2009-10-28 15:51:06

О.Дашбалбар агсаны ТЭНГЭР ШИГ оюун санааны ертөнцөөр аялая

Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн О.Дашбалбар агсаны шүлэг найргийг амтархан уншиж оюуны цангаа, сэтгэлийн гангаа тайлдаг эрхэм уншигч авхай нартаа мэлмийд нь гялбаа, мэдлэгт нь чуцал, бодролд нь хандив болохын магадтай хэмээн их хүмүүний бүтээл туурвилаас толилуулж байхыг хүсэн энэхүү бүлгийг нээн эхлүүлэв. Санал бодлоо нээлттэй нэмэрлэн, хамтран зүтгэж их хүмүүний үзэл бодол, санаа санаашрал, баяр гуниг бүхнийг зүрх сэтгэлээрээ мэдрэхийг хүссэн хүмүүн бүрийн өмнө энэ бүлэг мөнхөд нээлттэй байх болно.



О.Дашбалбар

1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сум Дарьганга нутагт мэндэлсэн.

1980 онд (23 нас) Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ шүлгээ бичсэн

1996 онд (39 нас) Монголын Уламжлалын нэгдсэн намаас УИХ гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцсэн

1999 онд (42 нас) цэл залуугаараа бие хордсон шинжтэй нас барсан.

________________________________________________________



О.Дашбалбарын оюун санааны ертөнцөөр аялая. Очирбатын Дашбалбар гэж хэн байсан бэ? Түүний уран бүтээлийн охь дээжээс хуваалцъя.

О.Дашбалбар агсаны тухай нийтлэл, дурсамж, бодрол



О.Дашбалбар агсаны ҮГС, үзэл санаа



О.Дашбалбар агсаны амьдралын замнал



О.Дашбалбар агсаны тухай нэвтрүүлэг, видео бичлэг



Энэ бүхнийг танд өргөн барьж байна.



http://biznetwork.mn/networks/500



"Үлэмжийн орчлонд би удаан амьдрана" О.Дашбалбар

Сэтгэгдлүүд


  • S. Мөнхгэрэл 2009-10-29 10:16

    О.Дащбалбар Тэнгэр шиг бай
    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

    Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
    Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
    Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
    Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
    Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
    Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
    Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

    Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
    Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
    Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

    Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
    Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
    Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
    Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

    Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
    Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

    Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
    Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
    Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
    Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

    Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
    Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
    Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
    Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

    Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
    Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
    Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
    Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

    Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
    Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
    Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

  • Ж. Лувсандорж 2009-10-29 14:24

    О.Дашбалбарт зориулсан ТЭНГЭР ШИГ бүлэгт зочилоорой

    http://biznetwork.mn/networks/500

  • О. Долгион 2009-10-29 14:25

    Үнэхээр сайхан шүлэг шүү... Хүн бүр тэнгэр шиг байгаасай... Сэтгэл гэгээрээсэй...

  • Ц. Халиун 2009-11-04 16:58

    унэхээр цоглог найрагч.

  • .. Mongolchuudaa 2009-12-06 18:53

    www.mongolchuudaa.blogspot.com дээр Дашбалбарын маш сонирхолтой нийтлэлүүд байгаа унсаад үзээрэй

  • S. АСААНЖ 2009-12-07 14:44

    Сайхан ухаан Монгол аавын хүүд заяажээ. Даанч тэр ухаантай байсныхаа төлөө, үнэн тэрний талд байсныхаа төлөө тэнгэртээ одов.

  • .. Mongolchuudaa 2009-12-18 20:44

    1997 онд О.Дашбалбар агсны бичсэн Газар шорооны төлөөх тулаан эхэллээ нийтлэлийг бүрэн эхээр нь нийтлэсэн шүү.Сонины 8-н нүүрэнд хэвлэгдэж байсан ч гэсэн маш сонирхолтой баримттай ухаалаг бичсэн байна лээ.Уншаарай залуусаа

  • Н. Норовсамбуу 2009-12-19 00:31

    гоё шүлэг шүү тээ. Бодууштай санууштай мэдүүштэй
    Сая баахан 2 хүний хоорондийн маргалдааныг сониучирхаад толгойгоо өвдтөл нүдээ чилтэл уншчихлаа тэр 2т энэ шүлгийг зориулая.
    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 2оо
    энэ сэдвээр бодвол зочилох биз. тэхдээ энд битий тэр юмаа яриарай.

  • Р. Төгс 2012-01-13 17:58

    ганц эх оронч хүн байсан даа зайлуул.муусайн туучийнууд хорлоцон юм шүү дээ.

  • N. Happy Hippo 2012-01-15 20:51

    Охин нь манай ангид сурдаг байсан юм. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ баахан зүрх зурчина. Тэрийг нь аав нь хараад наадхынхаа оронд ганц мөр шүлэг бичээч гэдэг байсан гэж ярьдаг юм.

    Өөрөө гол нь сүүлдээ их архи уугаад зодоон нүдээнд холбогдоод хэцүү болсон л доо. Хорлогдсон гэдэг нь үнэн юм болов уу ?

    Би тухайн үед их дургүй байдаг байсан юм. Баабарын шүтэн бишрэгч байсан гэхүүдээ. Зарим талаар өвчтэй хүн шиг санагддаг байсаныг нуух юун. Бодит байдал А. Смит Баабар хоёрын ярьдаг бичдэгээс арай өөр л байдаг юм шиг байна.

    Эхэнд газрыг чинь бүр үнэ хаялцуулаад гадна дотногүй зарах гэж байсан юм байна лээшд. Тэр экономикс тэвэрсэн хэдэн нөхөд. Одоо Монгол хүн өмчилнө гэсэн хуультай байхад ийм байгаа юм чинь байгаагүй бол дуусахгүй юу.

    О. Дашбалбар агсаны тухай одоо арай өөр сэтгэгдэлтэй болсоон.

  • Д. Ганболд 2012-01-16 17:17

    Энэ хүнийг бүгд хэлэлтгүй мэдэж бгаа хойно олныг нуршилгүй нэгийг өгүүлэхэд хань үр хүүхэдтэйн одоог хүртэл холбоотой байж олон сайхан ажил үйлс дэгжээн үйлийн үргэлжлүүлэн байдагтаа баярладаг. Өнөөгийн өндөрлөгөөс гэр бүл нь дурсахдаа ямар их шудрага биднийгээ төдийгүй эх орноо гэж байсийм бээ гэж бна лээ. Заримдаа ч гэр бүл нь өөрсдийг нь жаахан анзааралгүй орхиж ажиллаад бна гэж дотроо тунирхаж, хааяа хэлдэг бсан гэнээ. Тэгэхэд ``аавыгаа, ханиа сүүлд ойлгоноо, цаг үе болохгүй бноо түүнээс та хэдтэйгээ байнга бмаар л бдаг`` гэсэн гэнэ лээ.

  • Д. Энхмаа 2012-01-17 04:36

    ...Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
    Амьд яваа минь таны гүн их таалал буюу
    Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
    Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү
    Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
    Хар муу үйлийн замаас биднийг холтгому
    Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
    Энх тунх явааг минь та ивээхдээ
    Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
    Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
    Төв цэг нь хаа сайгүй оршигчТөрсөн бүхний учир шалтгаан
    Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
    Эх орон минь тандаа би мөргөмү
    Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму
    Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
    Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
    Сайн үйл мөнхийн дагуул минь болог
    Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
    Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
    Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
    Өвчин бүхэн намайг тойрог
    Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
    Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
    Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
    Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
    Уг чанар минь хүн чанар болог
    ...Таны гэгээн гэрэлд би аж төрмү

  • Ц. Халиун 2012-01-17 12:58

    Энхмаа ! ямар сайхан шүлэг оруулаа вэ, баярлалаа.

  • Д. Ганболд 2012-01-19 22:30

    Уг чанар нь хүн байгаа
    Ухаалаг гэгээлэг монголчуудаа
    Энхжин мөнхжин заяа талбих
    Эгшихгүй цогших ерөөл байлаа Д_ЭНХМАА
    энгүй хүслийн цагаан хүсэл тань тэгширнээ баярлалаа, /Бал бар агаа дамжуулав/

  • Д. Ганболд 2012-01-19 22:57

    Нэг -д- үсэг алдаж бичив гээд залруулж бичэн оруултал ЗӨВ байсийм байхоо уучлаарай олон түмээн /Монголчуудаа/ , /Монголчууддаа/ , //Монголчууд даа/ ялгааг нь би сайн тодолсонгүй ээтолгой эргэв уучлаарай

  • B. Altanjoloo 2012-01-31 00:45

    ene hunii undeslen baiguulsan tsohist aylguu gedeg sonin odoo ch garch bgaa shuu ih sain sonin bn lee Gants sain naiz ni baisan Z Dorj balbar naizaa dursan uilj suudag yum huurhii saihan shuluun shudarga hun basian yum bilee Hun 10 huruu tegsh bish uchraas bor dars busad asuudal baij l taaraa ylgaj salgaj saihan zuilsees ni surgamj avch uhaarch amidarii daa heduulee

  • Д. Ганболд 2012-01-31 14:29

    Тэр бор дарсны талаар нь өчүүхнийг цухуйлган хэлье дээ. Балбар агаа улаан сахиус шүтлэгтэй буюу Данзанравжаа талын хүн бсаан, тэгээд хэцүү хийгээд хэрэгтэй үедээ дотроо ариутган хүртээд ахуй орчноос холдон онгодтойгоо хөөрөлдлөө гэдэг байж яг Чойном гуай шиг хүн биеийн тэнцвэрээс салж оюун биедээ уусдаг болоод бусдад, зөрүү харсан нэгэнд нь тэгж эндүү үзэгддэг байсийн байхоо.