Охины минь дурлах залууд илгээх захидал
Х.Болор-Эрдэнэ
Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчыг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.
Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг л өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.
/*Би бид хоёр* номноос.../







.. Болорхон*** 2011-10-16 11:32
Ямар гоё юм бэ, Уншсан чинь бүүр сэтгэл хөдөлчихлөө, ээж минь бас ингээл бодож явдаг байхдаа, ээждээ зориулаад өөрийгөө улам хайрламаар санагдчихлаа. Намайг л жаргалтай байвал жаргалтай байдаг хүмүүсийн төлөө....
М. Linshi 2011-10-16 15:50
гоя юмаа. нээрээ л эмэгтэй хун эрэгтэй хунийг ингэж хайрлах ёстой бхалдаа. тэр хунийг ээж ни ингэр жаргаах гэж л энэ хорб=воод торуулсэн бх учиртай. хайртай хун ийг мини торуулж огсон ээж аав хоёрыг ч бас унэхэр их хайрлаж хындлэх ёстой юм бнаа
М. Мишээл Пингвин 2011-10-16 20:50
2уулаа их гоё санагдаад байх юм, бүсгүйд хандаж бичсэн нь миний унших ёстой нь байх, хадгалаад авчи даа
С. Жигүүр 2011-10-16 21:20
xайрийн төсөл дээр сонсож байсан юм байна
Ц. Долгор 2011-10-16 21:50
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
С. Жигүүр 2011-10-20 06:58
ene sedevtei ogt xamaagui yum bishuu? naad ugs chini dutagdaad baigaa olon sedev bii
B. Ray 2011-10-16 23:44
Нээрээ иx сайxан бичжээ. Баярлалаа гэж xэлмээр байна. Болорэрдэнэ, Аннад олон сайxан утга төгөлдөр үгсийг нэг дор нийлүүлнэ гэдэг ямар иx сэтгэл гаргасныг xаруулж бна шүү. Энэ xорвоод үртэй xүн бүр л ингэж боддог байx шүү. Надад ч гэсэн нэгэн өдөр ингэж бодоx мөч ирэx л байx. Тэр үед чиний энэ номийг бэлэглэнээ ккк найз залууд эсвэл оxинд ни.
J. Jaagii (халх монгол) 2011-10-19 16:55
Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт (хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож) байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. 1980 үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй."
J. Jaagii (халх монгол) 2011-10-19 16:55
Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт (хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож) байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. 1980 үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй."
S. Munkhjargal 2011-10-19 17:25
Ирээдүйн хүргэн чинь уншиж эхэлснээ за за залхуу хүрчихлээ явж Пи Си-гээ тоглолоо гээд явчихсан байвал яах уу.
S. Munkhjargal 2011-10-21 15:39
Хайранд өлгийдүүлж өссөн хүмүүс хайр гэж юу байдгийг, бусдад түүнийг харамгүй өгөх ёстойгоо мэднэ.
Харин дутуу хайрлагдсан хүмүүс хайрыг нэрж биш нэхэж амьдарна. Би хайр нэрэгч байхыг хүсэвч үргэлж тийм байж чадахгүй юм даа.
B. Ray 2011-10-25 11:22
saixan xeljee sanal neg baina
9. Gegeen.mn 2012-01-28 09:32
ХАРИН тиймээ
B. Ray 2012-02-08 05:28
Нээрээ энэ xэсэгxэн сургамжит үгсийг ирээдүйн сүйт залуус та бүxэн xэсэгxэн ч гэсэн тогтоож уншаарай та бүxэнд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.
Ц. Мөнхзаяа 2012-02-11 19:30
Үртэй хүн бүхний боддог, бодож явах ёстой бас зарим нэгнийг бодоосой, уншаасай гэсэн сайхан сэдэв байна. Сэдвийг нээгчид болон сэдвийг баяжуулагч бүхэнд баярлалаа.
Аав хүн гэдэг бас л эх хүн шиг үрдээ сайн сайхныг хүсэж явдаг юм билээ.
Биеэ хувааж төрүүлээгүй ч гэсэн
Бодлоо хувааж өсгөсөн юм
Уургаар угжиж өсгөөгүй хэдий ч
Ухаанаараа усалж ургуулсан юм
Амь шигээ хайрлаж өсгөсөн болохоор
Алагхан үрийг минь хайрлаж яваарай.