Сүүлд шинэчлэгдсэн
- Хоёр настай охин шат... 1111
- Архины хэрэглээний т... 2121
- Чимээгүй хайр...(өгү... 3636
- Жинхэнэ хайр... 2525
- Траншейныхны зэрлэг ... 99
- Шүлэг 8888
- Дурлал 22
- Би та бүхэнд шинэ ер... 77
- iPhone,iTouch ашигла... 206206
- Алдаа биш оноо байса... 22
- Асашёрюу ёстой уйлуу... 2828
- Их аварга маань Пров... 88
- хайр...... /богино ө... 55
- Боловсон 00 хэрэгтэй... 2222
- Зүүдэндээ итгэх хэрэ... 1919
Ирээдүйч (futures)
Өнөөдөр мэргэжсэн төлөгч, зөнч, лам, бөө удганы ирээдүйн тухай болоод ирээдүйд бий болох үйл явдлыг зөгнөн хэлсэнд итгэдэг хүмүүс олон болжээ. Миний хувийн үзэл бодол бол энэ бүгдийг худлаа хүн төөрөгдүүлсэн яриа, хүн ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан таамаглах аргагүй гэж үздэг. Буддын сургаальд ч гэсэн мэрэг төлөг худал, хүний ирээдүйн үйл явдлыг таах аргагүй гэж уул нь заасан байдаг юм билээ. Гэвч миний энэ бодол эргэлзээтэй, маргаантай асуудал болохыг би нэгэн ирээдүйн үйл явдлыг тааварлах үйл ажиллагаа явуулдаг, түүгээр бизнес хийдэг хүнтэй таарснаас хойш хүлээн зөвшөөрөх болсон. Иймд тэр хүний ажлыг ирээдүйч гэж нэрлэе.
Өвгөн бид хоёр найз болоод удаагүй юм. Анх ихэнх хөгшчүүлийн адилаар манай хүний компьютерт асуудал гарснаас улбаалан надаас тусламж хүссэнээр дотно танилцсан. Тэр нь ерөнхийдөө хөгшчүүлийн байдаг л будилаан байсан бөгөөд амархан засагдаж билээ. Өвгөн 60 орчим настай бөгөөд ихэнх “цагаан” (европ төрхтөн) хөгшчүүлийн адил харьцангуй ухаан санаа нь сэргэлэн цовоо, ил цагаан яриа хөөрөөтэй. Тийм боловч хашир, далд, давхар бодолтой нь нүднийх нь үл ялиг бодлогошронгуй тогтуун харц нь илтгэнэ. Гэхдээ заримдаа нилээн шийдмэг төрх үе үе царайд нь илэрдэг юм.
Бид танилцан үг солилцох явцад өвгөн өөрийгөө “Futures” хийдэг гэлээ. Би эхлээд сайн ойлгосонгүй. Анзаарагагүй байснаас болоод буруу дууллаа гэж бодоод жаал байж байснаа “та тэтгэвэрийнх үү?” гэж асуутал Futures хийдэг гээд л дахиад хэлдэг юм байна. Би гайхаж дахин лавлан асууснаар энэ төрлийн бизнесийн талаар ойлголттой болсон юм.
Үнэндээ зах зээлийн ханшаар тоглож, ирээдүйг харж бирж дээр арилжаа хийж ашиг олдог бизнесийг “Futures” гэдэг ажээ. Жишээ нь: Тун энгийнээр тайлбарлахад малчин хүнд хавар ихээхэн мөнгө хэрэгтэй болж болно. Тэр үед мал туранхай тул хямдхан байх магадлалтай. Учир нь малын тэжээлээс авахуулаад, бэлчээр ус жигдэрсэн зусах газар руугаа нүүх, машин техник худалдан авах, хөлслөх, засварлах, түүний шатахуун зэрэгт ихээхэн мөнгө хэрэгтэй болдог. Энэ үед нь тодорхой хөрөнгө оруулаад малыг нь тэр үеийн ханшаар нь ( хямдхан үед) авна. Дараа нь мэдээжээр намар малын үнэ өссөн үед, урьд нь худалдан авсан эсвэл хөрөнгө оруулсан мөнгөнийхөө ханшаар хямд авсан малаа хөрөнгө оруулагч нь үнэ хүргэж зарж ашиг олж болдог. Яагаад гэвэл намар мал тарган, тэгээд ч өвлийн идэш бэлдэх цаг болсон тул үнэд орох магадлалтай. Иймэрхүү ашиг олох боломжийг баруунд боловсронгуй болгоод бирж бий болгочихсон байдаг юм. Мэдээж энэ тохиолдолд хөрөнгө оруулагч (зээлдэгч), фармер (малчин) хоёр маань нүүр тулан уулзах албагүй ээ. “Futures exchange” гэдэг биржээрэ дамжуулаад л “futures contract” –аа (гэрээ) хийгээд л зохицуулчихдаг. Тэгээд үнийн өсөлтөөр ашиг хийвэл (goes long), уналтаар ашиг хийвэл (goes short) гэдэг талаар би урьд нь “Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага” гэсэн нийтлэлүүдээ бичиж байсан болохоор биржийн талаар дэлгэрэнгүй бичихээ больё.
Манай хүн болохоор үхрийн аж ахуй (cattle ) болон үр тариан дээр “ажилладаг” юм. Өөрийнхөн хэлснээр бол их ч мөнгө алдсан гэдэг. Ер нь дандаа мөнгө олоод байна гэж байхгүй мөнгө алдах үе бол аль ч бизнест байдаг л үзэгдэл дээ. Гэвч Өвгөн “их эдээ” Майамид хувийн байшинтай (house), Австралийн нэгэн том хотын голын эрэг дээр (хотын төвд) тун сайхан орон сууцтай (condominium) энэ хоорондоо ээлжилж л амьдардаг хүн.
Орчин үеийн “Futures exchange” нь анх эхлээд Японд цагаан будааны зах зээл маягаар дараа нь Чигакод XIX-ээр зууны эхээр хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүд дээр түшиглэгдэж байгуулагдсан. Учир нь Их нууруудын хөвөөн дээр орших Чикаго хот нь мал аж ахуй, газар тариалан ихээр хөгжсөн бүсэд оршдог байлаа. Хэрэв та “Futures exchange”-ийн талаар сонирхож байгаа бол http://cbot.com , http://www.mrci.com/client/symbols.php , http://au.quote.com/home_au.action , http://www.optionetics.com/ зэрэг сайтуудаар орж үзэхийг зөвлөе.
Мэдээж та энэ бизнест “харанхуй” орж шатаж болохгүй шүү! Өвгөний надад зөвлөснөөр Technical Analysis of Stock Trends. Robert D. Edwards, John Magee, гэдэг номыг унших хэрэгтэй. Энэ ном бол энэ төрлийн бизнесийн Библи нь юм. 1930-оод оны үед анх хэвлэгдсэнээсээ хойш одоо хүртэл 9 удаа орчин нөхцөлийн өөрчлөлтийн дагуу засагдан хэвлэгдсэн.
Гэвч миний зүгээс энэ номыг шүүмжлэхэд:
1. Дээр үед хэвлэгдсэнээсээ улбаалаад жишээ авсан компаниудын тухай мэдээлэл нь хоцрогдсон.
2. Нэн ялангуяа зах зээлд огцом гарч ирсэн, бизнесийн сонирхолтой түүхтэй мэдээллийн технологийн компаниудын жишээн дээр анализ хийсэн зүйл байхгүй.
3. График зургууд нь миллиметрийн цаасан дээр зурж хийгдсэн учраас жаал онцгүй харагддаг.
4. Мөн сүүлийн үеийн үед нилээн сонирхол татах болсон график зургийн болон техникийн анализ хийдэг “Japanese candle stick“-ийн тухай байдаггүй.
Миний бодлоор “Technical Analysis Of The Financial Markets”. John J Murphy зүгээр ном шиг санагддаг. Гэхдээ өөр сайн номууд байж болох юм. Та бүхэн http://www.amazon.com дээр эдгээр нэрүүдийг бичээд үзэхээр ижил төстэй номнууд гараад ирэхийг андахгүй бизээ. Австралид байгаа хүн бол Sydney Exchange Bookshop гээд гүүглдээд үзвэл болно.
Дашрамд хэлэхэд Goes short-ийг эдийн засгийн хямралаас хойш Австралийн засгийн газар түр хорьчихоод байгаа. Цагаа тулахаар нөгөө чөлөөт зах зээл гэдэг нь байдаггүй л байхгүй юу. Тэд зах зээлийн уналт дээр тоглоод байх юм бол хямралтай үед сөрөг нөлөө үзүүлнэ гээд болгоомжлоод байх шиг байгаа юм.
Би өөрийн бодол дүгнэлтээ хэлэхэд: Номыг уншиж судалж байх нь зөв болов ч тэр болгон номоор яваад хэрэггүй ээ. Ном гэдэг чинь онол болохоос амьдрал биш. Онол бол амьдралаас ихэнх тохиолдолд хоцорч явдаг. Амьдрал агуу их таагдахын аргаүй. Нөхцөл байдал, хөгжил дэвшил, орчны өөрчлөлтөөс шалтгаалаад хүн төрөлхтөнд ямагт шинэ даалгавар тавьдаг. Тэрийг нь хойч үе нь ухаараад өмнөх үеийн бий болгосон оюун, сэтгэлгээний баялагийг (ном зэргийг) ашиглан баяжуулж шинэ нөхцөл байдалд сэтгэж, эрэл хайгуул хийн хөгжиж байх учиртай юм. Амьдрал нь олон хүчин зүйлсийн нийлбэр дээрээс тогтдог тул заримдаа санаандгүй үйлдэл, санамсаргүй хүчин зүйлс хүртэл үйл явдалд нөлөөлдөг. Эрдэм ухаан, оюун билгийн хүчээр ирээдүйг таамаглаж болохоос тааж чадахгүй гэдгийг та нартаа хэлье.
Хараад байхад мань өвгөн мэтийн шархадсан чононууд харьцангуй удаан эргэлддэг, тодорхой зүй тогтлын дагуу явдаг учраас таамаглаж болдог (улирал, ган гачиг гэх мэт) улаан буудай, үр тариан дээр бизнесээ хийдэг байхад залуучууд нь илүү зоригтой хурдан эргэлддэг эрсдэл ихтэй тоглолт хийдэг юм шиг.
Монголд сүүлийн үед Форех –ийн тухай их сурталчилдаг болжээ. Форех бол маш эрсдэл ихтэй тухай би урьд нь бичиж байсан нийтлэлүүд дээрээ анхааруулж байсан. Хэрэв манайханд сурталчлаад байгаа шигээр тийм амархан хурдан хугацаанд мөнгө хийдэг бол өнөөдөр ихэнх хүмүүс энэ бизнесээр амьдрах байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд бараг зах зээлийн онолын мэдлэг байхгүй, гадаад мэдээллүүд, тэндэхийн бизнес орчинг маш муу мэддэг байж Монголчууд Форех-д хамаагүй оролцох нь эрсдэлээ нэмэгдүүлж байгаа юм. Ядаж та нар минь мөнгөө энэ төрлийн бизнест оруулахын тулд дээрхи миний бичсэн онолын тулгуур номуудыг унш л даа. Хэдий зузаан ч гэсэн айгаад байх хэрэггүй. Энэ номнууд тун энгийн Англи хэлээр бичсэн уншихад их ойлгомжтой номнууд.
Хүмүүсийн жишээ авч яриад байдаг Жорж Сорос, Уаррен Баффет нар ховор тохиолдлууд. Тэд төрөлхийн авьяастай санхүүчээс гадна, тодорхой хэмжээнд онол дадлагын мэдлэг авчихсан, тэгээд ч жинхэнэ зах зээлийн тэргүүн шугамд явж байгаа оронд амьдардаг учраас бизнес орчингоо сайн мэдэрч ажиллах боломжтой. Миний мэдэхийн орчин үеийн барууны хувийн дунд сургуулийн ахлах ангийнхан хөрөнгийн бирж дээр яаж ажиллах тухай хичээл дээрээ үздэг гээд боддоо! Тэгэхлээр бид ямархуу орчинд өсчихөөд энэ талаар бизнес хийх гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй байх.
Ингээд энэ нийтлэлийнхээ төгсгөлд хэлэхэд намайг барууны хөрөнгийн биржийн арилжааны тухай бичсэнээс хойш таньдаг, таньдагүй олон хүн энэ талаар асууж лавлаж, бизнесийнхээ тухай санал солилцох болсон. Мөн энэ талаар Монгол дээр надаас санаа авсан аваагүй, хуулсан хуулаагүй олон бичлэг гарч амархан мөнгө хийж болох талаар олны толгойг эргүүлэх болсон үүднээс энэ тухай дахиж хөндлөө. Энэ сэдвийг дахин хөндсөнөөрөө бирж дээр арилжаа хийх таныг би айлгах, сэтгэлээр унагах гэсэнгүй. Харин таныг мөнгөө энэ бизнест эргэлдүүлэхийн тулд сайн уншиж судлаад хөрөнгөө арвижуулаарай гэсэн хүсэл эрмэлзлээр бичлээ.
Таны мөнгө бол Монголын мөнгө. Монголын мөнгө бол миний мөнгө гэсэн логик сэтгэлгээгээр танд санаа зовж байгаад энэ бичлэгийн утга, учир нь байгаа юм шүү!
Оюун ухаан, эрдэм мэдлэгээ түшиглэж ирээдүйг зөв тааварлан үйл ажиллагаагаа явуулдаг олон ирээдүйч бизнесмэнүүдтэй Монгол орон болохын ерөөл тавин энэ бичлэгээ дуусгая даа!
Ё. Гантулга
Австрали
http://gantulga.wordpress.com
-
Монгол Понзи схем
Чөлөөт сэдэв, Ё. Гантулга
2009-11-09 16:56 нэмсэн.
3 хариулттай Хариулах -
Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага хоёрдугаар хэсэг
Чөлөөт сэдэв, Ё. Гантулга
2009-04-28 13:39 нэмсэн.
10 хариулттай Хариулах -
Энтертаймент бизнес хамтран хийх үү?
Чөлөөт сэдэв, П. Шинэбаатар
2009-04-13 16:31 нэмсэн.
5 хариулттай Хариулах
Хариулт (8)
-
S. Sanjaasurem 2009-11-08 12:50 бичсэн.Нээлттэй систем бүхэн тодорхой хэлбэр дүрсэнд баригддаггүйгээрээ онцлог. Энэ нь цаанаа шугаман бус хамаарлыг илтгэдэг. Шугаман бус хамаарал гэдэг нь бидэнд ойлгогдоод байдаг энгийн хамаарал биш л гэсэн үг. Дараа жилийн хавар ногооны үнэ өснө. Намар нь буурна. Гэхчлэн хэтэрхий энгийн хамааралаар ирээдүйг харж судалж байгаа бол бичиг үсэг тайлагдаж байгаа хүүхдийн логик шүү дэ. Ийм мэдээллээр бизнес хийж ашиг олохоо 10 жилийн хүүхдүүд ч мэддэг болсон учир харин ч эрсдэлтэй байж мэднэ. Том санхүүч нар бол арай өөр тоглолтыг хийх болов уу. Мэргэжлийн түвшинд.
Мэргэжлийн түвшинд гэхээр манай санхүүгийн болон эдийн засгийн мэргэжилтэй хүмүүсийн цус нь огшиж байж болох юм. Би Монголын эдийн засгийн сургуулиудын сургалт, онолын аппаратыг хараад ичдэг. Шугаман бус хамааралын тухай ганц ч хичээл орохгүй төгсдөг. Тэгэхлээр бүгд шугаман төвшнөөс халихгүй байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй . Үсрээд л 2- эрэмбийн диффернциал тэгштгэл төдий. Цаад учир философи ойлголтыг нь сайн ойлголгүй зүгээр томъёонд нь орлуулаад бодчихдог юм шиг санагддаг. Тэгээд үлдсэн хэсэг нь зүгээр л түүхийн ном уншиж байгааму. Шашны ном уншиж байгааму гэмээр зүгээр хэдэн хүний нэр онолыг нь уншаад цээжлээд яриад л болоо. Уул нь эдийн засаг бол амьтай голтой тодорхой орон зайтай түүндээ оршин тогтнох өөрийн гэсэн бүтэцтэй. Бүтэц нь байнга бичил хэлбэрийн хувьсалд орж байдаг үүнийг 2-р эрэмбийн тэгшгэлээр илэрхийлэх боломжой. цаашлаад томоохон өөрчлөлт, систем хоорондын савалт, нь бүгд турбулент хэлбэрийг харуулдаг. Энэ нь энгийн хүнд ойлгомжой хэлүүл хэлбэрийн хувьд тамхины утаа ч гэмээр юм уу, усны хуйларсан хэлбэрийг санагдуулам байх аж. Энэ бүх зүй тогтол шугаман бус ажээ. Үүний учир зүйг тайлбарлахын тулд эдийн засаг физикийн хүчтэй аппаратыг ашиглаж эхлээд байна. Шугаман бус динамик болон аттрактор бүтэц. Математик болон физикийн томоохон эрдэмтэд ч толгой нь өвдөх энэ салбарыг бид шашны ном уншаад тайлбарлаж байгаа төдийд хөгжүүлжээ.
Манай эдийн засгийн доктор, профессорууд нь тэнгэр хараастай. Хажуугаар нь улс төрийнхөнд зөвлөөстэй. Тэгээд болохгүй бол хоорондоо Адам Смитээс авхуулаад Кейнс, шинэ Кейнс, Монетаризм болоод л баахан шулагналдан эцэс нь эрэлт нийлүүлэлтийн муруй болоод дуусна аа. Угаасаа л тэрхэн хүрээнээс халихгүй тул харин ч энэ удаад Канторович, Тимберлен ярьж овоо гялайлгах нь тэр.
За баахан дэмий юм бичлээ сорри. Эдийн засагчидаасаа хүлцэл өчье. Уул нь энэ салбар их юм дуулгах салбар байгаа юм. Харин манайхан бага юм дуулгаад байна уу да.
-
Ё. Гантулга 2009-11-08 16:47 бичсэн.Сонирхолтой дэлгэрэнгүй сэтгэгдэл бичсэнд талархая. Уг миний бичлэг нь судалгаа шинжилгээ ч юм уу эсвэл мэргэжлийн чиглэлийн оюутнуудад заасан хичээл бус олон нийтэд хандсан аль болох энгийн хялбар жишээ нь дээр дурдсан нийтлэл гэдгийг анхаарна уу? Нарийн нарийн юм бичвэл зөндөө бий ч тэр болгоноос зайлсхийж олон нийтэд хандахдаа энгийн хялбар ойлгомжтой болговол хүн уншихад зүгээр гэж би боддог юм. Тухайн дурдсан тохиолдолууд бол энгийн ерөнхий загвар болохоос өөрийн тань дурдсан шиг тийм хялбар байдаггүйг хүлээн зөвшөөрч байна. #Дараа жилийн хавар ногооны үнэ өснө. Намар нь буурна.# гээд бүх юм амар энгийн болдог бол хүн болгон амархан баяжчихна шүү дээ. Хэ хэ. Зүгээр л хүнд ойлгомжтой болгох гэсэн энгийн тайлбар гээд хүлээн авна уу!
-
S. Sanjaasurem 2009-11-09 00:24 бичсэн.өө найз аа чи өөр дээрээ тусгаж авсан бол сорри. Би зүгээр эдийн засагчдын өөдөөс саваагүйтсэн юм. Хөрөнгийн бирж тал дээр гэвэл урьдчилан тооцоолоход мэдээж асар их туршлага онолын өндөр мэдлэгэ шаардана. Тэгээд ч ард нь гарах даваа биш ээ.Хэдэн жилийн өмнө дэлхийн нэг номерын хорчин гэгддэг АНУ-н ерөнхийлөгч асан Жими Картер Монголд ирсэн юм. Дэлхийн улс төрийг тэр нэвт хардаг нэгэн билээ. Тэр үед бас Жорж Сорос монголд ирсэн юм. 2 лаа өмнөговь явсан. Тэр явдалаас хойш хэд хоногын дараа нэг томоохон үйл явдал болсон юм. Жорж Сорос ямар ч үед баяждаг авъяастай алсын хараатай, бас мэдрэмжтэй хүн гэдгээрээ л үлдсэн дээ. Тэр үнэхээр сайн онол судалсан байна шүү ккккк.
Бирж бол ачир дээрээ нууц бүлгүүдийн нарын заавар кодолсон тоглолт ч байж болно. Энд хэн хохирдог вэ. Мэдээлэлтэй дундчуул л хохирно. Дундчуул гэдэг нь 10- 500 сая доллартонгууд. Тэд чадварлаг боловсон хүчин, мэдээлэл дээр ажиллаж мөнгө олдог юм зайлуул. Тэднийг томчуул мэдээлэл цацаад түүнийг сонсоод сандралдан урагшаа гүйхэд нь хавсарч унагаадаг юм.
хэдэн жилийн өмнө нефтний үнэ өснө гэж бөөн дуулиан болоход бүх дундчуул хөрөнгөө хаана хийлээ. Манай улс төрийн томчууд сайдаасаа авхуулаад их хурал нь хүртэл тэдэнтэй хамт манарцан гүйж явсан шүү шүү дэ. Бодвол бензинээ хүртэл базаагаа биз. кккк Гэтэл бензины үнэ түүхэндээ байгаагүйгээр унасан. Ядаж байхад үүний өмнөхөн телевизээр манай бүх том эрдэмтэд цуглаад аймаар прогноз дэвшүүлж байна аа. Одоо нефт удахгүй баррель нь 240 хүрнэ 150 бол бага байна. Дэлхийн нөөц 40 жил байгаа. Статистик үзүүлэлт нь энэ байна. гэхчлэн.
Ер нь ямар ч юманд хөндлөнгийн гарц заавал байх юм да.
-
E. Zolzaya 2009-11-09 13:09 бичсэн.Сонирхолтой сэдэв шүү.
Миний олж сонссонор форэкс-т хүн уруу татах нь нэг төрлийн өөрийн дагагч буюу ажилчин шоргоолжийг бэлдэж буй гэсэн. Санжаасурэмийн бичсэнчлэн мэдээлэл дээр л тоглодог бөгөөд худал мэдээллийг ажилчин шоргоолжнуудын дунд тарааснаар өөрийн хөрөнгийг босгодог. Энэ төрлийн бизнес болоод янз бүрийн буруу ташаа, өдөөсөн мэдээллүүд хамаа замбраагүй тарж байгаа нь харамсалтай. Үүнийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тзмцэх албаныхан анхаардаг бол уу? Гадаадад бол ажилчин шоргоолжуудыг мэхлэгчдийг олж илрүүлээд шийтгэдэг л юм гэсэн. Мэхлэгчдээс болж хохирсон Ажилчин шоргоолжнууд амиа хорлох явдал Хятад, Солонгос, Японд хамгийн их байдаг гэнэлээ. Тийм юмнаас л Монгол улс хол байгасай.
-
Ж. Бат-Оргил 2009-11-09 14:04 бичсэн.За байзүү. Гүүний дэлэн шувтарч унага сарвааны сүүл гуян дундуураа ороолдож намар орой ч болж...
Ядахад энэ сарны байж байгаа царайг дээ,... Манантаад нэг л биш. Энэ өвөл ч ширүүхэн өвөл болох шинжтэй. Зун хөмөл таананаас өөр өөдтэй ургасан ногоо ч алга. Хэдэн мал маань өөхөн таргатай л өвөлтэй золгохнээдээ.
Хадлан тэжээл ч олигтой юм олдсонгүй. Сумын төв дээгүүр өвс ачсан хэдэн тэрэг ирсэн. Аманд ч үгүй хамарт ч үгүй ар өврийн хаалгаар дуусав бололтой... Ерөөсөө жаал сэрүү унахаар хонь, үхрээсээ нядлаад хот аваачиж зардаг хэрэгээ. Хотынхонд өөхтэй л бол тарган мах учир үнэ ч овоо хүрэх биз. Малаа арилжаад оронд нь хэдэн шуудай гурил будаа ачиж ирээд нутгийнхантайгаа урь орохын цагт хээлтэй хонь үнээ авахаар тохирч наймалцдаг хэрэг.
Харин энэ Доржийнх уу... Энэ зуны үерээр өвөлжөөгөө үерт үйчихсэн айл. Хэдийгээр намараас өмнө хороо бууцаа засцгаасан ч хүйдэс хөрзөнгүй болсон бууцан дээр хэдэн мал нь яаж тогтохов. Хүүхэд шуухад ихтэй хөл хөдөлгөөнтэй айл.
Манай муу Зостын амны өвөлжөө ч уул хад яргай, бут ихтэй газар. Доржийн хэдэн хүүхдүүд уул хадаар хонь ямаанд гүйгээд байж дөнгөнө байгаа. Хэдий хүйтэрлээ ч ядаж хэдэн ямаатайгаа үлдэнэ. Ерөөсөө Доржийнхыг манайтай айл бууж цуг өвөлжие гэж хэлье байз.
Адуугаа харин яаадаг шүү юм билээ. Энэ Гомбо, Чөтгөр Мижидийн хэдэн харцуул миний муу сэгсгэр охиныг эргүүлээд байхым билээ. Тэдэнд нэг нэг адуу зүсэлж өгөөд оторт явуулчихдаг ч юм бил үү. Охинд маань талтай бол адуунд маань ч хүнийрхэхгүй хараад өгнө байгаа. Зиа явж явж миний муу охинтой суулаа ч охинд минь очих адуунаас хойш ер нь тэгье байз...
Ий ти ти, жихүүн байх чивээ. Явж хөгшнийхөө хйицтэйг цайг ууя.
-
аугаа гэх ч хаашаа юм. Монголчуд бид угийн баригдмал сэтгэхүйтэй биш гэх гэсийн. ӨХ ирээдүйч. 1/1 Ж. Бат-ОргилБ. Зоригт 2009-11-09 15:19 бичсэн.Бат-Оргилийн бичсэнийг чинь л Монгол хүний сийрэг, гүйлгээ ухаан гээд байгаа юм шүү дээ.
Энэ өвгөн макро ба микро эдийн засгийн мэргэжилтнээс гадна газарзүй, улс төр, геополитикийн агуу мэдлэгтэй хүн харагдаж байна.
-
Т. Гантулга 2009-11-09 20:27 бичсэн.Нэрийг нь уншаад И.Ирээдүй нэрээрээ Биз-н залууст танил болсон Т.Жавхлан андын мэргэжлийн дагуу зүйл байна гээд орж ирэв. Нэрнээсээ зөрсөн мэдээлэл дотор нь байх юм. Futurist болон Futures хоёр маань тэс хөндлөн зүйлс шүү дээ.
Баторгилын бичсэн жишээ сайхан жишээ байна. Энэ хүн бол ирээдүйч гэхээсээ, амьдралын арвин туршлагатай, гүйлгээ ухаантай хүн юм уу даа. Ийм хүмүүсийн үгийг сайн сонсох, бичсэн номыг нь уншиж авах г.м. хэлбэрээр мэдлэгийг өвлүүлж явахыг бодох нь зүйтэй болов уу.
Futures-н талаар ч олон номноос уншиж, арав орчим Webinar-т (Web-seminar) сууж байсан ч бодитоор хийе гэсэн хүсэл лав төрөөгүй юм даг. Дор хаяж 100K доллартай байж арилжаанд орохыг зөвлөдөг санхүүгийн хэрэгслүүдийн нэг л хэлбэр. Миний судлаж байсан зүйлсээс хамгийн өндөр өгөөж, эрсдэлтэй учир мэргэжлийн хүмүүс ч зай барьж явдаг гэдгээ хуваалцдаг юм. Та өөрийн хөрөнгө оруулсан хэмжээнээсээ ч ихийг алдаж болдог гэж уншаад ирэхээр танд ямар санагдахыг мэдэхгүй юм. Гэхдээ энэ хэрэгслийг судлаад үзэхэд мэдээж сонирхолтой.
Санхүүгийн хэрэгсэл гэж яриад байгаа Instruments-г шатамхай, тэсрэмтгий зүйлстэй харьцуулж болох юм уу даа, жаахан хүүхэд, харьцаж сураагүй эсвэл судлаагүй, хайнга хүн өөрийгөө хохироох, түлэх магадлал өндөр байдаг бол ахуй амьдралдаа байнга хэрэглэдэг, сургууль соёлдоо заалгасан зүйлстэйгээ хүн гайгүй харьцаж чаддаг.
Аль ч санхүүгийн хэрэгслийг сонирхон судлаж болно, ашигтай өгөөжтөй байхын тулд танд энд тэнд хэлээд байгаа шиг нь тийм амархан байдаг зүйл биш гэдгийг ч бас давхар хэлмээр байна.
Санжаасүрэнгийн хэлж байгаа ч бас яах аргагүй бодлоо уралдуулах зүйлс байна, жил бүр төгсөж байгаа залуу эдийн засагчид маань санхүүгийн зах зээлийн үндсэн хэрэгслүүдийг нь дуулж л байгаа болохоос дор хаяж хувьцаа арилжиж үзээд төгсдөг гэж сонссонгүй.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

