Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Zadarsan Mongoliin ydarsan irged Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , Ж. Шинэцэцэг 2009-11-25 03:54 нэмсэн. 7 хариулттай

Odod dooshoo buhiij, tsetsges deeshee temuuleh shuniin tenger, tseej duurtel sengenen uleeh salhi, ungu budgiin uusmal egel borgil Mongol ahui amidral. Ene buhnee hichneen Mongol hun sangalzan, uguilen hariin nutagt amidarch bgaa bol?
Hun burt l husel muruudul, amidrald zorij alhah zam, zamnal bdag shuu dee. Nutgaasaa garahdaa jargal olj irnee geed, ar geriinheniihee setgeliig hatamjilaad garsan nutag negtnuudiinhee tuhai iin neg bodloo.
Nud tailj, soeliin gajaag gargaj, hel surch, mungu olohoor garsan tedniig hariin nutag dulaanhan unselteer ugtahgui. Anhdagch ni unuudriig udej margaashtai zolgoh bair oron. Ailiin jijig uruug undur uneer hulsulj oluul niilj amidrah amidral. Daraa ni anhdagch zuilee olson bol margaash tuuneesee garahguin tuld, bor honogiig gedes tsatgalan udehiin tuld, ard uldeesen amidralaa ami zalguulahiin tuld ajil haih urt zam ehlene. Za tegeed bichig barimtgui bol buur yriwagtai. Ajliig tiim ch amar garaad l oldohgui. Asuuna suraglana, olon gazriin haalgiig shagaana, uram mutai hariult awna /hel medehgui bol yu ch oilgohgui/. Gadaadad ajillahad shalguur undur naad zah ni helnii medleg, ajliin dadlaga turshlaga geed l. Iin neg heseg ajliin ereld hatna. Harin ajiltai bolson bol uuriinhuu unuudur, ar geriinhee ireeduin tuluu uuriin tawan jingeer bosoj, bie ee bulartal ajil hiij shunu duluur gertee ireh ni jiliin 365 honogiin engiin l neg turh bolj huwirna. Tednii husel harid unuudur zowj olson hedeeree nutagtaa hariad saikhan amidrah. Uulzaj uchirsan heden Mongolchuudiin maani ihenhiinh ni setgeldee teej ywdag husel ni l ene. UNUUDUR bool shig amidrawch IREEDUID nutagtaa ezen shig ni amdrah husel tedend bii. Ingeed l Mongold baigaagiinh ni husel gadaadad garch amidralaa deeshluuleh Gadaadad baigaagiin ni hussenee bieluuleed nutagtaa harih.
Ene bol ZADARSAN MONGOLIIN YDARSAN IRGEDIIN tuiliin husel ni boljdee.
Husel buhen bielej Zadarch unasan ni ewlerch, Ydarch ywaan ni dewjij
eh bolson nutagtaa ezen hun shig ni amidrah amidraliig buh Mongol tumendee eruue?
J.Shinetsetseg


2009-11-26 03:51-д бичсэн тодруулга.
Задарсан Монголын ядарсан иргэд
Одод доошоо бөхийж, цэцэгэс дээшээ тэмүүлэх шөнийн тэнгэр, цээж дүүртэл сэнгэнэн үлээх салхи, өнгө будгийн уусмал эгэл боргил Монгол ахуй амьдрал энэ бүхнээ хичнээн Монгол хүн сангалзан харийн нутагт амьдарч байгаа бол?
Хүн бүрт л хүсэл мөрөөдөл, амьдралд зорьж алхах зам, замнал байдаг шүү дээ. Нутгаасаа гарахдаа жаргал олж ирнэ гээд ар гэрийнхнийхээ сэтгэлийг хатамжлаад гарсан нутаг нэгтнүүдийнхээ тухай ийн нэг бодлоо.
Нүд тайлан соёлын гажааг гаргаж, хэл сурч, мөнгө олохоор гадаадад гарсан тэднийг харийн нутаг халуун дулаанаар угтахгүй ээ. Анхдагч нь өнөөдрийг үдэж маргааштай золгох байр сууц. Айлын жижиг өрөөг өндөр үнээр хөлсөлж олуул нийлж амьдрах амьдрал. Удаах нь анхдагч зүйлээ олсон бол маргааш түүнээсээ гарахгүйн тулд, ард үлдсэн амьдралаа амь залгуулахын төлөө ажил хайх урт зам эхэлнэ. За тэгээд хэл мэдэхгүй бол бүүр хэцүү. Ажил тийм ч амар гараад л олохгүй. Асууна сураглана, олон газрын үүдийг татна, урам муутай хариулт авна. Гадаадад ажиллахад шалгуур өндөр. Наад зах нь хэлний мэдлэг, ажлын дадлага туршлага гэх зэрэг.
Ийн хэсэг ажлын эрэлд морьдоно. Түүний дараа ажилтай болсон бол өөрийнхөө өнөөдөр ар гэрийнхээ ирээдүйн төлөө үүрийн таван жингээр босож биеээ булартал ажил хийж шөнө дөлөөр гэртээ ирэх нь жилийн 365 хоногийн энгийн нэг төрх болно. Тэдний хүсэл харьд өнөөдөр зовж олсон хэдээрээ нутагтаа очоод сайхан амьдрах. Уулзаж учирсан хэдэн Монголчуудын маань ихэнхийнх нь сэтгэлдээ тээж явдаг хүсэл нь энэ. Өнөөдөр боол шиг амьдравч Ирээдүйд нутагтаа эзэн хүн шиг нь амьдрах хүсэл тэдэнд бий. Ингээд Монголдоо байгаагийнх нь хүсэл гадаадад гарч амьдралаа дээшлүүлэх Гадаадад байгаагийнх нь хүссэнээ биелүүлээд нутагтаа очих.
Энэ бол ЗАДАРСАН МОНГОЛЫН ЯДАРСАН ИРГЭДИЙН туулийн хүсэл нь болжээ. Хүсэл бүхэн биелэж, задарч унасан нь эвлэрч, ядарч яваа нь дэвжиж эх болсон нутагтаа эзэн шиг нь амьдрах амьдралыг бүх Монгол түмэндээ ерөөе.
Шинэцэцэг. Ж

20c270059c912f14b4f46be50da4b7b2

Хариулт (7)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-11-25 14:33 бичсэн.
    Ядарсан Монголд л задарсан иргэд байгаа даа хө.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    L. Burenbaatar 2009-11-25 15:29 бичсэн.
    ямар хэлээр биччихсэн юмбэ дээ, уншиж чаддаггүй ээ...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Наранболд 2009-11-26 12:04 бичсэн.
    Англи галигтай, монгол хадмал орчуулгатай чөлөөт сэдэв анх удаа л харж байна.Чи сайхан амьдарнаа хө.Монгол задарсан ч арай ядараагүй л байна шүү.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Нармандах 2009-11-28 00:28 бичсэн.
    Нэг л худлаа загвардсан сэдэв байна аа. Доошоо тонгойсон од гэнэ ээ дээшээ бас өнгийдөг байх нь, цэцэгс яахаараа шөнө дээшээ тэмүүлдэг юм, тэгээд ч тэнгэр цэцэг хоёр хоорондоо ямар хамаа байна. Нэг л уран яруу бичих гээд л бантан болгочихож дээ. За бүсгүй зөвөөр ойлгоно биз.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Г. Наранболд 2009-12-01 00:53 бичсэн.
    Нараа дандаа л уран сайхан талаас нь ярьж явах юм хэ хэ хэ
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    L. Burenbaatar 2009-12-01 01:44 бичсэн.
    орчуулгыг уншлаа, өнгөрсөн жил Баяр сайд бас нэг иймэрхүү уран гоё үгтэй илгээлт нэгийг гадаадад байгаа монголчууддаа зориулж бичиж байсан санаанд орлоо, харамсалтай нь тэдгээр уран гоё үгнүүд дотор бодит ажил болгочихмоор, итгэл найдвар төрүүлэхээр зүйл нэг ч байгаагүй бөгөөд тэгсгээд мартагдсан даа хөөрхий.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    L. шинэбаатар 2009-12-26 20:03 бичсэн.
    за гаагүй шүү овоо юм тэрлэх авъясатай л юм байна. таалагдсан шүү дахиад бичээд байгаарай

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!