Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

БИ ЯНХАН БОЛМООРГҮЙ БАЙНА, ТУСЛААЧ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , B. Anu-Ujin 2009-11-24 18:51 нэмсэн. 69 хариулттай

Сайн найзад минь, нэг ийм явдал тохиолдоод, тэр сэтгэл уначихаад байгаа юм, түүнд би яаж туслах яаж тайвшруулахаа мэддэггүй ээ...
Тэр миний хамгийн дотно, олон жил үерхсэн найз маань болохоор надад хамаг нууцаа дэлгэж санаа бодлоо хуваалцдаг, харин энэ удаад бусадтай ярилцахгүйгээр оновчтой шийдэлд хүрч чадахгүй боллоо, ингэснээрээ найзынхаа хувийн нууцад халдсан бүдүүлэг хэрэг гэж бодохгүй байна, яагаад гэвэл энэ асуудал манай нийгэмд хаа сайгүй л байдаг зүйл...

Тэр маань өндөр боловсролтой, ухаалаг ажил дээрээ өсч яваа, гайхалтай сайн мэргэжилтэн, сайхан ч бүсгүй, бас амин зүрх болсон 2 хүүгийнхээ ачлалт эх нь. Түүний ганц муу тал /гэж хэлж болох юм бол шүү дээ/ нь нөхөргүй.
Өөрийн чадвар, туршлагадаа найдсан тэр маань саяханаас хувийн компаниа байгуулж зах зээлийн шуургыг сөрөн зүтгэж эхэлсэн юм. Эхлээд бүх юм бүтэмжтэй сайхан эхэлж, хэд хэдэн харилцагч, түншүүдтэй болж, ирээдүйтэй гэрээнүүд зурагдаж, хөрөнгө оруулалт, төслийн гайхалтай боломжууд гарч ирэхэд тэр их урамтай явдаг байв. Тун удалгүй гэрээт ажлын гүйцэтгэл, хэрэгжүүлэлт хийгдэж эхлэх хүртэл шинэ харилцагч түншүүд гэх эрчүүдийн шунаг харцыг ер анзааралгүй явсанаа ухаарсан ч ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө энэ ажилдаа зарцуулсан болохоор нүд анин шүд зуун зутгэсээр өнөөдрийг хурсэн ч цаашдаа ингэж янханы амьдралаар амьдрах тэвчээр алга гээд шаналаад байгааг харах надад үнэхээр хэцүү бна. ажлаа бүтээх гэж эрчүүдийн зугаа болохгүй гээд хамаг хусэл мөрөөдөл, эд хөрөнгөө гаргуунд нь хаях гэж үү. Чадвартай сайхан бүсгүй нөхөргүй бгаа нь түүний буруу гэж үү, зөвлөөч туслаач ....

Хариулт (69)

  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    шаа алаа 1/1 L. Ganaa
    О. Долгион 2009-11-25 11:48 бичсэн.
    Тэр хүн л өөрөө мэдэх асуудал даа. Нэр төр, хүн чанар, цэвэр ариун бүхнээ худалдаж олж авсан хуурамч эд баялагт умбаж, худлаа инээж битүүхэн шаналж, дотроо галзуу хүн мэт зовж амьдрах уу, эсвэл өөрийн эрхээр жаргаж, сэтгэлд сэвгүй, эрх дураараа амьдрах арга зам хайх уу гэдгээ тэр хүн л сонгоно доо. Насны бөгсөнд хоёр хүүхдэдээ юу гэж ярих гэж байгаа юм бол доо. Чадалтай нь үнэн л юм бол өөр зам олж л таараа даа хө. Ер нь чадалтай хүн ингэж явах шаардлага бол байхгүй шүү дээ. Мөнгөнд хэт шунаад, хүлэгдчихээр ингэдэг юм шиг байгаа юм... Хөөрхийлөлтэй сонсогдож байна шүү... Та энэ найздаа ЧИ ӨӨРИЙГӨӨ САЙН СОНСООД, ЯГ ЧИН СЭТГЭЛ ЧИНЬ ХҮСЧ БАЙГАА ЗАМЫГ Л СОНГО гэж хэлсэн нь дээр байх аа... Эд баялаг юу ч биш гэсэн талаас нь ухуулах гээд үзэхгүй юу. Уг нь янханы амьдралаар амьдармааргүй байна гэж өөрөө хэлээд байгаа юм бол сонголт нь тодорхой л баймаар юм даа... Танаас юу сонсмоор байгаа юм бол доо хөөрхий... Хэцүү ч юм аа даа... Мэдэх юм алга даа...
  • Thumb_up_voted+8 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    Дэмжиж байна шүү Нөхөртэй бол 1/2 » B. Davka
    Т. Мөнхзаяа 2009-11-25 12:13 бичсэн.
    Хувь хүнийх нь хувьд буруу мэт боловч хоёр хүүхдийнхээ өмнө хүлээсэн харицлага их байгаа учир аргагүй байдалд ороод байж болох. Одоогын нийгэмд өрх толгойлсон эмэгтэй хүн өөрийн чадлаараа 3 хүн тэжээнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш болоод байгаа шүү дээ. Их том зорилго тавьсан энэ зоригтой бүсгүйд яах аргагүйл эр хүний түшиг тулгуур хэрэгтэй байна даа....Тиймгүй бол ажлыг дур тачаалаар хэмждэг залуус Монголд олон болсон бололтой анзаарагдсан . ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙГ НЬ ОЙЛГОЖ ДЭМЖИХ САЙН ХАНЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ , зоригтой бүсгүйдээ амжилт хүсье !
  • Thumb_up_voted+13 Thumb_down_voted-9 Сэтгэгдэл үлдээх
    Тэгээд итгэж хэлсэн найз нь энд тэнд найзыгаа зарлаад явж байдаг таарсан таар шуудайнууд байна даа. 1/6 » Б. Гантулга
    Б. Гантулга 2009-11-25 12:37 бичсэн.
    Өө би янхан гэдэг сэдэвт хариулт бичиж байгаад нийт албан бусаар янхан хийдэг 19 төрлийн хэлбэр байдгийг жагсааж бичээд 20 дахийг нь бичих гээд мартчихсан байсан юм. Яг энэ байна ш дээ. Ажил хэргээ бүтээхийн тулд өөрийн бие хаагаа ашиглаж янхан хийдэг байдал. Өөрөө анхнаасаа өмдөө тайлаагүй бол юу гэж ийм байдалд орохов дээ. Нөхөргүй хүүхэн эхэндээ зугаа маягаар унтаж хэвтэж байгаад нэг өглөө сэрэхдээ янханаас долоон дор байдалд орсноо гэнт ойлгосон хэрэг л дээ. Бас оруулсан хөрөнгө энэ тэр гэчихжээ. Янхан болмооргүй байвал мөнгө ямар хамаа байна мөнгө тийм чухал юм бол янханы амьдарлаа үргэлжүүлэх хэрэгтэй ш дээ.
  • Thumb_up_voted+13 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    T. Dulguun 2009-11-25 12:50 бичсэн.
    хэтэрхий харамсалтай боловч одоогийн нийгмийн үнэн төрх.... эрчүүд бид ч гэсэндээ... арчаагүй юмнууд... яагаад өмдөн доторхоо захираад аятайхан байж болдгүй хорвоо юм болдоо...
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    +100 1/2 » А. Charming
    Б. Нандиа 2009-11-25 13:16 бичсэн.
    сайн мэдэхгүй юма. би ч гэсэн ганц бие эмэгтэй. хуний л амидрал янз бур байдаг хойно оорийнхоороо зов буруу
    гээд шуугээд байх ч хаашаа юм. гэхдээ л гантс бие эмэгтэй гэхээр л хумуус тиймэрхүү хандаад байдаг ни унэн л дээ. минийхээр бол тийм л бололтсоотой чадалтай амидралтай юм бол сайн хунтэй суух ни л тэр байдлаас
    гарах зам болов уу гэж бодож бна. тийм л их зовлонтой байдаг юм бол заавал эрчүүд хоронго оруулаад
    байхааргуй цэвэрхэн эмэгтэй хунд тохирсон юм л хийвэл болмоор юм шигээ. зондоо л байна ш дээ. эмэгтэйчүүдтэйгээ
    харилцаатай байх бизнэсүүд
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-7 Сэтгэгдэл үлдээх
    Санаа чинь тэгж зовоод байвал чи туслаач хөгшөөн. 1/1 Б. Гантулга
    .. _~oP[o]Z[i]T~_ 2009-11-25 13:26 бичсэн.
    яаасан үйлийн үртэй юм бэ....янxан байснаас үxсэн нь дээр гж боджыно...
  • Thumb_up_voted+15 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    chi yag zuw xelsen bna....bvx zvilee xayaad shineer exelsen ni deer baixo 1/2 » .. _~oP[o]Z[i]T~_
    S. Sanjaasurem 2009-11-25 13:57 бичсэн.
    ер нь л үxсэн нь дээрдээ.. нээx удаад бx шаардлага бxгуй ... өнөө маргаашгуй үxэx xэрэгтэй гэж зөвлөмөөр бна. ккк жокэ шуу.

    Xамгийн зөв зуйл бол нөxөртэй л болсон нь дээр бxаада. Ажилийн туншуудээ буруу сонгосон юм болов уу да.
    Манай эмэгтэйчүүдийн дийлэнxийн алдааг л давтсан бна шуу дэ. Ажил ажил голно. нөxөр нөxөр голно. Цалин цалин голно. Жаргал жаргал голно. Яс юман дээрээ тийм мундаг амьтан биш л бгаа байxгуй юу.. Зугээр л xялбар аргаар иx жаргалийг босгож болдог гээд бодцон гарууд.

    Одооxондоо зовсон ч яаxав дэ. Бяцxан xэмжээний цаг зуурын зовлонгоос уxаан алдатлаа айx юм Монгол xууxнууд.

    Зовлон дааxгуй xүн жаргал даахгуй ээ..

    Бүx ажлаа xаясан ч тийм чадвартай xун бол өлсөөд үxчиxгүй л байлгуй. Янxан байснаас 100 xувь дээр дээ.
    Цаг зуурын зовлонд шудээ зууж чадахгуй xун бол тусламж аваад ч xэрэггүй..
    Тиймээс энэ ажлаа xаях xэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Буxнийг шинээр эxэл. Гаргасан мөнгөндөө xарамсаx xзрэггүй.

    Тэд чамайг янxан мэт xарсан бол янxан шиг л бодсоор дуусна. Xэзээ ч иx мөнгө .. иx xариуцлага чамд xулээлгэхгүй.. Бүү цагаа үр.

    Уxаант xүнд өглөө бүр шинэ амьдрал эxэлдэг ..:)
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    tiimee sanal 1 bna. Saruulaa chi davgui zuvluguu ugchee. 1/1 А. Charming
    П. Саруул 2009-11-25 16:15 бичсэн.
    ойлгосонгүй, тэгээд ажлаа бүтээх гэж тэр бүгдтэй... гэсэн үг ү? хэрвээ тэгсэн бол янхан гэж хэлж болохоор л болсон байна. Гэхдээ тэрийгээ мэдээд тийм болохыг хүсэхгүй байгаа бол янхан биш. Өөрт нь итгүүл чи янхан биш. удахгүй бүх зүйл сайхан болно. Мөнхийн зүйл гэж байдаггүй юм. Өөрчлөгдөх цаг ирж л таараа. Амьдралд чиний хүссэнээр болохгүй зүйл бас байдаг юм. Өөрөө өөртөө л итгэ, зүтгэ, чи бол сайн заяатай сайхан бүсгүй, амьдрал чиний зүтгэлийг үнэлнэ гэж л хэлэх байх даа.
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    emegtei humuusiigee oi-son sa zovlogoo ogson bna bayaralala 1/1 T. Zolzaya
    С. Алтан 2009-11-25 16:26 бичсэн.
    ямар аймаар сүрхий гарчиг өгөө вэ гэж. үзэн ядаж буруутгасан шинжтэй . Юуны өмнө найзыгаа өөрийгөөө нээх их буруутгаж үзэн ядах хэрэггүй гэж эхэлмээр байна. Өнгөрсөнийг ямар өөрчилж болох биш түүний оронд ирээдүйнхээ тухай илүү анхаарах хэрэгтэй ш дэ. Миний бодлоор найз чинь өөрөө шиидвэрээ гаргачихсан санагдаж байна. Ухаантай чадалтай хүн алдаагаа засч илүү хүчирхэг , илүү хурдацтайгаар хүссэндээ зорьсондоо хүрэх байх аа.
    ажлаа хаях , зөвхөн үүнээс болж хүнтээ суух , зугтах хэн нэгний нөмөрт хоргодох гээд л ... энэ зөвлөгөөнүүд утгагүй санагдчихлаа.
    Хэнч чиний зөвшөөрөлгүйгээр чамайг доромжилж чадахгүй / Элеонора Рузьвелт /
    энэ хатуу боловч үнэн үг шү. Буруу зүйл хийж байгаагаа мэддэг хүн , мэддэгүй 2 хүнээс эхнийхд нь үргэлж гэрэл гэгээтэй гарц нээлттэй байдаг гэж үг бий. Найз чинь зөв бодолтой , зарим нөхдүүд шиг түүнийгээ гээчихээгүй хүн шиг санагдлаа. Удахгүй зөв замдаа орно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    ГАРЧИГААС ХАРАХАД ЧИ ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ Л БИЧСЭН ЮМ БАЙНА Ш ДЭЭ. 1/3 » Н. Мөнхбат
    B. Anu-Ujin 2009-11-25 17:37 бичсэн.
    за маааш их баярлалаа та нарт.
    ямар ч гэсэн найзтайгаа уулзахдаа өмнөх шигээ дуугүй суухааргүй боллоо, /та нарын санаанаас хумслав ккк/ гэхдээ найз маань ухаантай хүн болохоор өдийд нэг зөв шийдэлд хүрчихсэн бгаа гэдэгт би бараг эргэлзэхгүй бна.
    Харин тэр хурдан нөхөртэй бол гэдэг зөвлөгөө арай биш санагдлаа, гэхдээ энэ миний бодол...

    *** юУ ХЭЦҮҮ ВЭ? ӨӨРИЙГӨӨ ТАНИХ
    юУ АМАРХАН БЭ? БУСДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ***
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    Хүн төрөлхтөний хамгий эртний мэргэжил гээ биздээ 1/1 М. Энх-Амгалан
    T. Ganzorig 2009-11-25 17:52 бичсэн.
    тийм шүү 2 хүүхэдтэй хүнтэй хэн суух вэ дээ дээр нь янхан гээд мэдвэл....тэгсэнээс хүүхдүүдийнхээ төлөө ирээдүйд нь санаа зовж эртнээс мөнгө хураах хэрэгтэй тэр бүсгүйг хэн ч янхан гэж хэлэхгүй яагаад гэвэл энэ мэргэжил биш шүү дээ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Утгагүй сэдэв байна, Ядаг байхад сэдэв нээхдээ жижиг үсэг хэрэглэлдээ 1/1 Г. Амарчингүн
    Г. Амарчингүн 2009-11-25 18:02 бичсэн.
    Өөрөө л сэтгэлдээ юм бодохгүй боль, Юу ч унахгүй л юм байна.
    Харин хүсэхгүй байвал больж болно.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    Г. Наранболд 2009-11-25 18:15 бичсэн.
    Энд бас л дайн болж байгаа юм байна даа

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    D. Dovdon 2009-11-25 18:33 бичсэн.
    Мөнгөнд тэгж их дурлаад байгаа бол янханы амьдралаараа амьдараа амьдар.
    Өөр ажил хийж сурмаар юм арайчиг дээ хялбар аргаар мөнгө олох гэсэн өчүүхэн бодол
  • Thumb_up_voted+8 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Хатууч гэсэн үнэн үг байлаа дэмжиж байна харин тэр эмэгтэйд зөвлөхөд харин Яаг одооноос өригө өөрчил 1/1 Б. Ганзориг
    D. Uuganbold 2009-11-25 18:48 бичсэн.
    Танай найз өөрийгөө их сайхан эмэгтэй гэж боддогт учир байна.Магадгүй хүндэтгэх шалтгаанаар 2 хүүхэддэйгээ үлдсэн байж болно.Гэхдээ эрчүүдийн шунаг сэтгэлийг олж хараагүй гэж хэлж байгаа өдий насны эмэгтэйг бол би ойлгохгүй.Кареер хөөцөлдсөн эмэгтэйчүүд эргэн тойронд байж л байдаг.Тэдний зарим нь ийм байдлаар амжилтанд хүрдэг.Түүнийхээ бурууг өөрөөсөө холдуулах гэж худлаа уйлдаг.Бусдаасаа илүү өрөвдүүлэх гэж хичээдэг.Эрчүүдэд л буруугаа чихдэг.Хийсэн үйлийн үрд чинь тохирох шан удахгүй ирнэ. Хийх ёсгүй зүйлийг сэтгэлдээ ч бүү хий. ( Дорно дахины мэргэдийн сургааль )
    Хийсэн юм бол хариуцлагийн хүлээ...Тэр эмэгтэйн сэтгэл бохир учраас л ухамсартайгаар тэр үйлдлүүдийг давтан давтан хэдэн халтар төгрөгний төлөө хийсэн.Бусдын нөхрийг санаатайгаар ч юм шиг бараг ашиглаад явж байхад тэр нөхрүүдийн хэдэн эхнэр нойргүй шаналж хэдэн нялх үр уйлж хоносон бол.
    Би энэ үгийг хэлэх нь битий хэл бодохоос цээрлэдэгч Янхан гэж түүнд хэлнэ...Ийм янхнууд бүр эрээ цээргүй.Багагүй тооны мөнгө олчоод бас ард нь бусад руу буруугаа чихдэг.
    Хайрт найз чинь чиний бичсэн шиг тийм чадвартай бүсгүй биш...Тэр зүгээр өөр ажилдаа л чадвартай байх.Хүсвэл ямар ч бүсгүй хүн ажилаа бүтээхийн тулд ингэж чадна.Харин ийм эмэгтэй манайд цөөхөн байдагт баярлаж байна.Цаашаа бичмээр л байна гэхдээ ийм муухай найзын чинь төлөө бол хайран байна...
    Төгсгөлд нь найздаа хэлээрээ:
    Чи өөрийгөө их сайхан сэтгэлтэй гоё бүсгүй гэж боддог нь чиний шаналах шалтгаан болж байна.Их шаналмааргүй байвал одоо үүнийгээ зогсоо...Гэхдээ Чи Бол Янхан...

  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Өөрийгөө л биччихсэн юм байлгүй дээ . Тэгээд найзруугаа чихэж байхгүй юу 1/1 Б. Гантулга
    Г. Наранболд 2009-11-25 19:44 бичсэн.
    БИ НАЙЗЫГАА ЯНХАН БОЛГОМООРГҮЙ БАЙНА, ТУСЛААЧ гэсэн бол арай өөр сонсогдож байна.Чамд итгээд бүх үнэнгээ ярьж байхад чи нууцыг нь муу л хадгалаж байна даа Үжинээн.
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    өө чи ямар шалчигнасан тэнэг амьтан бэ өөрийхөө үзэл бодлыг бусдад тулгаад л яваад байх юмаа 1/2 » Т. Мөнхзаяа
    Б. Гантулга 2009-11-25 19:58 бичсэн.
    Би янханы ажилаа болилоо надад туслаач гээчээ тэгвэл. Найз майз гэж булзааруулж байхаар. Эдийн засгийн хямрал газар авч янханы ашиг орлого буурсан болоод өөр ажил хийхээр шийдэж л дээ.
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Нармандах 2009-11-25 23:26 бичсэн.
    Овоо босгоогүй бол шаазгай хаанаа суухав, Мөнгө хэрэггүй болов анхнаасаа мэдсээр байж юу гэж янхан болохов. Тийм өндөр боловсролтой хүн янхан болно гэдгээ мэдэж л байсан байгаа.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    Наранболд бичлэг дээр нь нэг коммент үлдээх гэж оролдов. Ккккккк. 1/1 Г. Наранболд
    Д. Бадамлянхуа 2009-11-25 23:58 бичсэн.
    Тийм ээ их ч бай бага ч бай, ил ч бай далд ч бай, эхлээд ч бай сүүлд нь ч бай мөнгө бодож авч өөрийнхөө ажлыг амжуулна гэдэг эмэгтэй хүний хувьд тэр тусмаа Монгол эмэгтэй хүний хувьд их муухай зүйл. Би Канад-д сурч байсан юм л даа. Бас амьдрахын тулд бага ч болов мөнгө олох хэрэг байнга л гардаг байсан. Гэхдээ аав ээжийнхээ захиасыг их хүндэлж явж байсан болохоор ч юм уу нэг ч удаа ямар нэг байдлаар биеээ үнэлэх талаар бодож байсангүй ээ. Надад ч мөн адил Ану-Үжингийн найз шиг тийм байдалд орсон найзууд байсан. Гэхдээ түүнийг ингээд зарлаад байх бол онцгүй зүйл. Энэ тал дээр жаахан шүүмжлэжтэй хандмаар байна. 2 дахь онгон байдал гэж сонсож байсан л байлгүй. Тэр хүнд бол ганцхан сонголт байгаа. Тэр бол энэ хүмүүсийн хэлээд байгаа шиг үхэх биш дахиж хэзээ ч ийм байдалд орохгүйн тулд сайн зүтгэх л хэрэгтэй. Энийг хатуу ч гэсэн зөв шүүмж, зөвлөгөө гэж ойлгоорой.

    За тэгээд Наранболд бичлэг дээр маань дахиад л нэг коммент үлдээнэ биз дээ ккк.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Эсвэл найзынхаа ачаанаас үүрэлцэж болно ш дээ. Тэр эрчүүдийн заримтай нь . . . 1/1 Б. Гантулга
    Н. Оюун-Эрдэнэ 2009-11-26 00:38 бичсэн.
    Найзаар минь намайг таньдаг учиртай
    Намайг хараад чамайг мэддэг сургаальтай гэж нэг сайхан дуу байдаг даа...

    Миний бодлоор чамд 2 зам байна. Нэг нь найзыгаа засаад найзлах... Засах гээд дийлэхгүй бол (чамаас өөр үзэл бодолтой бол) найзаасаа зайгаа барих.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    мэр сэр тохиолдолоосоо хуваалцахгүй юм уу. Хэргийн эзэн нь Charming л байгаадаа. Муу золиг. Уур хүрч 1/1 М. Энх-Амгалан
    G. Www.gegeen.net 2009-11-26 01:20 бичсэн.
    тэгээд үгүй ээ, би хүсэхгүй байнаа гээд дайраад байвал яг юу болох юм бэ. хүсэхгүй л бол зөвшөөрөхгүй дээрээ бат зогсож болохооргүй юм уу. нөхөргүй байтугай нөхөртэй хүүхнүүдэд ч гэсэн зүй бус тулгалтууд мэр сэрхэн тохиолдоно ш дээ.

    синглээрээ нас нь явцан хүүхнүүд бол харин ч авгайтай авгайгүй хамаагүй хэдэн халтар юм шидэж л байвал ... болцон явахтай нь таарч цочирдож л байлаа.

    хүн хүслээсээ гадуурх зүйлийг зөвшөөрөх хэмжээнд байгаа бол өрөвдөхөөс яахав. хүч чадал нь үнэндээ хангалтгүй байна гэсэн үг биз дээ. хамгийн хэцүү нь жаахан инээдтэй шалтгаанаар эрчүүдэд зөвшөөрөхөд хүрдийм шиг байхын. хайртай дуртай бол, эсвэл үнэхээр ноцтой шалтгаантай бол яахав ойлгож болноо болно. бодвол 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө ийм золиос гаргахад хүрсэн, өөр ашиглах юм олдохооргүй нөхцөлд гэвэл ёстой бид хүний хүүхдийг тэжээлцэхгүйгээс хойш гаднаас нь юу ч гээд нэмэргүй байхөө.

    яг явалдахаа хүрвэл хүнтэй суусан суугаагүй ямар ч хамаагүй, хувь хүнээсээ л шалтгаалах асуудал. сингл хүнийг харин ч өөрийгөө ихээр илэрхийлж, зарлаад яваад байвал 6-н дутагдалтай байж магадгүй, тус болчихдымуу гэсэн хүмүүс л нэмж гарч ирж магадгүй.

    бусдаар бол ажил, бизнесийн шугамаар танилцсан хүмүүстээ гэр бүлийн байдлаа танилцуулаад явна гэж байхгүй дээ. өөрөө л ам алдчихаад араас нь асуудал үүсэхэд хүргээд байгаа байх. бизнесийн гэрээ хийх хүнд бусдын нөхөртэй эсэх нь ямар ч хамаагүй ш дээ.

    жирийн үед бол харин салтаанд нь тархи нь явж байдаг цөөвтөр бүдүүлэг нөхдүүд аятайхан таалагдсан хүүхнийг нөхөртэй байсан ч санал тавихаа хүрвэл айхгүй золигтох л байлгүй. тэрүүнийг заавал томруулж ирээд л нөхөргүй учраас гэсэн тодотгол хийх гээд хэрэггүй байхаа. зөвшөөрч магадгүй харагдсан учраас л тэгж байгаа.
  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    шөнө оройн цагаар өөрөө whate hays р юугаа хийж явдаг байнаа. 1/1 Г. Хулан
    T. Munkh 2009-11-26 02:38 бичсэн.
    Hi all. Би нэлээд олон ийм тохиолдол мэдэх юм байна дандаа хэрэгтэй мeстний эрчүүдийг эргүүлж байгаад л хэдэн халтар төгрөг хураагаад дараа нь нээг их цэвэрхэн бараг л онгон шингэн юм шиг л аашилж загнадаг олон бүсгүйчүүд одоо цагт нилээд элбэг болсон юм байна лээ. Та нар завтай бол өдөр болгон чингис зочид буудалаар, бас баянгол,whate hays гээд том том буудлаар яваад үзээрэй ялангуяа оройн цагаар л өнөө сайхан ганц биe үр хүүхэдтэй толгой сайтай мэргэжилдээ гарамгай бүсгүйчүүд чинь янханыхаа ажилдаа хичнээн баяр баясгалантай явцгааж байхыг харж болноо.Тэнд голцуу банкирууд, бас гадаадын төслийнхөн, том компаны захирал, мeнeжeрүүд , улс төрчид, цагдаагынхан, шүүхийнхэн, нөгөө монгол доо л алдартай хүмүүс нь бүгд л гэр оронгүй буудалд амьдардаг болчихсон юм шиг л буудалдаад л нэг их ажил хэрэгч тэр нь оройн 21- 04 цаг хүртэл / шөнийн цагаар тэгж их ажил амжуулаад яваад байгааг нь / жүжигчин болж явахыг харах юм бол ДЭЭР бичигдээд байгаа бүсгүйг та олж харах болно.Эд бол гадар төрх нь цэвэрхэн ЖИНХЭН янханууд.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Сэдэвээсээ хазайгаад байна. 1/1 Г. Мандуул
    Д. Мөнгөнцэцэг 2009-11-26 03:00 бичсэн.
    За эрxам Залуучуудаа (эрчүүдээ!) битгий буxимдаарай. Иxэнxи эрэгтэйчүүд (Гадаад ч бай Монгол ч бай!) тэд үе үе Толгойндоо заxирагдаxгүй Нөгөөтөxдөө заxирагдаx гээд байдаг талтай Тэр үедн тэдэнд /Xөөе толгой чини Мөрөн дээрээ шүү Өмдөн дотроо биш!/ гэдгийг сануулаx xэрэгтэй! мэдээж энийг эмэгтэй xүн Дилпомат аргаар xийx ёстойлдоо, Бид эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс иxийг сураx ёстой!!! Business гэдэг бол цусгүй эдийн засгийн Дайн , Projekt болгондоо Чи сайтар тунгааж бодсон- xийсэн Тактикуудтай байx ёстой!!! түүний нэгэнд эрэгтэй Түнш, Investment- Xөрөнгө оруулагч гм..тэйгээ яаж xарицаx чин xуртэл орно. Би xувидаа xэрэглэдэг арга бол: (Би бол Projekt болгон дээрээ Генерал биш, Фэлд Маршал- Жанжин байxийг боддог!- Би бүx утасний үзүүрийг гартаа аваx ёстой!!! нэг угээр xэлбэл сайтар бодож тунгаасний дагуу бүx эрx мэдлийг бусдад мэдэгдэxгүйгээр би гартаа авсан байx ёстой! Xэрэв чи гартаа бүрэн авч чадаxааргүй бол тэр Projekt-ийг эxлэxийн xэрэггүй!) Ингээд ажил ид дундаа явагдаж байxад бусад нөxдүүд эрx мэдэлн xасагдсан юмуу булаалагсанаа мэдвэл яваx мэдэжл байг Чи эxэндээл мэдэгдэж болоxгүй! нэгэнт Гартаа орсонийг алдаxгүй байx xэрэгтэй! түүний тулд Чи маш ажил xэрэгч ажлаа сайн мэддэг Бусдийг үгэндээ оруулж чаддаг, Сайтар зоxион байгуулагч байx ёстой Ийм байxад Эрэгтэйчүүд нээx энээ тэрээ гээд байxгүй Тэд xэнтэй учирсанаа аяндаа мэдэрч эxэлнэ ингээдл бусад зүйлсүүд чини санаа амар xийгдээд Чи яг л өөрөө эрэгтэй Manager –Leadership шиг тэдэнтэй xарицана Тэд ч чамайг xүндэтгэнэ
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Д. Мөнгөнцэцэг 2009-11-26 03:16 бичсэн.
    А бас нэг чуxал зүйл бол: Бүсгүй xүний бичээгүй Xуули 1. Даргатайгаа, 2.Xамтран ажиллагчтайгаа, 3 Xөрштэйгээ xормойн явдалтай зууралдаxгүй байx ёстой тэгсэн цагт нэр цэвэр. Нэр цэвэр xүн амжилттанд xүрнэ шүүдээ. (Xуулиа зөрчиxөөр яадаг билээ??? кккк)

  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    +Тэгээд ч ажил хэрэгч хатуу чанд бол эрчүүд тийм эмэгтэй рүү нээх ойртоод байдаггүй л байхгүй юу. ++ 1/1 Б. Гантулга
    B. Erdem-Erdene 2009-11-26 06:00 бичсэн.
    юун ч их юм бичцгээдэг юм б дээ хэрвээ болмооргүй байгаа бол болохгүй л бай л даа. Угаасаа хүн хүсвэл юуг ч бологдог шд. Чадал нь байвал шууд л хэлэх хэрэгтэйшд тэр эрчүүдтэй за яахав гац хоёрын зэргийн оройн хоол хөнгөн зууш байх л асуудал шд. Өшөө илүүг хүсээд байвал,,,,, Тэр үнэхээр сайн мэргэжилтэн бол,,,,,,,,,гэрээтэйгээ аваад зайл гэхгүй юу гэрээ бол сайн мэргэжилтэн сайн боловсон хүчиний гарт дандаа л хийсч ирдэг цаас шүү дээ. Тэгээд ч ажил хэрэгч хатуу чанд бол эрчүүд тийм эмэгтэй рүү нээх ойртоод байдаггүй л байхгүй юу. Шал завхарсан юм бичиж байхын

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!