Сүүлд шинэчлэгдсэн
- Жинхэнэ Монгол цагаа... 1313
- 10н жилийн анхны хай... 2929
- Феминист философи бо... 3131
- Сэтгэлийн дулаан бэл... 1717
- Таны сэтгэл санаа яг... 74137413
- Та яаг одоо юу хүсэж... 53145314
- Сэтгэлийн гүнд чинь ... 5151
- БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛМООР... 521521
- Цэцэрлэгт хүрээлэн ... 5050
- Монголд Феминизм хэр... 3333
- Хүний зан чанарыг нэ... 6464
- Хамтарч бизнес хийх ... 1313
- Дурлалгүй хайр, хайр... 8484
- Ганц бие эмэгтэйчүүд... 101101
- Цагаан сар “хар яда... 2121
Хурал дохионы индэр дээрээс хуцаж дэмий яригчид сөнөтүгэй
Хувийн жижиг компанийн чадварлаг менежерүүд мандтугай
Мэддэггүйгээ мэддэггүй малнаас ялгарахгүй нь сөнөтүгэй
Мэддэгээ мэддэг ухамсарт тархинууд мандтугай
Олны хоолыг цөөхүүлээ хулгайлагч эрхтэн дархтнууд сөнөтүгэй
Олон амны төлөө ганцаараа хулгайлагч өрх толгойлсон эмэгтэй мандтугай
Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх солио туссан өрөвдөс сөнөтүгэй
Нүгэл буяны дэнсэнд олдох эс олдохын утгыг тайлагсад мандтугай
Хэрэг нь үгүй юмаар хүний цагийг үрвэл хөгшин профессор ч сөнөтүгэй
Хэрэгтэй бол ганц ч болов тэтгэсэн залуу бакалавр ч мандтугай
Хүн шиг мандаж гарчихаад мал шиг болтлоо магтуулсан сэхүүнтнүүд сөнөтүгэй
Хүний магтаалаас буйдхан хөрөнгө алдраас зугтсан сэхээтнүүд мандтугай
Сүүдэр газар ургасан ц эцэг шиг энхрий жаалууд сөнөтүгэй
Сүүн шүдээ тас зууж өссөн хөрслөг хөвгүүд мандтугай
Дээл өмсөхөд зохихоо байсан харийн өнгөлзүүрийн үлдэгдэл сөнөтүгэй
Дээд мэргэжил эзэмшээгүй ч дээдлэх доодлох ёсыг мэдэгсэд мандтугай
Насан багадаа өмдөө шувтласан янхан хүүхнүүд сөнөтүгэй
Намирсан хар гэзгэндээ ч бусдыг үл хүргэсэн Монгол охид мандтугай
Өгзөг хөхөндөө шахуулсан хагас силиконууд сөнөтүгэй
Өндөр царайлаг биш ч өөртөө үнэнч гоо бүсгүйчүүд мандтугай
Хариулт (12)
-
Б. Гантулга 2009-11-26 10:44 бичсэн.Энэ чини жинхэнэ сайхан шүлэг юм бишүү. Бичээд байгаарай. амжилт
-
P. Nara 2009-11-26 14:18 бичсэн.хахаха...өөрийн тань шүлэг үү? Сайхан болжээ.Амжилтийг дагуулаад болохгүй бол чирээд гулдараад оосорлоод яваад байгаарай хө....
-
Д. Тамир 2009-11-26 14:40 бичсэн.Энэ үг биелэхийг үзэх Бизнетворкийн манлай залуус мандтугай!
Бичих нь яах вэ, биелүүлэх л хэрэгтэй...
-
Л. Ганбат 2009-11-28 22:52 бичсэн.цилгондуулаагүй бол хэчнээн царай муутай, намхан байсан ч гоо бүсгүй гэх юм уу тэгээд
-
B. Gothic 2009-11-29 12:30 бичсэн.найс найс сайхан шүлэг болж, яаг үнэн, гэхдээ гоо бүсгүйчүүд ихэнх нь янхан энэ бас үнэн шүү
-
Б. Нармандах 2009-11-29 17:38 бичсэн.Л.Ганбат гишүүн сайхан асуулт тавилаа.
Хувцас, утас, архинд ч хүртэл загвар, функц, шилнээс өмнө хулхи, ориг-ийн ялгаа нь чухалд тавигддаг юм ш дээ.
Б.Готхиг,
өндөр царайлаг гэдэг хямдхан үгийг гүйлгээний мөнгө шиг урсгаж өөрийг нь эзэмдэх гэсэн доороо тархитай залуусын үгэнд уярсан гэнэн охид янхан болоод байгаатай санал нийлж байна.
-
T. Ganzorig 2009-11-29 19:46 бичсэн.холимог хуурга аяга бантан хачирт нь давс хамаагүй ээ чихэр ч байсан болно доо тогооч Нармандах мандтугай харин тэр зөөгч охин чиньхэн билээ
-
2. June 2011-06-29 18:15 бичсэн.нэг ийм шулэг байсан шиг санагдаж бн гэхдээ угийн эхлэлийг оорчилсон бн
хуний шулэг юмуу
эсвэл зохиогч ни энд тавичихсан юмуу?
-
А. AzuLa 2011-06-30 09:15 бичсэн.шүлэгний нэр нэг л зохиогүй бололтой эмэгтэй хүнийг магтан дуулсан хэсэг нь мангар жаахан л юм байна ш дээ. Хоёрхон мөр л байна даг.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Асуулт
Чөлөөт сэдэв
Санал асуулга
