2009-11-14 12:49:39

Жинхэнэ эрчүүдэд зориулсан 4 мөртүүд байна даа



Жинхэнэ эрчүүдэд л зориулсан мөртүүд байна даа заавал уншаарай.

Хэрэв чи цөлд төөрөөд

Айдас чамайг хүүхэд мэт эзэмдээд

Үхэл чамайг эгц ширтээд

Чи нэлдээ шархадсан бол ёсоороо л

Гох дараад үхэх л үлдэнэ.

Гэвч эрчүүдийн тангарагт эцсээ хүртэл тэмц гэж бий

Өлссөн зовсон үед

Бүхнээс хагацах амархаан

Тэмцлээс залхсан бол ичээч

Чи залуу, чи зоригтой, чи ухаантай

Чамд хэцүү ч би мэдэж байна.

Гэвч чи гутарч болохгүй

Хүчээ шавх, боломжийг бүтээ, тэмц

Тэвчээр ялалтыг чамд авчирах болно.

Тэгэхээр санаагаар бүү уна найз минь

Бууж өгөх амархаан, бүх зоригоо дайчил

Толгойгоо дээр өргөх л хэцүү.

Чи дийлдлээ гэж ёолох бас үхэх хялбархан

Ухрах мөлхөх ч амархан

Найдвар нэгэнт үзэгдэхгүй байхад ч

Үзэлц, үзэлц

Энэ л атаархам тавилан

Аймшигт тулаанаас чи

Бут цохигдсон , шархадсан, сорвиор дүүрэн гарсан ч

Ахиад л нэг оролд

Үхэх амархаан, Амьд үлдэх л хэцүү /Роберт сервис/



Сэтгэгдлүүд


  • Э. Эрболд 2009-11-14 14:50

    Аав болох ийм л байдаг байх даа хэхэ ....

  • Б. Гантулга 2009-11-14 16:12

    Тэнгэр дээрээс нураад ороод ирсэн ч гэлээ гарах газар заавал байдаг л юмдаа. Үүнийг нэг микроны жолооч ах надад хэлж байсан юм. Үнэн агуу үг шүү.
    Хүнд гэж бүү ай өргөвөөс даана
    Хол гэж бүү ай явбаас хүрнээ гэж Эзэн богд Чингис хаан мөн хэлжээ
    Айвал бүү хий хийвэл бүү ай гэж мэргэн ард маань хэлжээ
    Зовох цагт нөхрийн чанар танигдана
    Зогсох цагт машины битүүмжлэл танигдана гэж Да Хүрээ захынхан хэлжээ
    Олон гар дамжсан буу, олон эр дамжсан эм 2 амархан мууддаг гэж буриад зон олон хэлжээ

  • Ц. Enkhjavkhaa 2009-11-14 17:59

    тэр эрчүүдэд зориулсан шүлэг аймаар т1 юмаа... санаа байвч утгагуй болчиж лол... миний л сэтгэгдэл шүү

  • Э. Эрболд 2009-11-15 16:04

    ккк шууд л орчуулаад тавичихсан юмаа. Гол санаа нь эр хүн тэвчээртэй байх хэрэгтэй, зорилгынхоо төлөө тэмцэх хэрэгтэй хэзээ ч бүү бууж өг гэсэн санааг гаргасан болохоор их таалагдсан юмаа.
    Дээр үед Монголчууд Япон руу болон бусад улс орнууд руу далайгаар дайнд орохдоо өөрсдийгөө тээвэрлэж ирсэн хөлөг онгоцыг шатаадаг байсан байгаа юм. Учир нь бидэнд ухрах зам байхгүй, зөвхөн урагшаа л тэмцэх ёстой, ялагдал гэж байхгүй гэдгийг бүгдэд ойлгуулж хэрвээ бид эцсийн хүчээ дайчлан тэмцэж ялалтанд хүрэхгүй л юм бол бүгд үхнэ гэдгийг мэдэж байсан тул бүх тулаандаа тэд ялдаг байсан байгаа юм.
    Гэхдээ японы тулаанд далайн хар салхинд цохиулсанаасаа болоод Хубилай хааны усан флот ялагдал хүлээж байсан түүхтэй.

  • I. Гантуул 2009-11-15 22:14

    Гоё шүлэг л байна шдээ. Эрчүүдэд зориулсан шүлэг их ховор байдаг юм шиг ээ. Би лав гоё шүлэг хайгаад олдоггүй юм аа. Залуус аа бичээд байгаарай.

  • 9. Gegeen.mn 2009-11-15 23:03

  • Б. Нармандах 2009-11-15 23:38

    Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц
    Өлсөх, даарахыг зовлонд бүү тооц гэж
    сайханч дэнс үг.

  • J. Aaaa 2009-11-16 00:19

    дажгүй л шүлэг байна ш дээ,

  • М. Эрдэнэбулган 2009-11-25 14:19

    Death followed his path when first he came
    the coldness of his mind was that of steel
    desease was his fortune, chaos his name
    his words disillusions, for blood he came

    The world was in terror, plague and chaos reigned
    but in this darkness was a light

    In the name of innocence, in the name of holly light
    for the glory of the ancient gods, and for freedom we
    will fight

    Eager for revenge,(the) traveller is back
    defeated once before, but stronger now
    The fight may be harder, blood must be shared
    But hope is on our side, we'll fight again

    To save our kingdom, in the name of light
    we'll fight untill the end of time

    In the name of innocence, in the name of holly light
    for the glory of the ancient gods, and for freedom we
    will fight

    Somewhere above, a kingdom in the clouds
    the wisdom of elders guide our swords
    Together as one, the light is on our side
    the holly fire burning in our hearts

  • Н. Хишигсүрэн 2009-11-25 14:19

    БИ ШАЛИГ ЗАЛУУ
    Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
    Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
    Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
    Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

    Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
    Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
    Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
    Өнчин ганц сарнай байхад л болчихно

    Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
    Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
    Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
    Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

    Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
    Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
    Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
    Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

    Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
    Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
    Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
    Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

    Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
    Яс махтай минь зууралдчихсан хүсэл
    Шалиг залуу би шалигаараа л дуусна
    Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...

  • П. Бүрэнжаргал (Burenjargal) 2009-11-26 09:59

    сайхан шүлэгүүд байна

  • С. Бурмаа 2009-11-29 21:36

    Ээдрээт амидралын урт зам бартаатай ч
    Эр хуний ухаан уужуу тайван баритс алдахгуй

    Жаргалын ихэд сэтгэл дэврэн хоордоггуй
    Зовлонгын манагаас нуурээ буруулан зугтдаггуй

    .....энэ ухаанаас уятай байсан тсагт алзахын учиргуй... мартчихжээ санаанд орохгуй байна, их л гоё шылэг байсан.

  • Ч. Уранбаяр 2010-05-15 11:12

    Номонд мэргэн
    Нойронд сэргэг
    Дайнд баатар
    Далайд усч
    Дээдэст ачлалтай
    Доодост энрэлтэй гэдэг билүү санаанд орж ирдгүй ээ уучлаарай хагас дутуу бичсэн бол.

    ЭР ХҮНИЙ 13 МЭХ ГЭЖ НЭГ САЙХАН ЮМ БАЙНА.

  • Ч. Бямбацэрэн 2011-01-25 23:07

    Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
    Янжин лхамууд минь өршөө...,

  • Э. Эрболд 2011-01-26 01:08

    хэхэ үнэн үг шүү ^.^

  • Т. ДАВААСАМБУУ 2011-01-26 09:00

    Зүрх Минь Цохилхоо Болиход
    Зузаан Авсанд Би Орно
    Үхлийн Элчээр Газарчлуулж
    Үхэгсдийн Орны Иргэн Болно
    Царай Минь Хөхөрч
    Цогцос Минь Хөрхөд
    Түмэн Үеээрээ Өт Хорхой
    Түүн Дээр Найрлана
    Үхэл Тэр Цагт Ирж Хаалга Тохишвоос
    Үүдээ Нээж Би Гараас нь Хөтөлнө

  • З. Margad 2011-02-20 21:40

    sonin chuleg baina xichigeegiinx

  • Ч. Бямбацэрэн 2011-02-20 23:34

    Минийх

    Энэ бие минь төрж өссөн нутаг минь минийх
    Эрхэм биеийг минь төрүүлсэн ээж минь минийх
    Эрдэнийн биш ч тоглож өссөн чулуу минь минийх
    Эрээн бараантай амьдралд хөл дээрээ тэнцэж ядах мөчид
    Эргэлзээ нь үгүй түшин авсан эмээ минь минийх
    Эгэлгүй ижилдэн өссөн дүү нар минь минийх
    Эрдмийн ширээнээ зэрэгцэн суусан андууд минь минийх
    Инээж хөөрч байгаа нь надад өгүүлэгдэх
    Итгэлт найз охин минь минийх
    Цагийн аясаар өнгөрсөн дурсамж бүхэн минь минийх
    Цагаан цаасан дээр бичсэн үгс минь минийх
    Энд тэндгүй хөглөрөх үзэг харандаа дэвтэр минь минийх
    Энээ тэрээ замбараа нь үгүй бодлууд минь минийх
    Энэ бүгд минийх
    Илүү ч үгүй дутуу ч үгүй бүгд минийх

  • Д. Баянмөнх 2012-01-29 10:44

    хааяа эрчүүд ч хүч шавхагдах үе бдаг шүү, ийм үед урмын үг, нэг сэргээсэн үг сонсох дэмтэй,