2009-09-15 20:20:54

Шатрын тухай

Анх ээжээрээ шатрын нүүдэл заалгаж байлаа. Өвөө маань сайн тоглодог хүн байсын. Өвөөгийн хүүхэд байхгүй юу би, хамт амьдардаггүй байсан болохоос. Хааяа очихдоо өвөөтэйгээ шатар тоглоод дандаа хожигдоно, заримдаа олон дараалж хожигдохоороо ганц хожино. Хөөрхий миний хожих ч гэж юу байхав, ачийнхаа урмыг бодож байхгүй юу.

Одоо боломж гарвал сард ганц хоёр нүүчээл явдаг юм. Дуртай л болохоос сайн биш ээ.



шатар сайн, муу тоглодог, сурж байгаа залуус бүсгүйчүүд, ах эгч нар байвал ажлынхаа завсраар тав арван минут алжаалаа тайлж оюунаа сэргээж байя гэж санал болгох гэсиймаа.

http://www.chesscube.com гэж энэ их гоё сайт байгаан. ямар ч үнэ төлбөр зар сурталчилгаа байхгүй, энд бүртгүүлээд хамтдаа тоглоцгооё. Мөн Монголын чатын өрөөтэй байгаа.

Зүгээр л шатар тоглох дуртай хүмүүстээ зориуллаа. Миний ID jabga шүү. buddy хийгээрэй.

Сэтгэгдлүүд


  • Ш. Шинээ 2009-09-22 12:52

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • G. Budgaa 2009-09-22 13:08

    би буртгуулэх гэсэн чини сайн учрийг ни олсонгуйээ

  • G. Budgaa 2009-09-22 13:08

    би буртгуулэх гэсэн чини сайн учрийг ни олсонгуйээ

  • Ш. Шинээ 2009-09-22 13:18

    альных нь?
    https://www.chess.com/register.html энд нэр, нууц үг, нууц үг, мэйл хаяг, төрсөн огноо, улсаа бичээл болж байгааздэ :D
    өөр юм байнуу юу байна

  • Ш. Шинээ 2009-09-22 16:13

    Сая нэг минут+1 ээр тоглосон чинь бонусаа авч чадахгүй юм ерөөсөө. уг нь нэг секундэд л нүүгээд байгаан. Энэ газрын нэтийн хурдаас болоод байгаан болуу.
    1+1 тоглож хоёр хожсон чинь нийт +18хан оноо өгдөг гэнээ кк.

    Та нар хэдэн цагийн үед тоглох боломжтой вэ

  • М. Энхмэнд 2009-09-23 01:46

    https://www.chess.com дээр өөрөөсөө өндөр оноотой хүнтэй тоглоод авах оноо нь шалихгүй бага байноо. Харин тусдаа оноо яваад байна лээ 5-с дээш мин (blitz)тоглолт хийх, 1-2 мин (quick) тоглолт хийх. blitz тоглолт анх 1200-с эхлээд тун багаар мэрж оноо өгсөж байна, quick тоглолт бол оноо зуу дотор эсвэл зуу гаргаж өгч байна миний blitz 1395, quick 1558 болчихлоо. Гэхдээ гадаад нөхдүүдтэй бус хоорондоо гангар гунгар гэсэн шиг нэг сайхан тогломоор байна. Ер нь маргааш тоглох цаг нараа тохирчихвол ямар вэ? Миний хувьд орой гэртэй сууж байгаад тогловол тухтай зүгээр л байна.

  • B. Delger 2009-09-23 03:32

    би хоёуланд нь бүртгүүлчихлээ. сайн мэдэхгүй ээ. гэхдээ яахав хүүхэд байхдаа тоглох дуртай л байлаа. чесскюб нь монгол рүүмтэй болохоор зүгээр юмаа. нэгнийхээ тоглолтийг үзээд хараад чаатлаад. харин чесс комийг нь сайн тийм үгүйг нь мэдсэнгүй ээ. дараа харъя дөө. дөнгөж сонирхоод л гарлаа. дараа тухтай тоглож үзнээ. минийх dguka

  • Д. Лхагвасүрэн 2009-09-23 09:45

    За тэгвэл өнөө орой бүгдээрээ Монголын цагаар орой 9 цагт chess.com дээр уулзацгаая. Бүгдэнд нь бөөн бөөн амжилт. Харин өөртөө бөөн бөөн бөөн бөөн амжилт... Хэ хэ..

  • Ш. Шинээ 2009-09-23 10:08

    9-с арай эрт цуглая л даа кк. чес ком дээр оччоод яаж олноо, төөрчихийн биш байгаа даа хэхэ. Би очно шүү. миний рэтинг чойрцон яахуу хэхэ

  • М. Энхмэнд 2009-09-23 14:39

    WE'RE WORKING ON IMPROVING LIVE CHESS! өөдөөс ийм юм хэлээд байноо :-(

  • Ш. Шинээ 2009-09-23 15:04

    Залуусаа асуудал гарлаа хаха.
    Эрдэнэ очир chesscube д уулзая гэсэн байна лхагвасүрэн chess комд гэсэн байна хаана нь уулзах вэ. Хоорондоо тоглох юм чинь Монголчуудын чатны өрөөтэйгээр нь chesscube.com нь дээр байх энд уулзахуу даа тэ

  • B. Baagii 2009-09-24 11:10

    энэ чинь юу билээ ,, даамнаас арай өөр байхаа тэ

  • D. Erdene-Ochir 2009-09-24 16:06

    Сайн уу?
    Цагийн зөрөө нтр гээд манайхан холбогдож тоглож чадсангүй гэж бодож бн.
    Би ёстой баахан Монголчуудтай тоглоод чатлаад нтр зөндөө юм бодцон блаа.хэхэ

  • Д. Лхагвасүрэн 2009-09-24 17:02

    Хэний янаагүй chess.com дээр өчигдөр орой 9 цагт хүлээгээд л байлаа. Нэг нутаг нэгтэнтэйгээ тааралдаж тоглосоноос бус, бусадтай нь тааралдсангүй. Шатарчин улсуудыг уг нь хулхидах нь гайгүй гэж бодож байсан юм сан... chesscube.com - ийн тухайд гэвэл миний гэрийн компьютерээс mozilla, safari, internet explorer, lolifox гэхчлэн броузер хэрэглэж үзээд ч холбогдохгүй алдаа заагаад байгаа учир тийшээ орж чадсангүй. Дараа нь сайхан бөөнөөрөө нэтэд уулзана гэж найдаж байна.

  • O. H20+... ♂ 2010-02-18 15:27

    Шатар сайхан тоглоом шүү. Мансууруулах бодистой юм шиг удаан тоглохоор манараад мангар болчихдог юм. Тэгээд нарийн төвөгтэй олон нүүдлийг урьдчилж харна. Нэгэнт хөдлөсөн хүү дахин нөгөө байрандаа ирэхгүй. маш хянуур нарийн төлөвлөж хамгаалалт дайралтыг алсаас хийж зорилгодоо хүрэхийн тулд үнэтэй тооцогдох бод хүү зэргийг золиослох төдийгүй яг тогтсон нарийн үнэлгээ нь тухайн бод хүүний тулаанд оролцох хувь үүргээс ихээхэн хамаардагаараа сонирхолтой. Мөн хэдий материалын ихээхэн хохиролтой ч тэнцэх, хожих үйлдлийг боломж байдагт л учир байгаад байна да..

  • ♞. Хугацаа .♞ 2010-02-18 17:09

    унхээр саак

  • Э. Цэндсүрэн 2010-04-08 15:12

    Сайн уу.Мэдээлэл өгсөнд баярлалаа. Би Яахоо-гоор тоглодог байсан. алхам ихтэй хэцүү ш дээ. одоо тэгвэл тэнд уулзацгаая. тоглоцгооё.

  • J. Lgjkggkgkg 2010-07-06 13:54

    Баярлалаа тоглох юмсан гэж их боддог юм чадахгүй ч гэсэн нүүх дуртай.

  • G. 4 2010-10-14 18:14

    goe yumaa udahgui bi orj toglonoo

  • O. H20+... ♂ 2010-10-14 18:28

    шатар үнэхээр сонирхдоггүй хүнд бол нээрээ хогийн санагдана. гэхдээ нэг орчихвол дон болно доо хөөрхий.