Монголын тусгаар тогтнолыг Хэн байгуулсан бэ
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл ... гээд алдартай сайхан шүлгийг мэдэхгүй хүн үгүй биз.
Энэ уран яруу шүлгийг Ренчин Бямбаев(Бямбын Ренчин) гээд суут буриад-монгол баавай тэрлэсэн билээ. Буриад зон болон бусад монгол аймгуудыг Монгол гэж боддоггүй хүн тэгээд хэнийг Монгол гэж боддог нь сонин байна.
1911 оны эрх чөлөөний хувьсгалыг Манлай баатар Дамдинсүрэн(барга-монгол) гээд бусад олон өвөрлөгч-монгол эх оронч дайчин эрс харьяа ардуудаа дагуулан ирж халуун цусаа урсган байж хар хятад цэргийг хөөн гаргасныг мэддэггүй бололтой.
1920 онд Барон Унгерн(герман үндэстэн) орос офицеруудтай, сибирээр нэмэлт цэрэг татсан Урианхай-монгол, Буриад-монгол(кинон дээрээс сайн мэднэ дэ, Ванданов(Вандан) гээд нөхрийг барьж аваад хороогоод байдаг да, тэр чинь буриад-монгол хүн шүү дэ), тува цэргүүдээс голчлон бүрэлдсэн арми удирдан ирж Хүрээнээс Гоминдан-хятадын цэргийг хөөж гаргаагүй байсан бол 1921 оны Ардын хувьсгал ялахад их хэцүү байх байсан да. Барон Унгернийг монгол угсаатнууд даган ирж Богд Хаант Тусгаар Монгол Улсаа сэргээхийн төлөө тэмцэж байсан.
1921 оны хувьсгалын дараа Улаан оросоос оросын соёл боловсролыг эзэмшсэн их олон Буриад-монгол(Элбэгдорж Ренчино гэж сонссон л байх) Халимаг-монгол(халимаг гэдэг үс засалт чинь тэднээс үүдэлтэй) элэг нэгтнүүд ирж Монгол Улсыг Улс шиг болгох гээд зүтгэж явсан юм.
Бидний тусгаар тогтнолыг тэгэхээд хэн байгуулсан болж байна да?
/түүхийн талаас ташаарсан зүйл байвал эрхэм уншигчид өршөөнө үү/
2009-10-05 11:41-д бичсэн тодруулга.
Энэ сэдвийг нээхдээ эдгээр түүхэн хувь хүмүүсийн сөрөг, эерэг талыг нь ярихаасаа илүү, Ар Монголын төрийн түүхэн дэх халх биш хүмүүсийн оролцоог эргэн сануулах гэсэн юм.








М. Эрдэнэбулган 2009-10-05 10:09
Чи байнааа Зоригтоо, Тэр Ванданов гээд байгаа нөхрийнхөө талаар дахиад сайн олон материал уншаарай хэрэвзээ хаа нэгэн газар ийм юм дахиж бичихээр бол шүү дээ. Гэндэн-н л адил бодолтой хүн байсан юм шүү.
Бас тэр Элбэгдорж Ренчино-н талаар ч гэсэн дахиж олон материал уншаарай үнэхээр Монголын төлөө хүн байсан эсэх талаар. Аа тэгээд Барон Унгерн өөрийн чинь бичсэн гарчигтай нийцэхээр бол Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан байх ньээ дээ, яахав түүхийн явцад гамин цэргийг хөөсөн боловч яг Монголын төлөөө байсан эсэхийг бас л дахиад өшөө их материал уншаарай ..
Ер нь ахын дүү их л юм унших хэрэгтэй юм байна даа
G. Seho 2009-10-05 10:32
Миний бодлоор Элбэгдорж Ренчино бол хутган үймүүлэгч. Коминтерний даалгавараар тухайн үеийн Монголын удирдагчдын дунд яс хаяж, хоёр хувааж, тэднээс нийгмийн үзэл бодол өөр хэсгийг (Данзан мэтийн) коминтернд мэдээлэн улаан хувьсгалч залуу бүлгүүдийн толгойг эргүүлэн тэднээр нухчин даруулж устгах ажлыг гардан зохион байгуулагчдын нэг. Хэдийгээр энэ сэдэвт Монголын тусгаар тогтнолд монгол гаралтанууд өндөр үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхийг оролдсон ч яг үнэнийг хэлэхэд Монголчууд өөрсдөө ч сайн үүрэг гүйцэтгэж чадаагүй юм. Манай тусгаар тогтнолын үндсэн шалтгаан бол хойд урд хоёр хөршид маань гарсан улс төр нийгмийн хувьсгалын шууд болон дагавар үр дүн, би идэхгүй бол чи ч идэх ёсгүй гэсэн баавгай луу 2-ын геополитик бодлогын тулааны шууд тусгал гэж боддог.
Б. Зоригт 2009-10-05 11:46
Энэ сэдвийг нээхдээ эдгээр түүхэн хувь хүмүүсийн сөрөг, эерэг талыг нь ярихаасаа илүү, Ар Монголын төрийн түүхэн дэх халх биш хүмүүсийн оролцоог эргэн сануулах гэсэн юм.
Элбэгдорж Ренчино коминтерний гар хөл байгаад муу сайн юм их хийсэн үү гэдэг талаас нь биш, орос боловсролтой Монгол угсаатанууд Монголын төрд оролцож байсан тухай сануулсан.
Барон Унгерн-г Монголын төлөө зүтгэсэн гээгүй, түүний цэргийн ихэнх хүчийг Монгол угсаатнууд бүрдүүлж, Нармай-Монголын төлөө, Хятад цэргийг хөөж гаргахын төлөө байлдаж байна гэж өөрсдийгөө бодож байсныг сануулсан.
М. Эрдэнэбулган 2009-10-06 06:15
Ta neesen sedevee dahiad neg unsh daa
Г. Наранболд 2009-10-05 13:39
МУ-ын Тусгаар тогтнол 64 нас хүрч байна шүү.
Ардын хувьсгал ялсан, анхдугаар Vндсэн хуулиа баталж Бvгд Найрамдах Улс болсноо зарласан, НVБ-д элссэн гэх мэт XX зуун Монгол орны хувьд тvvхэн дурсгалт vйл явдлуудаар дvvрэн өнгөрчээ. Vvний нэг нь 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч буй эсэхээр ард нийтийн санал асуулга явуулж, санал өгсөн хvн бvр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсен явдал юм. Тvvхийн шаргал хуудас эргэсээр тэр өдрөөс хoйш 64 дахь жилтэйгээ золгох байна. Дэлхийн II дайн дуусч, Монгол, Зөвлөлтийн дайчид чөлөөлөх дайнд ялалт байгуулах нь тодорхой болсон тэр vед ЗСБНХУ, Дундад иргэн буюу Хятад Улсын хооронд Холбоо-найрамдлын тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад Улс хvлээн зөвшөөрөх тухай асуудал тусгагджээ. Vvнтэй холбогдуулж Хятад Улс Гадаад Монголын ард тvмэн нийтээрээ тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрвөл одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэж байр сууриа илэрхийлжээ. Энэ дагуу БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчид 1945 оны есдvгээр сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтносон байдлын талаар бvх ард тvмний санал асуулга явуулах тогтоол гаргасан юм байна. Ингээд төв болон аймаг, хотын комиссыг байгуулж дvрэм, журмыг нь баталжээ. Санал авах хуудас нь "БНМАУ-ын тусгаар тогтнох эрмэлзлээ баталж байна уу" гэсэн vгтэй. "БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын асуудалд саналаа гаргана. Энэхvv санал гаргах хуудас дээр тавьсан овог, нэрийн доор "зөвшөөрөх" буюу "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж гарын vсгийг зур. Хэрэв бичиг мэдэхгvй аваас баруун гарынхаа эрхий хурууны хээг дар" хэмээсэн санамжтай байсан байна. Санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-нд өглөений 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг явж яс vндэс, хvйс, шашин шvтлэг, боловсролын байдлыг vл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насныхан оролцжээ. Нэрсийн жагсаалтад нийтдээ 494074 хvн бичигдсэний 487285 хvн буюу 94.4 хувь нь саналаа өгсөн байна. Бусад 6000 гаруй хvн нь замд яваа, өвчтэй зэрэг шалтгаанаар саналаа өгч чадаагvй аж. Хамгийн гайхамшигтай нь санал өгсөн бvх хvн улсынхаа тусгаар тогтнолыг дэмжсэн нь хоёр их хөршөө БНМАУ бол тусгаар тогтносон улс хэмээн хvлээн зевшөөрөхөөс өөр аргагvй байдалд оруулсан байна. Санал хураалтын энэ дvнг УБХ-ын Тэргvvлэгчид 1945 оны арваннэгдvгээр сарын 12-нд хэлэлцээд бvх нийтэд зарлан мэдэгджээ. Маргааш нь БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар В.М.Молотов, Дундад иргэн Улсын Гадаад яамны сайд Ван Ши Цзе нарт цахилгаан утсаар санал асуулгын дvнг илгээжээ. Vvнийг vндэслэн 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Хятад, 1946 оны хоёрдугаар сарын 27-нд ЗСБНХУ тус тус Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшеөрч XX зууны эхнээс эхэлсэн монголчуудыи тусгаар тогтносон улс байх гэсэн эрмэлзэл албан ёсоор баталгаажсан байна. 1945 он бол монголчуудын дийлэнх нь шахуу бичиг vсэггvй байсан vе. Тиймээс эрхий хурууны дардас тусгаар тогтнолын баталгааг авчрахад ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Энэ ч утгаар нь эрхий хурууны хээгээр баталгаажсан тусгаар тогтнол өнөөдрийн бидний бахархах бахархал, "Монгол Улсын иргэн би" гэж итгэл дvvрэн ярихын нэгэн том хөшvvрэг болсон гэж болно. Чухамхvv хоёр том хөршдөө тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрvvлж чадсан тэр мөчөөс эхлээд Монгол Улс эрчимтэй хөгжлийн замдаа орж, их бvтээн байгуулалтыг өрнvvлсний зэрэгцээ ард тvмнээ бvх нийтээр нь бичиг vсэгтэй болгох, эрvvлжvvлэх, соёлжуулах чиглэлд чамлалтгvй амжилтад хvрсэн юм. Туурга тусгаар улс байхын төлөөнөө бичиг vсэггvй ч гэсэн хурууныхаа хээгээр баталгаа гаргаж өгсөн өвөг дээдсийнхээ зvтгэлийг өнөөдөр бидэнд vнэгvйдvvлэх эрх байхгvй. Өөрөөр хэлбэл, бидэнд эх оронч, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зорилго нэгтэй байх vvрэг ногдож байгаа юм. Улам бvр даяаршиж байгаа энэ ертөнцөд тусгаар тогтнол юунаас ч vнэтэй гэдгийг гадаад, дотоод олон хvчин зvйлvvд харуулж байна. Бид эх тvvхээ эргэн дурсдаг. Бас ирээдvйн өмнөөс хариуцлагатай алхдаг байх ёстой билээ. Тvvхэн дурсгалт өдрvvдийг эргэн дурсаж ач холбогдлыг нь дvгнэж цэгнэн ярилцдагийн утга учир ч vvнд орших биз ээ. Эрхий хурууны хээтэй баталгаажсан Монгол Улсын тусгаар тогтнол 64 нас хvрлээ. Энэ баталгаа биднийг хоёр их хөршдөө хvлээн зөвшөөрөгдөөд зогсохгvй НVБ-ын гишvvн орон болоход, улмаар даян дэлхийн улс гvрнvvдтэй ахан дvvсийн харилцаа тогтооход vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан юм.
Г. Наранболд 2009-10-05 13:42
ТУСГААР ТОГТНОЛ
Д.Пүрэвдорж
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мэнгөн хэтний
Зоо дэлдзх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дуран бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цзнтийн товруун дээр
Азын алаг мзлхийний
Наян нэгэн шагайн дззр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хсёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дзэр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх царман дзэр
Тусгаар тоттнол чамайг
Тунхаглан бичнэ 6и!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уярах дэлбээн дэзр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дэзр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган цардах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дэзр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дзэр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнз би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дэзр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр .
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тсгтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
...Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дзэр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын ундсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Адбиш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дзэр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тоггнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг .
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дзэр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дэзр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
У х а а .х о н го р ы н ж ол о ог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслзлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дзэр
Нүүдлийн өргөөнд нэгддсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБын шилтгээнд заларсан
Монгол улсын да лб а а н дээр
Тусгаар тогткол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр,
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
М. Эрдэнэбулган 2009-10-05 14:33
Энд тэнд баахан юм копидож тавих нь ер нь бол дэмий байдаг юм.
Бүх ард түмэний санал асуулгаар тогтоож ЗСБНХУ болон БНХАУ хүлээн зөвшөөрсөн боловч олон улсын хэлмээнд буюу НҮБ-д элсэж олон улсаар зөвшөөрүүлж, олон улсын давцанд гарах асуудал жинхэнэ тусгаар тогтнол юм. Яс юман дээр Хятад тэр үед хүлээн зөвшөөрсөн боловч НҮБ-д буюу олон улсад Хятадыг төлөөлөх хүмүүс Чан Кай Шигийн бүлгийн байсан ба хэзээ ч Монголыг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам15 жилийн турш манай улсын өргөдөлийг тэд шүүгээндээ хав дарж ямагт эсэргүүцэж байсан юм.
Иймдээ ч тусгаар тогтнол нь бүрэн утгаараа дэлхийн хэмжээнд бол 1961 оноос эхлэж тоолох бөгөөд 48 жил болж байгаа юм.
M. Ajek 2009-10-06 09:43
zail daa MGL uls NYB -d1961 ond elssen bolhoos bish MONGOL uls 1911 ond tusgaar uls bolson yum
M. Ajek 2009-10-12 03:10
эрдэнэ булган та хятад юмуу амэрк улсийг хэдэн онд хэн хулээн зөвшөөрснийг тодруулаач [хэн --хэн--------------хэн]
M. Ajek 2009-10-12 03:19
МОНГОЛ улс 1911 онд тусгаар тогтнолоо олсон юм туунд нөгөө их гайхамшигтай БОГД хаан юуч хийгээгүй ард тумэн олсон юм уунийг 3 улсийн хэлэлцээрээр баталгаажуулсан байдаг юм би харсан би харсан би харсан итгэхгүй бол музэй ор би эх хувийг бариж узсэн юимшуу
С. очир 2009-10-12 09:27
Би бас нэг өнцөгөөс нь хараадахая. Хувьсгал гэдэг чинь гэнэт нэг өдөр нэг мундаг хүн гарч ирээд хийдэг ажил биш. Дэлхийн болон бүс нутгын улс төр эдийн засгийн байдлаас гардаг юм байхаа. Энд Орос ын нөлөө маш их байсан байх тэнд хувьсгал гарсан хаанаа буудаад алчихсан тэдний нөлөөгөөр монголд хаад ноедоо эсэргүүцсэн хүмүүсийг нэгтгэсэн хүн хэн юм тэр талаар мэдээлэл өгч байсан оросын туршилагыг судалсан тэднээс дэмжилэг авсан гэх мэт тэрийг хэн хэргэжүүлсэн гэвэл нэр зааж болно.
1990 оны аувьсгал / гэж нэрлээд байгаа/ Элбэгдорж , Батүүл . Зориг нар мундагтаа хийчихсэн юм биш Тэдэнд Соц системийн задрал Оросын өөрчилөн байгуулалт /Гарбочевын перестройка/ нөлөөлөж тэний сэтэхүүд нөлөөлсөн байхаа хэрвээ соц систем хэвээрээ байсан бол тэд тэгж ярих ч үгүй ярьвал төрийн эсрэг гээд шшуд шоронд тэднийг дагах олон хүн гарахгүй тэр үед нөхцөл нэлээл бүрдсэн хүмүүсийн сэтэхүй нэлээд өөрийг хүсэж байсан үе шүү. Тиймээс хувьсгалыг нэг хүн буюу нэг хэсг хүний хийдэг ажил биш байх шүү. Харин хэн хэрхэн оролцож тэдний гүйцэтгэсэн үүрийн талаар тодруулаж болноо энэ маш чухал голыг хйийчихээд одоогоор бол муу рекламдсан хүмүүс үлддэг явдал бий нөхдөө бичээд бай.
М. Эрдэнэбулган 2009-10-12 09:34
Ахын дүү хөөрлөө дарж хайрла.
Би Монгол хүн учраас Монголынхоо түүхийг судлах дуртай байдаг юм. Яагаад гэвэл надаас таних танихгүй гадаад дотоод олон хүн энэ талаар асууна шүү дээ.
Үгүй яахав дээ өөрийн чинь хэлснээр *МОНГОЛ улс 1911 онд тусгаар тогтнолоо олсон юм туунд нөгөө их гайхамшигтай БОГД хаан юуч хийгээгүй ард тумэн олсон юм уунийг 3 улсийн хэлэлцээрээр баталгаажуулсан байдаг юм* гэсэн байна. Гэтэл хэрэг дээрээ 1913 оны Орос Хятадын тунхаг, 1924 оны Орос Хятадын хоорондын харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл Автономит статустай. Тэгэхээр таны хэлснээр Монгол бол хятадын нэг хэсэг мөн гэж хэлэх гээд байнаа даа?
М. Эрдэнэбулган 2009-10-13 04:44
T.Chimed-d zoriulav
G. Enkhbayar 2011-12-07 01:10
Тусгаар тогтнолын үнэ цэнийг юутай ч зүйрлэж боломгүй юм шиг. Бидний мэдэж байх цөөхөн хэдэн үнэт үгсийн нэг... Тухайн үеийн олон улсын эрх зүйд тусгаар улс гэдэг нь товчоор: хүн амтай, өөрийн гэсэн газар нутагтай, төртэй, 2-оос дээш улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх гэсэн шаардлагыг 1911, 1921 онуудад бүрэн дүүрэн хангаж чадаагүй ч бидний өвөг цагийн шуургыг соргогоор мэдэрч 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж бүх ард түмний зүрхэнд итгэлийн зул асаасан. Энэ цагаас хойш өдөр ирэх тусам тусгаар тогтнолын төлөө халуун цус, бүтэн амиа өгөхөд бэлэн болж байсан ард түмний уур амьсгал Сталинд хүртэл мэдрэгдэж байсан гэдэг. Хожим 1945 оны ялтын хэлэлцээр, Орос, хятадын найрамдлын гэрээний болзол болтлоо нөхцөлдсөөр 1946 оноос урд, хойд хөршүүд дараалан хүлээн зөвшөөрч олон улсын тавцанд Монгол гэдэг улсыг хүлээн зөвшөөрөхийн эхлэл тавигдсан түүхтэй. Бидний тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдөхөд дайны дараах үеийн Оросын транссибирын төмөр зам дахь Японы занал, Дундад иргэн улс Японы 7 жилийн дайн, коммунист, гоминдан намуудын эрхийн төлөөх тэмцэл зэрэгт туйлдаж ядарсан дундад улсын байдал зэрэг нь зайлшгүй буюу хүрэлцээтэй нөхцөл болж байсан.
G. Enkhbayar 2011-12-07 21:02
АНУ, Албани улсуудын жишээ байдаг юм байна лээ. Албан ёсоор тусгаар тогтносон өдөр нь тусгаар тогтнолоо тунхагласан өдрөөс өөр байдаг. Гэвч тэд анх тунхагласан тэр түүхт өдрөөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн эргэн санаж, дурсдаг. Бид ч гэсэн 1911-12-29 өдрийг хэзээ ч мартаж болохгүй.
С. Буяндэлгэр 2011-12-09 18:44
Энэ сайхан сэдэв байнадаа. Бүх сэтгэгдэлийг уншлаа. Сайхан санагдлаа. Тэр зайлдаа гээд цухалддаг хүртэл таалагдлаа :) Учир нь бүгд Монгол улсынхаа тусгаар тогтнолын талаар бодож болгоож санаж сэрж явдаг нь харагдаж байгаа нь таалагдлаа.
Энд хэний ч үгүйсгээгүй нэг ойлголт ХАВЧУУЛАГДААД яваад байгаа нь Манж улс манай тусгаар тогтнолыг устгасан гэсэн ойлголт шиг санагдах юм?!
МОНГОЛ УЛС бол тусгаар тогтносон төрт улс болсон түүх нь мянган жилээр л яригдана уу гэхээс биш жаран хэдэн жилээр яригдахгүй боловуу гэж бодох юм.
БНМАУ-ын тусгаар тогтнол бол харин 1911 оны эх суурь тавигдсанаар 1921 оноос тоолж болох талтай.
Яагаад ингэж зөрүүдлээд байгаагаа тайлбарлах нь зүйтэй боловуу гэж санах юм.
Учир юун гэвэл ТУСГААР УЛС байх үндсэн праметирүүд нь тухайн улс үндэстэнд байна уу үгүй юу гэдэг асуудал гэж би хувьдаа боддогт байгаа юм.
Хэл, соёл, газар нутаг.
Газар нутагыг ягаад 3 дурагаат аваачаад хаячихваа гээд шүүмжлэхийг яарч байгаа ахул түр тогтож ажаамуу гэж хэлэх байна. Дэлхийн түүхэнд газар нутагын хувиралалт, хуваалт олон удаа болж байсан. Тэр ч бүү хэл ОГТООС ГАЗАР НУТАГГҮЙ байсан УЛС манай дэлхий дээр бидэнтэй хамт оршин буй болно. Изриаль улс газар нутаггүй байсан болно.
Энэ ч яахуу гэх ахул өдгөө ОРОС улсын урд хил буриад барга-ууд нутаглан байх нутаг нэгэн цагт Монгол улсын газар нутаг байсан бөгөөд тэрийг ч бүү дурс гээд өвөрмонголын өөртөө засах ороны бүх газар нутаг ИХ МОНГОЛ ЭЗЭНТ ГҮРЭН буюу бидний өвөг дээдэсийн харянд байсан болно.
Иймийн учир газар нутагыг 3 дугаарт оруулсан болно.
Хэлийг юунд нэг дүгээрт тавьсан учир нь хойно тайлагдах буй тул түр орхьё.
Ямар ч үндэстэний соёлын үндэс нь шинэ өрх тусгаарлах ёслол буюу ХУРИМ, тэнгэрт одогсодыг хүндлэх буюу ОРШУУЛАХ ёслол хоёр болой. Энэ талаар ярих ахуул өдгөө НҮБ-ын Дэлхийн Соёлын Өв-д бүртгэгдсэн ОРХОНЫ ХӨНДИЙ буюу Өвөрхангай Архангайн зааг нутагт Аль ХҮЙ нэгдэлийн үеээс эхтэй өвөгдийн газар буй. Түүнийг ХИРЭГСҮҮР, БУГАН болон ТЭМЭЭН ЧУЛУУГААР нь таниж батлаж болно. Түүний түүхийн болон архелогийн талаас нь хөндөж судалсан эрдэмтэдийг дүгнэлтийг уншаад өөр улс үндэстэнээс ОГТООС ӨӨР ТУСДАА соёлтой байсаныг ойлгож болох талтай.
Олон зүйл нуршин ая алдуулсан болбоос хүлцэл өчин дараах хэдэн үгсийг нэмж өчсүү.
Манай улс өдгөө тусгаар улс байгаа нь үнэн боловч хэл, соёл, газар нутагт маань ХЭЗЭЭ ХЭЗЭЭНЭЭС ИЛҮҮТЭЙГЭЭР СҮҮДЭР ТУСААД байна гэж хэлж байгаа муу амаа яалтай билээ.
Газар нутагын маань хэдэн хувь хайгуулын нэрийн доор хөндөгдөн бусдын өмч болж байгааг энд байгаа бүх залуус мэдэж байгаа хэлэхээс илүүц, хэлний хувьд бид хүндэтгэлийн болоод энгийн түүгэр зогсохгүй доромж гурван төлөвт ярьж хэлж бичиж чаддаг басайн бол өдгөө бүүр их гомдмоор болж. Гар гэдэг үг энийг бол МУТАР гэж өргөмжлөөд САРВУУ хэмээн доромжоор хэлэх...
Гэтэл одоо цөөхөн залгаа үг нь Монгол боловч бус үгс нь харь хэлнээс орж ирсэн үгсээр ярих нь нийтлэг бодоод энгийн болсон аж.
Соёлын хувьд бүүр ч эмэгнэлтэй. Орос улс Монгол улсыг ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ түшиц газар байлгах бодлогынхоо илрэл болгон Эдийн засгийн харилцан туслалцах нийгмийн оронууд дотор хамгийн үр ашиг муутай ХӨНГӨН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛээр дагнаж хөгжүүлсэн болно. Үүний илрэл болоод Монгол улс маань бүтээхүйн зан төлөвт нь өөрчлөлт ороод өдгөө юугаа ч хийж чадахааргүй МЭДЛЭГИЙН ХОМСДОЛД орчихсон байгаа билээ. Үүнийгээ дагаад соёл нь хагас зэрлэгшсэн архины газаруудаар орогнох хэлбэртэй болоод байдаг нь бүүр ч санаа зовууштай.
Бид өдгөө тусгаар байгаа боловч цаашдаа үр хүүхэд маань тусгаар Монгол улсад амьдрах боловуу?!
Та бүхэнийг хүндэтгэсэн С.Буяндэлгэр
С. Буяндэлгэр 2011-12-13 09:49
энийгээ надад хэлээд яах вэ дэ хө :)
A. Grandeur 2011-12-13 10:29
Нялуунаас шулуун дээр, бичлэг дундаа их нялуурхым аа..
T. Hasar 2011-12-16 19:13
Монголчууд.
C. Ganaa 2011-12-18 08:16
оросууд
G. Enkhbayar 2011-12-18 16:01
СТАЛИН
J. Jaagii (халх монгол) 2012-02-03 09:23
Дэлхий овогтой Газаршороо
B. Baatgod 2012-02-04 17:36
Би бол тусгаар тогтносон МОНГОЛ улсын иргэн