"ТЭР НЭГЭН БҮСГҮЙ"-Д БИ ХАЙРТАЙ / төгсгөл /
... тэр нэгэн бүсгүйд би хайртай
тэр нэгэн цаг хугацаанд би жаргалтай .., Чиний тухай дахиад л бодол болон хийх юмаа олж ядан гэрийн мухарт тэнүүчилнэ. Дурдан цагаан цаасан дээр дурсамж болгон дүрлэгэр хар нүдний чинь тухай мөр үлдээх гэтэл саргүй шөнийн харанхуй шиг тас хар бэх маань дуусчихаж... , Тэр нэгэн бүсгүйг тэвэрт минь эрхлэхээ больсоноос хойш тэвэрт минь биш сэтгэлд минь хань болж үлдсэн ганц зүйл маань бэх ... тэр нэгэн бүсгүйг насан туршдаа дурсаж бие маань гараа дийлэхээ больсон үед ч , ухаан минь сэтгэлд минь зөнөсөн үед ч гэсэн хамгийн сайхан чинийхээ тухай насны цан суусан үс бүрийнхээ ширхэг бүрээр насан өтөл болсон бодолдоо би дурсан бичнээ.., хайрыг биеийн гоо сайхнаар олж болох хэдий ч гэсэн тэр хайрыг тогтоохын тулд сэтгэлийн гоо сайхан хэрэгтэй.., ийн бодол сэтгэлийг минь өнөөдөр ганцаардал, шаналал, чамайг санах хүслээс минь ангижруулж байх шиг ...
Өнөөдөр гадаа цастай, сэтгэлд минь гунигийн хар үүлс хуралджээ. Гэхдээ миний сэтгэлд хур бууж нулимс унахгүй э. Яагаад гэвэл нүгэлт энэхэн хорвоогийн хар нүхэнд минь шат оруулж намайг татан гаргаж нүүгэлтэн ирэх амьдралын өршөөлгүй хар шуургыг ухаанаараа замхаруулсан бүсгүй тэнгэр Янжилхам бурхан минь болохоор чинийхээ ардаас зовлонгийн хар дарс нулимс гээчийг би дуусаахгүй ээ.., Дөлгөөхөн даруухан харцанд чинь би нялх болж дулаахан энхрийхэн тэврэлтэнд чинь би хүн болж тэнгэрлэг тэнүүхэн сэтгэлд чинь би хань чинь болсон болохоор тэр нэгэн бүсгүйд би хайртай ... Өвлийн шөнө урт ч гэсэн чиний тухай бодол болохоор өвлийн шөнө ахар санагдаад байх, өвлийн жавар хүйтэн ч гэсэн чиний тухай бодол болохоор галгүй гэр дулаахан санагдаад байх, дурлал хайрыг амтласан ч гэсэн сэтгэлд тонгочих хатуу дарс амттай санагдаад байх... өөрийгөө болон орчлонг би ойлгосонгүй ээ.., Дэргэд минь байхгүй ч гэсэн сэтгэлд минь хайрлагдах тэр нэгэн бүсгүйд би хайртай , Хажууд минь эгшиглэхгүй ч гэсэн чихэнд минь хоногшсон тэр нэгэн цэнхэр аялгуунд би дуртай ...








9. Gegeen.mn 2009-11-14 21:54
дараа нь ингэж новшрох байсын бол эр хүн шиг араас нь очоод өөрийн болгож санаагаа амраагаач ... ккк. дэргэдээс чинь холдохын аргагүй сэтгэл татам сайхан залууг хэн ч орхиж явахгүй ш дээ.
Б. Таванхос 2009-11-15 20:19
yag zuv hellee.
Ц. Халиун 2009-11-15 20:40
. ИТГЭ ..НАЙД ...ХУЛЭЭ .
С. Одгэрэл 2009-11-16 10:33
Ямар гоёор илэрхийлж, яасан яаруу бичээ бэ... Энгийн хэрнээ сэтгэл хөдөлгөчихлөө..
Нада ч бас иймэрхүү зүйл тохиолдсон... би түүнийгээ өөрийхөө бардам зангаасаа болж, өөртөө дэндүү итгэлтэй байснаасаа болоод явуулчихсан... Одоо эргээд очмоор л байна,... Гэхдээ бас л бардамнан түүнийгээ хүлээж байна...
J. Aaaa 2009-11-16 23:18
Дэргэд минь байхгүй ч гэсэн сэтгэлд минь хайрлагдах тэр нэгэн бүсгүйд би хайртай..... гэж их сайхан бичжээ.
P. Gantuul 2009-11-17 19:03
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
P. Gantuul 2009-11-17 19:08
Даваасамбуу минь ямар гүн гүнзгий дурлаа вэ айн. За за тоглосийнмоо өөрийнхөө тухай бичээгүйг чинь ойлгож байна аа
S. Love 2009-12-03 15:27
бүгдийг уншив. дажгүй бичлэг болсон байна
М. Эрдэнэбулган 2009-12-03 15:33
Нас барчихсан хүүхний тухай л бичлэг байна. Сайн умшаач таануус
.. Mongolchuudaa 2009-12-04 14:22
nadad bas tegej sanagdlaa.
D. Javkhlanbold 2009-12-03 16:34
Өнгөрсөн нэгний араас бичсэн дурсамж юмаадаа. Дөлгөөхөн даруухан харцанд чинь би нялх болж дулаахан энхрийхэн тэврэлтэнд чинь би хүн болж тэнгэрлэг тэнүүхэн сэтгэлд чинь би хань чинь болсон болохоор тэр нэгэн бүсгүйд би хайртай гэж гоё хэлжээ.
Г. Мандухай 2009-12-03 17:17
Дөлгөөхөн даруухан харцанд чинь би нялх болж дулаахан энхрийхэн тэврэлтэнд чинь би хүн болж тэнгэрлэг тэнүүхэн сэтгэлд чинь би хань чинь болсон болохоор тэр нэгэн бүсгүйд би хайртай
эрэгтэй хуний аугуу сэтгэлээ гэж.......
9. Gegeen.mn 2009-12-08 11:28
цаад хүүхэн нь ингэж унаж туссаныг нь бүрэн ойлгоогүй гэдэгт бараг итгэлтэй байна. нэг хачин юм урвайж улцайгаад л, царайчлаад л гүйгээд байсан гээд л инээгээд явж байгаа даа. тийм л хайртай байсын бол тэрүүндээ энийгээ уншуулаа. гэхдээ тэр нь аягүй бол өөр хүн хайцан явжийгаа даа...
Б. Амраа 2009-12-12 06:39
hairtiinhaa gegeen dursgald zoriulsiin bishuu. chi yr ni yasan sonin huuhen be? jaahan tom bolooch.
P. Nara 2009-12-08 14:49
Тий шд.Гэгээн бүсгүйгийн хэлдэг үнэн шоо.Энэ амьдрал хайр дурлал гэдэг чинь бүгдийг нь бүтэн заядаггүй юм шдээ.Заавал нэг тийм жаахан эсүүүл бүр ихийг ч дутаагаа хаядаг тал бий.Энэ дээдийг бүтээгч нар бас шоуддаг гэдэг нь үнэн гэсэн ккккк..........(найрсагаар ойгоорой нөхөд!!!)
М. мөнхнасан 2009-12-09 16:15
тэр бүсгүй их л сайхан дурсамж үлдээж дээ бүх зүйлийг сайхан чигээр нь үлдээхэд л болно.
L. Badmaa 2010-04-15 17:11
хөөрхий амьтан. бүсгүй нь үхчихсэн юмуу даа. харамсалтай юм.
Сайхан дурсамж байнаа.
A. AAA Banzaa 2010-04-15 17:14
завандаа л уншиxгуй бол ...
үүгээрээ анимашион кино xийчиx
Д. Мөнхзаяа 2010-04-16 17:23
сайхан бичлэг байна хө.таалагдлаа.
O. Chuka 2010-04-16 18:17
Доорхи зураг нь үнэн саак
D. Baigalmaa 2010-04-16 19:07
аялгууг цэнхэр өнгөтэй болгож харах хүртлээ дуралжээ
онгодын оруулчаад алга болцын бишүү тэр бүсгүй нь
Г. Нандин (pingu) 2010-04-19 18:01
Ийм их хайртай байсан юм уу ?
Хэзээ би намайг ингэж их хайрлах хүнтэйгээ учирах юм бол доо....
O. H20+... ♂ 2010-04-19 19:16
сайхан л зураг байна. юм. Тайлбар хийх гээд оролдвол оролдоно шдээ. кккк