Эрээн рүү алдах уу, эсвэл эрдэм оюундаа зориулах уу...?
Оюу толгойн хөрөнгө оруулалтын эхний урдчилгаа орж ирээд уурлаж бухимдсан хүмүүс ч байхад баярласан ч хүмүүс зөндөө л байна. Миний хувьд мөн ялгаагүй нэг сарын утасныхаа төлбөрийг төлчихнө гэж бодогдоод л сайхан л байна.
Зарим орж ирсэн мөнгө ирсэн шигээ эрээнрүү буцаад цуваад гарчихна гэж их харуусан бодож байна.
Дотоодын үйлдвэрлэгчид, монголын бизнесийн энэхүү сайтад их байдаг болохоор Эрээнрүү мөнгийг урсгахгүй энүүхэндээ ашиглачих боломжийн талаар ярилцая.








Н. Цэрэнсамбуу 2009-10-22 17:36
За юун түрүүн жижг дунд үйлдвэрлэлийг дэмжээсэй Би саяхан нэг оймс авсан Тэр Монголд үйлдвэрлэсэн. Хажуудаа Монгол бичигээр монгол гээд биччихсэн оймс байлаа Маш дулаахан ер нь давгүй оймс Иймэрхүү л олон жижиг үйлдвэрүүд бий болоосойгэж хүсэж байна.
гэхдээ мэдээж тэр үйлвэрүдийн эзэд нь Монгол хүн байгаасай
B. Otgo 2009-10-23 13:44
Ter uildver n solongos technology ashiglaj hiideg,solongos ezentei gej sonsson,magadgui unen bol..
З. Энхболд 2009-10-22 17:38
100 сая долларыг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар гишүүд саналаа нэмэрлээч. Надад лав ЗГ-ын төлөвлөж байгаа бүртгүүлсний төлөө төлөх 50000 төгрөг таалагдахгүй байгаа. Энэ мөнгө хүмүүст тараагдсаны дараа дотоодын үйлдвэрлэгчдийн орлого болж хувирч байвал үр дүнтэй болно. Жишээ нь: хонины ноос хамгийн сайн дулаалгын материал болдог юм байна. Шатдаггүй, нордоггүй болгоод хөвсгөр болгодог юм байна. УБ болон аймгийн төвүүдэд өвөлдөө утаа асуудал болоод удаж байгаа. Яагаад манай бизнесменүүд хонины ноосоор дулаалгын материал хийвэл тэрийг нь худалдаж авах гэсэн нөхцөлтэйгээр тараавал ямар вэ?
Б. Нармандах 2009-10-23 13:38
Гишүүн ээ! Үйлдвэрлэгчидтэйгээ үнийн тал дээр гэрээ хийхгүй бол сайхан хөөргөднө шүү маск шиг.
Ц. Буянцогтоо 2009-10-23 13:39
Дэмжиж байна. Ийм прагматик алхмуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Ц. Буянцогтоо 2009-10-22 17:48
100 сая долларийг хүмүүүстээ зүгээр тарааж өгвөл ямар үр дүн гарах вэ? Үнэхээр ингэж тараах ямар шаардлага байна вэ? Дэлхийд ингэж тарааж өгдөг жишээ бий юү?
Бусад оронд ингэж тараадаг жишээ байх нь байдаг юм байна. Нэлээн хэдэн жилийн өмнө эдийн засгаа сэргээх, хөлдүү байдлаас гаргах, бага боловч өдөөлт өгөх зорилгоор тодорхой хэмжээний мөнгийг нийт ард түмэндээ тарааж байсан жишээ байна. Өнгөрсөн оны сүүлээр бас Японы ерөнхий сайд байсан алдарт Асо таваариш ард түмэндээ овоо хэдэн төгрөгийг дээрх зорилгоор тараасан. Ингэж тараасны үр дүн бас гардаг л болтой юм билээ.
Гэхдээ манай улс төрчид эдийн засгийн үүднээс тооцоолж үзсэний үндсэн дээрээс дээрх мөнгийг тараах гээд байна уу? Эсвэл зүгээр л сонгуулийнхаа амлалтаа биелүүлэх гээд ингэж байна уу? Мөнгө тарааснаар эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ? Тооцож үзсэн болвуу??
Хөндлөнгөөс харахад энэ асуудалд ул суурьтай хандахгүй байх шиг санагдах юм. Зүгээр л мөнгө тараагаад байвал тэр мөнгө чинь Эрээний эдийн засгийг л дэмжинэ. Инфляцийг хөөрөгдөнө... гэдэг бол шууд харагдаж байгаа үр дүн.
Ядууст загас бэлэглэхийн оронд загас барих ухааныг нь заа гэдэг дээ. Монгол хүн газрын баялгаас олсон мөнгөө боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд, өөрийн орны эдийн засгийн тулхтай хөгжлийн суурийг тавихад зориулмаар байна. Боловсролтой, мэдлэгтэй иргэдийг бэлтгэж улс орныхоо эдийн засгийг дэлхийн эдийн засгийн интеграцид оруулж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлмээр байна.
Өнөөдөр дэлхий дээр мэдлэгийн үйлдвэрлэлийн хувьсгал ид дундаа явагдаж байна. Дэлхийн эдийн засгийн өмнө тулгараад байгаа хүнд хэцүү байдлаас мэдлэгийн эдийн засгаа хөгжүүлэх замаар гарна гэж үзэж байна.
Бид дээрх мөнгийг инновацийн эдийн засгийг хөгжүүлж суурийг нь тавихад зориулмаар байна.
Ц. Буянцогтоо 2009-10-22 17:48
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Ц. Буянцогтоо 2009-10-22 17:50
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Б. Гантулга 2009-10-23 13:49
Ардчилагч ардчилсан ерөнхийлөгч маань энэ тараадаг аргыг Харвардад сурууд ирсэн шиг санагдаж байна.
Б. Гантулга 2009-10-22 17:52
Гишүүний санааг бизийн олон гишүүд ярьж хэлэлцдэг. Гэхдээ таны санааг дэмжлээ гэхэд хэн нэгэн том нөхөр ноосоор дулаалга хийдэг үйлдвэр гялс ашиглалтанд оруулаад маш өндөр үнээр ард түиэнд шахаад эхлэх нь дамжиггүй. Ер нь хэн нэгний бизнесийг биш ард олны амьдарлыг дэмжих санаа оноо л хэрэгтэй болов уу даа. Зун болсон үерт өртсөн айлуудыг нүүлгэхэд нэг айлд 10 сая төгрөг төсөвлөөд байсан санагдаж байна. Би бараг том машин лезэндэж аваад айлуудыг нүүлгээд байя ухасхийх шахсан шүү. Даан ч тэр төсөвлөсөн мөнгө нь ард иргэддээ очдоггүй юм билээ л дээ. Бас гэр оронгүй болсон хүмүүст гэр тараахдаа хараагүйчүүдийн үйлдвэрлэдэг сайн чанарын хямд гэрийг биш өөр хэн нэгний шахсан үнэтэй гэрийг тарааж байсан. Тэрнийх нь унь нь шүдний чигчлүүр шиг л юм байсан. Дан гэрийн мод 250000 байдаг юм, дан дээвэр туурга нь сайндаа л 600000 болдог байхад 2500000 гаар шахсан байхаа. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулна гэсэн нэрийдлээр автобусны буудал бараадаж ТҮЦ ажиллуулж байсан ядарсан хүмүүсийн ТҮЦ ийг нь очиж авч чадахааргүй хотын захад аваачиж хаян оронд нь 30 саяын үнэтэй ТҮЦ шахаад үүнд орж суувал суу эсвэл зайл гээд л байж байдаг. Би л лав хотод үзэмж нэмсэн тийм ТҮЦ олж харахгүй л байгаа шүү. Зүгээр хотын захууд руу бариад байгаа ил зогсоол нь 5 сая гэж байгаа. Хэдэн уголник, 3 хавтгай төмөр 5 сая хүрнэ гэжүү дээ. Байдал бол нэг иймэрхүү л байдаг шүү дээ.
З. Энхболд 2009-10-23 13:52
Харин тийм учраас хонины ноосон дулаалга авах хэрэглэгчдэд нь өгье гээд бн.
Ц. Буянцогтоо 2009-10-22 18:13
Манай улс төрчдийн хамтын тоглолт гэдэг зүйл эцэстээ ийм эмгэнэлт байдлыг бий болгож байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ? гэдэг нь эхлээд бодох ёстой асуудал гэж үзэж байна. Ард түмнээ гэгээрүүлэх, тэднийг сэнхрүүлэх, ингэснээр бузар булай зүйлийг гаргадаггүй, тийм зүйлсийг эрт илрүүлж таслан зогсоож, хариуцлага тооцдог тогтолцоотой болмоор байна.
Одоо байгаа энэ буруу тогтолцоотой хэт радикал байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Хүмүүсийнхээ боловсролыг дээшлүүлэх талаар идэвхтэй ажилламаар байна. Төрийн байгууллагад байгаа хоцрогдсон хүмүүсээ ажлаас нь халахдаа сургуульд сургах мөнгийг нь өгөөд сурч боловсроод ир гээд явуулах хэрэгтэй. Нөгөө хавтгайгаар нь тараах мөнгөө ингэж зарвал зүгээр юм бишүү. Тэгээд төрдөө боловсролтой залуу боловсон хүчнийг оруулах хэрэгтэй.
М. Эрдэнэбулган 2009-10-22 18:24
140 тэрбум төгрөг = 100 сая доллар. Энүүгээр 3 том түүхий эд боловсруулах химийн үйлдвэр барина. Жишээ нь Эрдэнэт-д байгаа ГОК-н Молибденийг боловсруулдаг Монгол-Изралийн хамтарсан Шим Технологи ХХК-г маш их шахааны материалаар дээр үеийн технологиор барихад 30 сая доллар болсон юм даа.
Тэгэхээр тэнд Зэсийн баяжмал боловруулах үйлдвэр шинээр барьж болно, эсвэл цэвэр зэс утас үйлдвэр барих үйлдвэр 2-г ч барьсан болно.
Зөвхөн Эрдэнэт-р жишээ дурдахад иймэрхүү. За тэгээд Нефть боловсруулах үйлдвэр, Цемэнт шохойны үйлдвэр...ер нь л үйлдвэр барих хэрэгтэй дээ
Б. Хүрэлтогоо 2009-10-22 19:41
Түүхий эд боловсруулах үйлдвэр бидэнд хэрэгтэй байсан, хэрэгтэй байна, хэрэгтэй байх ч болно.Биднийг алтан дээр суусан гуйлгачид гэдэг. Өөрсдөө ч тэрэндээ итгэцгээсэн.
Харин одоо боломж нээгдэж байгаа юм биш үү. Бидний хэдэн жил мөрөөдөж байсан тэр хэдэн сая доллар нь ороод ирлээ. Юугаа хүлээсэн юм. Эргэлзэх хэрэггүй үйлдвэрээ барих л хэрэгтэй шүү дээ.
Харин одоо барихгүй хойшоо сууж байгаа бол ёстой тэнгэр нь хаясан монголчууд гэхээс өөр юу гэхэв. Тэнэгээ мэддэггүй тэнэг адгийн тэнэг гэдэг. Ядаж бид тэнэгээ мэддэг тэнэг байцгаая л даа.
Бидэнд зүгээр олдоогүй энэ газар шороо, мал сүргээ өөрсдийн чадлаар амь оруулж, хэлд оруулах боломж одоо л байна...
Нэг нарийн сайн үйлдвэр барьсан байхад цагийн зуд, үеийн хямралд амархан явчихгүй л байх.
Монголын эрдэс баялаг, их мал адгуус дэлхийн хаана ч юм байж л байгаа. Харин сураад эзэмшээд авсан нарийн мэргэжил, технологи, бүтээгдэхүүн бол хаанаас ч хайгаад олдохгүй "үнэтэй юм" болно.
Б. Нармандах 2009-10-22 20:24
Хэд хэдэн дэвшүүлж буй санал байна.
1.ОХУ нэг дургүй нь хүрээд эрчим хүчний хязгаарлалт хийчихвэл яах уу? Нэг хоног ч бололгүй хамаг ажил сүйрч эхэлнэ биз. Байгаа дулааны цахилгаан станц маань мараалын элэгдэлд орж барагдах тал уруугаа ч хандсан байна. Энэ дэд бүтцийн суурь цахилгааны нөөцийн асуудлыг шийдэх боломж бас байна шүү.
2. Нэг их эдийн засаг бизнесийн хөгжил гээд гаднаас эрээд байхаар Монгол дахь бүхийл төрлийн ашигт малтмалын орд газруудад бололцооныхоо хэрээр эх орны эзэмшлийн үйлдвэрлэл байгуулах их чухал.
3. Ер нь Монгол улсыг эдийн засгийн хараат байдлаас гаргаж чадахуйц томоохон ажлуудыг л маш сайн боловсруулж зоригтой хийх хэрэгтэй. Учир нь дараагийн удаа гэсэн боломж байгаа ч уу, үгүй ч үү.
Өөр энэ хөрөнгөн дээр түшиглэн урьдынхаасаа огт өөр болоод өндийгөөд босоод ирж болохоор ашигтай ямар төсөл, санаачлага байна гэдэг талаар л сайн бодож хэлэлцээд, зоригтой хийх чухал байна. Ерөнхийдөө бол ийм юм л хийх хэрэгтэй. Өөр зүйл бол огт дэмий.
Y. Gan-Erdene 2009-10-22 23:00
Нефт боловсруулах үйлдвэр - нэн тэргүүнд хэрэгтэй. Нефт байгаа гэдгээ одоо мэддэг болсон шүү дээ. Улс төрчид л хүсэхгүй ибайгаа болохоос. Монголд бензин шатахууны үнээс хамааралшүй ямар ч бизнес байхгүй.
В. Баярсайхан 2009-10-22 23:07
Монголд маань ихэнх нь жижиг том байдлаар ганзагын наймаа эрхэлж байгаа учраас бэлэн мөнгөөр тараавал жинхэнэ Эрээн рүү бүгд явна.
Дээр бичсэн боловсрол дээр хөрөнгө оруулалт хийх гэдэг зөв санагдаж байна. Өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэх, сургалт семинарт явуулах, нийгмийн мэдлэг боловсролыг сайжруулах нь бидний хувьд хамгийн ирээдүйтэй сонголт гэж бодож байна. Өндөр хөгжилтэй оронд очиж сурах нь тухайн иргэнийг зөвхөн сургахаас гадна, үзэл бодолыг орвонгоор нь эргүүлдэг тухайн нийгмээс өөртөө маш олон зүйлийг шингээж буцааж авч ирдэг давуу талтай. Ингэснээр нийгмийн ерөнхий боловсрол дээшилж манай улсын хөгжих хурд ихэснэ. Тиймээс одоо ажиллаж байгаа боловсон хүчнүүдийг улсын хувийн гэлтгүй сургах боловсроход нь тодорхой хувийг зарцуулах, МӨН одоо гадаа байгаа Монголчуудаа буцаад ирэхэд таатай нөхцөл байдлыг дэмжиг хэрэгтэй байна.
Одоогийн манай удирдагч нарын хэлээд байсанчлан Уул уурхайгаас орж ирэх мөнгөөр Монгол хүнийг насан туршид нь тэжээнэ гээд яриад байгаа зүйл хүний оюун ухаанд багтахааргүй тийм мунхаг санагдсан. Би тэжээлгэмээргүй байна, гэхдээ эрүүл орчинд ажиллаж амьдарч бизнесээ эрүүл хиймээр байна. Тиймээс энийг хийхийн тулд эрүүл сэтгэдэг, боловсролтой нийгэм хэрэгтэй байна. Тэрийг л энэ их мөнгөөрөө бий болгох хэрэгтэй байна.
Д. Алмас 2009-10-23 19:07
Мэдлэгтэй хүмүүс ч өөрснөө хийдэг юм байхгүй бол бас л хоолны ногоо, оймс бандаашаа урдаас л авнашү
Ц. Буянцогтоо 2009-10-23 19:07
Цөөнгүй хүмүүс эргээд ирж бна. Тэдэнд багтах орох газар олдохгүй байна гэхэд хилсдэхгүй болчоод бна
Д. Алмас 2009-10-22 23:36
Удахгүй цагаан сар ч боллоо...
Д. Алмас 2009-10-23 19:44
хэхэ харин тийм 50000-ын хэдээр нь ямар юм чирж ирцгээх болдоо :(
Ц. Буянцогтоо 2009-10-22 23:40
Олон сайхан саналууд дэвшүүлжээ. Санал нэг байна. Боловсролын тухайд андууд нэлээн чухалчилж бичжээ. Гадаадад хүмүүсээ явуулж сургахад нөгөө мөнгөө зарцуулъя гэжээ. Тиймээ, энэ бол бас нэгэн чухал бөгөөд зайлшгүй хийж байх ёстой зүйл. Гэвч өнөөдрийн Монголын төрийн боловсон хүчний тогтолцоо үнэн гажиг байна. Төр маань өөрөө бүтээмжийг чухалчилсан менежменттэй биш, хувааж идэх, хувааж тараах бодлогыг барьдаг нь тэнд ямар ч чадвартай боловсон хүчний хэрэгцээг бий болгохгүй байна. Төрд хор найруулдаг, улс төрийн бүлэглэлийн гар хөл болсон, ашиг хонжоо хайгчид дүүрсэн гэхэд болохоор. Тийм үнэлэмж, хэмжүүр манай төрийн тогтолцоонд амь бөхтэйгээр бий болжээ. Энэхүү тогтолцоо нь гаднаас чадварлаг боловсон хүчнийг оруулахгүй байх эсэргүүцлийн хүч--дархлааг өөртөө бий болгочихоод байна. Би гадаадад суралцаж ирээд ажил олж чадахгүй залуус олон байгааг ажигласан. Гэтэл манай төрийн байгууллагад үй олон хоцрогдсон боловсон хүчин байна. Төр маань чадвартай боловсон хүчинтэй болох цаг нь болсон. Төрөө эрүүлжүүлэхээс бүх үйлийг эхлүүлэхгүй бол болохгүй мэт санагдах юм. Ингэхийн тулд төрийн менежментийг эрс шинэчлэх хэрэгтэй. Тэнд байгаа олон мянган хоцрогдсон боловсон хүчнийг зүгээр ажлаас нь халаад хөөгөөд явуулах биш, тэдэнд ёстой нөгөө хаашаа хийхээ мэдэхгүй байгаа мөнгөнөөсөө өгөөд дахин сургалтанд явуулах хэрэгтэй. Хэдэн жил сурч боловсроод ир гээд зардлыг нь даах хэрэгтэй. Иймэрхүү замаар төрийн тогтолцоогоо сайжруулаад, тэнд боловсрол мэдлэгийн хэрэгцээг бий болговол нийгэм маань бүхэлдээ эрүүлших хандлага руу явах болно. Ийм шинэчлэлийг хийхгүйгээр зүгээр боловсролыг магтан дуулаад байх нь утгагүй юм.
Д. Алмас 2009-10-23 19:48
Санал 1. Ядаад МАА-гаа хөгжүүлээд, эцсийн бүт хийгээд дотроо байгаагаа багахан гадагш гаргамаар...
Д. Соёл-Эрдэнэ 2009-10-23 00:01
Олон сайхан саналууд гарчээ. Ялангуяа Буянцогтоо ах Баярсайхан нарын санлыг дэмжиж байнаа.
В. Баярсайхан 2009-10-23 00:21
Төрийн аппаратуудад байгаа 120 мянган хүнийг мартаагүй. Бизнесийн байгууллагуудад хэдэн хүн ажилладаг бол доо нийт? Арай баг юм биш бийийз? Энэ залуусын буруу бишээ. Буянцогтоо ахын хэлдэгээр тогтолцооны буруу. Төрд ажиллах сайхан, Аав ээж маань буюу Засгаас тэжээнэ, өгнө, шагнана, байраар хангана, хүүхдүүдийг нь үнэгүй сургана, өөрсдийг нь мэргэжил дээшлүүлэхэд үнэгүй сургана гэх мэтээр төрийн албанд уриалан дууддаг. Гадаадад сураад ирж байгаа залуус маань эсвэл төрд орно, эсвэл олон улсын төсөл дээр ажиллана гэдэг болсон байна. Энэ яавч эрүүл тогтолцоо биш байх.
В. Баярсайхан 2009-10-23 20:22
Жаахан хадуурчихлаа. Уучлаарай :)
Ц. Буянцогтоо 2009-10-23 20:22
No problem. Discussion гоё өрнөж байна, Thanks!
J. Tugs 2009-10-23 00:45
1. Монголд одоогийн байдлаар гадаад зах зээлд гаргаад байгаа давамгай бараа бутээгдхүүн байхгуй байна. олон улсийн худалдааний тэнтсвэржилт алдагдаад байна. монгол орон юугаараа бусад улсаас давуу билээ гэдгийг бид бухэн бодох хэрэгтэй. манай улс бол мал аж ахуйн орон, туухий эдийн боловсруулалах олон улсийн стандартад нийцсэн уйлдвэр нэн чухал хэрэгтэй байна. уунйиг тороос дэмжээд экспортийг маш сайн дэмжих хэрэгтэй. жишээ н: экспөтлөж байгаа бараа бутээгдэхүүнээс нэмэгдсэн уртгийн албан татбар чулуулдуг жишээтэй. гэхдээ уунд туухий эд хамаарахгуй. тэгснээр энэ их олон ашиглагддаггуй гадаад хэлтэй хумуус гадаадийн зах зээлд тунш хайж олоход хэтсүү юм байхгуй л байх.
2. нефтийн уйлдвэр барихад дагалдах уйлдвэрүүд зайлшгуй шаардлагатай. газрийн тосноос шатахуун гаргаж аваад улдэгдлээр н маш олон бутээгдэхүүн гаргаж авна. жишээ н моторийн тос тосолгооний утээгдэхүүн, хувантсар эдлэл гээд бидний одор тудамд хэрэглэгдэж байгаа ихэнх бутээгдэхүүн. бариад уйлдвэрлэлээ гэхэд манайх шиг зах ээл багатай газар борлуулалт хэцүү. тиймээс бас л экспөрт. яахав гаргаж авсан ашиглагдаагуй байгаа тосоо туухий эдээр н орос хятадруу гаргаж болно. гэтэл уурсдуу нууx ихтэй улс авбал хямд унээр л авна.
3. болосролийг дэмжих бол хамгийн зов санаа. одоогийн байдлаар манай улсийн гадаадад улсийн зардлаар сурч байгаа оюутнуудийн ихэнх хуви н унэнийг хэлэхэд гоx сайн хуухдууд биш, дандаа энэ эрхийг угуугуй байсан ч гадаадад сурах санхуугийн боломжтой хумуусийн хуухдууд. уун дээр маш сайн хяналт тавих ёстой. хятад удирдагч мао тур барих уедээ 3000 сурлага сайтай оютнуудаа гадаадад боловсрол эзэмшүүлж одоо тэдний ач тусаар хятадийн шинжлэх ухааний салбар маш ургаштай алхам болсон. тиймээс монгогуй айлийн онц сурлагатнуудаа гадаадад бэлдэцгээе.
4. эдийн засгийн хуулийн дагуу зов зохистой зах зээлийн замаар явж байгаа салбаруудад турийн оролцоо оруулаа зогсоож, болохгуй бутэхгүй байгаа салбараа торийн оролцогоор дээш н татах н зуйтэй.
5. банкний систэмийн хувид тов банкнаас явуулж байгаа бодлогийг сайжруулах хэрэгтэй байна. хяналт бага байснаас банкууд дампуурахад их амархан байна. олон улсад экцпөрт бага учраас инфлиаци, хурунгийн эргэлт бага байгаа. уунээс болоод зээлийн хуу бас л ундур хэвээрээ л байна.
6. торийн албан хаагчийн чалгалтийг бур хундруулэх хэрэгтэй. одоо ажиллаж байгаа хмуусуусээс бас шалгалт авах хэрэгтэй. гэхдээ тэнцээгүйг н учир зуггуй бугдийг н халаад байлгуй залуу уедээ зааж сургах хэсэг булэгтүршлагатай хумуусийг улдээх н зов байх. хятадийн жишээгээр турийн албан хаагчийн шалгалт жлд 1 удаа явагдна. бээжинд гэхэд 100гаруй мянган хунээс зовхон 1 жилд 10 хун шалгаруулж авна. тсуухун хун авдаг болохоор хяналт ондор байдаг.
7. аймгуудийг холбосон засмал зам. уунийг хэрэгжүүлснээр дотоодийн бараа эргэл ихэснэ. зам тээврийн салбар хогжино.
8. яаж ч байсан хумуусийн гар дээр мунгу угч болохгуй, тэгснээр магадгуй дундаж орлоготой айл нээх их мунгу биш, доогуур орлоготой хумуусийн бэлэнчлх сэтгэлгээг улам одоож огох хэрэгсэл болох байх.
Ц. Буянцогтоо 2009-10-23 20:46
Yes !!
J. Tugs 2009-10-23 20:53
о,у,ө,ү үсгийг яаж ялгаж бичдэг юм бэ монгол фонтоор бичих гэхэр keyboardn дээр үсгийн наалт байдгүй
Ц. Буянцогтоо 2009-10-23 00:50
Цоомоогийн санал минийхтэй яв цав нийлж байна. Үнэтэй санал хэлсэнд баярлалаа. Өөрийн чинь хэлдгээр, төрд ажиллагсдын мэдлэг чадварыг үнэлэх стандарт, сертификатийн системтэй болох хэрэгтэй. Хөгжсөн орнуудын бэлээхэн жишээнээс суралцаад тийм тогтолцоог яаралтай бий болгох хэрэгтэй. Одоогийн Төрийн албаны шалгалтын системээс огт өөр. Ер нь хөгжилтэй нийгэм бүхэлдээ сертификатийн соёлтой байдаг. Салбар бүрт мэргэжлийн үнэлгээний улсын болон вендоруудын шалгалт-сертификатийн систем байдаг. Энэ нь мэдлэг чадварыг үнэлдэг, илэрхийлдэг хамгийн энгийн хэлбэр юм.
Манай нийгэмд мэдлэгийн, боловсролын хэрэгцээг бий болгоё гэдэг маань ийм мэргэжлийн үнэлгээний системийг төрийн боловсон хүчний тогтолцооноос эхлээд бизнесийн болон ер нь бүхий л салбартаа бий болгохоос эхлэнэ.
E. Zolzaya 2009-10-23 09:44
Сайхан сэдэв нээсэн байна.
Миний хувьд мөнгийг зүгээр тараах гэдгийг ердөөсөө ч дэмжихгүй байна. Энэ бол нэг ёсондоо төр маань биднийг Богдоо боов хайрла гэдэг шиг бэлэнчлэх сэтгэлгээнд автуулж, амыг нь таглахыг хүсдэгийн илрэл гэж бодож байна. Энэ мөнгөөр үйлдвэр барья гээд дээр олон хүмүүс бичжээ гэвч үйлдвэрийг ажилуулах боловсон хүчин байхгүй бол хичнээн сайхан үйлдвэр бариад нэмэргүй юм биш үү? Урд хөршийн маань Мао дарга 3000 хүнийг сургаад тэд нар нь 1.3 тэрбүм хүн амаа өнөөдөр авч явж чадаж байгаан бол манайд 2000 за байгээ 1000 залууг л эхний ээлжинд сургаад авах нь дээр биш үү? юм мэдэхгүйг нь далимдуулж Оросууд биднийг 70 жил мөлжсөн шдээ. Тэрэн шиг харанхуй залуучууд бас л хэн нэг Бүргэд, Шонхор, Арслан, Бар-ын хоол болж хоцорвол яах вэ? Ниргэсэн хойно нь хашгармааргүй байна шдэ бид. Бидэнд сайн сургууль сайн боловсрол ус агаар шиг л хэрэгтэй байна. Сурахыг хүсч байна. Эргээд эх орондоо тэр бүх сурсан зүйлээ зориулмаар байна. Энэ бол олонхи залуу Монгол хүний зүрхэнд буцалж байдаг зүйл болов уу.
Гэхдээ төрийн албаны ажилчдыг дандаа сургана гэдэг бол буруу. Хувийн хэвшэлд ч хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг давхар дэмжиж сургах хэрэгтэй байна.
Улсын тэтгэлгээр гадны аль нэг улсад суралцах эрх олгодог Шалгалтыг үнэн зөв нээлттэй явуулдаг болмоор байна. Үнэндээ сайд дарга нарын хүүхдүүд нь яваад өгдөг болхоор тэр шалгалт шүүлэгт нь итгэж оролцох залуусын тоо өдрөөс өдөрт багсаад байх шиг.
В. Баярбат 2009-10-23 09:57
Их л мөнгө юм шиг байна, дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд зарцуулсан нь дээр байхаа. Эрчим хүч, зам гүүр, цэвэр бохир ус, барилга, үндэсний үйлдвэрүүд гээд..... Бүхэл бүтэн улс хэрнээ арай л дэндүү шүү, олигтойхон зам талбай, шугам сүлжээ байхгүй, өөрсдөө үйлдвэрлээд хэрэгэлэдэг юм гэж байхгүй.... Нэг л том том улс төр, төсөл тендер ярьсан хүмүүс. Бас боловсролд зарцуулаад ч дэмий байхаа, 2 сая хүнд гадаад, дотоодод сурсан хүний тоо хэтэрчихээд байна. Харин тэр үйлдвэр барих, газрын тос энэ тэр нь ч сайхан л сонсогдож байна, За тэгээд улс төрчдийн маань мунхаг шийдвэр л мэдэж дээ.
(Мунхаг: Ихэвчлэн хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг улс төрийн тогтолцоо,
Улс төрч: Эх орныхоо төлөөл гэсэн сэтгэлгүй хувиа хичээгч нар)