Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Брэн лондри Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , С. Мөнх-эрдэнэ 2009-11-08 17:47 нэмсэн. 7 хариулттай

Дэлхий нийт даяарчлалд гүн гүнзгий орохын хирээр хөгжиж буй улсуудаас хөгжилтэй улсууд руу шилжиж буй ажиллах хүчний шилжилт нь хөгжиж буй улсуудын хувьд ямар нэгэн байдлаар тухайн улс орны хөгжлийг удаашруулах нэг шалтгаан болж байгааг та бүхэн ойлгож байгаа бизээ.
Хүн амын хөгшрөлт ихтэй орнууд /Тухайлбал: Япон 2050 он гэхэд хүн ам нь 50 хувиар буурах тооцоо гарсан байгаа.Японд жил болгон 300000 ажиллах хүч дутагдаж байгаа./ гадаадаас ажиллах хүчийг татахдаа тодорхой шалгуураар шалгаад, улс орондоо бэлтгэж, ажлын байранд нь аваачиж тавина. Урд талын өгүүлбэрийг дэндүү шударгаар, хатуу хэлчихлээ л дээ. Үүнийг арай гоёор хэлбэл, урдаас төлөвлөгдсөн шалгуурт тэнцсэн оюутнуудыг тухайн хөгжилтэй улсын тэтгэлэгээр / эсвэл тухайн улсын хувийн болон улсын сангийн тэтгэлэг / баклавр, магистрын сургалтанд суралцуулж, төгсөхөд нь ажил олгогчид тэднээс өөрт хэрэгцээтэй ажиллах хүчээ сонгон шалгаруулж авдаг. Энэ нь нэг төрлийн Инкубатор юм. Ингээд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах оюутнууд, эсрэгээрээ гадаад улсад өөрийгөө дайчлан ажиллана.
Энэ үйл явц нь Монгол улсын хөгжил болон хүний нөөцөд нөлөөлж байна уу. Нөлөөлж байвал Яагаад? Энэ тал дээр санал бодлоо хуваалцана уу.

Хариулт (7)

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    oilgonjtoi gargatstai bichihgui bol u geh geed baigaag chin oilgohgui baina. 1/1 E. Zolzaya
    L. Burenbaatar 2009-11-08 20:38 бичсэн.
    Нөлөөлөхгүй байгаа, нөлөөлж буй гол шалтгаан нь гадаад улсуудын имкубаторын бодлого биш бөгөөд нь монгол улсад, монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд байгаа юм...
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    E. Zolzaya 2009-11-09 12:49 бичсэн.
    Тэтгэлгээр суралцсан оютныг тухайн улсад үлдэж ажиллахыг зөвшөөрдөггүй шдээ. Хаана тэгээд байгаан? Үлдээл байгаа бол тэд буцаж л ирэх хэрэгтэй. Одоо гэхдээ залуучууд хэтэрхий амар хялбар амьдралд дурладаг болсон. Тэрнийхээ бурууг Засгийн газар улс орон нь хөгжилгүй байгаатай холбон тайлбарлана. Тэр гадаадад сураад ирсэн залуус нь дэмий хамраа сөхөөд сайхан шороо тоосгүй газар луу амиа бодож гүйхийн оронд шороо тоосноосоо салгах арга хэмжээнд гар бие оролцох хэрэгтэй юм шигээ. Тэгж чадахгүй, тийм сэтгэлийн тэнхээгүй байж дандаа улс ороноо муулхаа хамгийн тэргүүнд тавинаа. Хөгжсөн оронуудын гол онцлог нь үнэхээр улс ороноо гэсэн сэтгэл зүрхтэй иргэнтэй байсанд л байгаа шдээ. Тэд дайн самууны дараа ч, эх ороноо ядуу гуйлагчин гутамшигтай орон гэж зарлаж зугтаагүй л байхгуй юу дөө.
    Эхлээд бид өөрсдийн жинхэнэ эх оронч сэтгэлгээгээ олж авчаад дараа нь гадагшаа сургуульд явж тархиа цэнэглэх хэрэгтэй байх.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ж. Бат-Оргил 2009-11-09 13:07 бичсэн.
    Эхний өгүүлбэрийг арай ядан ойлгов. Хөгж гэдэг үндэстэй үг 4 удаа, Улс гэх үндэстэй үг 4 удаа оржээ.
    ёооё цаашлаад бүр байдаггүй ээ. Жаахан тайлбарлаад өгнө үү. Өгүүлбэр дундах цэг таслал, үг сонголт, найруулга зэргийг мулгуу маньд жаахан ойлгогдохоор бичээд өгвөл хэлэлцүүштэй сэдэв юм шиг байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Мөнх-эрдэнэ 2009-11-09 13:38 бичсэн.
    Монгол хэлээ муу эзэмшсэн нь миний буруу намайг уучлаарай.
    Асуусан өгүүлбэрийг товчхон тайлбарлахыг хичээлээ. Жишээ болгож Англи, Монгол улсын хүрээнд тайлбарлая. Улс орныг авч явах, хөгжүүлэгч нь улс төрчид биш, инженер мэргэжилтэнгүүд байдаг гэдэгт санал нийлэх бизээ.

    Монгол улсын ажиллах хүчний зарим хэсэг нь Англид сурч боловсроод Монголдоо ирж ажиллах байтал, тэндээ үлдээд, ажилд орж байгаа үйл явцаас болж, Монголын хөгжил удаашрах үзэгдэл гарах уу?

    Өнөөгийн гадаадын улс орнуудад ажиллаж буй Монголчуудаас болж, Монголын хүний нөөцөд ямар нэгэн муу нөлөө гарч байна уу, гарч байвал ямар нөлөөтэй байна вэ гэдэг талаар ярилцахыг хүссэн юм.

    Монгол хэлний найруулгын алдаатай бичсэн бол хүлцэл өчиж байна.




  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Жавхаа 2009-11-09 14:50 бичсэн.
    Хуулийнхаа дагуу л явж байна шүү дээ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    + Zub bichjee.Tendee ajillaad heden jiliin daraa Mongoldoo ireed gadni tehnologiig nebtruulne gej 1/1 J. Ayako
    Ж. Бат-Оргил 2009-11-09 15:01 бичсэн.
    Брэн лондри - Брайнвошинг-г хэлээд байна уу. Сэнноо гэсэнчиг болох бизээ.
    за тэр ч яахав.
    тэнсэй хийхэд учир шалтгаан их бий байхөө. Монбүшогоор ирсэн оюутнуудын хувьд шууд сургууль төгсөөд Монгол буцаж болох боловч тархи толгойгоо угаалгасанд биш гадаадад мэргэжлээр ажиллаж байгаад очвол Монголд илүү гайгүй албан тушаалд ажиллах байх гэж бодсоных байдаг биз. Дараагаар мөнгө. Монголоос илүү цалин аваад буцахдаа бас хэдэн ногоон хармаалаад буцахыг боддог биз.

    Ер нь улсын зардлаар, хувийн зардлаар ирсэн оюутнуудын хувьд яг буцах болоход толгой дахь мэдлэг нь ижил, халаасан дахь мөнгө нь адил байдаг юм байна лээ. Харин ч амьдрах чадварын хувьд хувийн зардлаар ирсэн нь илүү сайжирдаг юм шиг санагдсан. Сургалтын зардалаа олох, монголоос зээлж ирсэн мөнгөө төлөх, дээрээс нь өөрөө амьдрах зардал гээд амьдралын бүх хатуу хүтүү нь толгой дээр нь буудаг.
    Улсын зардалаар ирсэн нь байртай, тэтгэмжийн мөнгөтэй. Хичээлээ л хийж байхад толгой өвдөх юмгүй. харин тэд хувийн зардлаар сурч байгаа хэдийгээ тоодоггүй арай дээгүүр зиндааныхан байдаг бололтой.

    Ер нь гадаадад төгссөн хүн гэхээрээ мундаг байх албагүй. Хэдэн онол, хэл, тухайн орны нийгмийн онцлогийг л мэдчихээд ирсэн хүмүүс. Тэндээ үргэлжлүүлж ажиллаа ч Монголд нөлөөлөх нөлөөлөл бага гэж бодож байна. Яагаад гэвэл Монголд тэр гадныхан шиг судалгааны орчин, нийгэм нь бүрдээгүй байна. Ядаж олигтойхон лаб- ч байхгүй байхад эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж юу байхав. Харин тэндээ ажиллаад илүү их туршлага хуримтлуулаад хэдэн жилийн дараа Монголдоо буцаж очоод тэр гадны техник технологийг нэвтрүүлээд хэрэгжүүлээд эхэлбэл ванлий юм уу даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    J. Ayako 2009-11-10 12:03 бичсэн.
    Үнэн зӨб бичжээ. Гадаадад сурч, тэндээ хэсэг ажиллаж ур чадвараа Дээшлүүлж байгаад Монголдоо ирж техник технологи нэвтрүүлэх нь зүйтэй.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!