeup, and other objects of ephemera. Blown up as large paintings, Weiner's subjects turn into provocative, almost alien landscapes. Only 27 years old, Weiner's first solo exhibition is now touring the country. You can catch his GlamTrance exhibit at the Mark Moore Gallery in Santa
Moravec Dietrich -Grьne Kaskade 15 - 19 x 23 inch
Denis Peterson -ий Бүтээлүүдээс тавьлаа.
Тасархай кайфыг хамтдаа мэдэрцгээе.
Active Driveway No Parking 37″x50″ Acrylics and Oils on Canvas 2007
Dust to Dust 48″x48″Acrylics and Oils on Canvas 2006
Lights 54x34 Acrylics and Oils on Canvas 2007
Hotel Rwanda 28″x22″ Acrylics and Oils on Canvas 2006
Яг л бодит юм шиг санагдаж байна. Өндөр нарийвчлалтай фото аппарат ч ингэж чадахгүй байх. Үүүнийг гараараа зурсан гэж бодохоор . Энэ бол гайхамшиг.
Denis Peterson
"Don't Shed No Tears" 24x36 Acrylic and Oil on Canvas
"A Tombstone Hand and Graveyard Mind" 24x36 Acrylic and Oil on Canvas
Тасарчиж
М. Эрдэнэбулган 2009-09-01 06:54
OMFG
В. Баярбат 2009-08-31 16:40
пүүх, эд нар чинь тэгээд хүний гараар зурсан зургууд юмуу? фото биш гэж үү???
S. АСААНЖ 2009-08-31 16:55
Фото биш Гипер реализмын нэг онцлог бол яг жинхэнэ юм шиг зурах ёстой. Хэрвээ зураг гэдэг нь мэдэгдвэл тэр өөрөө гипер реализм биш болно. Тэд ихэвчлэн өндөр нарийвчлалтай фото зураг эхэлж авчаад түүнээсээ харж зурдаг. Ялгарахгүй байх ёстой гэсэн үг л дэ.
L. Lundaa 2009-09-01 15:48
Гоё байлаа.. үргэлжлүүлээд бай хөгшөөн
Г. Гэрэлт-Цоx 2009-09-01 22:08
Тайлбаргүйгээрээ бол фото зургаас ялгагдаxын аргагүй юм.
Тэр цэцгүүд миний дуртай тулип ....
Гайxалтай.
D. Enkhtuya 2009-09-08 16:25
Уран зургийн үзэсгэлэнгээр аялчих шиг л боллоо. Гоё сэдэв байна. Үргэлжлүүлээрэй.
E. Zolzaya 2009-09-09 12:51
вааав гоё юм сэтгэл сэргээл явчлааа
урлаг гэж нээрээ....
хараад л гоё зуржээ гэж бодох юуг өгүүлэх гэсийн бол гэж бодох бас өөр юм. Энд л орчин үеийн урлагийн утга санаа оршдог байхдаа тээ?
миний анзаарснаар дээр үеийн зурагнуудын харагдах нь гоё.
О. Долгион 2009-12-09 09:11
Зураг агуу юм аа. Одоо л жаахан ойлгож байна... кк.
S. АСААНЖ 2009-12-09 10:13
Поллок бол хүн төрлхтөн өмнө нь зургыг гаднаас нь хардаг байсан бол анх удаа хүн өөрөө зурган дотор орон , түүний орон зайгаар аялах мэт сэтгэгдэлийг төрүүлж чадсан хүн юм.

Түүний зургуудыг харахад танихгүй ойд төөрсөн Алиса охин санаанд орно .. цаад фило-г нь ойлгоход заримдаа Поллокын ч ухаан дутддаг байсан гэдэг кк.
Тэрээр би зурган дотроо орохоор юуг ч мэдрэхээ больдог гэсэн байна.
Зарим хүний нүдээр бол шүршсэн будагын цуглуулаг л гээд байгаан. гэхдээ арай өөр шүршсэн цуглуулаг байх аа кк.
О. Долгион 2009-12-10 08:57
Сонин зураг байна шүү. Зураг уншаад сурчих юмсан, кк...
М. Болороо 2010-02-25 19:10
Санжаа сэдэвтээ шинэ мэдээлэл, зураг нэмэх болоогүй юм уу.
Хүлээгээл байгаа шүү.
S. АСААНЖ 2010-02-26 23:19
өө хөөрхий эртний дурсамж болсон сэдэв энд гараад ирсэн бншд. :) Ок Зав гаруул нэмнээ найз аа. :)
B. Daamaihangai 2010-07-20 14:48
Би уг нь оюуны талын кайф авах дуртай хөгжим энээ тэрээ бол агуу санагддаг гэхдээ би уран зургыг үнэхээр ойлгодоггүй хэхэ. Би тэр Ван Гогын төмс идэгчид шиг зургыг хараад манай захын зураг оролддог баагы зурчихна шдээ гэж бодох юм. Би өөрөө ч гайгүй зурдаг байсан хүүхэд байхдаа. Би ч иймэрхүү юм сарааччина. Үүүнд тийм агуу юм юу байгаан бэ зураг сонирхогч нар мунхаг надад тайлбалаж өгөөч. Гуйж байна. Цаад өгүүлээд байгаа утга санаа нь тухайн үедээ суут санаа байсан хэрэг үү
Б. Mяrмаpжaв 2010-07-20 15:27
Сувдан ээмэгтэй бүсгүй.

Манайхан энэ зурагны тухай киног үзсэн биздэ. Тайлбар хийх хүн байвал тайлбарлаарай.
C. Maya 2010-07-20 15:33
Scarlet Iohanson gol durd n toglodog bhaa, kinoni uil yavdliig sain sanadagguie
S. АСААНЖ 2011-04-30 17:19
Германы алдарт зураач Gerhard Richter -н Бетти xэмээx зургыг орууллаа.. Жинxэнэ юм шиг зурсан бгаа .. Иx алдартай зураг.
Gerhard Richter: Betty. 1988. Oil on canvas, 101.9 x 59.4 cm. GR 663-5. The Saint Louis Art Museum.
S. АСААНЖ 2011-04-30 17:58
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
S. АСААНЖ 2011-04-30 17:59
Gerhard Richter
Reading
1994
Oil on linen
28 1/2 x 40 1/4 in