Сүүлд шинэчлэгдсэн
- Жинхэнэ Монгол цагаа... 1313
- 10н жилийн анхны хай... 2929
- Феминист философи бо... 3131
- Сэтгэлийн дулаан бэл... 1717
- Таны сэтгэл санаа яг... 74137413
- Та яаг одоо юу хүсэж... 53145314
- Сэтгэлийн гүнд чинь ... 5151
- БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛМООР... 521521
- Цэцэрлэгт хүрээлэн ... 5050
- Монголд Феминизм хэр... 3333
- Хүний зан чанарыг нэ... 6464
- Хамтарч бизнес хийх ... 1313
- Дурлалгүй хайр, хайр... 8484
- Ганц бие эмэгтэйчүүд... 101101
- Цагаан сар “хар яда... 2121
Хятадын хилийн хотод хятад хэл сурдаг 10-аад насны монгол жаал хөвгүүд нэгэн жижигхэн монгол цайны газарт Халуун элгэн нутаг дууг чин сэтгэлээсээ дуулан суугаатай тааралдаж билээ. Эх нутаг эцэг эхээ санасан тэдний сэтгэлийн гуниг нүдэнд нь нулимс болон хуравч хүүхдүүдийн хэн нь ч нулимс дуслуулсангүй. Аргагүй л цөс ихтэй монгол хөвгүүд юм даа. Хүний нутагт дөнгөж 6, 7 настайдаа ирсэн жаалууд ганзагын наймаачин болоод ажил хэрэгч ах эгч нараасаа илүү тусгаар тогтносон монгол улсын иргэнээрээ бахархана. Жаахан биендээ баймгүй ухаан сууж хэрсүүжсэн тэд өвөг дээдсийн минь цусаа урсган тэмцэж хамгаалж ирсэн газар нутаг хумигдаж, халуун амиа зориулсан тусгаар тогтнол маань ганхах бий хэмээн ярилцаж байсан юм. Гэдэс өлсөхгүй л бол тоглоомноос өөрийг нэг их бодож тунгаадаггүй байсан миний хүүхэд наснаас тэд нарынх огт өөр билээ. Өглөөний 6 цагт босож үдэш 10 цагт дэнгийн гэрэл унтрахад л хуарангийн цэргүүд шиг орондоо ордог тэдэнд үргэлж дэргэд нь байх өвөрлөгч багш нар нь алдвал ахиж олоход амаргүй тусгаар тогтнол хэмээх нандин зүйлийн тухай гашуун сургамжийг сэтгэл зүрхэнд нь шингээж өгсөн гэлтэй. Ирээдүйг хэн ч таахгүй гэхдээ бидний үргэлжлэл болсон үр хүүхдүүдийн маань гарт ирээдүй бий гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөртлөн ирнээ гэж ... Хил манах хөвгүүд маань хүний нутагт эх орноо санагалзан өсөж байна. Сэтгэлдээ тээх эх оронтой, голомт залгах хүүтэй туурга тусгаар Монгол улсын иргэн та бид нар азтай хийморьтой ард түмэн шүү.
-
СОЁМБО төрийн бэлэг тэмдэг үү, эсвэл архи уу
Чөлөөт сэдэв, Д. Пүрэвсүрэн
2011-11-15 19:39 нэмсэн.
13 хариулттай Хариулах -
Тусгаар тогтнолын үнэ цэнэ
Чөлөөт сэдэв, Х. Нэгхүү
2010-11-30 22:24 нэмсэн.
2 хариулттай Хариулах -
монголын тусгаар тогтнолд аюул учираад байгаа
Чөлөөт сэдэв, Н. като
2010-12-02 04:56 нэмсэн.
17 хариулттай Хариулах
Хариулт
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
