Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

НЭР ТӨРИЙН БАТАЛГАА Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , Б. Халиун 2009-11-08 10:16 нэмсэн. 36 хариулттай

9911…Platinium gold, Parker үзэг, Parliament тамхи, Mercedes Benz, Versace….. Өмсвөл, баривал, унавал... нэр төрийн баталгаа юм гэнэ. Гэтэл нэр төр гэдэг чинь өөрөө юу юм бэ? Суутнууд хэзээ ч үхдэггүй гэдэг...Тэд нэг заяах амтдарлаа нэр төртэй авч явсан учраас тэдний нэр түүхэнд хадгалагдан үлджээ. Жишээ болгож А. Энштэйн, Уллиам Шекспирийг аваад үзье. Миний санахад Энштэйн гэхээр нэг хэлээ гаргасан ,сэгсийсэн үстэй нөхөрийн зураг санаанд буудаг юм... Нэг удаа зурагтаар Алберт Энштейн яагаад “Зууны хүн” байсан талаар маргаан явуулж байхыг сонссон билээ. Тэгэхэд л би түүнийг яагаад бусдаас ялгаатай байсныг бодож эхэлсэн. Мэдээж тэр жирийн бус ухаантай байсан. Гэвч тэр үед тийм ухаантай хүн олон л байсан. Гэхдээ Энштейн шиг зүйлийг бүтээгээгүй шүү дээ. Тэгээд орой нь Энштейний талаар уншиж байгаад, түүнийг амжилтанд хүргэсэн түлхүүр бол бидний хэн нэгний амжилтанд хүрсэн түлхүүртэй адил бид бусдын амьдралд нөлөөлдөг шиг тэд ч бидний амьдралд нөлөөлдгийг ойлгосон явдал байсан юм. Тэрээр хүн төрөлхтөнд хэрэгтэй Физикийн нэгэн хуулийг нээсэн учраас түүний нэрийг дэлхий даяар мэддэг, түүнээс биш тэр бэнз унаж, алтан дугаар бариснаараа түүхэнд үлдээгүй.
Шекспир харин урлаг гэдэг хичнээн гайхамшиг болохыг ухаан санаанаасаа өдөн бийрээр, үнгэж ноолорсон муу цаасан дээр жүжгээ бичиж, дэлхийн хүмүүмт хайр гэж хичнээн агуу болохыг харуулж чадсанаараа тэр одоог хүртэл дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн сэтгэлд амьд байдаг юм. Түүнээс биш тэр Parker үзэгээр бичдэг, ROLEX цаг зүүдэг байснаараа дэлхийн түүхэнд бичигдээгүй юм... Тэгэхээр нэр төрийн баталагаа гэдэг таны одоо юу өмсч хэрэглэж байгаад биш харин та БУСДАД ХЭРЭГТЭЙ ЮУ ХИЙСЭН БЭ? гэдгийн хариулт гэж би бодож байна.
Мэдээж сайхан зүйл эдэлж хэрэглэх нь амьдарлын нэг кайф боловч энэ нь хэтрэхээрээ хүнийг хүн биш шуналын микроб болгодог шүү дээ. Тэгээд ч хүнийг өмссөн зүүснээр нь дүгнэнэ гэдэг өндөр хөгжилтэй орнуудад соёлгүй хүний шинж хэмээн тооцогддог. Харин манайд энэ үзэгдэл нь хэтэрхий газар аваад байгаа шиг санагдаад үүнийг бичиж сууна. Хүнийг хүн гэдэг талаас нь харвал хүн бүрт сайхан зан чанар бий.
Нэр үхэж бие үлддэгийг бүү март! Хэмээн Р. Чойном гуай хэлсэн байдаг. Тиймээс үр хойчдоо, эх орондоо, цаашлаад эх дэлхийдээ нэрээ дуурсагдаж үлдээхийн тулд зөвхөн өөрөө сайхан харагдаж гоё байх биш, бусдын амьдарлыг гоё болгох, бусад хүмүүст хэрэгтэй зүйл нэгийг ч гэсэн хийж үлдээх нь та бидний амьдарлын чин зорилго байгаасай гэж би хүсэж байна. Миний бие өөрөө ч гэсэн үүний төлөө зүтгэж яваа гэдгээ хэлэхэд нэн таатай байна.


2009-11-09 21:29-д бичсэн тодруулга.
Алдаад биччиж , Нэр үлдэж бие үхдэгийг бүү март! юм байна шүү залуусаа
C57a4b2581c7cc049de8fb25ca0f8bc4

Хариулт (36)

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    9911-eeree zalgasan duudlaga, 9908-aaraa zalgasan duudlaga 2-t duudlaga huleen avagchidtn yalgaa bnu 1/2 » G. Www.gegeen.net
    З. Энхболд 2009-11-08 14:20 бичсэн.
    I agree. Гэхдээ ийм төрлийн рекламанд автагддаг хүмүүс бас байна аа. Дэлхий даяар энэ luxury goods business бол хэдэн тэрбум $ байдаг гээд бодохоор овоо олон худалдан авагч байнаа гэсэн үг. Миний хувьд нэрнээсээ агуулга нь илүү чухал. Надад тохиолдсон жишээ. Би урд нь 9911-тэй байлаа. Мобиком багцын үйлчилгээ нэвтрүүлэхэд сарын 45000 ярьсан яриагүй хамаагүй авна гэлээ. Урд нь суурь хураамж нь бага, хэрэглэснээрээ төлдөг байсан. Бага хэрэглэдэг тул хааяа 45000 хүрдэг байсан. Тэхээр нь би 9908 руу шилжээд сарын 20000 төлдөг болсон. Утас ярьдаг байх нь чухал болохоос дугаар хэд байх нь сонин биш. Харин 1 алдаа хийсэн нь 9911-ээ зардагыг мэдэлгүй Мобикомд буцаагаад тушаасан ш дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-11-08 15:11 бичсэн.
    Амьд байхад дагалдах нэр төр, үхсэн хойно дуурсагдах нэр алдар гэж тусдаа ч зүйл байж болох талтай. Эйнштэйн шиг болж чадахгүй нь өөрт байгаа эд баялгаа ашиглаж нэрд гарахаас өөр яах ч билээ дээ. Ямар нээлт хийж чадах биш. Гэхдээ хүн нэрээ үлдээх гэж зүтгэж явах нь ч хаашаа ч юм бэ? Тухайн хүн олон түмний төлөө сайн зүйл амьд ахуйдаа хийж чадсан бол үхсэн хойно нь дуурсагдах нэр болж чадна. Харин би одоо сайн зүйл хийж байна гээд өөрийгөө цоллоод яваа хүн ч ховор л байдаг даа. Хэн мэдэхэв дээ. Зарим хүмүүсийн хувьд амьд мэнд дээрээ жаахан нэрээ гаргах гэж зүтгэх ч тал бий л дээ.
    Эртнээс нааш мэргэн ард маань нэр хугарахаас яс хугар гэж захидаг байсан нь нэр төрөө хичнээн эрхэмлэж байсны илрэл гэлтэй.
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Sanal neg baina 1/1 P. Bolor
    G. Www.gegeen.net 2009-11-08 15:40 бичсэн.
    Эцэг эх маань түмэндээ нэртэй, буянтай сайн явж чадвал үр хүүхдийнхээ амьдралд хүртэл нэмэртэй, хувь заяаг нь тэгшилж, дардан шулуун байлгахад нөлөөлж чаддаг гэж үздэг. Тиймдээ ч олондоо нэртэй, түмэндээ нүүртэй явахыг үе үеийнхэндээ захидаг нь маш зөв зүйл.

    Хийсэн зүйлтэй хэлэх үгтэй, нэртэй хүний зүстэй хүүхэд явахад их юм амжуулах боломжтой шүү.

    Би л лав үр хүүхдээ бусдын өмнө надаас болж нүүрээ улалзуулж, бүлтэлзэж яваасай гэж хүсэхгүй ээ. Ялангуяа манай монгол шиг хүн ам цөөтэй улсад нэр төрөө үхэн үхтэлээ хайрлаж явах ёстойг ухаарч байна.

    Хүүхдүүдэд маань - ээж аав чинь их сайн хүмүүс байж билээ. Надад их ч тус болсон доо гээд ядаж урам өгч, тэднийг маань тусалж дэмжиж явбал их баярланаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    G. Www.gegeen.net 2009-11-08 15:43 бичсэн.
    Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чим гэнээ.

    http://gegeen.wordpress.com/2007/09/07/who-can-come-2-au/
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Халиун 2009-11-08 19:01 бичсэн.
    Гэхдээ бусдын л адил сайхан хувцас, байр машин гээд зөнлдөө л зүйл авахыг хүсэж бодож, бас эдэлж хэрэглэж л байна. Гол нь хэтрүүлэхгүй л байх хэрэгтэй боловуу? Гаднаа гяланцаг дотроо ч гэсэн тийм байвал хичнээн сайхан бэ...
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Буянцогтоо 2009-11-08 19:13 бичсэн.
    Нийгмийн үнэлэмж гэдэг нь тухайн нийгмийн цөөнхөөс зориудаар боловсруулсан бодлогоор бий болж бүтээгддэг юм болвуу гэж би боддог. Ихэнх улсад энэ үүргийг Төр нь гүйцэтгэдэг байх. Манайд яахав дээ, бүгдээрээ л учраа олохгүй яваа үе нь юм, Төр нь юун Гэгээрүүлэхтэй манатай, харин ч буруу соёлыг түгээн дэлгэрүүлэгч үүргийг манлайлан гүйцэтгэж байна шүү дээ. Төрд ажиллангаа мөнгө олсон хүмүүс түүгээрээ сайрхаж элбэг баянаараа гайхуулан эдээр биеэ чимэх, аливаа зүйлийг эд материал талаас нь үнэлдэг нийгмийн сэтгэлгээний хэмжүүрийг бий болгож байна л даа.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Өмдөө тэлээлэхгүй олсоор татчихаад тэгж хариулж байсан гэж уншсан юм байна. 1/1 Д. Тамир
    Н. Цэрэнсамбуу 2009-11-08 23:46 бичсэн.
    Эйнштэйн гэсэн чинь нэг зүйл санаанд оров.
    Эйнштэйн залуудаа ерөөсөө үсээ янзалдаггүй байж л дээ . Тэгсэн нэг хүн та яагаад ингээд үс мүсээ янзалахгүй байдаг юм бэ гэсэн чинь мани хүн Намайг хэн ч танихгүй юм ыинь яадаг юм гэжээ

    Нэлээн хэдэн жилийн дараа олны танил эрдэмтэн болсоны дараа нөгөө хүн дахиад л асууж гэнэ. Тэгсэн одоо бүгд танидаг юм чинь яадгий гэсэн гэнэ лээ

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Ганцоож 2009-11-09 00:00 бичсэн.
    Хүнд нэр төрийн баталгаа гэж ганцхан зүйл л байх болуу тэр нь ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ гэж тэрнээс тэр 9911 биш байхаа
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    S. Sanjaasurem 2009-11-09 00:47 бичсэн.
    Сайхан сэдэв нээсэн байна. Гэхдээ агуу хүн гэхээрээ л хэт даржин бай гэсэн үг биш гэдгийг ч ойлгож байна: Ер нь хүний дотоод мөн чанар л өөрөө агуу юм дөө.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    huvtsasaa solod ochij boldgum u 1/2 » М. Чинзориг
    Ж. Бат-Оргил 2009-11-09 08:09 бичсэн.
    Хөвөнтэй куртка, майжгий гутал, хуучирсан жийнстэйгээр нэг даргаас гарын үсэг авахад хэр их цаг шаардах бол?
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Яг үнэн. Ийм л байгаа 1/1 D. Tugsjargal
    М. Эрдэнэбулган 2009-11-09 09:13 бичсэн.
    Бат-Оргилоо,

    1. Хорооны тодорхойлолт хорооны засагаас авах бол чамд өгчихнө.
    2. Тендер шахааны гарын үсэг бол насаараа мөрөөднө гэсэн үг дээ :)

  • G. Ganby 2009-11-09 09:36 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    E. Zolzaya 2009-11-09 09:46 бичсэн.
    Нэр төр гэдгийг хэн юу гэж ойлгож байгаагаас л шалтгаалах байх даа.
    Миний хувьд бол өөрийгөө нэр төртэй гэж хүчээр хүлээн зөвшөөрүүлэх биш бусад хүмүүс аяандаа тэр хүний нэр хүндийг хүлээн зөвшөөрхийг л нэр төр гэж ойлгодог.
    -Хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэдэг нь гадаад үзэмж, хэргэлж буй эд зүйлээрээ бусдыг *дарамтлаж* хүчээр хүлээн зөвшөөрүүлж буй хэлбэр юм. Тухайлбал Монголд 2 яг адилхан албан тушаалтай төрийн албан хаагч байлаа гэж бодоё. Гэхдээ нэг нь 9918 тай дугаар барьдаг нөгөөх нь 9911 тэй. Тэр 2луу залгаж байгаа хүн 2уулантай нь ярихдаа шал өөр тэмпээр ярьна гээд боддоо. Энэ Мобигийн маркетингийн албаны буруу юу эсвэл бидний сэтгэл мэдрэлд ийм айдас төрхөөс авхуулаад бий болчвуу?

    -Хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэдий тэр хүн сэгсгэр үстэй байсан ч түүний чадварыг мэдэрсэн тул хүлээн зөвшөөрч хүндлэх. Тухайлбал Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн. Тэр үнэхээр ямар ч хүн сонссон уярхаар сайхан хоолойтой нэгэн. Тийм л учраас түүнийг хар тамхи, архи дарс хэргэлж, элдэв хэрэг төвөгт орооцолдсон ч хайрлах хүндлэх нь багсаагүй л байна. Тэр үнэхээр өвөрмөц нэгэн.
    Гэхдээ өнөөдөр бол энэ 2 хэлбэрийн *дарамтлагч* болоод *дарамтлагч болохыг хүсэгсэд*-ийн тоо нь олшроод байх шиг. Яамаар ч юм дээ?!

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    аанхан, ер нь тийм юм байна шүү 1/1 Б. Халиун
    В. Баярсайхан 2009-11-09 10:17 бичсэн.
    9977-гоос 9906-руу шилжсэнээс хойш ажил бүтэх нь арай дээр. Дугаарын хувьд нэр төр гэж яригдах байх, харин бусад хэрэглээний хувьд амьдралын чанар чансаа хэв маяг байх.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Алдаад биччиж , Нэр үлдэж бие үхдэгийг бүү март! юм байна шүү залуусаа 1/1 Б. Халиун
    Б. Дашдолгор 2009-11-09 12:05 бичсэн.
    Нэр үхэж бие үлддэгийг бүү март! Хэмээн Р. Чойном гуай хэлсэн байдаг. энэ нэг л биш ээ.
    Чойном гуайн нэр нь одоо ч үлдсэн, харин бие нь хорвоог орхин одсон. Залруулав.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    Bullshit 1/2 » G. Ganby
    Т. Төгөлдөр 2009-11-09 12:59 бичсэн.
    Үнэтэй эдлэл, 11 тэй дугаар энэ бол зүгээр л амьдарлын хэв маяг. Би хүний дугаарыг харж утсаар ярьдаггүй, би хүний хувцасыг харж гар баридаггүй.

    Төрөхөд та уйлж бусад нь баярлаж байдаг,
    Үхэхд та баярлаж бусад нь гашуудаж байхаар үнэн амьдар гэж сонссон юм байна.

    Дээр гэгээний бичсэнтэй утга ойрхон байх гэж.

    Би мундаг хүн биш ээ, гэхдээ би үнэн хүн.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Э. Чимгээ 2009-11-09 14:21 бичсэн.
    биенээ xайрлаx сэтгэл шударга зарчимч байx xунийг гаднаас нь биш дотроос нь дугнэx .......... аймаар улирсан баларсан уг xэллэг xэрэглэсэнд соооррий шууу кумсээ гэxдээ амьдралин ийм сайxан унэ цэнэ алга болж барисан утас өмссөм xувцаар xэмжигддэг болсон нь xарамсалтай тэ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Гоё сайхан, гял цал юм өмсч үү гэж биш, ухаантай хувцаслаж уу гэж хардаг байсан юм. Бид л тэнэг бна. 1/1 О. Долгион
    Б. Жавхаа 2009-11-09 18:50 бичсэн.
    Гэхдээ Монголчууд хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж ярьдаг шд.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Халиун 2009-11-09 21:35 бичсэн.
    Их мөрөн дөлгөөн
    Эрдэмт хүн даруу гэж сайхан үг шүү тэ...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Халиун 2009-11-09 22:22 бичсэн.
    Өвөл бүхэн дандаа урт байдаг
    Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
    Амьд хүн нэгнээ муу хэлдэг
    Алга болохоор нь бүгд магтаж эхэлдэг
    Анд нөхдөө амьд ахуйд нь урамшуулж, уучилж
    Аз жаргалыг бусдад аа харамгүйгээр тараацгаая.
    Муулах сайлахад таниас адилхан л цаг хугацаа үйл хөдлөл гарна...... Харин үр дүн нь тэс өөр....


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Буянцогтоо 2009-11-09 22:41 бичсэн.

    Юутай үнэн үг билээ?:

    Муулах сайлахад таниас адилхан л цаг хугацаа үйл хөдлөл гарна...... Харин үр дүн нь тэс өөр....

    Утга төгс, сайхан үг хэлж сануулсанд Халиун танд баярлалаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Муу муухай бүхнийг МОНГОЛ гэх хэрэггүй л дээ. 1/1 Б. Жавхаа
    О. Долгион 2009-11-10 11:47 бичсэн.
    Ийм ч брэнд, тийм ч сайхан зүйл нтр... энэ бүхэн нь тэгээд нэр төрийн баталгаа гээд сурталчилгаа яваад байгаа нь өөрөө Монголын ардыг доромжилж байгаа хэрэг. Хүн ер нь өмсөж зүүсэн, хэрэглэснээрээ бахархаад, баярхаад эргүүтэж эхлэхээрээ л тэнэг болж байгаагийн шинж юм шүү дээ... Нийгэм даяараа, бүгд тийм тэнэг болчих гээд л зүтгээд байдаг, би лав ер ойлгодоггүй. Хэнд хамаа байна аа, хэд дахин илүү үнээр 11-тэй дугаар барьж байгаа хүнд янз бүрийн л шалтгаан байдаг байх, гэхдээ тэр нь шал тэнэг шалтгаан. Тийм дугаартай байвал нөгөө тэнэгүүддээ тоогддог учир тийм дугаар барихаас өөр аргагүй болдог. Иймэрхүү тэнэг үзэгдэл бүр хавтгайрчээ. Түүн дээр нь нөгөө тоо зохиож тоглодог бизнесчин хэдэн гарууд нь дөрөөлөөд тийм ч брэнд нтр гээд л янз бүрийн өрөвдөлтэй юм гаргаад ирнэ. Тэгэнгүүт нэр төртэй, мундаг хэрэглээтэй хүн болох гээл тэрийг нь бушуухан шиг олж авч хэрэглэхгүй бол өөрийнхөө зиндаанд ониго шаана, ээ чааваас ийм ч өрөвдөлтэй амьдрах гэж монгол түмэн минь... Жорлонгийн баасан дотор амьдарч байгаатай агаар нэг...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Хүдэрчулуун 2009-11-10 13:49 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    тийшд 1/1 Б. Жавхаа
    С. Хүдэрчулуун 2009-11-10 14:01 бичсэн.
    моби-ийн 9911.... ойролцоогоор 1.500.0 гэж байсан анх худалдаанд гарж байхдаа ямар байсан бол тэгсэн юнитэлийн 8811 ни 50-80.0 хороонд (бас дугаарлалтаасаа хамаарад) скайтэлийн 9111 100.0 орчимтой 9811 мөн 50-80.0 ингэээд бодохоор 9911-ээ ингэж үнэ цэнэтэй болгож чадсан моби-ийн маркетэрүүд ч мундаг юм аа мундаг юм юу ч гэх үү
    манайхан л болсон хойно сайхан мори сайн эмээл сайхан хэт хутга, бүсээр хэзээнээс л гангардаг байсан магадгүй хэрэглээ гэж яридаг ч гангараа ни ч байг гэхийг үгүйсгэхгүйм яааадгийм бариж чадаж байгаа хэрэглэж чадаж байгаан бол тэр хэрэглээд байгаа хүмүүс ни гай болоогүй бол тэгээл болоо шд тамийн тогоо гэдэг ни энэ л байх дааа нэг нэгийгээ дарах гэсэн ч юм уу ай мэдкү
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    3 дахь сонголт. Чи юмыг дэндүү өнгөцхөн ойлгодог юм байна. 1/1 Б. Жавхаа
    О. Долгион 2009-11-10 14:06 бичсэн.
    Муу муухай бүхнийг Монгол гэсэнгүй би, Батжавхлаан. Миний дурдсан зүйл бол монголд байгаа муу муухай, гутамшигт, өрөвдөлтэй байдлын ердөө л нэг хэсэг нь бөгөөд, яг үнэндээ Монгол маань үгээр ч хэлж болшгүйгээр бузартах шатандаа орчихоод байна. Харин цаана нь бүүүүүүр бузар улс орнууд дэндүү олон байна. Хорвоогийн муу муухайг хамж яриад дуусах биш ямар. Муу муухай бүхнийг монгол гэж хэлж үү би? Нэг бол би монгол хэлийг буруу хэрэглэдэг юм байна, үгүй бол чи хүний бичсэн юм уншаад санааг нь ойлгодоггүй юм байна.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!