Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Мөнгө тараана Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , П. Саруул 2009-11-25 16:49 нэмсэн. 31 хариулттай

Манай УИХ-ын гишүүд 2010 онд иргэддээ 337 тэрбум төгрөг бэлнээр тараана гэсэн байна. Тэр нь нэг хүнд 120 мянган төгрөг болж байгаан гэнээ. 120 мянган төгрөг одоо их мөнгө үү? 337 тэрбум төгрөгөөр улсдаа, эсвэл хотдоо юу хийж болох вэ? Утаа, ажилгүйдэл гээд олон асуудалыг шийдэхэд нэмэр болж болохоор л харагдаад байхын. Магадгүй манай гишүүд их хэмжээний мөнгийг өөрсддөө хувааж авч чадахгүй болохоороо тараая гэж шийдсэн байж болох юм. (нэг юм бүтээн байгуулая гээд тендер зарлахаар тэр салбарынх нь сайд өөринй хүндээ өгөх ч юм уу ...) Нэг бодлын тэр нь зөв байж болох юм. Эдийн засгийн эргэлтийн мөнгийг ихэсгэх, магадгүй банкны хадгаламжуудыг нэмэгдүүлэх гээд л. Гэхдээ л надад бэлэн мөнгө тараах нь таалагдахгүй байна. Та бүгдийн санаа бодолыг сонсоё

Хариулт (31)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-11-25 16:57 бичсэн.
    За сайнуу Саруулаа? Уулзалдаагүй удажээ :)

    Наад мөнгө тараах бол яаавч сайны ёр биш л дээ гэхдээ манай хүн амын масс нь алгаа үрээд сууж байгаа болохоор тэдэндээ таалагдах гээд тараж л таарах байх даа хөөрхий
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Хэдэн сар байсангүй гэж чамд бэлдсэн БИЗ-ийн бэлэг юм байгаа биздээ хө. 1/1 Г. Наранболд
    П. Саруул 2009-11-25 17:09 бичсэн.
    Сайн уу Булгаа, хичнээн сар орсонгүй вээ.

    Сайн ойлгосонгүй, хэлэлцүүлэг болохоороо санал хураалгүйгээр шууд тавигдчихаж байгаа юм уу? энэ сэдэв шууд л тавигдчихлаа?
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Батзориг 2009-11-25 17:14 бичсэн.
    1.Энэ 76 нөхөд амалсандаа бантаад хийж буй үйлдэл
    2. Дийлэнх хэсэг нь нэн ядуу байгаа монголчуудад Оюу толгойн анхны үр шим гэх мэтээр таниулж сэтгэхүйгээр нь тоглож далимд нь энэ хэдэн том ордоо гадны хэдэд найр тавин худалдах далд санаа
    3.Нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээг улам дэвэргээх оролдлого.
    4. Бас 337 тэрбум төгрөг тараасан гэсэн том тоогоор ирэх сонгуульд олон гишүүд хувийн тоглолтоо хийх биз
    5. 120000 төгрөг буюу хүн бүрт сард 10,000 төгрөгийн олгож байгаагаа мунхаг явдалаа ард түмний хишиг нэрээр нуусан тэнэглэл
    6. За за баахан бухимдав хэхэ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Энхтуяа 2009-11-25 17:18 бичсэн.
    Мөнгө тараахыг би хувьдаа дэмждэггүй, 50 эсвэл 100 гаран мянган төгрөгөөр хүн юу хийх вэ, үнэхээр амьдралд нэмэр болж чадна гэж үү. Таалагдсан гутлаа ч авч хүрэхгүй, үнэтэйхэн газар 2-3 найзтайгаа ороод хоол идчихэж ч хүрэхгүй тийм мөнгийг хүн бүрт тарааснаас улс орондоо ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийх эсвэл тулгамдаад байгаа асуудлуудаа(хотын утаа, замын түгжрэл, хотын өнгө үзэмж гэх мэт) шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй гэж боддог. Мэдээж иргэд улсынхаа баялагаас хүртэх эрхтэй,гэхдээ үнэхээр тараана гэвэл ядаж сая түүнээс дээш байвал харин иргэд түүгээр нь жижиг бизнес эрхлэх, ахуйн бизнесээ өргөтгөх зэргээр амьдралдаа нэмэр болгож болох байх
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Г. Наранболд 2009-11-25 17:22 бичсэн.
    Инээдтэйн хэлэх ч үг алга.Тараагаад эхэлвэл ВИЗА картаа бариад л очер авдаг байхдаа ккке
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Одбаяр 2009-11-25 17:32 бичсэн.
    Би ч бас мөнгө тараана гээд байгааг оооогт дэмжихгүй байгаа. Тэгж байснаас өөр нийгэмд хэрэгтэй зүйл хийж бүтээгээсэй. Ядаж энэ Барсын гүүрийг засаж автозам болгоно гээд байснаа яаравчлаасай. З. Энхболд гишүүн манай Бизнетворкод сүүлийн үед мэр сэр харагдаад байх шиг байна. Мань хүн энэ сэдвийг олж хараасай, тэгээд бидний санааг УИХ-д дамжуулаасай... хэ хэ хэ. Сүүлдээ бүүр инээд хүрээд эхэллээ.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    avahgui gedegtee itgeltei bainauu haha 1/1 М. Эрдэнэбулган
    Г. Амарчингүн 2009-11-25 18:01 бичсэн.
    Өгсөн ч авахгүй. Хэзээ ч битгий хүний юм зүгээр авж бай гэж,
    There is no free lunch
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    D. Uuganbold 2009-11-25 19:02 бичсэн.
    Чихрийн цаасан шороо хийж хуурах...
    Ажилгүйдэл ядуурал гээд л тоочвол эх оронд минь асуудал их байхад юун мөнгө тараах.Болдогсон бол бид л мөнгө өгмөөр байх юм.Архичдад мөнгө бэлдээд
    Одоогоор энэ амьралдаа үүнээс илүү тэнэг зүйлийг өөр дуулаагүй л байна.
    Үнэгүй зүйл хавх дөнгөнд л байдаг

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    yaag unen 1/1 T. Munkh
    E. Zolzaya 2009-11-25 19:05 бичсэн.
    юу ясан мөнгө хэзээ өгхийн гээл үү ккк.
    Үнэндээ одоо өөрсдийгөө хархаар Амеркийн уугуул иргэд Индианууд болоод Австралийн Аборожийнууд л санаанд ороод байхын. Тэд улсаасаа зүгээр л бэлэн мөнгө аваал архидаал суужийдаг шд. Юу ч хийдгүй.
    ИЙИЙИЙИЙИЙ яанаа хэдэн жилийн дараа Монгол гэж ийм хүмүүс байдаг гэцэн нэг нөхөр хэдэн жуулчин дагуулаад явжийхад нь хэдэн нөхөд гэрийнхээ гадаа архидаад эсүүл банкний гадаа зүгээр тараадаг мөнгөө авах гээд очерлоцон бас болоогүй ээ очер дайрах гэж оролдсонтойгоо хэрэлдэж зодолдоод зогсож байвал яанаа?

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    A. AAA Banzaa 2009-11-25 19:27 бичсэн.
    тэр ноxодууд шиг мөнгөөр гараа угааж үзэxийнсэн.
    гэxдээ ийм тэнэг шийдвэр гаргаx xүн н арай цөөxөн л байгаасай бурxан минь
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    П. Саруул 2009-11-25 21:20 бичсэн.
    Бүрэнбаатарын зөв өө. Бүх талаас нь л харах хэрэгтэй байх.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    эсвэл хужаагаас орж ирж байгаа хортой бутээгдэхуунд хяналт тавьдаг аппараттай болоосой.эсвэл вакцин 1/1 Ц. Халиун
    П. Саруул 2009-11-26 13:59 бичсэн.
    Төсөв алдагдалтай гарч байна гээд л мөнгөө хүргэж чадахгүй зээл тусламж аваа л яаваад байгаа мөртлөө дараагийн сонгуулийн өөрсддөө зориулж тарааж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Өчигдөр Газрын Тосны Газрын дарга Д.Амарсайхан хэлж байна лээ. Гайгүй сайн тос боловсруулах үйлдвэр барихад бидэнд 500 сая ам.доллар хэрэгтэй, Мэдээж Монголын Засгийн Газарт ийм боломж байхгүй гэж байна. Ийшээгээ хийгээчээ гишүүдээ. 2 жилийн дараа л бараг болчих юм биш үү????
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    P. Nara 2009-11-26 14:37 бичсэн.
    ёоооо........энэ мөнгө тараана гэсэн балиар юмнуудаас залхжийна.Унжаад байхаар унаад өгдөг ч болоосой гэсэн хэсэг бүлэг хүмүүс нь ялзараад дуусаасай золиг гэж......
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    T. Dulguun 2009-11-26 15:50 бичсэн.
    Хмм тэр хэдэн цаасаар нь жижиг ч атугай хэд хэдэн хөнгөн үйлдвэр баричаасай.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Гэрэлт-Цоx 2009-11-26 18:09 бичсэн.
    Ёстой xэлсэн үгэндээ xалтираад ороx сууx нүxгүй болж байна даа. Ямар сонгуульд гараxаасаа өмнө xүн бүрт 50 000, 100 000 төгрөг өгнө гэж xэлэлтэй биш хэхэ. Олон юм яривал ороогдноо гэж xөөрxий. Тэр 50 100 цаасаар юу xийнээ айн. Бас тэр өгөx гээд байгаа xүмүүсээс өөрсдөөс нь энэ өгсөн мөнгөөрөө яг юу xийx вэ гэж нэг асууx юмсан . Аягүй л бол барагдаxгүй шүү xаxаxа.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    U. Bayarkhuu 2009-11-26 19:14 бичсэн.
    Манай улс чинь бүр баян болчихжээ. Өөрсдийн гэх аж үйлдвэргүй шахуу байж мөнгө тараагаад л Энэ 76-ийн ядаж 40-нь эрүүлээр сэтгээд энэ мөнгө тараахаа болиосоо . Дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлүүгээ хандсан зүйл хийгээсэй билээ.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    T. Tselmeg 2009-11-26 20:11 бичсэн.
    1.5 сая 2.5 сая өгнө гээ биз дээ АВМАААААР байна шүү ГИшҮҮДЭЭ. Усан тэнэгүүд биш болоxоороо тооцоогоо xийж боломжтой болоод амлаа биз тээ.
    Xэрэв энэ1.5-2.5 сая байгаад өгчвөл нөгөө төр, төсөв чинь шалдан нүцгэн өвлийн улиас болоод модоо бариx юм биш байгаа даа тэгжил айx юма. Эсвэл цаадуул чинь айxтар уxаантай xүмүүс болоxоор ийм цөвүүн цаг ирнэ гэж мэдээд алтан авдартаа цаашаа xийчиxсэн удаxгүй гаргаад ирж мэднэ шүү. Ай даа тэгүүл тэр мөнгөөрөө би юу xийе дөө байз. Машин 1-2 эксэл аваад такси гүйлгэнэээ.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    хэхэ нээрээ тэгсэн гэж сонгуулийн дараахан сонсогдож байсан 1/1 П. Саруул
    J. Tugs 2009-11-26 23:49 бичсэн.
    хамгийн хөөрхийлөлтэй н малчид л юм. 1.5сая төгрөг төрөөс өгнө гэж итгээд хамаг малаа банкний барицаанд тавичихдаг. ийм ч гэнэн байх гэж...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    T. Munkh 2009-11-27 01:43 бичсэн.
    Hi all. Хамгийн гол нь хүн болгон тэр 50 жаран цаасаар юу хийх юм бэ? Олигтойхон ганц плавк оймс авч хүрэхгүй биз дээ.Тэр өгч байгаа хүмүүс нь юу ? бодож өгч байгаа юм болдоо? тээр дээгүүр жаалаад байгаа улс төрч нэртэй авилгачин гайханууд Монголын Ард Түмнийг дэндүү доромжилж 50 жаран цаасаар хуураад яахнав д. Тэрний оронд 337-н тэр бум төгрөгөө Эмнэлэг 10-н жилийн сургууль Нийслэл УТААНБААТАРАА жаахан ч гэсэн моджуулах арга хэмжээ авах юм бол ЖИНХЭНЭ ЗАЛУУ ҮE ИРЭЭДҮЙДЭЭ хөрөнгө оруулалт хийж байна гээд үрээд тараагаад дуусвал бас болж л байна.Tэрнээс биш бэлэн хэдэн халтар төгрөгөө хэн нэгэн малчин, жолооч ,барилгачин,ажилгүй гаруудад тараагаад яах юм МОНГОЛ УЛС УЛАМ ядуурна. Ийм тэнэг төртэй байх алхамыг хойшид ч хийсээр л байх болно доо.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Довдон 2009-11-27 15:00 бичсэн.
    Өө сайхан хошгоруулдаг байна шдээ
    Одоо чинь дахиад хошгорох хугацааойртоод байгаа биз дээ юу билээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Нэг байтугай нэлээд хэдэн заваан зүйл болно, одоо ч болж л байнашдээ, сэрээч дээ... 1/1 О. Долгион
    Q. Www 2009-11-27 16:35 бичсэн.
    бизнэт хэлэлцээлэгт дэвшүүлж байгаа энэ сэдэвүүд нэр солигдсон агуулга ни ижэлхэн бх юм доо, ер ни төгрөг тараах ни болохгуй ээ гэж бүx хүмүүс мэдэж байгаа, 76 гишүүнээсээ авхүүлаад бүгд, тэгээд яагаад тараах гээд яригдаад бна гээд асуудал гарч ирээд бна, энэ асуудал сонгүүльтай нээх холбоогуй гэж бодож байна,. нэг заваан зүйл болгох гээд байна, тэр ни чухам юү юм бол. хүмүүсээ!!!!!!!1
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Т. Мандахнаран 2009-11-27 16:57 бичсэн.
    Нэг ч гэсэн үйлдвэр бариад хэдэн ч гэсэн Монголчуудаа ажилтай болгоод тэднийхээ гэр бүлийг хоолтой хонуулах юмсан даа. Би мөнгө авдаг иргэн биш ажил хийдэг л иргэн байхыг хүсэж байна.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Сайнболд 2009-11-27 23:58 бичсэн.
    сонгуули сонгуули энэ тойрогт баригдсан заваан тогтолцоонд учир их байна. хүн амийнх ни тал ни улаанбаатард амидарч байж 20 гишүүн ни л эндээс сонгогдож байна шдээ. дахиад сонгогдохийн тулд тойрогтоо нүдээ ухаад өгөхөөс буцахгуй байна даа.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    П. Саруул 2009-11-28 08:21 бичсэн.
    Бас нэг зүйл нэмж хэлэхэд одоо бүхэл бүтэн нэг улсын интернэт ганцхан ширхэг кабель дээр тогтож байдаг. Рейлком хятадаас татсан интернэтээс бүгд авч хэрэглэдэг. Тэр кабель нь байсгээд тасрана. Бид яахав дээ шилэн хоргонд байгаа загас шиг сандарч гүйлдэхээс өөр юм хийж чадахгүй. Заавал хиймэл дагуул хөөргөж байж өөрийн гэсэн интернэттэй болдог юм шиг байгаан. Тэгээд бодох юм бол үнэхээр өдий байна дөө МОНГОЛЧУУД өдий байна. Гэхдээ ямар нэг арга байж л таараа. Хиймэл дагуул худалдаж авах ч юм уу... Ямар үнэтэй байдагийн бүү мэд гэхдээ л ... нэг улс ганц ширхэг хиймэл дагуул авчих мөнгөтэй л баймаар юм даа. Тарааж байхаар.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гарамханд 2009-11-28 10:51 бичсэн.
    энэ бол хүний сэтэгхүйд залхуу гээч вэрүсийг суулгаж байгаатай агаар нэгэн зүйл юм, бэлэн мөнгө тараахыг хэн хүлээж байна гэвэл зөвхөн өнөөдрийн хэрэглээг маргаашаас илүүд үзсэн залхуу гээч өвчнөөр өвчилж яваа хүмүүс л хүлээж байна, хүн болгон л мэдэж байгаа зүйл бол бэлэн мөнгө тарааж эхлэх сургаар л инфльяци хэдэн зуу дахин өсөх, бидэнд мөнгө биш ажиллаж амьдрах орчин нөхцөл бололцоо байхад 1500,0 чинь өчнөөн дахин өснөж олох боломж байна,

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!