Мөнгө тараана
Манай УИХ-ын гишүүд 2010 онд иргэддээ 337 тэрбум төгрөг бэлнээр тараана гэсэн байна. Тэр нь нэг хүнд 120 мянган төгрөг болж байгаан гэнээ. 120 мянган төгрөг одоо их мөнгө үү? 337 тэрбум төгрөгөөр улсдаа, эсвэл хотдоо юу хийж болох вэ? Утаа, ажилгүйдэл гээд олон асуудалыг шийдэхэд нэмэр болж болохоор л харагдаад байхын. Магадгүй манай гишүүд их хэмжээний мөнгийг өөрсддөө хувааж авч чадахгүй болохоороо тараая гэж шийдсэн байж болох юм. (нэг юм бүтээн байгуулая гээд тендер зарлахаар тэр салбарынх нь сайд өөринй хүндээ өгөх ч юм уу ...) Нэг бодлын тэр нь зөв байж болох юм. Эдийн засгийн эргэлтийн мөнгийг ихэсгэх, магадгүй банкны хадгаламжуудыг нэмэгдүүлэх гээд л. Гэхдээ л надад бэлэн мөнгө тараах нь таалагдахгүй байна. Та бүгдийн санаа бодолыг сонсоё








М. Эрдэнэбулган 2009-11-25 16:57
За сайнуу Саруулаа? Уулзалдаагүй удажээ :)
Наад мөнгө тараах бол яаавч сайны ёр биш л дээ гэхдээ манай хүн амын масс нь алгаа үрээд сууж байгаа болохоор тэдэндээ таалагдах гээд тараж л таарах байх даа хөөрхий
П. Саруул 2009-11-25 17:09
Сайн уу Булгаа, хичнээн сар орсонгүй вээ.
Сайн ойлгосонгүй, хэлэлцүүлэг болохоороо санал хураалгүйгээр шууд тавигдчихаж байгаа юм уу? энэ сэдэв шууд л тавигдчихлаа?
Г. Наранболд 2009-11-26 15:05
Хэдэн сар байсангүй гэж чамд бэлдсэн БИЗ-ийн бэлэг юм байгаа биздээ хө.
Б. Батзориг 2009-11-25 17:14
1.Энэ 76 нөхөд амалсандаа бантаад хийж буй үйлдэл
2. Дийлэнх хэсэг нь нэн ядуу байгаа монголчуудад Оюу толгойн анхны үр шим гэх мэтээр таниулж сэтгэхүйгээр нь тоглож далимд нь энэ хэдэн том ордоо гадны хэдэд найр тавин худалдах далд санаа
3.Нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээг улам дэвэргээх оролдлого.
4. Бас 337 тэрбум төгрөг тараасан гэсэн том тоогоор ирэх сонгуульд олон гишүүд хувийн тоглолтоо хийх биз
5. 120000 төгрөг буюу хүн бүрт сард 10,000 төгрөгийн олгож байгаагаа мунхаг явдалаа ард түмний хишиг нэрээр нуусан тэнэглэл
6. За за баахан бухимдав хэхэ
С. Энхтуяа 2009-11-25 17:18
Мөнгө тараахыг би хувьдаа дэмждэггүй, 50 эсвэл 100 гаран мянган төгрөгөөр хүн юу хийх вэ, үнэхээр амьдралд нэмэр болж чадна гэж үү. Таалагдсан гутлаа ч авч хүрэхгүй, үнэтэйхэн газар 2-3 найзтайгаа ороод хоол идчихэж ч хүрэхгүй тийм мөнгийг хүн бүрт тарааснаас улс орондоо ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийх эсвэл тулгамдаад байгаа асуудлуудаа(хотын утаа, замын түгжрэл, хотын өнгө үзэмж гэх мэт) шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй гэж боддог. Мэдээж иргэд улсынхаа баялагаас хүртэх эрхтэй,гэхдээ үнэхээр тараана гэвэл ядаж сая түүнээс дээш байвал харин иргэд түүгээр нь жижиг бизнес эрхлэх, ахуйн бизнесээ өргөтгөх зэргээр амьдралдаа нэмэр болгож болох байх
Г. Наранболд 2009-11-25 17:22
Инээдтэйн хэлэх ч үг алга.Тараагаад эхэлвэл ВИЗА картаа бариад л очер авдаг байхдаа ккке
Э. Одбаяр 2009-11-25 17:32
Би ч бас мөнгө тараана гээд байгааг оооогт дэмжихгүй байгаа. Тэгж байснаас өөр нийгэмд хэрэгтэй зүйл хийж бүтээгээсэй. Ядаж энэ Барсын гүүрийг засаж автозам болгоно гээд байснаа яаравчлаасай. З. Энхболд гишүүн манай Бизнетворкод сүүлийн үед мэр сэр харагдаад байх шиг байна. Мань хүн энэ сэдвийг олж хараасай, тэгээд бидний санааг УИХ-д дамжуулаасай... хэ хэ хэ. Сүүлдээ бүүр инээд хүрээд эхэллээ.
Г. Амарчингүн 2009-11-25 18:01
Өгсөн ч авахгүй. Хэзээ ч битгий хүний юм зүгээр авж бай гэж,
There is no free lunch
М. Эрдэнэбулган 2009-11-26 15:56
avahgui gedegtee itgeltei bainauu haha
D. Uuganbold 2009-11-25 19:02
Чихрийн цаасан шороо хийж хуурах...
Ажилгүйдэл ядуурал гээд л тоочвол эх оронд минь асуудал их байхад юун мөнгө тараах.Болдогсон бол бид л мөнгө өгмөөр байх юм.Архичдад мөнгө бэлдээд
Одоогоор энэ амьралдаа үүнээс илүү тэнэг зүйлийг өөр дуулаагүй л байна.
Үнэгүй зүйл хавх дөнгөнд л байдаг
E. Zolzaya 2009-11-25 19:05
юу ясан мөнгө хэзээ өгхийн гээл үү ккк.
Үнэндээ одоо өөрсдийгөө хархаар Амеркийн уугуул иргэд Индианууд болоод Австралийн Аборожийнууд л санаанд ороод байхын. Тэд улсаасаа зүгээр л бэлэн мөнгө аваал архидаал суужийдаг шд. Юу ч хийдгүй.
ИЙИЙИЙИЙИЙ яанаа хэдэн жилийн дараа Монгол гэж ийм хүмүүс байдаг гэцэн нэг нөхөр хэдэн жуулчин дагуулаад явжийхад нь хэдэн нөхөд гэрийнхээ гадаа архидаад эсүүл банкний гадаа зүгээр тараадаг мөнгөө авах гээд очерлоцон бас болоогүй ээ очер дайрах гэж оролдсонтойгоо хэрэлдэж зодолдоод зогсож байвал яанаа?
T. Munkh 2009-11-26 17:03
yaag unen
A. AAA Banzaa 2009-11-25 19:27
тэр ноxодууд шиг мөнгөөр гараа угааж үзэxийнсэн.
гэxдээ ийм тэнэг шийдвэр гаргаx xүн н арай цөөxөн л байгаасай бурxан минь
П. Саруул 2009-11-25 21:20
Бүрэнбаатарын зөв өө. Бүх талаас нь л харах хэрэгтэй байх.
П. Саруул 2009-11-26 13:59
Төсөв алдагдалтай гарч байна гээд л мөнгөө хүргэж чадахгүй зээл тусламж аваа л яаваад байгаа мөртлөө дараагийн сонгуулийн өөрсддөө зориулж тарааж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Өчигдөр Газрын Тосны Газрын дарга Д.Амарсайхан хэлж байна лээ. Гайгүй сайн тос боловсруулах үйлдвэр барихад бидэнд 500 сая ам.доллар хэрэгтэй, Мэдээж Монголын Засгийн Газарт ийм боломж байхгүй гэж байна. Ийшээгээ хийгээчээ гишүүдээ. 2 жилийн дараа л бараг болчих юм биш үү????
Ц. Халиун 2009-11-27 11:56
эсвэл хужаагаас орж ирж байгаа хортой бутээгдэхуунд хяналт тавьдаг аппараттай болоосой.эсвэл вакцин
P. Nara 2009-11-26 14:37
ёоооо........энэ мөнгө тараана гэсэн балиар юмнуудаас залхжийна.Унжаад байхаар унаад өгдөг ч болоосой гэсэн хэсэг бүлэг хүмүүс нь ялзараад дуусаасай золиг гэж......
T. Dulguun 2009-11-26 15:50
Хмм тэр хэдэн цаасаар нь жижиг ч атугай хэд хэдэн хөнгөн үйлдвэр баричаасай.
Г. Гэрэлт-Цоx 2009-11-26 18:09
Ёстой xэлсэн үгэндээ xалтираад ороx сууx нүxгүй болж байна даа. Ямар сонгуульд гараxаасаа өмнө xүн бүрт 50 000, 100 000 төгрөг өгнө гэж xэлэлтэй биш хэхэ. Олон юм яривал ороогдноо гэж xөөрxий. Тэр 50 100 цаасаар юу xийнээ айн. Бас тэр өгөx гээд байгаа xүмүүсээс өөрсдөөс нь энэ өгсөн мөнгөөрөө яг юу xийx вэ гэж нэг асууx юмсан . Аягүй л бол барагдаxгүй шүү xаxаxа.
U. Bayarkhuu 2009-11-26 19:14
Манай улс чинь бүр баян болчихжээ. Өөрсдийн гэх аж үйлдвэргүй шахуу байж мөнгө тараагаад л Энэ 76-ийн ядаж 40-нь эрүүлээр сэтгээд энэ мөнгө тараахаа болиосоо . Дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлүүгээ хандсан зүйл хийгээсэй билээ.
T. Tselmeg 2009-11-26 20:11
1.5 сая 2.5 сая өгнө гээ биз дээ АВМАААААР байна шүү ГИшҮҮДЭЭ. Усан тэнэгүүд биш болоxоороо тооцоогоо xийж боломжтой болоод амлаа биз тээ.
Xэрэв энэ1.5-2.5 сая байгаад өгчвөл нөгөө төр, төсөв чинь шалдан нүцгэн өвлийн улиас болоод модоо бариx юм биш байгаа даа тэгжил айx юма. Эсвэл цаадуул чинь айxтар уxаантай xүмүүс болоxоор ийм цөвүүн цаг ирнэ гэж мэдээд алтан авдартаа цаашаа xийчиxсэн удаxгүй гаргаад ирж мэднэ шүү. Ай даа тэгүүл тэр мөнгөөрөө би юу xийе дөө байз. Машин 1-2 эксэл аваад такси гүйлгэнэээ.
J. Tugs 2009-11-26 23:49
хамгийн хөөрхийлөлтэй н малчид л юм. 1.5сая төгрөг төрөөс өгнө гэж итгээд хамаг малаа банкний барицаанд тавичихдаг. ийм ч гэнэн байх гэж...
П. Саруул 2009-11-27 21:48
хэхэ нээрээ тэгсэн гэж сонгуулийн дараахан сонсогдож байсан
T. Munkh 2009-11-27 01:43
Hi all. Хамгийн гол нь хүн болгон тэр 50 жаран цаасаар юу хийх юм бэ? Олигтойхон ганц плавк оймс авч хүрэхгүй биз дээ.Тэр өгч байгаа хүмүүс нь юу ? бодож өгч байгаа юм болдоо? тээр дээгүүр жаалаад байгаа улс төрч нэртэй авилгачин гайханууд Монголын Ард Түмнийг дэндүү доромжилж 50 жаран цаасаар хуураад яахнав д. Тэрний оронд 337-н тэр бум төгрөгөө Эмнэлэг 10-н жилийн сургууль Нийслэл УТААНБААТАРАА жаахан ч гэсэн моджуулах арга хэмжээ авах юм бол ЖИНХЭНЭ ЗАЛУУ ҮE ИРЭЭДҮЙДЭЭ хөрөнгө оруулалт хийж байна гээд үрээд тараагаад дуусвал бас болж л байна.Tэрнээс биш бэлэн хэдэн халтар төгрөгөө хэн нэгэн малчин, жолооч ,барилгачин,ажилгүй гаруудад тараагаад яах юм МОНГОЛ УЛС УЛАМ ядуурна. Ийм тэнэг төртэй байх алхамыг хойшид ч хийсээр л байх болно доо.
Д. Довдон 2009-11-27 15:00
Өө сайхан хошгоруулдаг байна шдээ
Одоо чинь дахиад хошгорох хугацааойртоод байгаа биз дээ юу билээ