Сүүлд шинэчлэгдсэн
- Миний эмзэг эрхтэн-м... 00
- Таны сэтгэл санаа яг... 20052005
- УРАН гэж юу вэ?... 00
- Хэзээ ч уйдашгүй дуу... 965965
- Уул уурхайн Хариуцла... 22
- Буриад үндэстэн ий??... 193193
- Үгээ хэрхэн сонгох в... 2020
- Хүнд хэрэгтэй хүн ба... 55
- Хятад улсад Монгол у... 55
- Энэ бол тоо биш. Энэ... 11
- Inception-Нео Эгсист... 1717
- Хамгийн сонин нэртэй... 472472
- Сонин сайхан юу байн... 1919
- iPhone,iTouch ашигла... 285285
- Орсууд хятадуудаас и... 133133
Гэрт дулаахан бөгөөд тэр нэгэн цагаахан гэгээхэн цэнхэр аялгуу тоонтын минь жаврыг үргээнэ. Үзгээ атгаж, цаасаа дэрэлсээр ... Дахиад л чиний тухай бодол өөрийн эрхгүй тархинд эргэлдэнэ. Цай буцалгасан данхны шүгэлдэх чимээ чиний тухай бодлыг үргээгүй бололтой. Дууг чинь сонсоогүй өдөр бүхэн бүрхэг байсан ч, дүрийг чинь хараагүй шөнө бүхэн сэрүүн байсан ч зүгээрээ ,. би чамайгаа сэтгэлдээ хайрлаж зүрхэндээ тээж яваа болохоор дууг чинь сонсоогүй өдөр бүхэн цэлмэг, дүрийг чинь хараагүй шөнө бүхэн сартай хонодог болсон. Чи минь хаврын яргуй шиг над дээр эрт дэлгэрчихээд намрын модод шиг шарлаад газарт нэвсийсэн навч юмуу даа... гэж би санасангүй явж дээ... миний сэтгэл намар оройтож орсон бороо шиг, намар эрт хаялсан цас шиг л чиний сэтгэлд бууж ., толинд харахдаа чи дандаа л инээдэг байж билээ. Яагаад тэгдэг байсныг чинь би асуугаагүй ээ. Тэр өвөл хүйтэн байсан ч гэсэн гараас чинь хөтлөөд алхаж байхад цээж дүүрэн халуу төөнөж, "цэнхэр дурдан алчуур"-ыг чинь хадгалж явмаар байсан. Гэвч чамд тэр алчуур байгаагүй юм байлгүй дээ... надад өгөөгүй ээ, өөртөө хадгалж өөр хүнд өгөхөөр шийдсэн гэдгийг чинь сүүлд мэдсээн. Чи энгийн мөртөө үгээр хэлэхийн аргагүй ихэмсэг зантай, хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй зан чинь надад амьдралыг минь тэр чигээр минь өөрчилсөн. Зуны нэгэн аагтай хур бороотой шөнө чамайг гэрийн гадаа хүлээж зогсохдоо чиний тухай бас л бодол болж зогссон., чи минь ирээд нэвт норж бээрч хоцорсон намайг биеэрээ дулаацуулж сэтгэлээрээ хатаасан билээ. Давхраатай алагхан нүдэн дээр чинь би үнсэх дуртай ... нүдэн дээр үнсэж яаж байгаа юм бэ гэж чи минь их асуудаг байсан даа. Чамайгаа үхэн үхтлээ хайрлах гэж, үхсэний дараа амьдрал гэж байдаг бол үргэлжлүүлэн хайрлах гэж, чамдаа сэтгэл зүрхээрээ дурлаж чиний өмнө сөхрөхгүй гэж хичээсэн ч чиний агуу хайрын өмнө хөл алдан унасан учир гэж хэлмээр байдаг байсан боловч " зүгээр л " гэдэг үг сэтгэлд минь буудаг байсан. Ингээд л би ээдрээт амьдралын замд, энэ л орчлонгийн тоосонд, эгэлхэн эрээн бор амьдралдаа, элгэн дээр нэвтэрсэн хайрын гунигтай, зүрхэндээ нурамлах дурлалын цогтой, дэрэндээ нойргүйдэх хоосон бүсгүйтэй, сэтгэлдээ эзэнгүй ээлжгүй хүлээлттэй, дээлэндээ чангалах дурдан бүсгүй хоцорсон ч гэлээ чамайгаа сэтгэлдээ шаналалгүй, дэргэдээ зовлонгүй , дэрэндээ нулимсгүй, дэндүү сайн сайхан яваа болохоор би дэнгийн эрвээхэй шиг галын дөлд орж ноцохгүй ээ, дэлгүүрийн гадаа гунигаар даруулж сархад би зооглохгүй ээ, дэндүү их саналаа ч чамайг би үгүйлэхгүй ээ, дээлэндээ элбэгдэж байгаа ч дээлээн шууж бүслээд энэхэн ертөнцийн наран саран хоёрыг надад атаархтал сайхан амьдрах болно оо... үгүй ээ би чинь дурсамж бичиж байгаа шүү дээ гэж бодон бичсэн цаасаа хумих гэснээ болив. Дурласан бүсгүйнхээ тухай дурсамжийг хоёрхон хуудас битгий хэл хорвоо дүүрэн сараачсан байсан ч гэсэн дуусахгүй юм байна гэсэн өөдгүй бодол орж ирж байна,.. гэхдээ хайр сэтгэл, итгэл, бодол 3 өөрсдөө аугаа зүйл шүү дээ .... ийм бодол болон гэрийн халат, гэрийн шаахайгаа тайлан дулаахан хөгжилдөө шургалаа. Гэрт арай сэрүүхэн, сэтгэлд үлдсэн өнөөх цэнхэр аялгуу эгшиглэхээ аль хэдийн больжээ.
-
Энэ бол тоо биш. Энэ бол АМЬД. Энэ бол статистик биш. Энэ бол ХАЙР.
Чөлөөт сэдэв, Б. Содномбалжир /Penguin/
14 цагийн өмнө нэмсэн.
0 хариулттай Хариулах -
Хайр дурлал хүний амьдралд ямар ул мөр үлдээдэг вэ?
Чөлөөт сэдэв, О. Ганбат
2010-06-10 00:19 нэмсэн.
66 хариулттай Хариулах -
Энэ бол жинхэнэ хайр
Чөлөөт сэдэв, Ц. Ганцоож
2010-06-17 22:13 нэмсэн.
246 хариулттай Хариулах
Хариулт (6)
-
B. Alice 2009-11-08 20:16 бичсэн.Чамайгаа үхэн үхтлээ хайрлах гэж, үхсэний дараа амьдрал гэж байдаг бол үргэлжлүүлэн хайрлах гэж, чамдаа сэтгэл зүрхээрээ дурлаж чиний өмнө сөхрөхгүй гэж унэхээр сайхан хэлжээ ургэлжлэл байгаа бол бичээрэй амжилт
-
M. Oyu-Erdene 2009-11-11 17:47 бичсэн.чамайгаа сэтгэлдээ шаналалгүй, дэргэдээ зовлонгүй , дэрэндээ нулимсгүй, дэндүү сайн сайхан яваа болохоор би дэнгийн эрвээхэй шиг галын дөлд орж ноцохгүй ээ, дэлгүүрийн гадаа гунигаар даруулж сархад би зооглохгүй ээ, дэндүү их саналаа ч чамайг би үгүйлэхгүй ээ, дээлэндээ элбэгдэж байгаа ч дээлээн шууж бүслээд энэхэн ертөнцийн наран саран хоёрыг надад атаархтал сайхан амьдрах болно оо... энэ хэсэг нь маш их таалагдлаа амжилт
-
A. AAA Banzaa 2010-02-27 12:17 бичсэн.Уншиxаас залxуурав оxидуудаа найздаа 1 уулзаxаараа утгыг нь яриад өгөөрэй
-
Э. Бадмаараг 2010-03-30 13:36 бичсэн.Эхэндээ энд тэндгүй явж байдаг 4 мөртүүдийг холбож бичжээ гэж бодлоо.,
Хайрын дурсамжууд үргэлж сайхан байдаг.,
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
