Хэнийг ч би хүлээхгүй
Хэнийг ч би хүлээхгүй
Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ
Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ
Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.
Oyuka 2007.12.13.








Б. Наран 2009-11-09 12:12
Их л хэрсүүжсэн сэтгэл байна даа.
Нээрээ ч энэ хорвоог хуурамч хорвоо гэдэг дээ. Зарим нь бас жүжиглэл гэдэг.
Жүжгийг зохиогчийн сэтгэл л энэ юм болвуу даа.
О. Долгион 2009-11-10 09:10
Бид нийгмээ жүжгийн тайз болгосон. Өөр болгож уг нь болох байсан юм.
Г. Оюундэлгэр 2009-11-09 12:32
Хэнийг ч хүлээхгүй байж болноо
Харин хэнд ч итгэхгүй байж болохгүй.
Д. Ариунаа 2009-11-09 19:13
Давахгүй гэсэн даваагаараа 3 давнаа гэж....
G. Gansukh 2009-11-10 00:53
За даа их л хөлдүү ч гэх үү цөхөрсөн сэтгэлийн үг л иймэрхүү байх болов уу, Цаг хугацаа бүхний эмч гэж удахгүй хэн
нэгэнд сэтгэл алдчихаад дуу аялаад явах биз дээ,
Энэ чинь хосын хорвоо болохоос ганцаар туулна гэж ч юу байх вэ Ямар хараалгачихсан биш.
О. Долгион 2009-11-10 21:51
Тийм байх...
А. Алтан 2009-11-10 13:18
2007 онд бичсэн шүлэг байна . өдийд өөрчлөгдөө байлгүй дэ . Энэ сэдвээр
ахин нэг тунгаагаад үзэл бодол чинь өөрчлөгдсөн байвал , чамд баяр хүргэе.