Сүүлд шинэчлэгдсэн
- Reign of Short Films 3232
- Хэзээ ч уйдашгүй дуу... 574574
- Шүлэг 5151
- Бүсгүйчүүд эр нөхрөө... 3434
- Их аварга Дагвадорж ... 9393
- Эрнандо де Сато-гийн... 8686
- Хүн яагаад өвддөг вэ... 44
- Love Love... 11
- Үндсэрхэг хүн гэж хэ... 22
- ЭНЭ ГАНДИ АВГАЙ ҮНЭН... 22
- Монгол улс маань дэл... 66
- Хөгжилтэй түүх яръя... 116116
- Үндэсний үзэл сэргэж... 55
- Хүн гэдэг, бусдад ту... 1717
- Нигерийн нухаш... 44
Телевиз, радио, сонин гээл бүхийл сувгаар мэдээ их үзэж, уншиж, сонсох юм аа. Буруу ташаа нь ч байна, бодит үнэн ч байна. Түүнээс төрөх сэтгэгдэл, үнэлэх дүгнэлт янз бүр л байх юм. Заримдаа уйлах ч юм, уурлах ч юм, инээх ч юм, бүр дуулах ч юм. Эдийн засгийн хямрал гэж Торнадо шиг хар шуурганы зах зух төдийхөн нь эх орныг минь дайрч өнгөрснөөс болж бүхийл салбарт хямрал дээрээ давхар хямарч хүн бүрийн л зовхи унжих болсон. Гэтэл унжаагүй улам зовхи нь өөдөө болсон хүмүүс их байгааг (төрийн захиргааны дээд шатны албан хаагчид) бүгд л мэдэж л байгаа байх. Хямралаас болж бөөн улс төрчдын бизнес цэцэглээд байх шиг. Өнөөдөр манайд нийгэм ямар хүнд байгааг мэддэг юм уу үнэхээр мэддэггүй юм уу давхар хямарчхаад байхад улам л ачаан дээр ачаа нэмээд элдэв татварын үнэ нэмээд байх юм. Элбэгдорж хүртэл Таван толгойгоос Хятадын хил рүү шууд төмөр зам тавиулах зэрэг нь ямар учиртайг ойлгохгүй байна. Бодвол хэн нэгэн том хүний бизнес байлгүй нөгөө шахмал түлшийг борлуулах гэж нүүрсний үнэд нөлөөлөх татварынх нь хэмжээг нэмэх хэтэрхий явуургүй харагдаж байна. Өнгөрсөн өвөл би сайн дурын ажлаар хотын гэр хорооллын айлуудын талаар зарим судалгааг хийсэн юм л даа. Улаанбаатарын ихэнх иргэд нүүрс түлж л амьдардаг бүүр ширхэгийн нүүрсээр өдөр хоногоо залгуулдаг айл маш олон юм билээ. Байдал ийм байхад нүүрсний үнэ нэмэх нь тэднийг шууд үх гэснээс ялгаагүй л шүү дээ. Тэгээд Хятад мэтийн оронд байдгаа барьж гүйх золгүй ерөнхийлөгчөөсөө ой гутаад байх юм аа. Ийм бузар булай булхайнуудыг та бүхэн ч бас энд дэлгэн тавиарай.
Хариулт (3)
-
Ц. Халиун 2009-11-22 16:12 бичсэн.Уг нь зев л санаа агуулсан юм.Гэхдээ яагаад золгуй еренхийлегч болчихвоо. Гарчигаа зев егееч. Хэдхэн сарийн емне л монголчууд бид нар итгэл сэтгэлээр их найдвараар Еренхийлегчее сонгоо биз дээ.. ..Гадаадад байгаа бид мэтийн хумуус сонгуульд оролцоогуй ч сэтгэл зурхээрээ эх орон ард тумэнтэйгээ хамт байж сонгуулийн мэдээг хулээж бутэн шенежин нойргуй хонож манай эндхээр еглеений 8 цагийн уед бурэн мэдээг сонсож их баярлацгааж байсансан. Гадаадад байгаа бараг бух монголчууд ардчилал... Элбэгдоржийн телее саналтай байсан. Бух сайт ууд.... сонин хэвлэл ийм л уур амьсгалтай байсан....Одоо тэгээд Еренхийлегчее хурээлээд санал онолоо нэгтгээд илгээж болно шуу дээ..юу бодож санаж байгаагаа ..яавал ард олний амьдрал ийг дээшлуулэх... хужаа нарын турэмгийлэлийг хэрхэн зогсоох гээд...... ер нь темер зам барихийг чинь Энхбаярын уеээс эхэлчихсэн байсан юм биш уу.....
-
Энэ одоо ард нь хэн байна залуу хүн байж яасан амбийцтай байхийн боож үхэх гээд л байгаа юм шиг... 1/1 D. TumbumД. Бадамлянхуа 2009-11-22 18:11 бичсэн.Таныг зоригтойгоор анхны сэтгэгдлийг бичсэнд баяртай байна. Энхбаярын үед төмөр зам тавих эсэх нь шийдэгдэх хамаатай гэж үү. Аймаар том том юм ярьж гарч ирсэн бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч тэр төмөр замын асуудлыг таслаж чадахгүй байна гэж юу гэсэн үг вэ, харин ч дэмжиж байдаг нь юуных вэ. 2 нэр дэвшигч маань хэн нь ч гарсан адилхан л юм даа. Шинэ прэсидент амлалт ёсоороо бол эрс өөрчлөлтийг хийх ёстой биз дээ. Яахав улсын бодлого, үндсэн зарчим гэж байдаг л байх л даа. Гэтэл газар дор ортол нь муулан байж гарч ирсэн өмнөх ерөнхийлөгчийнхөө уршигтай үйлийг үргэлжлүүлж байгаа нь зэсээ цухуйлгаж бас л ардынхаа амьдралыг үл тоон занхайх шинж биш гэж үү.
-
Б. Батбаяр 2009-11-23 12:59 бичсэн.Энэ сонгосон нөхөртөө анхаарал хяналт тавихгүй бол дураараа л дургина биз дээ.
http://biznetwork.mn/network/topic/show/5464/page/1#comment_184733
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

