Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

H1N1 вирусын вакцин хийлгэсэн нь сайн уу муу юу? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , Ж. Энхтөгс 2009-11-07 18:12 нэмсэн. 15 хариулттай

Ойрын өдрүүдэд гахайн ханиадаар өвчилсөн байдал эрс нэмэгдсээр. үүнээс болж вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй байна. зарим улсад али хэдийнэ үйлдвэрлээд иргэддээ тариж эхэллээ. Гэтэл маш богинохон хугацаанд гаргаж авсан болохоор зарим хүмүүс тариулах эсэхээ шийдэж чадахгүй байна. Хэдийгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй гэж тодорхойлсон ч энгийн ухаанаар бодоод байхад туршилтын туулай болох гээд байгаа юм шиг санагдаад байна. Таны бодлоор энэ вакциныг та өөртөө тариулсан дээр үү, эсвэл тариулахгүй байсан н дээр үү? Учир н миний хувид 11сарын 8нд сургуулиараа энэ вакцинд хамрагдах боломж гарч байгаа юм байна л даа, тэрнээс өмнө шийдвэр гаргах хэрэг болоод байдаг...

Хариулт (15)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Chimgee 2009-11-07 23:14 бичсэн.
    Гахайн ханиадны вакценыг биеийн эсэргүүцэл сайн үед хийхгүй бол вирус аван гэсэн бас элдэв харшилтай хүнд хориотой гэж гадаадад байгаа танил маань хэллээ. Хийлгэх бол эмчээс сайн зөвлөгөө аваарай
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    G. Ochir 2009-11-08 20:53 бичсэн.
    +чи жаахан баталгаатай мэдээлэл хумууст тарааж байл даа наадах чинэ увчний эсрэг вактсин . вактсин гэдэг ни эргээд тэр увчий нян ууруу бдаг. дархлаа тогтоно гэдэг тэр увчнуур хунгун халдварлана гэж ойлгож болно. тийм болохоор бага зэрэг суруг зуйл мэдрэгдэх ч энэ ни тудийлун хор болохгуй болов уу
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Н. Шинээ 2009-11-09 22:07 бичсэн.
    Тариулсан нь дээр юм боловуу. Вакцин хийсэн эрдэмтдээс нь мэдээлэл гаргаагүй юмуу. Тэрнийг нь олж уншсан нь бид хэдийн зөвлөгөөнөөс дээр байх аа
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ж. Энхтөгс 2009-11-10 21:51 бичсэн.
    За ямар ч байсан тариулчихлаа. гар жоохон хүндүүрлэдэг л юм байна. халуурч магадгүй гэсэн халуурсангүй. биеийн эсэргүүцэл сайн байхдаа тариулдаг юм байна. тариулсныхаа дараа 3 хоног усанд орж болохгүй бөгөөд, хэд хоног архи дарс ууж эсэргүүцлээ бууруулж болохгүй л гэнэ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Z. Uyanga 2009-11-16 11:09 бичсэн.
    жоохон 9сартай хуухэд хийлгэвэл яах бол?би хийлгуулэхээс айгаад бга шд,
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Одбаяр 2009-11-16 14:20 бичсэн.
    Ямар ч байсан тариулах нь зөв. Үүнийг маш олон эмч нар батлаж байгаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Энхбаяр 2009-11-16 16:12 бичсэн.
    Хөөе энэ вакуцин гээд байгаа юм нь монголд ороод ирчихсэн юм уу Хаана тариад байгаан
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Оюу 2009-11-16 16:25 бичсэн.
    ~ Хүүхдэд 2 тунгаар сар орчмын зайтай хийдэг гэсэн. Айлтгүй байх оо Уянгаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Одбаяр 2009-11-16 16:39 бичсэн.
    Монголд одоогоор харамсалтай нь орж ирээгүй байна. Үйлдвэрлэгч нар зөвхөн улс орнуудын Засгийн Газруудтай харилцана гээд халгаахгүй байна даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Bolormaa 2009-11-16 16:42 бичсэн.
    Yag 100% batlaagdagui gesen sh dee. tiim bolhoor bi lav hiilgehgui ee.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Enkhjavkhaa 2009-11-16 17:27 бичсэн.
    шаал дэмий, тэртээ тэргүй ганц л удаа хүрнэ, уул нь бол нээх аймаар ханиад биш дээ, юун ч сүртэй юм бэ дээ... хүн үхсэн л гэнэ, тэртээ тэргүй биэйин дархлаа муутай бол ямарч ханиадаар хүн үхжил таараа тиймээс, биeийнхээ дархлаад сайжруулахад л болно. бусад ханиаднаас онцлог ни 5н өдөрийн халдвартай, тэр уедээ халуурна уе мөчөөр өвдөнө... дараа өдрөөс нь згр болчино доо.... манай ээж, бяцхан дүү 2 маань 2уулаа хөрээд одоо згр л бна шд....
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    T. Ganzorig 2009-11-17 05:49 бичсэн.
    тариулаад үзнэ нэгэнт л тариулсан юм чин би өөрөө л бүх зүйл сайхан болсон гээд л саначихвал гүйцээ энэ чин л бакцин шүү дээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ч. Сансар 2009-11-18 23:33 бичсэн.
    Би лав хийлгэхгүй гэж бодож байгаа. Угаасаа дархлаа муу бол вакцин хийлгэсэн хийлгээгүй үхнэ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    S. Bataa 2009-11-19 01:39 бичсэн.
    Германд вакцинийг хийлгэхгүй гэсэн хүмүүс маш их байна.Учир нь Украйнд энэ вакцинийг хийлгэсэн нэлээд хэдэн хүн үхсэн.Зүрх судас болон элэгний өвчтэй хүмүүс бол бүүр дэмий юм шиг байна лээ шүү.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ж. Энхтөгс 2009-11-26 23:57 бичсэн.
    өндөгний харшилтай хүн хийлгэж болохгүй, 3-аас дш насний хүүхэд 60-аас дээш насны хөгшчүүл хийлгээд хэрэггүй гэнэ шүү

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!