…Үргэлжлэхгүй /Аборт/
Х.Болор-Эрдэнэ /өгүүллэг/
Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
“Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”
Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүэрмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.” Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд…”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёх. Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.
Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дарагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй” Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.
…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа” Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
-Хүн болчихсон байна.
-Тэгээд яахав?
-Мөчлөхөөс…
Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив…Сэрэхэд эмч сайхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.
Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.







Э. Одбаяр 2009-11-07 21:35
Яааая................................................... зүрх уруу ёг хийх шиг боллоо. Төгсгөл хэсгийг нь уншиж чадсан ч үгүй.... Ум мани бад ми хум....
B. Enkhtuul 2009-11-07 22:25
ёооооооооох бүүр сонин болоод явчихлаа.... хүн бүр үүнийг уншдаг ч болоосой...
B. Battsooj 2009-11-07 23:44
хмм лаг цоглог байж байгаад уншсан чинь сэтгэл өвдчихлөө.......
Н. Цэрэнсамбуу 2009-11-08 00:57
Аймаар аймаар
Б. Гантулга 2009-11-08 10:05
Гүйээ одоо яахав дээ. Дурандаа олсон юмаа гаргаж хаяж байгаа л хэрэг юм бишүү. Олон авч хаяад байвал дахин программ суухгүй л байхдаа. Эмэгтэй хүн, компьютерийн систем 2 их адилхан ш дээ. Нэг программыг анинсталл хийгээд авч хаяад дахин дахин янз бүрийн дискнээс суулгаад байхаар системд дахин суухаа болчихдог юм. Учир нь өмнөх программын хэрэггүй эвдрэлтэй үлдэц хэсэг инсталларыг нь эвдчихдэг юм. Хамгийн харамсалтай нь компьютерийг бол форматлаад дахин шинэ систем суулгаж болно, харин эмэгтэй хүнийг даанч форматлаж болдоггүй нь гунигтай юм. Хэрвээ тэгж болдог байсан бол бүр аймаар зүйл болох байсан байхаа. Хотын гудмаар дүүрэн хүн форматлах газрууд болох байсан байхдаа. . . За тэгээд ер нь нэг удаагын дискнээс программ суулгахгүй л байх хэрэгтэй дээ. Аль гоё лабелтэй вирустэй дискийг хэлж барах билээ дээ. Муу системтэй комюьтер бол диск голохгүй дээ. Хийсэн үйлийн үрээ эр эмгүй хамт үүрдэг болгож хувиарлаагүй нь бурхны хийсэн том алдаа шүү.
Б. Гантулга 2009-11-08 15:57
Одоо яая гэхэв дээ. Хэнлүүгээ чихдэг санжуу тухайн хүний л шийдэх хэрэг байхдаа.
Н. Хишигсүрэн 2009-11-09 12:51
мэдээж хамгаалж чадаагүй гэнэ алдсан эмэгтэйн буруу ч хэн ийм болгосоныг бодох л хэрэгтэй
Б. Гантулга 2009-11-09 12:51
Minii huwid hezee ch huniig tiim bolgoj bgagui l dee. Durandaa l sexdej jiremselj jiremsluuldeg bh
Б. Гантулга 2009-11-08 17:43
Аймаар юм бэ? зүрх сэтгэл өвдчихлөө энэ тэр гэж бичихгүй байгаа болохоор хасах дараад байгаа юм уу хө. Зохиол гэж мэдсэнгүйээ. Болсон явдал шиг л уншигдахаар нь нэг их сэтгэл хөдөлсөнгүй ш дээ. Дахиад нэг хасах авъя даа.
Ц. Ганаа 2009-11-09 09:55
Хүн өөрийгөө хайрлаж сураагүй цагт өрөөл бусад хүнийг хайрлана гэж байхгүй гэж би боддог. Хүүхэд болгон эрдэмтэн болохгүй ч эцэг эх болох учраас тэдэнд гэр бүл, өөрийн эрүүл мэндийн талаар бүрэн дүүрэн мэдлэг байх ёстой.
Учир зүггүй тоо физик заагаад л байдаг, зааж болноо, гэхдээ амьдралд хамгийн хэрэгтэй тэдгээр зүйлсийг нь орхигдуулдаг нь манай боловсролын хамгийн том алдаа.
Өөрийгөө энэ амьдралд яаж бэлдэх ёстойг, эрдэм мэдлэгээс гадна эрүүл аз жаргалтай байхын тулд юуг мэдэж байвал зохилтойг тэр болгон зааж сургадаг билүү...
Хувийн нэгхэн эмнэлэгт нэг өдөрт бараг гучаад охид аборт хийлгэж байсныг бодоход аймаар юм шүү.
B. Gantsogt 2009-11-10 08:03
aimar yum aa hvseegvi bolood l ter bhdaa
Н. Хишигсүрэн 2009-11-09 11:14
энэ үнэхээр аймаар юм аа дотор хачин болчлоо. эмэгтэй хүмүүс бид л өөртөө хайртай байж гарч болох эрслэлээс өөрөө өөрийгөө л хамгаалж байхгүй бол энэ эрчүүд чинь яг иймэрхүү асуудал тулгараад ирэхээр арчаагүй зан цөөнгүй гаргадаг улс. миний нэг найз бүсгүй байдгын бараг 3,4удаа абортонд орсон байхаа үүнээс нь болоод бид2 тангараг тасраад бүүр уулзахаа байсан. тэр найз маань уг нь найз залуутай л даа авхуулсан үр нь тэр арчаагүй залуугынх тэгэж бодохоор бүүр хэлэх ч үг олддоггүй юм. эхлээд надад хэлдэг байсан найз нь эмлэг орох хэрэгтэй болчлоо чи найздаа хань болооч гээд. би үглээд аргадаад өчнөөн зэмлэнэ. тэр арчаагүй амьтанаас салаач хамгаалж чададхгүй байсын бол юугаа хийж жаргадаг байнаа гээд л үглэнэ. тэгээд дараа нь чи одоо авхуулчихвал дараа нь хүсээд ч олохоо байчихвал яахын бээ миний найз сайн бодооч дээ гээд л эцэст нь уучлаарай би чамд ийм юманд хань болж чадахгүй тэр хар юмтайгаа сайн ярилцаад өөрсдөө учираа олцгоо гээд л үлдэнэ. харин тэр миний үгэнд нэг ч удаа орж байгаагүй. харин одоо тэр найз маань хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй болсон гэсэн........
S. АСААНЖ 2009-11-09 11:25
Жоохон хүүхдээс л би амьдралын аз жаргалыг мэдэрдэг. ялангуяа 3 наснаас доошхи хүүхдүүд бол жинхэнэ хорвоог чимдэг сайхан бүхний л нэгдэлдээ. Юугаа бодоод инээгээд байдаг нь хүртэл хөөрхөөн. Би ер нь юунаас ч айдаггүй гэтэл энэ сэдвээс айдаг нь юуны учир вэ. Мэдэхгүй тэр бяцхан амьтадыг хайрласандаа юм болов ууда.
Сэкс хийхдээ хүртэл хариуцлагатай хийж сур л да.
E. Zolzaya 2009-11-09 11:36
Энэ өгүүллэгийг хаа сайгүй наачих юмсан. Эмлэг, үзлэгийн өрөө. Эмчийн дэвтэр дээр нь хүртэл.
Хүслийнхээ зоргоор авхуулдаг нь байхад хүсээд ч олдоггүй нэг нь бас байх юмаа.
Б. Гантулга 2009-11-10 08:30
Oroitson ch muchluud awch boldog yum bna geed medchihwel yana. Naah ch demii bhaa
U. Bayarkhuu 2009-11-09 12:21
дотор арзганадаг байна шдээ
М. Эрдэнэбулган 2009-11-09 12:26
Аятайхан, хүн уншчихаар найруулчихвал хэрэгтэй л сэдэв байна
E. Zolzaya 2009-11-10 09:20
ene bichlegiih ni ungu ayas ni um bishuu?
М. Эрдэнэбулган 2009-11-10 09:20
utga zohiold iim ongo ayas baidag gej bi sonsoogui l yum bna
Д. Жанибек 2009-11-09 13:55
Аймаар ...
T. Munkhzul 2009-11-09 16:36
ёооё ямар аймар юм бэ, бїсгїйчїїд минь ийм нїгэлтэй юм битгий л хийж їзээрэй
B. Ariunaa 2009-11-09 16:58
бурхан минь, ийм нїгэлийг энэ насандаа хийгээгїйдээ єєртєє баярлаж байна шїї, гантулга ч хээгїй эр хїн юмааь бас ингэж єєрєєр хээгїй хандаж чадаж байгаа нь гайхалтай чадвар байх шї
П. Бүрэнжаргал (Burenjargal) 2009-11-09 19:36
аймар...
Y. Хишгээ ( ♥ teamguin) 2009-11-10 09:42
үнэхээр аймар юмаа ёох бүр хачин болчлоо
Н. Баярбат 2009-11-10 10:08
Аймаар аймаар өнөөдөр манай нийгэм ийм зүйл түгээмэл болсон шүү бүх эмэгтэйчүүдийн эмнэлэг үүнийг хийнэ шүү дээ. Энд ганц эмэгтэйн буруу биш шдээ эрэгтэйн ч буруу байгаа дурандаа олсон уу олоогүй юу гэдэг асуулт хэвээр байгаа шүү хүмүүсээ эрчүүд бас адилхан буруутай шүү дээ хүний ухамсарын асуудал
Б. Шинэцэцэг 2009-11-10 10:27
иййй ямар аймаар юм вэ дотор сонин болчилоо арзасгээл ийийий аймаааар аймааар