Гоо бүсгүйчүүд мандтугай
Хурал дохионы индэр дээрээс хуцаж дэмий яригчид сөнөтүгэй
Хувийн жижиг компанийн чадварлаг менежерүүд мандтугай
Мэддэггүйгээ мэддэггүй малнаас ялгарахгүй нь сөнөтүгэй
Мэддэгээ мэддэг ухамсарт тархинууд мандтугай
Олны хоолыг цөөхүүлээ хулгайлагч эрхтэн дархтнууд сөнөтүгэй
Олон амны төлөө ганцаараа хулгайлагч өрх толгойлсон эмэгтэй мандтугай
Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх солио туссан өрөвдөс сөнөтүгэй
Нүгэл буяны дэнсэнд олдох эс олдохын утгыг тайлагсад мандтугай
Хэрэг нь үгүй юмаар хүний цагийг үрвэл хөгшин профессор ч сөнөтүгэй
Хэрэгтэй бол ганц ч болов тэтгэсэн залуу бакалавр ч мандтугай
Хүн шиг мандаж гарчихаад мал шиг болтлоо магтуулсан сэхүүнтнүүд сөнөтүгэй
Хүний магтаалаас буйдхан хөрөнгө алдраас зугтсан сэхээтнүүд мандтугай
Сүүдэр газар ургасан ц эцэг шиг энхрий жаалууд сөнөтүгэй
Сүүн шүдээ тас зууж өссөн хөрслөг хөвгүүд мандтугай
Дээл өмсөхөд зохихоо байсан харийн өнгөлзүүрийн үлдэгдэл сөнөтүгэй
Дээд мэргэжил эзэмшээгүй ч дээдлэх доодлох ёсыг мэдэгсэд мандтугай
Насан багадаа өмдөө шувтласан янхан хүүхнүүд сөнөтүгэй
Намирсан хар гэзгэндээ ч бусдыг үл хүргэсэн Монгол охид мандтугай
Өгзөг хөхөндөө шахуулсан хагас силиконууд сөнөтүгэй
Өндөр царайлаг биш ч өөртөө үнэнч гоо бүсгүйчүүд мандтугай








Б. Гантулга 2009-11-26 10:44
Энэ чини жинхэнэ сайхан шүлэг юм бишүү. Бичээд байгаарай. амжилт
P. Nara 2009-11-26 14:18
хахаха...өөрийн тань шүлэг үү? Сайхан болжээ.Амжилтийг дагуулаад болохгүй бол чирээд гулдараад оосорлоод яваад байгаарай хө....
Б. Нармандах 2009-11-27 12:16
За ойлголоо бас баярлалаа Нара
Д. Тамир 2009-11-26 14:40
Энэ үг биелэхийг үзэх Бизнетворкийн манлай залуус мандтугай!
Бичих нь яах вэ, биелүүлэх л хэрэгтэй...
Л. Ганбат 2009-11-28 22:52
цилгондуулаагүй бол хэчнээн царай муутай, намхан байсан ч гоо бүсгүй гэх юм уу тэгээд
М. ПУНЦАГ 2009-11-29 10:27
Хэхэ билэг танхай бичиж дээ гоё шүлэг бн
B. Gothic 2009-11-29 12:30
найс найс сайхан шүлэг болж, яаг үнэн, гэхдээ гоо бүсгүйчүүд ихэнх нь янхан энэ бас үнэн шүү
Б. Нармандах 2009-11-29 17:38
Л.Ганбат гишүүн сайхан асуулт тавилаа.
Хувцас, утас, архинд ч хүртэл загвар, функц, шилнээс өмнө хулхи, ориг-ийн ялгаа нь чухалд тавигддаг юм ш дээ.
Б.Готхиг,
өндөр царайлаг гэдэг хямдхан үгийг гүйлгээний мөнгө шиг урсгаж өөрийг нь эзэмдэх гэсэн доороо тархитай залуусын үгэнд уярсан гэнэн охид янхан болоод байгаатай санал нийлж байна.
T. Ganzorig 2009-11-29 19:46
холимог хуурга аяга бантан хачирт нь давс хамаагүй ээ чихэр ч байсан болно доо тогооч Нармандах мандтугай харин тэр зөөгч охин чиньхэн билээ
L. Badmaa 2010-04-15 16:13
онож хэлжээ,ха хаха
М. Энхмэнд 2011-06-29 17:56
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
*. Roza*** 2011-06-29 18:15
нэг ийм шулэг байсан шиг санагдаж бн гэхдээ угийн эхлэлийг оорчилсон бн
хуний шулэг юмуу
эсвэл зохиогч ни энд тавичихсан юмуу?
Б. Нармандах 2011-07-02 17:50
yamar shulegtei ijil sanagdsan yum bol doo
А. AzuLa 2011-06-30 09:15
шүлэгний нэр нэг л зохиогүй бололтой эмэгтэй хүнийг магтан дуулсан хэсэг нь мангар жаахан л юм байна ш дээ. Хоёрхон мөр л байна даг.
Б. Нармандах 2011-07-03 08:50
ineed hurew ha ha. harin tii