Оруулсан : О. Оюунболд 2009-02-09 13:00:44

Гадаад үг монгол хэлэнд

Сүүлийн хэдэн жил бид нарын хэлэнд гадаад үг ихээр ашиглагдаж байгааг хүн бүр мэднэ,
манай эрдэмтэн мэргэд залуучуудийг гадаад үг ашиглаж байгааг шүүмжилдэг ч хийгдсэн ажил гэж харагдахгуй байгаа нь харамсалтай, миний мэдэхээр аль социализмийн үед л кассет ийг хуурцаг гэж орчуулах гэж узсэн ч олон нийт тэр чигээр нь кассет ээр нь ашигласаар ирсэн. Цаашлаад СиДи, ДиВиДи, ЭмПи-г яахуу?
Нэгэнт л хэвшихгүй байгаа монгол үгсийн оронд нэг мөсөн гадаад үгийн толь гаргавал яасан юм бэ? заримдаа зар үзэхэд *нэрвтсээр* байгаад дуусах юм.
Мөн хүн бүр *роман* үсэг ашигладаг /мэссеж бичих г.м./ боловч нэгдсэн дурэмгүйн улмаас дурын усэг ашиглаж байна.
Та бүхэн саналаа хуваалцана уу?

Сэтгэгдлүүд


  • Ч. Чунаг 2009-02-09 13:07

    Сайн байцгаана уу. Нэгэнт л хэрэглээ болоод байгаа учраас л хүссэн ч хүсээгүй ч хэрэглээнд орж ирээд байгаа нь түүний амьдрах орон зай байна л гэсэн үг шүү дээ. Үүнийг хэнч өөрчилж чадахгүй байх аа. Харин хэл судлалынхан маань л орлуулан хэрэглэж болох үгийг нь нийтэд хүртээмжтэй талаас нь мэдээлж байх хэрэгтэй юм шиг санагддаг.

  • *. Jargal 2009-02-09 13:16

    Орчуулах хэрэггүй байх оо. Костюм пиджак- Гонжоом пинжак, Оёдлын машины шелнок-Шорноок, Ботинк- бажийк... гээд жоохон өөрчлөөд болж л байна шүү дээ. хэхэ

  • Д. Бямбажаргал 2009-02-09 13:24

    Энэ ч том асуудал шүү. Өнгөрсөн шинэ жилээр дэлгүүрээс БЯЛУУ авъя гэсэн чинь гайхаад жаахан бодож байна лээ...
    Үнэхээр шинээр орж байгаа үгийг ч дүүрчээ. Харин ядаж сайн байна уу? баяралалаа? баяртай гэх мэтчилэн монголоор хэлж болдог үгээ эх хэлээрээ хэрэглэвэл. мэссэж бичих тал дээр угаасааа крилл үсэг ашиглаж болохгүй юм чинь одоо яахав дээ гэж. Харин тэр дээр латин үсгийг Монгол Улсын албаны хэл болгоно гэж ярьж байсан нөхдүүдийг яалтай ч билээ дээ. Бүүр төсөл хэрэгжүүлээд, судалгаа хийсэн байсан. Зурагтаар яриад л... миний мэдэхийн их л том том эрдэмтэн бичгийн хүмүүс байсан. Би л лав ичнээ. Тиймэрхүү юм ярихаасаа.

  • Г. Ганболор 2009-02-09 13:32

    глодбалчлагсан энэ үед тэр олон шинээр төрж байгаа үгсийг монгол хэлэнд орчуулна гэдэг гүйцэгдэшгүй асуудал. дэлхий даяараа л хэрэглэж байгаа шүү дээ

  • Б. Гансүх 2009-02-09 14:43

    Голланд хэлний 3 нэгжид хуваагддаг / Англи, өөрсдийн, герман / бүгд л тэр гурван хэлээ маш өндөр түвшинд мэддэг гэхдээ та нар англиар юм асуугаад үзээрэй өөдөөс чинь мөн ярина байхдаа

    ЭНЭ ЮУ ВЭ ГЭВЭЛ ДАЯАРШИЛЫН ҮЕД ДАНГААРЧИЛЛИЙГ АВЧ ҮЛДЭХ ГЭСЭН ЭНГИЙН ҮЗЭЛ ШҮҮ ДЭЭ
    ийм юм хаа газар дайралдах байх, манайхан л гэж өөрсдийгөө тайвшруулсан улс өөр хаа ч алга
    Монгол хүний гүндүүгүү, тайван, алсын бодолтой, ухаалаг, энэ тэрээ одоол харуулах хэрэгтэй дээ үндэснийхээ хэлээ авраяа монгол бичгийг яруу сайхныг дээдлэе

  • A. Altana 2009-02-09 14:53

    Гансүхтэй санал нэг байна. Яаж ч хичээгээд гаднаас авч ашиглаж байгаа шелнок-Шорноок, Ботинк- бажийк... гэх мэт үгнүүдээ яахав гэхэд бялуу.. гэх мэтийн бидний хэрэглэж мэддэг үгнүүдээ зориуд засаж маяглуулалгүй аль болох монголоороо ярихыг хичээцгээе.

  • N. Erdenebayar 2009-02-09 15:03

    тэр латин усгийг хэрэглэх дурмийг уул н гаргасан шдээ. мэддэг хун бхгуй байгаа болхоос!!!

  • Д. Бямбажаргал 2009-02-09 20:57

    тэр дүрмээр чинь тэгээд y x /латин/ үсэггнүүд ашиглагддагүй ш дээ. Зүгээр л англи хэлийг үндэсний албан ёсны 2 дахь хэл гээд л болоо ш дээ. /гэхдээ бас хэцүү байх л даа. 2 дахь хэлээ юунд яаж ашиглах талаар хууль гаргах гээд... бас бус агентлаг, салбарууд нь гарч ирээд/

  • Б. Б.Дуламсүрэн 2009-02-10 11:17

    Үндэсний стандарт хэмжил зүйн төвд латин үсгийн дүрэм байдаг гэж сонссон шүү.Ямар ч улс оронд харь хэлнээс орж ирсэн орчуулах боломжгүй үгс их бий, ялангуяа өнөөгийн энэ цаг үед бүр их болж байна.Японд ч тэр, солонгост ч тэр.Оросууд хүртэл франц ,англи, герман гээд өчнөөн улсын үгийг зээлдсэн байдаг. Энэ бол буруу зүйл биш шүү залуучуудаа.монголчуудын үгсийн сангийн баялаг муу учираас ингээд байгаа юм биш. Монгол хэл асар их баялаг үгсийн сантай, харь хэлний үгийг дүйцүүлж орчуулахад л соннин сонсогдоод байдаг болхоор гадаад нэршлээр нь явдаг байх.

  • Б. Зоригт 2009-02-10 11:40

    Бид нар ЛАТИН-р бичих гээд ENGLISH-р бичих юм. Зүгээр л EN(H)BAYAR гээд биччих юмыг EN(KH)BAYAR гэж ENGLISH-р бичээд л. Монголоороо ЛАТИН үсгээр бичих гэж байгаа болохоос биш ENGLISH-р бичих гээгүй шүү дээ.
    Тэр ЛАТИН болгодог дүрмийн ямар ХАМУУРСАН толгойтнууд нь зохиосым бүү мэд. Хамуутай болоод л хүмүүс хэрэглэхгүй, өөр өөрийнхөөрөө бичээд байна.
    Жишээ нь. ЧИНГИС хааны нэрийг CHINGIS(монголоор ЛАТИН үсгээр) гээл бичих хэрэгтэй шд
    Хэрэв ENGLISH-р бичих өгүүлбэрт оруулах гэж байгаа бол CHINGGIS
    Германаар бичиж байгаа бол GENGHIS
    Франц-р бол GENGGIS гэж бичдэг (тэдгээр улсууд өөрийн хэлний онцлог дуудлагад тохируулах өөрийнхөөрөө бичдэг)

    tegeed bid nar ENGLISH-r bichih geed baigaa yumee, mongol heleer LATIN-r bichih geed baigaa yumuu?
    БОДООД ҮЗЭЭРЭЙ

  • Э. Одбаяр 2009-02-10 12:02

    Надад зарим тохиолдолд хэлэх гэсэн санаагаа Монголоор илэрхийлснээс Англиар илэрхийлвэл илүү төгс болох юм шиг санагдах үе байдаг. Манай хэл дэндүү прагматик сэтгэлгээнд зохицсон хэл. Англиар 2-хон өгүүлбэрээр илэрхийлэх санааг хэлэх гэж энд тэндээс жишээ энэ тэр татан байж 10-аад өгүүлбэр хэлж байж арай гэж хагас дутуу ойлголцох жишээтэй. Хамгийн ойрын жишээ л гэхэд би саяхан нэг сэдэв нээхдээ common гэдэг үг ашигласан чинь хүмүүс дургүйцээд эхлэх жишээтэй.

  • Э. Одбаяр 2009-02-10 12:05

    Гэснээс нээрээ "Драмын театрын билетийн кассанд очерлов" гэдэг өгүүлбэрт орсон 5 үг бүгдээрээ гадаад үг. Үүнийг Монголчилбоос "Жүжгийн хүрээлэнгийн тасалбар түгээгүүрт дугаарлав" гэсэн өгүүлбэр болж байгаа юм. Аль нь илүү сонсогдож байна?

  • И. Ирээдүй 2009-02-14 09:08

    Гадаад хэлэнд Монгол үг хэ хэ

  • Б. Хосбаяр 2009-02-14 10:45

    Зоригтоо эхлээд өөрийнхөө танилцуулга доторхи ХЭЛТЭСИЙН ДАРГАА зөв болгоод дараа нь хүмүүсийн толгойг хамууруулна шүү!

  • B. Enkhtur 2009-02-14 11:12

    Mongol hel uruu aguu ih vgsiin santai ayalguu saihan shvv dee.nvvdelchin soyol irgenshiliin 1 davuu taluud ind bgaam daa zaluusaa!!! yu ve gevel ih haadiin ved esgii tuuragtaniig negtgehed 64 vndesten yastan bii bolj bailaa. tiimees 1vgiig bid medehgvigeer heden yanzaar duudah ni oilgomjtoi!!! jisheelehed manaih nvvdelchin soyoltoi bolhoor dvsrjvvlsen vg helleg ihtei bdag, harin suurin soyol irgen shiil vgiin baylag muutai udur tutmiin hergeldeg heden vgstei bidnees yalgarah gol yum ni tehnikiin helleg bii bolson, deer ni MGL helend bvh er em egshig giigvvleg avai zvi bdg. jisheen oros helend Y vseg bdggvi bol manaid bdg, Ө vseg ihenh ulsad baidaggvi bol manaid bdg geh met. mun suurin soyol irgenshiliin hugjuugvi udur tutmin hedhen vgte tr angil hel ged bga helleg manai baylag helend rochulahad tohiromjgvi bolhoor zarim 1 2 vgiig shuud angiliar ni yavsan ni deer bhaa. iniig bid uursduu mgl helee bvren tugs medku zaalgaagvi uchiraas ter bhaa. haha odool global dayarchlal gej tehnikin hel angil hel ni olon ulsad tvgj tr dundaa amerik uls angil heliig hugjihud ni mash ih tvlhets boljigamaa. ygd gvl amerik ni uruu bas shal esreg vvsel garal irgenshil soyoltoi ard tvmnes bvrdsen bolhor tr bolgonoor angil ni mash ih hugjij bga. odoo ved usa angil avstrali kanad aziin angil hel gj tus tusda hugjij bga shvv de!!! ed bvgd delhin ediin zasagt hvchte nuluutei ulsuud uchiraas l delhiin alban yosnii 2dahi hel boljigama!!! udku hujaa hel gdg bolovch europin holboond german hel udaah ni frants, latin amerikad bol medej hereg spani gdg mash goe hel hergeldeg shde!!! za ed bvgdiin estest ni yg yu geh ged ba ve gevel angil hel uruu muu uchiras mgl helend nevterch orchuulagdahad hvndrelte gdgiig l oilgoh heregtei trnes bish MGL heleech tugs ezemsheegvi deerni yadjaahad angila jaahan gadarladag bolchood neeh dimii dongos MGL helee mialaad yahve za yu in mialaad bga hvmvvseee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • G. 000 2009-02-14 18:18

    Ер нь бол ойлгогдож байвал заавал үгийг махчилж орчуулж хэрэглэнэ гэдэг нь заавал шаардлагатай юм болвуу да. Манай хэлнээс ч гэсэн гадаад хэлрүү орсон байдаг шүү дэ жнь Караул гээл харуул гэсэн монгол үг шүү дээ. Шууд аваал дуудлагааараа оруулцан байгаа биз дээ. Буриадад Хээлтэй басгадад Совет өгөх бюро гээл байдаг шүү дээ. хэхэ.

  • Т. Энхтуяа 2009-02-14 23:22

    МОНГОЛ ХЭЛ бидэнд гологдохоор хэл биш, бид харин өөрсдөө хэрэглэж чадахгүй олоод л ингэж ярьж байгаа юм.
    Англиар нэг хоёр өгүүлбэрийг монголоор хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлдэг тохиолдол байна л даа. Гэхдээ энэ нь бас эсрэгээрээ англи хэлэнд ч байдаг. Энэ чинь угаасаа л хэлний онцлог.

    Хэрвээ монгол хэл тийм лойчихсон хэл юм бол яагаад агуу их Ринчин гуай , Чой багш тийм олон гадаад хэл мэддэг байж энэ муу монгол хэлээ голоод муучилж ганц ч гүг хэлээгүй байдгийн бэ. Харин ч магтан дуулсан байдаг.

    Харин орчуулгын тухайд үг болгоныг орчуулах гээд дайрах хэрэггүй. Энэ ч угаасаа буруу. Буруу орчуулж байснаас орчуулахгүй хэрэглэсэн нь дээр. Ботинк ботинкоороо, компьютр компьтроороо л явж л байг. Түрийгүй гутал, тооцоолон бодох электрон машин гэлтэй биш. Энэ чинь аль ч хэлэнд байдаг л асуудал, дан ганц монгол хэл муудаа ч биш.

    Гадныхан ч гэсэн манай ГЭР, АЙРАГ гэх мэт үгнүүдийг орчуулахгүй хэлдэг. Round house, mare milk гэлтэй биш. Буруу орчуулга буруу ойлголтыг өгөөд байдаг.Яагаад гэвэл тэдэнд биднийх шиг ГЭР байхгүй юм чинь эх хэлэнд нь эхнээсээ ийм үг байгаагүй. Үүнтэй л адил бидэнд эхнээсээ л байгаагүй шинэ шинэ технологи , шинэ шинэ үг даяаршлын эринтэй хамт гарч ирж л байна. Болохыг нь аль болох орчуулж хэрэглээд болохгүйг нь галиглаад л явах нь зүйтэй гэж боддог. Дээр хэлснээр даяаршилд дангааршилаа бас авч үлдэх нь зөв.

    Латин хэлийг албан ёсны хэл болгоно гэдэг жинхэнэ солиорол. Англи хэлээ монгол хэлтэйгээ зэрэгцүүлээд сайн сураад л явбал болоо ш дээ.

    Одооны гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гээд байгаа дунд сургуулиуд хүүхдүүдэд эх хэлийг нь эзэмшүүлж чадахгүй байна. Тэгвэл яаж тэд сайн орчуулагч болох вэ. Тухайн хэлээрээ тэр үг өгүүлбэр хичнээн гоё бичигдсэн байлаа ч гэсэн монгол хэлээ мэдэхгүй хүн тэрийг тийм гоё чигээр нь буулгаж чадахгүй. Зүгээр л нэг давс нь сулхан хоол болгоод тавьчихдаг.

  • P. BOLD 2009-02-14 23:59

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • P. BOLD 2009-02-15 00:03

    10 хэдэн жилийн өмнө, Өвөрмонголын Тэнгэр гэгч эр гэнэт гарч ирээд л Улсын циркийг нураах шахав. Гэтэл Тэнгэрийн санаа тун энгийн байв...
    "Эзэн Чингэсийн алдар гавъяа өвөл цагийн мөс болон хөлджээ.
    Эртний үеийн Хөх туг дахиж биднийг аврах ёсгүй"
    Ердөө л энэ...
    Бид эх түүхээрээ бахархавч, цагийн юм цагтаа... Шинэ Монголын шинэ ирээдүйг бид бас л шинэ цаг үе ба орчинд нь тааруулж бүтээх ёстой.
    Тиймээс Энэтхэг, Голланд, Сингапур шиг албан ёсны хос хэлтэй болох хэрэгтэй.
    Т.Энхтуяа; "Латин хэлийг албан ёсны хэл болгоно гэдэг жинхэнэ солиорол. Англи хэлээ монгол хэлтэйгээ зэрэгцүүлээд сайн сураад л явбал болоо ш дээ." - гэжээ...
    Хэрэгцээ шаардлага нь байхгүй бол хэн ч ямар ч гадаад хэлиийг жинхэнээс нь сурахгүй. ттиймээс төрийн хэргийг Англи хэлээр явуулдаг бол, багийн засаг дарга ба түүний тамгын газар ажилгүй болохгүйн тулд харин ч сурсан шиг сурна. Үүгээр дамжиж монголын хөгжил хурдасна.
    Би 8 жил Орос хэл заалгасан. Гэхдээ могнолын нийгэмд Орос хэлээр ярих шаардлага байдаггүй учир бүгдийг матрсан... ердөө, мама папа л үлдсэн дээ...
    Бусад найзууд юу гэж бодож байна даа... Ангийн хутгаа хэрэглэхгүй бол, тэр хуйндаа зэвэрнэ...

  • Б. Дулмаа 2009-02-17 16:59

    Ер нь бол олон улс гадны улсаас үг зээлдэж хэрэглэх буюу өөрийн галигаар бичдэг ш дээ. Солонгосчууд бол англи үгийг маш их галиглаж хэрэглэдэг.
    Саяхан л гэхэд толь бичигээс Хулигаан гэдэг үг Орос үг болохыг мэдсэн шүү. Бидний дунд анзаарагдхааргүй болтлоо л түрэн орж ирж чадсаныг ганцхан энэ үгнээс л харж болно.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold