2009-11-08 17:47:33

Брэн лондри

Дэлхий нийт даяарчлалд гүн гүнзгий орохын хирээр хөгжиж буй улсуудаас хөгжилтэй улсууд руу шилжиж буй ажиллах хүчний шилжилт нь хөгжиж буй улсуудын хувьд ямар нэгэн байдлаар тухайн улс орны хөгжлийг удаашруулах нэг шалтгаан болж байгааг та бүхэн ойлгож байгаа бизээ.

Хүн амын хөгшрөлт ихтэй орнууд /Тухайлбал: Япон 2050 он гэхэд хүн ам нь 50 хувиар буурах тооцоо гарсан байгаа.Японд жил болгон 300000 ажиллах хүч дутагдаж байгаа./ гадаадаас ажиллах хүчийг татахдаа тодорхой шалгуураар шалгаад, улс орондоо бэлтгэж, ажлын байранд нь аваачиж тавина. Урд талын өгүүлбэрийг дэндүү шударгаар, хатуу хэлчихлээ л дээ. Үүнийг арай гоёор хэлбэл, урдаас төлөвлөгдсөн шалгуурт тэнцсэн оюутнуудыг тухайн хөгжилтэй улсын тэтгэлэгээр / эсвэл тухайн улсын хувийн болон улсын сангийн тэтгэлэг / баклавр, магистрын сургалтанд суралцуулж, төгсөхөд нь ажил олгогчид тэднээс өөрт хэрэгцээтэй ажиллах хүчээ сонгон шалгаруулж авдаг. Энэ нь нэг төрлийн Инкубатор юм. Ингээд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах оюутнууд, эсрэгээрээ гадаад улсад өөрийгөө дайчлан ажиллана.

Энэ үйл явц нь Монгол улсын хөгжил болон хүний нөөцөд нөлөөлж байна уу. Нөлөөлж байвал Яагаад? Энэ тал дээр санал бодлоо хуваалцана уу.

Сэтгэгдлүүд


  • E. Zolzaya 2009-11-09 12:49

    Тэтгэлгээр суралцсан оютныг тухайн улсад үлдэж ажиллахыг зөвшөөрдөггүй шдээ. Хаана тэгээд байгаан? Үлдээл байгаа бол тэд буцаж л ирэх хэрэгтэй. Одоо гэхдээ залуучууд хэтэрхий амар хялбар амьдралд дурладаг болсон. Тэрнийхээ бурууг Засгийн газар улс орон нь хөгжилгүй байгаатай холбон тайлбарлана. Тэр гадаадад сураад ирсэн залуус нь дэмий хамраа сөхөөд сайхан шороо тоосгүй газар луу амиа бодож гүйхийн оронд шороо тоосноосоо салгах арга хэмжээнд гар бие оролцох хэрэгтэй юм шигээ. Тэгж чадахгүй, тийм сэтгэлийн тэнхээгүй байж дандаа улс ороноо муулхаа хамгийн тэргүүнд тавинаа. Хөгжсөн оронуудын гол онцлог нь үнэхээр улс ороноо гэсэн сэтгэл зүрхтэй иргэнтэй байсанд л байгаа шдээ. Тэд дайн самууны дараа ч, эх ороноо ядуу гуйлагчин гутамшигтай орон гэж зарлаж зугтаагүй л байхгуй юу дөө.
    Эхлээд бид өөрсдийн жинхэнэ эх оронч сэтгэлгээгээ олж авчаад дараа нь гадагшаа сургуульд явж тархиа цэнэглэх хэрэгтэй байх.

  • С. Мөнх-эрдэнэ 2009-11-09 13:38

    Монгол хэлээ муу эзэмшсэн нь миний буруу намайг уучлаарай.
    Асуусан өгүүлбэрийг товчхон тайлбарлахыг хичээлээ. Жишээ болгож Англи, Монгол улсын хүрээнд тайлбарлая. Улс орныг авч явах, хөгжүүлэгч нь улс төрчид биш, инженер мэргэжилтэнгүүд байдаг гэдэгт санал нийлэх бизээ.

    Монгол улсын ажиллах хүчний зарим хэсэг нь Англид сурч боловсроод Монголдоо ирж ажиллах байтал, тэндээ үлдээд, ажилд орж байгаа үйл явцаас болж, Монголын хөгжил удаашрах үзэгдэл гарах уу?

    Өнөөгийн гадаадын улс орнуудад ажиллаж буй Монголчуудаас болж, Монголын хүний нөөцөд ямар нэгэн муу нөлөө гарч байна уу, гарч байвал ямар нөлөөтэй байна вэ гэдэг талаар ярилцахыг хүссэн юм.

    Монгол хэлний найруулгын алдаатай бичсэн бол хүлцэл өчиж байна.



  • J. Aaaa 2009-11-10 12:03

    Үнэн зӨб бичжээ. Гадаадад сурч, тэндээ хэсэг ажиллаж ур чадвараа Дээшлүүлж байгаад Монголдоо ирж техник технологи нэвтрүүлэх нь зүйтэй.

  • Т. Ганбат 2010-11-14 14:50

    Ер нь бол АНУ үүнийг Ногоон карт олгох нэрийн дор маш сайн хийдэг. Тэд ногоон карт олгохдоо тодорхой мэргэжил, боловсролтой, хэрэг төвөг орооцолдоогүй, шаардагдаж буй мэргэжлийн хүнийг голчлон сонгодог болов уу гэж боддийн.
    Ажиллаж амьдрах орчин сайхан, цалингийн үнэлгээ сайтай гээд тэр сайхан гэж үздэг АНУ руу мэргэжилтэнгүүд шуураад яваад байна шүү дээ. Арай гэж тогтоосон мэргэжилтэнээ тэгээд алдахаар хүний нөөцөд маш том хохирол болно штээ.
    Гадаадад ажиллаж байгаад ирэх, суралцаад ирэх 2 маш том зөрүүтэй. Суралцаад болж өгвөл тэндээ ажиллаж байгаад ирвэл их том туршлага болно. Тэрнээс биш болсон болоогүй сургуулиудад тэгс ингэсгээд төгсөөд ирвэл их том зөрчил тулгарна. Тэндээс баахан Монголд байдаггүй, хэрэгждэггүй онол сураад л ирнэ.

  • С. Мөнх-эрдэнэ 2010-11-16 09:27

    1 жилийн өмнө оруулсан бичлэгтэй санал бодлоо хуваалцсандаа баярлалаа. Би гадаадад сураад, төгсөөд очих, төгсчихөөд ажиллаад очих гэсэн дээр жаахан юм бичмээр санагдаад бичлээ.

    Мэдээж, Хамгийн муугаар бодоход аль нэг харийн улс руу аав ээжийнхээ мөнгөөр ч бай, өөрийнхөө оюуны чадлаараа ч бай, яваад нэг, хоёр жил сураад төгсөлгүй, шантраад ирдэг хүүхдүүд зөндөө л байдаг. 100 хүүхдийн дунд хэд нь яг сургуулиа төгсдөг вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Сургуулиа төгсөх хүртэлх 4 жилийн хугацаанд тухайн оюутан, тухайн харь улсын нийгэм, соёл, ёс заншил, орчиндоо дасаж, уусаж ирдэг. Уусахгүй нэгэнч бас байж болох юм. Ингэж явсаар, сургуулиа төгсчихнө гэдэг бол юу ч гэсэн асар том давааг давлаа гэсэн юм. Тэнэг хүн л биш бол, би Монголдоо очоод, иймэрхүү ажил хийе гээд бодно. Яагаад гэвэл тухайн оюутан, өөрийн сурсан мэргэжлийн дагуух, өөрийн амьдралд нь нүднийх нь өмнө байгаа, Монголд байхгүй зөндөө л юмыг олж харсан байгаа. Тийм учраас 4 жилийн оюутны амьдрал, их сургууль төгсөнө гэдэг бол Монголдоо очоод ажиллахад хангалттай гэж үзэж байна.

    Нөгөө талаас 4 жил харь оронд сурчихаад, өөрийн амьдралаа дээшлүүлье, Монголд миний орон зай байхгүй гэдгийг, түрүүлээд ухаарсан нэгэн нь үлдэж ажилладаг, тухайн оронд хэрэгтэй, арай нэг бусдаасаа толгойтой нь бас үлддэг, толгойндоо хоосон нөхдийг бол мэдээд, буцаачихна ш дээ, тэр харь орон чинь.

    дараа завтай болохоороо үлдэгдлийг нь бичье

  • J. TSOGZOLMAA 2010-11-16 13:10

    миний бодолоор бол мөөгийгийн бичсэнтэй санал нэг байна аа манай бас гадаад оронд сурч хөдөлмөрлдөг залуус эх орондоо ирж шинэ сайхан бүхнийг санаачилж хот хөдөө гэлгүй хийж бүтээх зүйлд сэтгэл санаагаа гарган ажилбал сайнсан. гадаад улсын өндөр хөгжилийн бяцханыгч гэсэн монголдоо хэрэгжүүлж хийж бүтээх юм сан ЗАЛУУСАА

  • T. Natsagdorj 2010-11-29 20:06

    За би энд санал, хариултаа бичсэн залуусыг бодвол арай ахмад юм шиг байна. Гэхдээ санал бодлоо чөлөөтэй солилцож, улс ард түмнийхээ төлөө санаа зовж байгаа нь надад таалагдлаа. Би өөрөө инженер мэргэжилтэй. Энэ мэргэжилдээ үнэнч, бас хайртай. Ер нь инженерүүд бол бүтээн байгуулагчид, баялгийг бүтээгчид байдаг. Гэхдээ бусад мэргэжүүдийн сайн талыг үгүйсгэхгүй. Монголчууд өөрсдөө хийдэг, бүтээдэг байх юм бол хөгжинө. Энэ тал дээр залуучуудын оролцоо, мэдлэг, боловсрол илт дутагдаж байна. Мэдээж энэ асуудалд төр засгийн зөв бодлого үгүйлэгдэж байна. Залуучуудыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялгийг бүтээх асуудлыг залуучууд гартаа авах цаг ойртож байна. Одоо эдийн засгийн шинэ бодлогын үндэс нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалт байх юм.Залуучуудаа та нар эх орондоо хамгийн их хэрэгцээтэй, эрэлттэй байгаа гэдэгтээ итгээрэй. Та нар өөрсдөө тэмцэж ажлын байр би болгох, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, улс төрийн болон эдийн засгийн бодлогыг гартаа авах шаардлагатай байна. Мэдээж одоогийн улс төрчид энэ байдалтайгаа зууралдсаар байх болно. Тйимээс та нарын залуучуудын шууд оролцоо чухал байна. Монгол орон мандан бадрах болтугай.

  • B. Solongo 2011-02-10 10:21

    中蒙贸易翻译бээжинд орчуулга хйиж туслана.
    Сайн байна уу? Би Бээжинд орчуулагчын ажил хйидэг.Хэрвээ та Бээжинд ирвэл надтай харилцаарай . жич;Хятадын аль нэг хотос бүх төрөлийн тоног төхөөрөмж хамгиин хямдаар үйлдвэрийн үнээр зуучилж,нийлүүлнэ!хувь хүн албан байгуулагтай байнга хамтарч ажиллна。
    гар утас;【+86】15011388637。
    SKype;ID;[solongo835]
    и- мэил;solongo_8888@yahoo.cn MSN; [solongo_8888@hotmail.com]




  • B. Solongo 2011-02-10 10:21

    中蒙贸易翻译бээжинд орчуулга хйиж туслана.
    Сайн байна уу? Би Бээжинд орчуулагчын ажил хйидэг.Хэрвээ та Бээжинд ирвэл надтай харилцаарай . жич;Хятадын аль нэг хотос бүх төрөлийн тоног төхөөрөмж хамгиин хямдаар үйлдвэрийн үнээр зуучилж,нийлүүлнэ!хувь хүн албан байгуулагтай байнга хамтарч ажиллна。
    гар утас;【+86】15011388637。
    SKype;ID;[solongo835]
    и- мэил;solongo_8888@yahoo.cn MSN; [solongo_8888@hotmail.com]