Сүүлд шинэчлэгдсэн
- Баруун зүүн тархины ... 136136
- Өрхийн төсвийн прогр... 1414
- Бензинээ Yр Дvнтэй Х... 11
- Залхуу зантайгаа тэм... 2121
- “Хайртай л бол боло... 2323
- Олон улсын татвар... 77
- Хүнийг өндрийнх нь х... 2121
- Амьдралаа өөрчлөх ар... 1010
- "Өөрчлөлтийг өөрөөсө... 00
- Youtube хамгийн амар... 2020
- Амжилтын түлхүүр... 135135
- Өрхийн төсөвөө хянаж... 3838
- ТАНД ТУСТАЙ... 4646
- Цэцэн үг цээжинд...... 632632
- Амьдралаа өөрчлөх ар... 55
Та олны өмнө гарч ярихдаа сандарч, ярих гэсэн зүйлээ мартчихдаг уу?
Ажлаа сайн хийсэн ч түүнийгээ бусдад ойлгомжтой тайлбарлан ярьж, ойлгуулж чаддаггүй юу?
Таны илтгэлийг хүмүүс төдийлөн сонирхож сонсохгүй байна уу?
Хэрэв танд эдгээр асуудлууд тулгардаг бол та дараах зөвлөгөөг дагаад, өөртөө итгэлтэйгээр дахиад нэг оролдоод үзээрэй.
Оросын алдарт сэтгэл судлаач А. Р. Эльконикийн илтгэл тавих 18 зөвлөгөө:
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонгогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татахуйц, энгийн ойлгомжтой эхлэл байх хэрэгтэй.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой.
Илтгэл тавихад анхаарах зүйлс
Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 1/3-ийг үгээр харин 2/3-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг таны хувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй.
Гадаад үзэмж
Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүст маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Таныг сонсох хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм.
Өөрийн болгох
Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй. Нарийн судалсны үр дүнд таны илтгэл дээд зэргийн сайн болох юм. Танд ямар нэгэн асуулт тавихад бүдрэхгүй л байх хэрэгтэй.
Жишээ тат
Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.
Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх
Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны бусдад хэрхэн ойлгуулж, хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ. Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилгахад нөлөөлнө. Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юм уу товчлол заавал хийгээрэй.
Source: http://www.hicheel.net
Хариулт (3)
-
Г. Амарчингүн 2009-11-25 17:57 бичсэн.Сайхан зөвлөгөө байна. Надад маш их хэрэг болох юм байна.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
- Энэ байхгүй бол хичнээн сонирхолтой зүйл ярьж байсан ч сонсогчдийн 80% нь унтчина.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
- Сонсож байгаа хүнд чинь таны дүр төрөх, мөн илтгэлийн агуулга тодоос тод үлдэнэ гэдэг итгэлтэй байна.
16. Лекцээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татахуйц, энгийн ойлгомжтой эхлэл байх хэрэгтэй.
- Эхлэл муу болох юм бол дараа нь мянга сайхан юм яриад нэмэргүй, багаараа илтгэл тавьж байгаа бол хамгийн уран илтгэгчээрээ эхлэх хэрэгтэй
Амжилттай бизнес гэдэг бол тэр чигээрээ илтгэл гэж итгэдэг.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

