Сүүлд шинэчлэгдсэн
- Хамгийн сонин нэртэй... 301301
- 4 сартай хүүгийн бло... 55
- СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ... 120120
- iPhone,iTouch ашигла... 210210
- Сэтгэл гэж сэмэрхий ... 2929
- Эрэгтэйчүүдийн дэлгү... 1515
- Аз жаргал аль зүгт б... 44
- МУГЖ С.Жавхлан Чи ми... 99
- Наурыз 88
- Гэрлэж амжаагүй явна... 5353
- Хэрхэн БОЛЗОХ вэ?... 285285
- Монголын мөнгөн тэмд... 22
- Миний Афоризм... 409409
- Гайхамшигт тоо... 2626
- Хоёр настай охин шат... 2222
Үндэсний үйлдвэрлэл хөгжвөл улс хөгжинө гэж их л яридаг ч эхлээд бүгдээрээ жаахан ч гэсэн эх оронч сэтгэлгээтэй болмоор юм шиг ээ. Яагаад ингэж байнаа гэвэл монголд байдаг Америкийн элчин сайдын яам бараг л скоч, бичгийн цааснаас авахуулаад хэрэглээний бүх л зүйлсээ Америкаас авчирдаг гэж сонсож байсан юм байна. Харин бидний хэдэн монголчууд хайрт Орос ах болоод харш жилтэй Хятад ах нараасаа хоолны давснаасаа эхлээд л ширхэгчлэн зөөнө дөө. За тэр нэгэнт өөрснөө үйлдвэрлээд хэрэглээд илүү гарснаа экспортонд гаргаж чадахгүйгэээс хойш гэж бодсон ч Хэнтийн Дадлын цөцгийгөөс авахуулаад манайдаа чамгүй нэртэй компаний тэмээний ноос болоод ноолууран бүтээгдэхүүн гээд л Made in Mongolia гэсэн шошготойгоо урдаас ачигдаж байвал яахав?. Тэр тэгвэл ажиллах хүч хямдтай, бүтээгдэхүүний өөрийн өртөг багатай газар хийлгээд Монголдоо авчирч зараад байгаа компаний дотоод асуудал гэхэд жигтэйхэн эх орон ч дүр эсгээд л ард түмэндээ хайр зарлаад байсан төрийн эрхэм түшээ маань сонгуулийн сурталчилгааны материалаа Эрээн хотын хальт мультхан монголоор ярьдаг хятад эрд даалгачихсан байхыг юу гэж хэлэх вэ? Бидний сайн яриад салам буулгаад хийгээд өгөх үнээс илүү үнээр, хэв муутайхан шрифтээр хазгай муруй бичүүлсэн рекламан дээр ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ гэсэн утгатай уриа дурайж байнаа. Улаанбаатар хотоор дүүрэн байгаа хэвлэлийн компаниуд нь нүүгээд явчихсан гэж л ойлгохоос доо. Тэр хүний малигар зураг хятад пүүсний шалаар нэг хөглөрч байхад Монголын бараг л ТОП-100 компаний лого бүхий бэлэг дурсгалын аяга, банк санхүүгийн байгууллага болоод Гааль, татварын газар бүр худалч хүнд 21 аймгийн засаг дарга нар маань тэр чигээрээ тэнд дурсгалын зүйлсээ хийлгэчихсэн үзүүлэн болоод байж байна. Рекламны хэдэн компани нь олигтой ажиллаж чадахгүй хамаг ажлаа харш жилтэй ах нартаа алдаад байгаа юм бол Нарантуулын наймаачдаасаа эхлээд л ажил албаар очсон эрхэмүүд нь хүртэл үсээ засуулж, массаж хийлгэж, шүдээ ломбодуулж, дусал энэ тэр хийлгээд л байдаг хэдийгээ бас л тушаачихаад буцна даа. Нөгөө монгол хүний хужааг үзэн ядах ихэмсэг зан нь их л элгэмсэг болчихсоны үр дүнд Эрээн хот бидний нүдэн дээр цэцэглэн хөгжсөөр, хайрт Монгол улсад маань хямрал болоод гахай шувууны ханиад энэ тэр нүүрлэсээр л, хацар гоо 800 гаруй монгол охин Эрээн хотын янхны гудамжинд гунхаж, наймаачин хэдэн хүүхэн нь ард түмнийхээ халаасыг сэгсрэх шахам байж олсон зоосоо Эрээн хотын элдэв хогоор солиод л, эрхэмсэг дээдчүүл нь хөрсөн доорхоо ухаж зараад Хаммер, Бенз унаж, хаус нэртэй байшинд амьдраад л ... Хүчирхэг явсан өвөг дээдэс маань ийм ирээдүйг үр хойчдоо хүсээгүй л байлтай даа. Хятадын хилийн босгыг хайрцагтай бараагаа өнхрүүлэн хөлсөө дуслуулан байж давах монгол хүмүүсийг хараад өөрийн эрхгүй нөгөө морин туурайгаар дэлхийн дайдыг тамгалж байсан сүр хүч нь хаа одоо вэ гэж харуусмаар. Монгол хүний хийморь нь босоо байг, ухаан нь өөдөө байг.
-
Хүнийг хүндэлэхийн учир
Чөлөөт сэдэв, Б. Баянмөнх
1 сарын өмнө нэмсэн.
14 хариулттай Хариулах -
Aрчаагүй Монгол
Чөлөөт сэдэв, G. Ach-Erdene
2009-02-01 17:48 нэмсэн.
91 хариулттай Хариулах -
Монгол хүн олимпийн аварга болсон тэр мөчийг эргэн дурсана уу.
Чөлөөт сэдэв, Б. Батмөнх
2009-04-25 02:52 нэмсэн.
37 хариулттай Хариулах
Хариулт (4)
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

