Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Олон нийтийн сүлжээ сайт ашиглан ажилд орох боломжтой юу? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , С. Энхтуяа 2009-11-23 17:12 нэмсэн. 6 хариулттай

Оюутны ширээнээс ажлын талбар луу шилжиж буй төгсөгчид эсвэл албан тушаал ахих, ажлаа солих сонирхолтой хүмүүст шинэ ажлын байр хэрхэн олох вэ гэсэн асуудал тулгарах нь зайлшгүй юм.

Тэгвэл мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед интернет ялангуяа олон нийтийн сүлжээ сайт ашиглан ажилд орох нь нэлээд ихэссэн нь судалгаанаас харагдаж байна. Жишээлбэл АНУ-д 2009 оны 6-р сард авсан судалгаанд нийт 2600 гаруй удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд оролцсоноос 45 хувь нь хайж буй хүнээ олон нийтийн сүлжээ сайтаар дамжуулан олсон гэсэн нь өнгөрсөн оны үеийнхтэй харьцуулбал эрс нэмэгдсэн байна. Түүнчлэн тэдгээрийн 29% нь Facebook ашигладаг бол, 26% нь LinkedIn, 21% нь MySpace, 11% нь блог, 7% нь Twitter гэсэн олон нийтийн сүлжээ сайт ашигладаг болох нь судалгаагаар харагджээ.
Манай улсын хувьд www.zarmedee.mn, www.ajliinzar.mn, www.unegui.mn зэрэг зарын сайтууд дээр ажлын зар тавигддаг ч ихэнх нь “өндөр цалинтай ажилд нас мэргэжил харгалзахгүй авна” гэсэн зараар дүүрсэн байдаг. Энэ нь мэдээж нөгөө “сүлжээний бизнес”. Харин www.hi5.com, www.bolzoyo.com, www.naizuud.com зэрэг олон нийтийн сүлжээний сайтуудыг голдуу танилцах, зураг үзэх, зугаа цэнгэлийн зорилгоор ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд ашигладаг гэдэгтэй санал нийлэх бизээ. Хэдий тийм боловч монголд интернет, олон нийтийн сүлжээ сайтаар дамжуулан ажилд орсон хүмүүсийн тодорхой тоо байхгүй ч интернетийг ажил хайх аргуудын нэг болгон хэрэглэх нь нэмэгдэж байна.

Тэгвэл олон нийтийн сүлжээ сайт ашиглан өөрт тохирох, хүссэн ажлаа олохын тулд яах хэрэгтэй вэ? Дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
- Өөрийгөө олонд таниул: Таныг илэрхийлж чадах мэдээллүүдийг оруулах, аль болох олон танилтай болж тэдэнтэй байнга харилцахыг хичээ
- Харилцаа тогтоох: Та ажиллахыг хүсэж буй компанийн ажилтантай энгийн харилцаа үүсгэхийг оролд. Энэ нь тэр компаний тухай илүү ихийг олж мэдэх, цаашлаад ажилд ороход тань ямар нэг хэмжээгээр тус болно
- Статусаа анхаарах: Ихэнх олон нийтийн сүлжээ сайтууд “та яг одоо юу хийж байна” зэрэг статус бичих боломжтой байдаг. Тиймээс түүнийг ашиглан хийхийг хүсэж байгаа зүйл, хайж буй ажил зэргээ оруулж болно. Магадгүй ингэснээр таныг хэн нэгэн ажил олгогч сонирхож болох юм.
- Ажил хайх: Мөн ийм сайтууд ихэвчлэн ажил хайх хэсэгтэй байдаг. Жишээлбэл MySpace-т MySpace Jobs, www.biznetwork.mn сайтад ажлын байр гэсэн булан байдаг. Тиймээс тэрхүү хэсэгт өөрийн ажлын зарыг оруулах болон, өөр бусад заруудтай байнга танилцаж бай

За тэгээд хамгийн гол нь өөрийгөө сайн таниулж, уйгагүй, шантрахгүй, өөртөө итгэлтэй байвал хүссэн ажлаа олох боломж хэн бүхэнд бий. Амжилт хүсье!

Монгол улсад олон нийтийн сүлжээ сайт ашиглан ажилд орох боломж хэр байгаа талаар санал бодлоо хуваалцаж, хэрэв та сайтаар дамжуулан ажилд орсон бол өөрийн туршлагаасаа хуваалцаарай.

Хариулт (6)

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Ануук 2009-11-23 18:05 бичсэн.
    Ашиглах үедээ ашиглах л хэрэгтэй, мэдээлэл дунд хэрэгтэй хэрэггүй олон юм бий. тэр дундаас хэрэгтэйгээ олох нь л чухал
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Энхбаяр 2009-11-23 22:44 бичсэн.
    Сайхан зөвөлгөө байна за Статусаа өөрлчье ажилд хайж байна
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    L. Badamaa 2009-11-24 13:34 бичсэн.
    Бараг л байдаггүй ш дээ. Би л 4 сар нет ээр дүүдээ ажил хайсан. Анкетаа явуулдаг даанч ямар ч хариу байхгүй. Тэрний оронд тавхайгаа эргэтэл гадуур явсан нь дээр дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Баасанжаргал 2009-11-24 14:08 бичсэн.
    Тийм байх шүү нетээр хэрэгтэй зар цөөн байх юм. Ер нь аль ч зараар ажилд орно гэдэг бол асар хүнд асуудал болсон байна билээ. Ихэвчлэн танил тал арийн хаалга болсон юмуу даа гэж санагддаг болоод байгаа шүү. Би үндсэндээ 2 жил ажил хайж байна. Одоо хүртэл олигтой ажилтай ганц ч таараагүй л байна. Нэг бол цалин муу эсвэл ажлийн нөхцөл хүнд нэг бол хол гээд... Ер нь хүн тогтдоггүй ажлийн зар л гадуур байдаг юм байна билээ. Энэ нь ч нэг талаасаа Монгол улсын хөгжилтэй холбоотой догоо. Хэрвээ манай улсын хөгжил өндөр ажлын байр ихтэй бол арай л өөр байх байх даа
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Б. Мөнхцэцэг 2009-11-24 15:01 бичсэн.
    Боломж бага гэж бодож байна. Манай зарим байгууллагууд онлайнаар анкет авдаг ч гэсэн тэрийг бол ер нь нэг их ойшоож үздэггүй юм шиг байсан. Араас нь утасдаж анкет онлайнаар өгсөн, шалгаруулалт хэзээ болох тухай асууж тодруулж араас нь заавал холбогдохгүй бол болохгүйм билээ. Энд тавигдсан ажлын заруудыг тухайн ажлын байрыг сонирхсон хүмүүс ихэнхдээ үзэж чаддаггүй, тэд нар интернетэд ховорхон холбогддог, бүр холбогддоггүй байхад энд бүртгэлтэй хүмүүсийн хувьд ихэнх нь тухайн ажлын байрыг сонирхдоггүй, эсвал тохирохгүй ч юм уу иймэрхүү байдалтай байгаа учраас Олон нийтийн сүлжээ сайт ашиглан ажилд орох боломж бага гэж бодож байна. Сонирхсон хүндээ хүрч чаддагүй. Хүмүүсийн ихэнх нь хэвлэмэл байдлаар буюу сонин дээр гарсан ажлын байрны зарыг, эсвэл таньдаг мэддэг хүмүүсийнхээ амнаас ажлын байрны зарыг аваад сурчихсан байдаг.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Zoljargal 1 сарын өмнө бичсэн.
    ажлын зар хайхаар бол 1950.мн дотор эдгээрийг бүгдийг нь багтаасан байдаг.Дээр нь 1927.мн дээр нилээд ажлын зар байдаг.Харин 1927-оос утсаар код авч утасны дугаар болон бусад мэдээлэлтэй нь танилцдаг.Таньд атжидт хүсье?

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!