Сүүлд шинэчлэгдсэн
- iPhone,iTouch ашигла... 384384
- Миний Афоризм... 572572
- Сэтгэлийн дулаан бэл... 100100
- С.Дулам. Хүмүүний сү... 221221
- Таны сэтгэл санаа яг... 74887488
- Утаатай улаанбааттар... 33
- Хөгжилтэй бодлогууд... 12611261
- "ТЭР НЭГЭН БҮСГҮЙ"-Д... 3333
- Хаа хамаагүй бодсоно... 11571157
- Өнөөдрийн монгол мар... 66
- Та яаг одоо юу хүсэж... 53625362
- Ален Арман "Гишүүнтэ... 00
- Биз-ийн гишүүд та бү... 4242
- Цэцэрлэгт хүрээлэн ... 7070
- BIZNETWORK-оор учирс... 5656
Хэнийг ч би хүлээхгүй
Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ
Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ
Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.
Oyuka 2007.12.13.
-
Шүлэг
Чөлөөт сэдэв, B. Tuvshee
2009-02-12 20:42 нэмсэн.
154 хариулттай Хариулах -
эрчүүдэд зориулсан шүлэгнүүд
Чөлөөт сэдэв, С. Мөнхдалай
2009-03-17 13:01 нэмсэн.
28 хариулттай Хариулах -
Хэн ч дэргэд минь байсангүй
Чөлөөт сэдэв, Н. Оюун-Эрдэнэ
2009-10-29 22:29 нэмсэн.
21 хариулттай Хариулах
Хариулт (5)
-
Б. Наран 2009-11-09 12:12 бичсэн.Их л хэрсүүжсэн сэтгэл байна даа.
Нээрээ ч энэ хорвоог хуурамч хорвоо гэдэг дээ. Зарим нь бас жүжиглэл гэдэг.
Жүжгийг зохиогчийн сэтгэл л энэ юм болвуу даа.
-
Г. Оюундэлгэр 2009-11-09 12:32 бичсэн.Хэнийг ч хүлээхгүй байж болноо
Харин хэнд ч итгэхгүй байж болохгүй.
-
G. Gansukh 2009-11-10 00:53 бичсэн.За даа их л хөлдүү ч гэх үү цөхөрсөн сэтгэлийн үг л иймэрхүү байх болов уу, Цаг хугацаа бүхний эмч гэж удахгүй хэн
нэгэнд сэтгэл алдчихаад дуу аялаад явах биз дээ,
Энэ чинь хосын хорвоо болохоос ганцаар туулна гэж ч юу байх вэ Ямар хараалгачихсан биш.
-
А. Алтан 2009-11-10 13:18 бичсэн.2007 онд бичсэн шүлэг байна . өдийд өөрчлөгдөө байлгүй дэ . Энэ сэдвээр
ахин нэг тунгаагаад үзэл бодол чинь өөрчлөгдсөн байвал , чамд баяр хүргэе.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
