2009-11-07 18:12:19

H1N1 вирусын вакцин хийлгэсэн нь сайн уу муу юу?

Ойрын өдрүүдэд гахайн ханиадаар өвчилсөн байдал эрс нэмэгдсээр. үүнээс болж вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй байна. зарим улсад али хэдийнэ үйлдвэрлээд иргэддээ тариж эхэллээ. Гэтэл маш богинохон хугацаанд гаргаж авсан болохоор зарим хүмүүс тариулах эсэхээ шийдэж чадахгүй байна. Хэдийгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй гэж тодорхойлсон ч энгийн ухаанаар бодоод байхад туршилтын туулай болох гээд байгаа юм шиг санагдаад байна. Таны бодлоор энэ вакциныг та өөртөө тариулсан дээр үү, эсвэл тариулахгүй байсан н дээр үү? Учир н миний хувид 11сарын 8нд сургуулиараа энэ вакцинд хамрагдах боломж гарч байгаа юм байна л даа, тэрнээс өмнө шийдвэр гаргах хэрэг болоод байдаг...

Сэтгэгдлүүд


  • B. Chimgee 2009-11-07 23:14

    Гахайн ханиадны вакценыг биеийн эсэргүүцэл сайн үед хийхгүй бол вирус аван гэсэн бас элдэв харшилтай хүнд хориотой гэж гадаадад байгаа танил маань хэллээ. Хийлгэх бол эмчээс сайн зөвлөгөө аваарай

  • G. Ochir 2009-11-08 20:53

    +чи жаахан баталгаатай мэдээлэл хумууст тарааж байл даа наадах чинэ увчний эсрэг вактсин . вактсин гэдэг ни эргээд тэр увчий нян ууруу бдаг. дархлаа тогтоно гэдэг тэр увчнуур хунгун халдварлана гэж ойлгож болно. тийм болохоор бага зэрэг суруг зуйл мэдрэгдэх ч энэ ни тудийлун хор болохгуй болов уу

  • Ш. Шинээ 2009-11-09 22:07

    Тариулсан нь дээр юм боловуу. Вакцин хийсэн эрдэмтдээс нь мэдээлэл гаргаагүй юмуу. Тэрнийг нь олж уншсан нь бид хэдийн зөвлөгөөнөөс дээр байх аа

  • J. Tugs 2009-11-10 21:51

    За ямар ч байсан тариулчихлаа. гар жоохон хүндүүрлэдэг л юм байна. халуурч магадгүй гэсэн халуурсангүй. биеийн эсэргүүцэл сайн байхдаа тариулдаг юм байна. тариулсныхаа дараа 3 хоног усанд орж болохгүй бөгөөд, хэд хоног архи дарс ууж эсэргүүцлээ бууруулж болохгүй л гэнэ.

  • Z. Uyanga 2009-11-16 11:09

    жоохон 9сартай хуухэд хийлгэвэл яах бол?би хийлгуулэхээс айгаад бга шд,

  • Э. Одбаяр 2009-11-16 14:20

    Ямар ч байсан тариулах нь зөв. Үүнийг маш олон эмч нар батлаж байгаа.

  • Д. Д. 2009-11-16 16:12

    Хөөе энэ вакуцин гээд байгаа юм нь монголд ороод ирчихсэн юм уу Хаана тариад байгаан

  • Б. О Ю У 2009-11-16 16:25

    ~ Хүүхдэд 2 тунгаар сар орчмын зайтай хийдэг гэсэн. Айлтгүй байх оо Уянгаа.

  • Э. Одбаяр 2009-11-16 16:39

    Монголд одоогоор харамсалтай нь орж ирээгүй байна. Үйлдвэрлэгч нар зөвхөн улс орнуудын Засгийн Газруудтай харилцана гээд халгаахгүй байна даа.

  • B. Bolormaa 2009-11-16 16:42

    Yag 100% batlaagdagui gesen sh dee. tiim bolhoor bi lav hiilgehgui ee.

  • Ц. Enkhjavkhaa 2009-11-16 17:27

    шаал дэмий, тэртээ тэргүй ганц л удаа хүрнэ, уул нь бол нээх аймаар ханиад биш дээ, юун ч сүртэй юм бэ дээ... хүн үхсэн л гэнэ, тэртээ тэргүй биэйин дархлаа муутай бол ямарч ханиадаар хүн үхжил таараа тиймээс, биeийнхээ дархлаад сайжруулахад л болно. бусад ханиаднаас онцлог ни 5н өдөрийн халдвартай, тэр уедээ халуурна уе мөчөөр өвдөнө... дараа өдрөөс нь згр болчино доо.... манай ээж, бяцхан дүү 2 маань 2уулаа хөрээд одоо згр л бна шд....

  • T. Ganzorig 2009-11-17 05:49

    тариулаад үзнэ нэгэнт л тариулсан юм чин би өөрөө л бүх зүйл сайхан болсон гээд л саначихвал гүйцээ энэ чин л бакцин шүү дээ

  • Ч. Сансар 2009-11-18 23:33

    Би лав хийлгэхгүй гэж бодож байгаа. Угаасаа дархлаа муу бол вакцин хийлгэсэн хийлгээгүй үхнэ

  • .. Mongolchuudaa 2009-11-19 01:39

    Германд вакцинийг хийлгэхгүй гэсэн хүмүүс маш их байна.Учир нь Украйнд энэ вакцинийг хийлгэсэн нэлээд хэдэн хүн үхсэн.Зүрх судас болон элэгний өвчтэй хүмүүс бол бүүр дэмий юм шиг байна лээ шүү.

  • J. Tugs 2009-11-26 23:57

    өндөгний харшилтай хүн хийлгэж болохгүй, 3-аас дш насний хүүхэд 60-аас дээш насны хөгшчүүл хийлгээд хэрэггүй гэнэ шүү