Эрээн рүү алдах уу, эсвэл эрдэм оюундаа зориулах уу...?
Оюу толгойн хөрөнгө оруулалтын эхний урдчилгаа орж ирээд уурлаж бухимдсан хүмүүс ч байхад баярласан ч хүмүүс зөндөө л байна. Миний хувьд мөн ялгаагүй нэг сарын утасныхаа төлбөрийг төлчихнө гэж бодогдоод л сайхан л байна.
Зарим орж ирсэн мөнгө ирсэн шигээ эрээнрүү буцаад цуваад гарчихна гэж их харуусан бодож байна.
Дотоодын үйлдвэрлэгчид, монголын бизнесийн энэхүү сайтад их байдаг болохоор Эрээнрүү мөнгийг урсгахгүй энүүхэндээ ашиглачих боломжийн талаар ярилцая.








Б. Гантулга 2009-10-25 11:42
Удтал хэлэлцсэний үр дүнд ноосоор хийсэн гэрийн дулаалга бол эсгий гэдэг юм байна гэдгийг ойлгож авсан нь сайшаалтай.
Ц. Буянцогтоо 2009-10-26 00:10
Хэлэлцүүлэг өрнөж байна. Олон чухал санаа гарч байна. Хамгийн гол нь энэ процесс надад болон бусад оролцогсдыг өөрсдийн бодол санааг бусадтай хуваалцах боломж олгож байгаад утга учир байгаа гэж бодож байна.
Монголын улс төрчид яагаад зүгээр мөнгө тараана гэх мэтийн тэнэгийн тэнэг санааг бодож олоод 100 сая дайлуурын тоо бичсэн самбар тэврээд тэлэвийзээр марсайтал инээгээд гарч байдаг вэ? Ганц монголын улс төрчид ч биш энэ дэлхий дээрх улс төрчид бүгд ийм л юмыг хийж явдаг. Анх тэр хүүхэд бүрт мөнгө өгнө гэдгийг Гүнбалай гишүүн гадны хүнээс сонсож ирээд АН-ын сонгуулийн амлалт болгож оруулаад сонгуулиар овоо олон суудал авч байсан паянтай шүү дээ. Тэгэнгүүт ХуНам арай нэг өөр хувилбар гаргаад ... ингэж явсаар 1 сая төг, 1.5 сая төг... цаашлаад ОюуТолгойгоос олсон бүх мөнгийг ямар нэг нэртэй сан байгуулаад өгөөд байя гэдэг юман дээр л 2 том нам цэц булаалддаг болсон. Одоо бол өдөр болгон Эрдэнийн хувь гэнээ, гүй ээ Эх орны хишиг гинээ гээд л үзээд байгаа...
Ер нь яагаад Монголын болоод гадны улс төрчид ингэж Тэ1-тээд байдаг юм бээ?
Зөвхөн манай хэд биш, дэлхийн орнуудын улс төрчид ихэнх нь л ингээд байх шиг, эсвэл овоо хэдэн жилийн өмнө заавал манайхантай адилхан юм хийж байсан байх жишээтэй.
Т. Гантулга 2009-10-26 20:27
Тэнэг зүйл хэлсэн байна гээд Улстөрийн амлалтыг буцаах тохиолдол олон улсад гарч байсан болов уу? :)
Т. Гантулга 2009-10-26 20:27
Болдог бол бүгдийг нь Economic Simulation төрлийн тоглоомоор тоглуулах юмсан :D
Ц. Буянцогтоо 2009-10-27 01:27
Улс төрчид яагаад ийн сонин сонин үйлдэл хийж, заримдаа бүүр тэнэг гэмээр юм хийж, ярьж явдаг вэ? Үүнийг би саяхан болтол ойлгохгүй явлаа. Гэтэл үүний учир нь ардчилал хэмээх хүн төрөлхтний бүтээлийн охь манлай болсон нийгмийн тогтолцоонд байдаг юм байна. За охь манлай нь биш юм гэхэд үүнээс өөр сонголт лав байхгүй юм гэсэн. Улс төрчид бол нийгмийн л бүтээгдэхүүн. Ер нь чиг тухайн нийгмийн нэлээн гайгүйхэн толгойтой, за толгойтой биш юмаа гэхэд бусад байдлаараа бусдаас давуутай сүйхээтэй, чадалтайд тооцогдох хүмүүс нь улс төрчид болно. За улс төрчид хийгээд улс төрийн намын хамгийн эрхэм зорилго юу вэ? Энэ бол сонгуульд ялах. Ардчилсан тогтолцоогоор бол олонхийн санал авч сонгуульд ялсан нь улс төрийн зорилгоо хэрэгжүүлнэ. За ер нь сонгогдох гэдэг нь анхдагч зорилго гэж ойлгож болох байх. Хамгийн эхлээд олонхийн санал авч сонгогдож байж олон таван юмаа ярьна.
За тэхлээр, сонгогчдод таалагдаж тэдний хүсэлд нийцсэн сонгуулийн хөтөлбөр гаргаж байж олонхийн санал авна. Энэ бол хууль. Тиймээс улс төрчид сонгогчдын дийлэнх олонх юуг хүсч байнав гэдгийг судлаад тэрэнд таарсан хөтөлбөр гээчийг гаргаад үзэж тарна.
Тиймээс манай улс төрчид тэнэгтээ ч биш, манай сонгогчдын дийлэнх нь хэдэн бор юм л хүсч байна гэдгийг мэдчихээд тэрэн дээр ажиллаж байгаа нь энэ. Яалтай ч билээ, улс төрчид хийгээд улс төрийн бодлого бол тухайн нийгмийн л тусгал аж.
Улстөрчдийг, тэдний бодлогыг шүүмжлээд суугаа мань мэт бол сонгогчдын дийлэнх олонхид орохгүй, цөөнхөд орно. Улстөрчид тэнэг биш, нийгэм дэхь хар массийн түвшин л тийм байна даа.
Д. Алмас 2009-10-27 09:33
http://news.gogo.mn/r/61343 энд бас нэг ийм зүйл бичсэн байна :(
Тэгэхээр тэр улс төрчдийг сольж байснаас харин тэднийг шахаж шаардаж, өөрсөддөө хэрэгтэй шийдвэрүүдийг л гаргуулдаг болох хэрэгтэй байна. Биднийг төлөөлж, бидний хүссэн зүйлсийг хийх ёстой хүмүүс уг нь тэнд сууж байгаа юмсан даа...
Д. Алмас 2009-10-28 05:46
Шинээр сольж, дахин хэдийг "тэжээж" байснаас арай хямд тусах болов у л гэж ;p зүгээр хараад сууснаас
Ц. Буянцогтоо 2009-10-28 05:46
Сонгогсчдын олонхиор шаардуулбал болох байх. Бид хэд энүүхэндээ шаардаад юу ч болку
Н. Одпүрэв 2009-11-17 17:56
Хөгшид, нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг, өрх толгойлсон эхчүүдэд эхний ээлжинд 500,000 төгрөг өгөх талаар ярьж байна. Нэгэнт амласан бол өгөх л ёстой гэсэн ард түмний гэх тодотголтой байх суурь цухалзаж байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед манай улсын баялаг бүтээдэггүй нийгэмрүү мөнгө ихээр урсгавал улам ч хямрааж болох ч бизнес эрхлэгч эрхэмүүд маань ашиг хонжоо харж шуналгүй, болж байсан, олж байсан ашгийнхаа хүрээнд л бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёс суртахуунтай байгаасай гэж бодох юм. Гэвч үүнд итгэж найдах ч бэрх биз.
Н. Одпүрэв 2009-11-17 17:56
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Н. Одпүрэв 2009-11-18 15:24
адилхан бичлэг олон орчихож уучилал хүсье
Н. Одпүрэв 2009-11-17 17:57
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Н. Одпүрэв 2009-11-18 15:24
адилхан бичлэг олон орчихож уучилал хүсье
Н. Одпүрэв 2009-11-17 17:57
Хөгшид, нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг, өрх толгойлсон эхчүүдэд эхний ээлжинд 500,000 төгрөг өгөх талаар ярьж байна. Нэгэнт амласан бол өгөх л ёстой гэсэн ард түмний гэх тодотголтой байх суурь цухалзаж байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед манай улсын баялаг бүтээдэггүй нийгэмрүү мөнгө ихээр урсгавал улам ч хямрааж болох ч бизнес эрхлэгч эрхэмүүд маань ашиг хонжоо харж шуналгүй, болж байсан, олж байсан ашгийнхаа хүрээнд л бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёс суртахуунтай байгаасай гэж бодох юм. Гэвч үүнд итгэж найдах ч бэрх биз.
Э. Ижилболд 2010-01-08 19:49
Тэр мөнгийг бэлнээр тараахын оронд томоохон үйлдвэр тэр тусмаа боловсруулах үйлдвэр хэд хэдийг барьчаасай. Ингэснээр залуучууд ажлын байртай болж нэг өдрийн цалин биш ирээдүйдээ байнга цалин авдаг болно шүүдээ. Хүмүүс төрөөсөө мөнгө хараад горьдоод суудаг болчихож. Нэг бодлын халамжийн төртэй улс гэдэг нь үнэн. Ингэснээрээ иргэдийг сул дорой болгож байгаа. Өөрсдөө хөдөлмөрлөж олохгүй төрөө хараад л суух вийдээ.
9. Gegeen.mn 2010-01-09 02:22
харин тиймээ, одоо жоохон үйлдвэрүүд бариад, ажлын байруудаа нэмэгдүүлэхгүй бол халамж хэлбэрээр цацаад утгагүй л байна ...