2009-11-14 15:13:43

"ТЭР НЭГЭН БҮСГҮЙ"-Д БИ ХАЙРТАЙ / төгсгөл /

... тэр нэгэн бүсгүйд би хайртай

тэр нэгэн цаг хугацаанд би жаргалтай .., Чиний тухай дахиад л бодол болон хийх юмаа олж ядан гэрийн мухарт тэнүүчилнэ. Дурдан цагаан цаасан дээр дурсамж болгон дүрлэгэр хар нүдний чинь тухай мөр үлдээх гэтэл саргүй шөнийн харанхуй шиг тас хар бэх маань дуусчихаж... , Тэр нэгэн бүсгүйг тэвэрт минь эрхлэхээ больсоноос хойш тэвэрт минь биш сэтгэлд минь хань болж үлдсэн ганц зүйл маань бэх ... тэр нэгэн бүсгүйг насан туршдаа дурсаж бие маань гараа дийлэхээ больсон үед ч , ухаан минь сэтгэлд минь зөнөсөн үед ч гэсэн хамгийн сайхан чинийхээ тухай насны цан суусан үс бүрийнхээ ширхэг бүрээр насан өтөл болсон бодолдоо би дурсан бичнээ.., хайрыг биеийн гоо сайхнаар олж болох хэдий ч гэсэн тэр хайрыг тогтоохын тулд сэтгэлийн гоо сайхан хэрэгтэй.., ийн бодол сэтгэлийг минь өнөөдөр ганцаардал, шаналал, чамайг санах хүслээс минь ангижруулж байх шиг ...

Өнөөдөр гадаа цастай, сэтгэлд минь гунигийн хар үүлс хуралджээ. Гэхдээ миний сэтгэлд хур бууж нулимс унахгүй э. Яагаад гэвэл нүгэлт энэхэн хорвоогийн хар нүхэнд минь шат оруулж намайг татан гаргаж нүүгэлтэн ирэх амьдралын өршөөлгүй хар шуургыг ухаанаараа замхаруулсан бүсгүй тэнгэр Янжилхам бурхан минь болохоор чинийхээ ардаас зовлонгийн хар дарс нулимс гээчийг би дуусаахгүй ээ.., Дөлгөөхөн даруухан харцанд чинь би нялх болж дулаахан энхрийхэн тэврэлтэнд чинь би хүн болж тэнгэрлэг тэнүүхэн сэтгэлд чинь би хань чинь болсон болохоор тэр нэгэн бүсгүйд би хайртай ... Өвлийн шөнө урт ч гэсэн чиний тухай бодол болохоор өвлийн шөнө ахар санагдаад байх, өвлийн жавар хүйтэн ч гэсэн чиний тухай бодол болохоор галгүй гэр дулаахан санагдаад байх, дурлал хайрыг амтласан ч гэсэн сэтгэлд тонгочих хатуу дарс амттай санагдаад байх... өөрийгөө болон орчлонг би ойлгосонгүй ээ.., Дэргэд минь байхгүй ч гэсэн сэтгэлд минь хайрлагдах тэр нэгэн бүсгүйд би хайртай , Хажууд минь эгшиглэхгүй ч гэсэн чихэнд минь хоногшсон тэр нэгэн цэнхэр аялгуунд би дуртай ...



Сэтгэгдлүүд


  • Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2010-04-19 19:34

    Зайлуул энэ хайрын эзнийг нь бурхан аваад явчихсан юм бишүү? Тэгээгүй зүгээр л бидний өнөө аягүй амархан хэлдэгээр Салчихсан юм бол юу гэж л ингээд л ийм их гуниад л энэлж шаналаад л байхав дээ хөөрхий. Эр хүнийг ингэж хайлуулж, энгийнээр бус дурсагдаж чадсан тэр бүсгүйд мэхийн ёслоё. Бүсгүй хүний нандин сайхныг олж харж, зуурдын таашаал бус үүрдийн ухаарлыг олж авч чадсан энэ залууг нь ч хүндэлье. Ийм нэг утга учиртай, уужуу талбиун хайр бол сайхан шүү. Харин тэртээ тэргүй эргэж ирэхгүй үедээ тэр чигээрээ үлдэлгүй, өнөөдөртөө байж, маргаашийг хару амьдар гэж хэлмээр байна

  • Е. Мандхай 2010-04-19 20:52

    зүгээрээ дахиад дурлахаар чинь наад шаналал чинь аяндаа алга болно хугацаа хэрэгтэй жаахан л тэсчих...

  • О. Доржханд 2010-04-22 02:41

    хэ хэ бүгдээрээ жаахан өөдрөг юманд цагаа үрийлдээ

  • B. Batka 2012-01-31 21:37

    Тэр нэгэн бүсгүйд би хайртай -г чинь би унших дуртай. Өөр зөндөө сайхан зүйл бичээрэй. Амжилт

  • Б. Амраа 2012-01-31 23:55

    Би өөрийнхөө амьдралыг зургаар дүрсэлдэг. Наран мандаж буй зүгрүү харан би эхнэртэйгээ цуг бага хүүгээ тэврэн зогсох бөгөөд том 2 нь цаана тоглож гэр бүл минь дэндүү жаргалтай байгаагаар төсөөлдөг. Гэвч тэр 1 орой...

    Бүрхэг тэнгэртэй зун мөртлөө хүйтэн өдөр байсан. арга ч үгүй биздээ. өмнөх 2 өдөр үргэлжилсэн зүсэр бороо орсон сэрүүхэн өдрүүд байсан. тэр үед миний амьдрал төсөөлдөг зурагнаас минь тэс өөр байсаан. Харанхуй өрөөнд ширээ сандал, ширээний гэрэл, цаас харандаа, чихэвчний хөгжим. өөр юу ч байгаагүй. би дадлагийн өдрийн тэмдэглэл бичих ёстой гэж хэлсэн багшийнхаа үгээр авсан дэвтэр дээрээ дадлага биш түүний тухай бичсээр дуусах дөхсөн том дэвтэр дээрээ гашуун нулимс унаган өдрийн болсон зүйлсийг болон өөрийн дотор бугласан зүйлсээ бичиж суусансан.
    Тэр өдөр нь...

    чамаас минь мэссеж ирсээн. миний хүссэн 1 ч үг байсангүй. чи тэр 1 үгийг 3 дахь удаагаа над руу бичсэн байсан. би олны дунд явсан ч нулимсаа тэвчиж чадаагүй.
    Түүний маргааш

    Би найдлага тээсэн харцаар түүн рүү харан надаас битгий яваач гэж гуйн гарнаас атгаж байсан. гэвч чи надад тэр үгийг 4 дахь удаагаа хэлээд буцсаан. чамайг харах эцсийн боломжийг хүртэл алдахгүйг хичээхдээ жил гаран бичсэн өөрийнхөө үнэт, өөрөөс минь өөр хэн ч уншиж байгаагүй тэр дэвтэрээ түүндээ гуйж байж өгсөн. чи эргэж ч харалгүй явсан. бас л бороо орсоор л байсан. миний чамтай уулзах юм чинь гээд гоёж гоёж өмссөн хувцас минь норсоор л. чиний авч өгсөн усыг түрхсэн минь үнэртсээр. Хотын төвд хэрнээ нам гүм. машины чимээ салхины чимээ, бүр борооны дусалны чимээ хүртэл сонин содон.
    Дахиад хэд хоног.

    Би чамайг надтай уулзанадаа гэж найдаж хүлээсээр. 10 гаруй хоносны дараа түүнээс дуудлага ирлээ. би бараг дугарав уу гүй юу утсаа шүүрэн аван байна уу? гэтэл мэнд ч байхгүй чи энэ дэвтэрээ авдаа миний хувьд хүнддэх юм байна. чиний хувьд маш үнэтэй зүйл байна гэж билээ.
    Тэр орой

    Чамайг над руу ирж байгааг харлаа. Би найдсан хэвээрээ л. Хэдхэн үг хэлж чадсан. Чи сайхан амьдраарай гээд дэвтэрийг минь өгөөд буцсан. Би тэр л үед шийдсэн. чамайг байр руугаа орох төдийд би чам руу залгатал саяны уулзалт миний хувьд сүүлчийн найдвар байсныг тэр сайн ойлгосон гэдгээ хэлсэн. Би сайхан амьдраарай гээд л явсан.
    Жилийн дараа

    Азаар би сайн хүнтэй учирлаа. Тэр үед чамаас над руу дуудлага ирлээ. Би өөр хүнтэй болсон гэдгээ хэлэх тэр агшинд чи ухаан орсон. Намайг хэн байсан бэ гэдгийг чи тэр үед таньсан. чи наад охиноосоо салаад над дээр ир. тэгэхгүй бол бүр мөсөн сална гэдэг үгийг чи надад хэлсэн ч тэр үг чинь ямар ч үнэ хүндгүй үг болсон байсан. Яагаад гэвэл би жилийн өмнө сүүлийн найдвараа алдсан.
    Дахиад жилийн дараа

    Тэр өөр хүнтэй болсон гэдгээ бас тэр хүн нь их хардаж зовоодог гэдгийг, тэрнээсээ салах хүсэлтэй гэдгээ, бас надтай буцаж нийлэх хүсэлтэй гэдгээ хэлж билээ. Гэвч ямар ч үр дүнгүй үг байсан. Би сүүлчийн найдвараа алдсан, дэндүү их хайртайдаа тэрэн шигээ их гомдсон байсаан. тэр үед чи миний хувьд хэн ч биш болсон байсан.
    Өнөөдөр

    Өнөөдөр ингээд бодоход чи яах гэж надад баярхдаг байсан юм бэ? чи яагаад намайг ядуу гэж дууддаг байсан юм бэ? Би сэтгэлээрээ дэндүү баян хүн. өнөөдөр чи үүнийг олоод уншвал одоогийн байдал маань эртнийхтэйгээ яг солигдчихжээ. Гэхдээ би чамайг үзэн яддаггүй ээ. чамд маш их баярлалаа. чи надад тэгэж хандаагүй бол би хайртай хүнээ одоогийнх шигээ ойлгооч уу? одоо байгаа жаргалаа хараач уу? чи намайг ухаан оруулсанд чинь баярлаж явдаг. нэмээд ганцхан үг хэлэхэд САЙХАН АМЬДРААРАЙ. ДУРСАМЖ МИНЬ.

  • Б. Цac (PGN) 2012-02-01 12:37

    2008.02.18 21цаг 10'

    Бодол мэлмэрсэн энэ л өдөр санаxгүй гэвч санагдаx xөндүүрxэн дурдатгал , сэмxэн сэмрээд улирч одсон xайрыг минь зүрхний гүнээс даxин уянгалуулан чамайг бодогдуулаад л ...
    " Xөөрxөн ......." гэж дэндүү xайрандаа xөлөө олоxгүй төөрч яваxдаа дууддаг байсан минь бодол нэвчин xөвөрч энэ нэрийг даxин даxин xэлмээр санагдаад л үүнийг бичэж сууна. 2 биеээсээ өчүүxэн төдий xолдоxод үгүйлэн санадаг байсан xайр минь богиноxон заяатай байжээ.... одоо найз нь чиний бичсэн заxиаг уншаад сайxан xайрынхаа туxай xамт өнгөрүүлсэн xоног өдрүүдийнxээ туxай бодсоор сууна. Дэндүү xайртайгаа бичэx гээд эвээ олоxгүй энэ л заxианд чинь би xайртай Бид 2-ын xайр бол шуурган дунд ассан бамбар байсан.Олон xүний xов жив салгаx гэсэн явуулга, гэвч тэдний санаа бүтээгүй ээ . Энэ бол бидний бие биендээ итгэx итэгэл, нэг нэгэндээ урам xайрлаж явсны ачаар бид 2 энэ бүгдийн ард гарч чадсан ч чи минь бурxанд xэрэгтэй байсан .чамдаа өөртөө аз 60-гал xүсье!!!

  • M. Saruul 2012-02-04 06:40

    их сайхан бичсэн байна... :)) хүсээд ч авч болохгүй хайрыг яалтай...

  • С. Лхамаа 2012-02-04 11:31

    мммм ямар мундаг бичээ вэ? 2 бүүр 3 удаа давтаж уншдаг байна ш дээ. таалагдлаа

  • Б. Sainaa 2012-02-07 03:02

    дурсамж улдээсэн хайр гэмээр л бна

  • И. Баярмаа 2012-02-09 15:20

    Гайхалтай юм аа

  • B. Batka 2012-02-09 15:22

    Бүтнээр нь нэг дор уншвал бүүр гайхалтай байдгиймаа

  • С. Буяндэлгэр 2012-02-09 18:43

    Бүсгүй дарс хоёрт хэзээ ч
    Бүтэн сэтгэлээ юүлэж явсангүй
    Омголон бардам зангаа гээж
    Одоо л би шаналаж сууна...

    Гэрийн хаяа сөхөөтэй гадаа морьд туриглана... Намар цагийн таанын үнэрт салхи нойрон дунд зүүд сүүлэн сэнгэннэ...
    Дэнгийн гэрэлд гэр дотрох зүйлс хэм хэмжээгээ алдсан мэт нэг үе ихэд том болж нэг үе ихэд жижгсэн байх нь үзэсгэлэнт хатны унтаж ахуйн гоо сайханыг хараад ичингүйрэх дэнгийн гэрэлийнх үү, сэтгэл гэгчийг мэдэхгүй сэхүүн зантайгаараа хаа сайгүй хэрэн тэнэгч салхиных уу бүү мэдээ...
    Монгол гэрийн эсгий үүд сөхөн толгойгоо цухуйлгах хар хүн дэнгийн гэрэлд нүд дасгах гэж нүдээ анивчина... Угаас нойронд сэргэг хатан толгой өндийн хараад, хаалгаар шууд орж түвдэхгүй байгаа ахимаг насны эрийг гэр морьлохыг уриад босов...
    Орж ирсэн эр хүн насаар ахимаг боловч их л хүндэтгэлтэйгээр нэгэн зүйлийг хоёр гардан өргөх нь 12 салаа эвэр бугын дүрсийг ур гарган бүтээсэн дуулга байх аж...

  • Б. Tөгс 2012-02-10 20:29

    Эгчмэд бүсгүй

    Надаас өмнө хүнд дурлачихсан эгчмэд бүсгүй
    Насаараа гуйгаад ч бүтэхгүй тавилангийн зөрөө
    Бурхны андуураад дарчихсан хайрын тамга
    Бусдад алдчихсан миний нандин эрдэнэ
    Харж л явж зүрхээ дэвтээдэг
    Хайрын минь элч
    Харцаараа энхрийлж зүүдэндээ үнссэн уруул
    Буруу өгөх эрхгүй
    Бүсгүй заяа
    Бурхан надаас харамласан
    Бусдын эхнэр.
    Ханийнхаа өвөрт эрхлэх
    Хар нүдэн бүсгүй
    Харж л явах тавилантай
    Миний хайрын тэнгэр

  • С. Буяндэлгэр 2012-02-11 19:56

    Харваас дуулгыг их л хичээнгүйлэн үйлдсэн нь илт. Хатан мөнгөн дуулгыг хоёр гардан аваад Баавай танд гялаалай гэж хэлхэд нь түүний нүднээс бодол сэтгэл нь хаа хол өөр зүйлд яваа нь илтээ... Дархан Баавай хатаныг эцэг хүний халуун дулаан нүдээр өрөвдөн хараад... хатантан минь таны таалалд нийцсэн бол миний хичээсний хэрэг бүтлээ...гээд нумын хөвчинд эвэршиж эр хүнийхээс ялгаагүй шахам болсон гарт нь хүндэтгэнгүйгээр өрөгсөн дуулгаа араас нь нэг сонжиж хараад сэтгэл хансан байртай суун авай...