Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

шинэ эдийн засаг ба Инноваци Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , З. Энхболд 2009-11-07 22:05 нэмсэн. 5 хариулттай

Хуучин буюу бидний мэддэг 20-р зууны эдийн засагт Инноваци нь хэдхэн том компани эсвэл хэдхэн том улсын (R&D мөнгө хаях чадвартай) бизнес байлаа. Харин шинэ эдийн засгийн үед энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна. Инноваци хийж чадах Хамгийн сайн эрдэмтэн нь хөгжсөн улсад эсвэл том компанид л байдаг ойлголт өөрчлөгдөж байна. Энэ тухай доорхи линкээс уншина уу?

http://www.innocentive.com/_assets/pdfs/InnoCentive_Corporate_Overview.pdf

Асуулт: Энэ болон энэн шиг вэб дээрээс ажил олоод хийж чадаж байгаа Монголчууд байна уу?

Хариулт (5)

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    S. Sanjaasurem 2009-11-08 13:51 бичсэн.
    Уул нь хэрэгтэй л юм. Чадах нэг нь ховор тул тийм хүн ажилгүй гүйгээд явах нь ховор биз. Эхлэн суралцагчидад хүсэл байна. Даанч ажлын арга барил, итгэл даах чадвар, гол нь хариуцлага шүү дэ.. Тэрийг нь бас давхар ярих хэрэгэй байх.

    Ирж яваа цагт хандсан таны бодлого таалагддаг. Удахгүй хэрэгжих нь ч тодорхой. бид хийхгүй юм аа гэхэд цаг хугацаа шаардаад хийлгэх байх.

    Бизнет-д хэлэлцүүлэг нээсэнд баярлалаа. Манайхан ч ёстой чөлөөт ардчилсан хүмүүс шүү дэ. Ардчилал ер нь интернед л байна. Хөгжлийн шинэ гарц, томоохон эдийн засгийн эргэлт энд л явагдаж байна. Түүнд бидний анхаарлыг хандуулсаар ирсэн танд дахин талархлаа илэрхийле.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    A. Www.gegeen.com 2009-11-08 14:05 бичсэн.
    фрийлансэр сайтуудаас бол өөрсдөө захиалга олоод, аутсорсинг хийгээд байдаг монголчууд бий.

    инновац гэхээрээ яадгийг нь хараадхы.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Буянцогтоо 2009-11-08 19:03 бичсэн.
    Энэ сайт бол ямар нэг асуудалдаа шийдэл хайгч-Seeker этгээдийг (байгууллага, эсвэл хувь хүн) Solver буюу шийдэл нийлүүлэгчтэй (мөн адилхан байгууллага, эсвэл хувь хүн) вэб дээр уулзуулж сайн шийдлийг шалгаруулан зохих шагналыг нь олгодог загвар юм байна. Шийдэл хайгч тал санхүүжилтийг нь хийдэг байж таарна.
    Иймэрхүү төрлийн Нээлттэй Инновацийг урамшуулан дэмжсэн сайтууд олон бий. Манайхны дотор энэ чиглэлээр сонирхон ажилладаг хувь хүмүүс байгууллагууд цагаас цагт олширч байгаа гэж бодож байна.
    Жнь, айФоний АппСтоор, Гүүглийн Андройд Маркетийг үүнтэй төстэй гэж хэлж болно.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Н. Цэрэнсамбуу 2009-11-08 23:23 бичсэн.
    Энэ сайтийг бол мэдэхгүй юм байна Харин фрийлансерийн сайтуудийг бол мэднэ. Тэндээс ажил авж хийх гээл оролдоод яваад байна Гэхдээ ойрд ч урдахь ажилаа барахгүй л байна доо. Энэ болохоор ямар ч хамаагүй асуудал магадгүй илүү өргөн ШИнжлэх ухааны талын зүйлс хийдэг хүмүүст илүү ойр юм байна Фрийлансерийн сайтуудад бол ихэвчлэн Ай Ти -гийн голчлон байдаг болохоор
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Халиун 2009-11-11 14:22 бичсэн.
    гадаадад байгаа монголчууд мэдээлэл .сом сайтаар их ордог. Тэнд уунийгээ тавибал олон хун олж хариулах байх даа.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!