Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Сэтгэл сэргээх шилдэг арга Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Зөвлөгөө , С. Аяко 2009-11-21 07:56 нэмсэн. 13 хариулттай

Бидний ааш авир олон хүчин зүйлээс хамаарч хувирч өөрчлөгдөж байдаг. Саяхан бусдаас бэлэг авч, сайхан унтаж, аль хэдийнээс мөрөөдсөн хувцасаа худалдаж аван эерэг энерги цацруулж байснаа хэдхэн хормын дараа хэн нэгэнтэй маргаж, ажил цагтаа амжаагүйгээс стресстэн сэтгэл санаагаар унадаг. Иймээс сэтгэл засах олон арга байдгийг мэдэхэд илүүдэхгүй байх.

Амттай хоол ид

Шоколад сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэгийг шинжлэх ухаан баталсан. Мэдээж илчлэгийн хэмжээг үл тооцвол шүү дээ. Гэхдээ дуртай амттанаас хэдхэн хазлаа гээд та таргалахгүй нь лав. Сэтгэл гутралтай тэмцэхэд самар, жимс, жимсгэнэ тустайг бүү март.

Секс сайн эм

Үнэндээ секс нь олон асуудлыг шийдэх төгс хэрэгсэл. Та сэтгэлээр унасан үед энэ аргыг хэрэглэ. Ганц дутагдалтай тал нь таны хажууд яг энэ мөчид тохирох амраг байх эсэх. Хэрэв анх тааралдсан эртэй учир ургуулж, ийм байдлаар сэтгэлээ засах гэж оролдвол харин эрсдэлтэй арга болж хувирах байх шүү.

Спортоор хичээллэ

Спортын аль ч төрлөөр оролдоход хуримтлагдсан сөрөг энерги гадагшилдаг. Дээр нь бас бие галбираа засахад тустай. Иймээс та цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал, сагс болон гар бөмбөг тогло. Усан санд шумба.

Дэлгүүр хэс

Дэлгүүр хоршоо хэсэхэд сэтгэл санааны байдал дээшилж, уур хүргэж бухимдуулсан асуудлаа мартана. Нэг ёсондоо стрессийн эсрэг эмчилгээ болдог, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Хэрэв танд хангалттай мөнгө байхгүй бол трико, үсний боолт, зүүлт гээд өөртөө аар саархан юм худалдаж ав. Сэтгэл зүйчид “ бүрхэг өдөр, зөвхөн тэр үед ч бус, болж л өгвөл үргэлж тод өнгийн хувцас худалдаж ав” гэж зөвлөдөг. Учир нь хурц тод өнгийн хувцас нүд баясгаж, таны төдийгүй эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг.

Хөгжим хөгжөөдөг

Дуртай хөгжмөө тавь, аль болох чанга. Хайртай дуучнаа дуурайж, дагаж дуул. Гэхдээ хөршүүдээ бүү март, тэд таны хөгжмийн сонирхлыг хуваалцахгүй байж мэднэ. Гэртээ толины өмнө бүжиглэ.

Тайван арга

Амар тайван байхыг хүсвэл гэртээ дуртай ажлаа хий. Дуртай номоо унш. Хообийгоо ол. Хүсвэл юм оё. Гэрийн тавилгаа өөрчилж тавихад амьдрал шинэчлэгдэж байгаа юм шиг санагддаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх аа. Эсвэл ажлын ширээгээ цэвэрлэж, хуучин зүйлсээ ухаж янзлахад хэсэгтээ сайхан амрах болно.

Эрсдэлтэй аргууд

Хэрэв та сэтгэл тавгүй байвал эрсдэлтэй аргаар тэмц. Шүхрээр харай, уулын цанаар эсвэл сноубордоор гулга. Үгүй ядаж л найзуудтайгаа хамт паркт оч. Адреналин ялгарч, сэтгэл санааг тайвшруулна.
B9c28d23add494a1a4bb43f78613bf18

Хариулт (13)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    medlee dargaa 1/1 A. Www.gegeen.com
    B. Jargal 2009-11-22 14:51 бичсэн.
    аяга халуун кофе, жижиг шоколад эсвэл бутарсан, шаржигнасан печеньтэй идэх бас нэг арга байна шүү. Хааяа аймар их ажилтай, хаанаас нь ч барьж авахаа мэдэхгүй, эхэлж чадахгүй халгаад тойроод байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Buu xalaxad chin bas end setgegdel bichix orno biz? 1/1 B. Munkhuu
    A. Www.gegeen.com 2009-11-22 17:39 бичсэн.
    санаа нийлэх хүмүүстэйгээ жув жув хийж, буу халах ч бас нэгэн арга шөө
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Амарчингүн 2009-11-23 15:21 бичсэн.
    Тогонд цохиул,
    Үнсэлцэх,
    Гандан явах
    Кино үзэх
    Уйлах
    Мөнгө үрэх
    Өндөр уулын орой дээр гарах
    явган алхах
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    тийм шүү зодолд. асуудлыг маш хурдан шийддэг шилдэг арга. зодолд зодолд хэ хэ 1/1 Ц. Болдбаатар
    Э. Соёлоо 2009-11-23 17:25 бичсэн.
    сайхан орил
    зодолд
    цанаар гулга
    эрхэл
    бүтэн өдрөөр алга бол
    харсан зүгрүүгээ гүй
    гудамжинд таарсан танихгүй хүнтэй мэндэл
    талархлаа илэрхийл

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Жавхаа 2009-11-23 18:41 бичсэн.
    8 дахь арга нь асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэх.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    П. Хангарьд 2009-12-03 12:39 бичсэн.
    - Өндөр хэмнэлтэй элэктро хөгжим нилээн чанга сонсох
    - Гав ганцаараа мотоцикл унаад хүнгүй бас байгальтай гоё газруудаар сайхан сэнгэнэтэл давхих, санаа алдаж байгаа мэт сайхан амьсгалах, байгальтай ойрхон байгаагаа мэдрэх
    - зүгээр л юу ч хийлгүй учир шалтгааны тухай сайн бодож өөрийнхөө хэмжээнд бяцхан бясалгал хийх
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    S. Sanjaasurem 2009-12-03 12:46 бичсэн.
    нээх гоё нартай өдөр хунгар цасруу нэг шумбаад гараад ир.. нарны гэрэл гоё харагддын..
    эсвэл онгоцноос үсрээд яг газарт буухаас 50 метрын өндөрт шүхрээ задал.
    тэгээл бүх юм нам за юу..кк
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Munkhuu 2009-12-03 13:24 бичсэн.
    писи дээрээ суугаад бизнет рүү ороод солгой буруугүй сэтгэгдэл, чөлөөт сэдэв бичээд санаа бодлоо хуваалцах нь гайгүй арга шөө.
    За нэг орой зуу татаад пивоор даруулах нь муу л байх даа. одоо яая гэхэв. эсвэл салхинд алхсан нь дээр байна даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Munkhuu 2009-12-03 13:29 бичсэн.
    бас хөдөөгүүр явсан газрууд уулзсан хүмүүсийнхээ зургаа хардаг юм шүү.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    BAGA BXAD UNSHSAN SAIXAN NOM SHUU. ER NI NOM UNSHIX XAMGIIN SHILDEG ARGA UM BN OO.TGED ASHIGTAI. 1/1 B. Munkhuu
    T. Ganzorig 2009-12-04 03:13 бичсэн.
    бор самар цөмөөд хааяа нэг тамхи татангаа ном уншаад ганцаараа ертөнцөөс ангид байх ч үнэхээр янзтай шүү СОЛОМОН ХААНЫ ЭРДЭНЭСИЙН САН г энэ жишээгээр уншиж дуусгаж билээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-12-17 16:42 бичсэн.
    УИХ ын чуулганы тойм үзэж элгээ хөштөл инээхгүй юу
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Б. Нармандах 2009-12-17 17:01 бичсэн.
    Ерөөсөө үхэж байсан ч шалчиганалгүй ганцаараа бай. Ганцаараа бол юу ч хамаагүй хийхгүй юу. Угаасаа хэн ч тус болохгүй.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    A. Www.gegeen.com 2009-12-18 01:18 бичсэн.
    Б. Нармандах эрчүүдэд зориулсаныг нь
    А. ГЭГЭЭН эмчүүдэд зориулсаныг нь

    тус тус дурьдсан бөлгөө ...

    энэ эрчүүдүү..

    тэс эсрэг...

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!