2009-11-21 22:36:24

Оюутны ширээндэх мэдлэг ажил дээр гарахад

Оюутан байхдаа олж авсан мэдлэг таны ажил мэргэжилд хэрэг болж байна уу ? Оюутнуудын хичээлийн чанар болон хүртээмжийн талаар юу гэж бодож байнадаа залуусаа.

Сэтгэгдлүүд


  • 9. Gegeen.mn 2009-11-22 18:13

    зарим нь ер нь хэрэг болно шүү

  • О. Болортуяа TAC = >>> 2009-11-22 18:34

    Хангалтгүй. Гэхдээ ямар багшаар заалгаж байсан, аль сургууль сурч байснаас шалтгаалах байх.

  • Н. Хишигсүрэн 2009-11-23 11:13

    мэдээж хэрэг бололгүй яахуу гэхдээ ажилдээр гараад л юм сурдаг юм шигээ

  • Г. Амарчингүн 2009-11-23 11:16

    хаана ажиллаж байгаа, хаана сурснаасаа шалтгаалаад харьцангуй ойлголт байх.
    Гэхдээ сургууль сурж байхад нэг багш, сургууль гэдэг чинь хүнийг төлөвшүүлж ирээдүйд юмыг яаж сурах арга барьлд сургадаг гэж хэлсэн нь маш их хэрэг болж байна.

  • П. Даваажав 2009-11-23 11:22

    Дадлага хийхгүй араглаад байдаг болхоор практик дээр нусаа хацартаа наадаг гэж би ойлогдог

  • Б. Болормаа 2009-11-23 11:33

    Бараг л үгүй дээ.
    Их сургуульд хариуцлага гэдэг зүйлийг л илүүтэй ухамсарлуулдаг гэж боддог.

  • Н. Баярбат 2009-11-23 11:54

    Оюутан цагийн мэдлэг анхан шатны мэдээлэлтэй л төгссөн байна шүү ажил дээр бол зөрөөд олон олон хүндрэл гарч ирсэн шүү ккк

  • A. AAA Banzaa 2009-11-23 12:28

    Цаадуул чинь xэрэггүй юм зааxгуй шдэ.

    Сайн оюутан сайн ажилтан болдийм дөө!

    Онц сурдаг оютан ажилд авна! Xолбоо бариарай.

  • Б. Шинэцэцэг 2009-11-23 12:43

    Ер нь бол ажил дээр гараад их юм сурна ш дээ
    онол практик 2 чиньв өөр шдээ

  • .. !!!Овог~Нэр!!! 2009-11-23 12:49

    өөрсдөө xичээx xэрэгтэйшд...

  • Б. Ануук 2009-11-23 17:38

    Миний хувьд хэрэг болсон зүйл нь илүү байгааад баярлаж явдаг шүү, Сурсан мэдсэнээ ажил дээр гарч баталгаажуулж, туршлагаа хуримтлууулж л авдаг болуу гэж бодож байна.

  • Б. Идо 2009-11-23 18:27

    Миний хувьд хэрэг болсон.
    Хамгийн гол нь хэцүү зантай хүнтэй харьцах хувь хүний тэвчээртэй занг л илүү сурсан даа

  • D. Tumbum 2009-11-23 18:53

    Хэрэг болсон уу гэвэл болсоон хангалттай юу гэвэл хангалтгүй ээ

    Одоо сурч байгаа дүү нартаа сайн хичээгээрэй л гэж захих байна даа тэгж чадвал дараа харамсахгүй шүү

  • Ц. Анхбаяр 2009-11-23 19:24

    Ажил дээр гараад мэргэжлийн хувьд мэдэхгүй зүйл тулгарахад хаанаас, яаж мэдэж болохыг их сургуульд заадаг гэж боддог ш дээ.

  • Г. Түвшинбат 2009-11-23 20:13

    xэрэг болоx ч юм байна болоxгуй ч юм байна даа, үнэxээр мэргэжлийхээ дагуу ажиллар байгаа бол xэрэг болоx нь лавтай буйзаа ;Р

  • Д. Д. 2009-11-23 20:28

    Ээ дээ сургуулиас их юм шалтгаалдаг юм даа дүү нар минь уншиж байвал сайн бодоорой зүгээр та ямар сургууль төгссөн бэ гэдгээс эхлээд таныг дүгнэчихдэг хүмүүс их болсон байна лээ шүү үнэндээ одоо үед зүгээр л сайн л сургуулийг муухан дүнтэй ч хамаагүй төгсчих тэгээд ажил дээр гараад угаасаа толгой чинь өвдөж эхлэнэ тэгэж байгаад гайгүй болихноо тэгээд л ажилчин болдог юм даа

  • Б. Анхбаяр 2009-11-24 11:14

    Надад сургууль минь алтнаас ч илүү мэдлэг өгсөөн
    харин би хангалттай аваагүй одоо толгойгоо шаах үе байдаг
    гэхдээ бүх зүйл болоод л байна

    хүн ер нь сураагүйгээ сургууль багшруугаа их чихдэг юм шиг уул нь хүсэл сонирхол нь дээд хэмжээндээ байвал сургууль багшийнхаа шүүсийг шахаж болох

  • Б. Гантулга 2009-11-24 20:35

    Хэн юу сурсанаас л болно доо. Өөрөө юу ч сураагүй бол сургуулиа буруутгаад байх арга байхгүй, сургууль юу ч заагаагүй шар фудболкоор жигдэрээд зааланд очиж хөгжөөн дэмжүүлээд урлагын үзлэгт оролцуулсаар байгаад төгсгөөд байвал бас л хүнд л байхдаа. Ер нь тэгээд хүн өөрөө мэрийлтгүй байвал ямар ч нэмэргүй дээ.

  • Б. Нармандах 2009-11-24 22:33

    4 жил бас юм үлдээнэ шүү. Байгаагаасаа илүү мэрийлт гаргах юм бол сургуулиас тун их юм сурна даа. Ер нь бол хэн сур байгаа вэ гэдгээс ихэнх хэсэг нь хамаарна. Хэнээс сурч байгаа нь дараагийн асуудал. 100 хувь бүхнийг мэдээд гарна гэж байхгүй. Гэвч сурах бололцоотой бүхнийг сураад байхад төгсөж гармагц хэрэг болдоггүй юм аа гэхэд дараагийн удаа хэрэг болно доо.

  • Д. Пүрэвсүрэн 2009-11-27 10:03

    Оюутан өөрөө идэвхтэй санаачлагатай байж чадвал их сурна даа.
    Ер нь бол багш нар хэрэггүй юм заахгүй гэж боддог.
    Хэрэг болноо.
    Гэхдээ дадлага их хэрэгтэй дээ