NameCard Day 2
BizNetwork сүлжээ сайт нь нэг жилийн ойн баяр, гишүүдийн зангиагүй уулзалт өдөрлөгийг NameCard Day 2 нэртэйгээр 2010 оны 4-р сарын 2-ны өдөр зохион байгуулж байна.
Зорилго:
- BizNetwork танилуудтайгаа уулзаж хамтын ажиллагааны эхлэлийг тавих
- Өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах шинэ харилцагч хамтрагч олж авах
- Ажил олгогчид болон шилдэг мэргэжилтэнтэй холбоо тогтоох
- Шинэ санаа, шинэ боломж, шинэ танил, шинэ карьер
- Нэрийн хуудсаа солилцох
Хэн оролцох:
BizNetwork бүх гишүүд болон дэмжигчид
Хаана, хэзээ:
2010 оны 04-р сарын 02-ний өдөр SS Club ресторанд 18:00-аас 22:00 цагийн хооронд зохиогдоно.
Хөтөлбөр:
18:30 – 19:00 Чөлөөт ярилцлага – Илтгэл
Чөлөөт ярилцлага хийх хүмүүс:
- М.Ю.Ж ХХК Маркетинг консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр
- Монголын Лектор төвийн тэргүүн Ц.Баатархүү
- 1. Оюуны спорт төвийн тэргүүн Х.Хатанбаатар
- УИХ-ийн гишүүн З.Энхболд
- Нээлтийн үг / СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан /
- Voice групп - Отгонжаргал
- Зураг авалт
- B продакшн дуучин Агиймаа
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би чадна уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа
- Нэрийн хуудас солилцох цаг
- Азтан шалгаруулах
Интернэт худалдааын тэргүүлэх веб сайт www.tedy.mn вебийн нэрэмжит шагнал
Дэмжигч байгууллагуудын шагнал урамшуулал
- L Guards хамтлаг
22:00-00:00 Бүжиг, цэнгээнт тэмцээн
Такс: 10.000₮ / Цэвэр Ус Пиво + Surprise /
Жич: таксыг очиод авч болно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2010-03-25 12:35-д бичсэн тодруулга.
Гар утасны болон бусад сугалааг хувь хүний нэрийн хуудас дээр тулгуурлан зохион явуулах тул бүгд нэрийн хуудастайгаа хүрэлцэн ирнэ үү.








Ц. Ганцоож 2010-03-22 17:35
Очноо :)
E. Uyanga 2010-03-22 17:48
би яг юу бичихээ сайн мэдэхгүй байна л даа гэхдээ энэ программ хангамжийн чиглэлээр ажиллаж сурдаг хумууст их хэрэгтэй юм шиг байна
.. LU'CAS 2010-03-23 23:17
hey neg surguuliinh baina shuu!
Ч. Мєнхбат 2010-03-22 17:53
Энхболд гишүүний ярилцлага сонирхолтой байх болно гэж найдаж байна.
М. Эрдэнэбулган 2010-03-22 17:55
Ч.Мөнхбат гишүүний яриа бас их сонирхолтой болно байх гэж итгэж байна :))
P. Khatanbaatar 2010-03-23 23:28
Ирсэн бүх гишүүдийн ярилцлага сонирхолтой байх болно гэж найдаж байна. хахаха
G. Erdenetuya 2010-03-23 23:52
hi Bulgaa sain uu ? chi ochih u ?
Б. Болормаа 2010-03-22 18:04
М.Эрдэнэбулган гишүүний яриа бас их сонирхолтой болно байх гэж найдаааааал байгаа :)))
Б. 2 2010-03-22 18:21
Очино гэж бодож байна. :-)
О. Ундрах 2010-03-24 00:33
Очно гэж бич!!!
С. Мөнхдалай 2010-03-22 18:30
заза очихыг хичээнэ ээ
Б. Дуламханд 2010-03-22 18:44
Болормаа юм ярих билүү? Яривал их сонирхолтой болно гэж найджийнэ :-P
Ч. Мєнхбат 2010-03-24 00:12
Болормаа ярихгүй дуулна гсн сураг байна лээ
. James 2010-03-22 18:49
Дуламханд гишүүний ярилцлага сонирхолтой байх болно гэж найдаж байна.
Н. Тамир 2010-03-22 18:53
:) надтай цуг очих хүн байна уу ?
Н. Тамир 2010-03-24 00:22
hehehehe neeree tiim bn. ochood gantsaaraa bolchih vee bii geed :)
Б. Sarnai 2010-03-24 00:43
hamt yavah uu?
Д. Довдон 2010-03-22 19:39
Хүсэн хүлээсэн өдөр ирлээ.
Олон танилуудтайгаа нүүр тулан танилцана даа.
Г. Бөртгөлжин 2010-03-22 19:41
заавал очино их сонирхолтой байх юм шиг байна.
Н. Erik 2010-03-22 19:54
тиймээ мэдэж очино сайхан болно гэдэгт итгэлтэй бна
X. Ариунболд 2010-03-22 20:44
очнооо =)
N. Батболд 2010-03-24 02:16
namaig awaad yawaarai
Ч. Өнөрбаяр 2010-03-22 21:52
Очноо ...:)
D. Badamtsetseg 2010-03-24 03:51
ochij chadgvi vmaa
Б. Мөнгөнцэцэг 2010-03-24 03:56
taaraldii za
Д. Буянхишиг 2010-03-22 22:32
Уг н хөтлөнгөө очсон бол...даан ч ажил давхчихлаа уучлаарай Жавхаа.
T. Ganzorig 2010-03-23 09:00
энэ ч харин сайхан мэдээ байна аа цаг тухайд нь мэдээлэл хүргэвэл баярлана шүү залуусаа өдөрлөгт амжилт хүсье ээ
Н. Жавхлан 2010-03-23 09:20
Доорхи админуудад өдөрлөгийн таксыг тараах эрхийг нь олгосон байгаа. Үүнд:
Парти бүлгийн Цэнгэл
Сингли бүлгийн Чинзориг
Эмэгтэйчүүдийн гэрлэн бүрхүүл бүлгийн Нармандах
Элсэн цаг бүлгийн Эрдэнэбулган зэрэг хүмүүсүүсээс таксаа урьдчилан авах боломжтой.
Мөн надтай холбогдон хэсэг бүлгээрээ нэгдэж такс авах боломжтой.
Миний утасны дугаар 99105040
Б. Халиун (MindFreedom.mn) 2010-03-24 14:58
ladies aura`g orchuultsan chin aygu evgu sonsogdjiishd kk
Г. Дөлгөөн 2010-03-24 15:10
Гэрлэн бүрхүүл байхдаа яахав дээ
О. Цээлээ 2010-03-23 10:08
Сайхан танилцаж, бага ууж, үр дүнтэй өнгөрүүлээрэй:-)
амжилт!
Ж. Лувсандорж 2010-03-23 11:47
Бизнетворк нээгдээд 1 жил болжээ. Монголын хамгийн анхны ёс зүйтэй цахим нэгдэл гэж хэлж болох байх. Ёс зүйгүй аашилж, хөшигний цаанаас худлаа хашгирч, хараал ерөөл бичиж, хэрүүл өдөж амьдралынхаа үнэт цагийг үрдэг нөхдүүд багатай.
Мэдлэгийн багтаамж өндөртэй, олон олон салбарын залуучуудыг танилцуулж, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож чадсан гэж боддог. Цаашдаа ч их зүйлийг хийнэ гэж үнэлдэг. Сайтдаа архи, тамхины сурталчилгаа тавихгүй гэж хэлж байгааг нь сонсоод их баярлаж билээ. Энэ ч бас залуусдаа оруулж буй хөрөнгө оруулалт шүү дээ.
Залуус энд танилцаж, хамтран ажиллаж, найзалж нөхөрлөж байгаа олон сайхан тохиолдолууд байгаа. Залуучууд сонирхол сонирхолоороо нэгдэж олон сайхан хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж, олон олон хүнд туслаж, олон олон клуб, ТББ, сургалтын төв, компани байгуулагдаж, олон олон бизнесийн санаа, мэдлэгээ солилцож, олон олон сайхан үр дүнгүүд гарч байна. Зарим нь номоо гаргаж, зарим гишүүд нь шинээр бизнесээ эхэлж, зарим нь ажил амьдралын гараагаа эндээс эхэлж байна.
Цахим ертөнцийн амьдрал бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж байна. Өдөр ирэх бүр бидний амьдралд гүн нэвтэрсээр... Урьд нь цахим нэгдлийг зугаагаа гаргах, цаг нөхцөөх хэрэгсэл мэтээр үзэж байсан бол энэ бүхэн эрс өөрчлөгдөж цахим нэгдэл өөрийн гэсэн хууль дүрэмтэй, өөрийн өнгө төрхтэй, үр дүнтэй хамтын нийгэм болон хувирч байна. Тиймээс залуучууд цахим нийгмийнхээ харилцаанд соёлтой оролцож, олон шинэ найз нөхөдтэй болж, зөв боловсон харилцаж, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлж, амьдралаа илүү баялаг сайхан болгоорой. Энэ бол бас л бидэнд буй боломж юм. Боломжоо бид зөв ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш бид, амьдралынхаа үнэтэй цагийг үр ашиггүй өнгөрөөх гэж, хийж бүтээж буй нэгнээ харааж зүхэх гэж орж ирж байгаа бол, та өөрийнхөө толгой доторхи бодолруугаа өнгийх цаг болсон байна...
Миний хувьд бол эндээс олон сайхан залуучуудтай танилцсан. Эндээс танилцсан залуучуудтай хамтраад компани хүртэл байгуулсан. Дэлхийн 10 гаруй оронд байгаа залуучуудтай танилцаж тогтмол харилцаатай байгаа. Заримтай нь хамтарч ТВ нэвтрүүлэг хүртэл хийсэн. Мөн энэ сайтаас олон олон ажлын санал хүлээн авч, Юнител корпорицитай хүртэл хамтран ажиллаж байлаа. Амьдралын минь олон сайхан дурсамжууд Бизнетворктой холбоотой болсон. Энэ сайтыг нээсэн хамт олонд би өртэй болсон. Цаашдаа илүү их боломжуудыг харж байгаа... Боломжоо зөв ашиглах нь л чухал юм.
Бизнетвокийг үүсгэн байгуулсан хамт олон болон бүх гишүүддээ
Бизнетвокийн 1 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЬЕ.
Буруу зөрүү бичиж, мэтгэлцэж маргалдаж байсан, чи, би-дээ тулж байсан гишүүдээсээ уучлалт хүсье ээ.
Хүндэтгэн ёсолсон Ж.Лувсандорж
B. Jonny 2010-03-24 17:58
Сэтгэл хөдөлгөм сайхан хэлжээ, амжилт хүсье найзаа...