Захиас
Х.Болор-Эрдэнэ
/өгүүллэг/
Нэлээд дээр үеийнх...
Онигор нүд, огтор хамар. Хоёр жижигхээн хөл. Олон жилийн ганцаардлын үр. Бяцхан охин. Надаас ургаж, энгэрт зүүгдсэн жаргал. Минийх л байхад хангалттай миний үр. Ээжийгээ битгий хайрла. Эрхэлж тоглож тааваараа өс. Шүүдрийн дусал цуглуулах гэж цагаа дэмий үрэх хэрэггүй. Шүд унаж, үс цайсан ч намагй тойлохгүй гэж амла. Аз жаргал минь тэр болог. чиний амьдрал би биш. Ард чинь хүлээж байгаа шинэ сонин бүхний төлөө амьдар. Амьдрал минь энэ болог.
Хөл хучиж цай чанах гэсний хэрэггүй. Хүн болгосон гэж өр төлөх ч хэрэггүй. Намайг хэзээ ч битгий дуурай. Чи ганцхан хувь. Зураг төөргийг чинв бурхан зураагүй юм. Надад ч бас тийм юм байгаагүй. Тэнгэрт бурхан байдаггүйг санаж яв. Тэр чинь чи өөрөө. Орь ганцаараа үлдсэн ч өнчирлөө гэж битгий бод. Ээж нь хаашаа явахгүй. Зуун жилийн өмнө чи ээж минь байсан. Зуун жилийн дараа би өвөр дээр чинь дэрвэнэ.







Э. Энхбаяр 2009-11-07 19:39
ямар гоё юм бэ...
Б. Бат-Ариунаа 2009-11-07 21:27
Энийг л эхийн хайр гэх байхдаа.
Б. Гантулга 2009-11-08 10:14
Дагавар охин гэж.
D. Nyambayar 2009-11-08 11:50
Баярлалаа.
Болороо маш их таалагдлаа.
Т. Буянхүү 2009-11-08 16:05
таалагдлаа. баярлалаа
Б. Нармандах 2009-11-08 23:24
Аз болоход энэ явдал өнгөрч дээ.
B. Ariunaa 2009-11-09 15:52
дахиад бас бичээрэй