2009-11-26 02:27:46

Нийтлэлд сэтгэгдэл бичих уриалга

Бидний амьдралд интернэтийн эзлэх орон зай өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй биз. Зүгээр л өөрийн чинь компюьтерийн ард суух цаг хэрхэн уртасч байгааг анзаарахад хангалттай. Үүнтэй зэрэгцээд бид ч бас хөгжиж байх учиртай. Бид маш олон сайт, блогоос янз бүрийн мэдээллийг авдаг, заримд нь "сэтгэгдлээ" үлдээдэг. Тэгвэл тэнд бидний бичсэн сэтгэгдлүүд үнэхээр урам хугалмаар байдаг. Тиймээс аливаа нийтлэлд сэтгэгдэл бичихдээ дараахь зүйлсийг анхаардаг байя гэж өөрийн зүгээс уриалмаар байнаа.

1. Хямд аргаар бизнесээ рекламдах хэсэг увайгүй нөхдийн "сэтгэгдэл" сүүлийн үед арай дэндсэн. Бусдад ачаагаа үүрүүлчээд өөрөө ёолоод явах шиг өөдгүй энэ зангаа больё оо.

2. Их ажил хэрэгч бус "сэтгэгдлүүд" бас багагүй хувийг эзэлнэ. Дунд сургуулийн охидын амнаас ч гарахааргүй хэрэггүй чалчаа "сэтгэгдэл"-ээ больцгооё.

3. Хамгийн сонирхолтой нь хүний бичсэн сэтгэгдэлд хандаж сэтгэгдэл бичих явдал. Анхааралтай уншвал хэдэн сэтгэгдлийн дараа тэдгээрийн агуулга нь үндсэн нийтлэлийн агуулгаасаа бүр тасарчихсан, ямар ч утгагүй хэрүүл болоод хувирчихсан байдаг. Гэтэл нийтлэл бичсэн хүн бүр бичлэг нь бусдад хэрхэн хүрч байгааг сэтгэгдлээр нь дамжуулж харахыг хүсдэг ш дээ. Тиймээс багахан ч гэсэн түүний хөдөлмөрийг үнэлье.

4. Бас нэг асуудал шүүмжилж бичсэн нийтлэлд хандсан шүүмж. Нэг нь нэг юмыг шүүмжлэхээр нөгөөх нь "Чи хоосон шүүмжлэхээ болиод гарах гарцыг нь хэлээч" гэх юм. Шүүмж нийтлэл бичиж байгаа бүхэн хажууд нь гарах гарцыг нь бас бодож бичнэ гэвэл завхарсан юм болно биз дээ. Байг, гарцыг нь бодох /хийх/ ёстой хүмүүс нь бодог л дээ. Бурууд нүд хурц байж, болохгүй байгааг ил болгосных нь төлөө тэр хүнд урам хайрлаад л өнгөрье л дөө. Үнэхээр санал нийлэмгүй юм байвал түүнийгээ эелдэг боловсон илэрхийлж байя.

5. Сэтгэгдэл гэдэг тухайн сайт /блог/-ыг, бичлэгийг, нийтлэгчийг болон уншигчийг үнэлэх гол хэмжүүр байдаг. Ийм "хүчтэй" зэвсгийг зүгээр л нийтлэлчийн үг үсгийн алдааг нь засахад биш илүү үр дүнтэй, ажил хэрэгчээр ашиглацгаая.

6. Гадны сайтуудад уншигчдын бичсэн сэтгэгдэл ямархуу "чанарлаг" байдгийг мэддэг нь мэдэх л байх. Бас энд сайт /блог/ эрхлэгчдийн санаачлага чухал байдаг. Жишээ нь уншигчдийн бичсэн сэтгэгдэлд бусад уншигчдын зүгээс үнэлгээ өгөх боломжууд байдаг. Хэрвээ бичсэн сэтгэгдэл нь байнга "хангалтгүй" үнэлгээ авч байвал тухайн хэрэглэгчийн эрх хаагддаг. Мөн гишүүнчлэлтэй сайтуудад хэрвээ зүй бус үг хэллэг хэрэглэсэн сэтгэгдэл бичвэл тухайн хэрэглэгчийн эрхийг цуцлах хүртэл албадлага байдаг. Үүнийг тухайн сайтдаа суулгаж өгвөл их зүгээр санагдана.

7. Миний анзаарснаар аливаа бичлэгт хөндөж буй асуудал амьдрал дээр 100% нийтлэгчийн бичсэнтэй дүйцдэггүй. Тийм боломж ч байхгүй. Гэхдээ л 80% нь "үнэний ортой" байдаг байх гэж би боддог. Өөрөөр хэлбэл ерөнхийд, нийтлэгт хандаж бичдэг гэсэн санаа шүү дээ. Гэтэл уншигч бид нөгөө үлдсэн 20%-ийг нь өөдөөс нь сөргүүлээд л хэрэлдээд байдаг юм шиг санагдсан. Энэ нь сайн уу муу юу мэдэхгүй ээ.

8. Сэтгэгдэл бичихдээ нэр /nickname/-ээ үлдээхийг хэвшил болгоцгооё. Тэгэж чадвал тодорхой хугацааны дараа хэний сэтгэгдлийг олж уншихаа хүмүүс сонгодог /сонгох боломжтой/ болно.

9. Бид бусдаас үг сонсох их дургүй. Хүний бичсэн шүүмж сэтгэгдэлд үнэхээр авах, тусгах юм байвал нэрэлхэлгүй авах л хэрэгтэй. Түүнээс биш өөрөө "доош нь ороод" л бичлэгнийхээ доор хэрэлдээд байх нь зохисгүй. Ухаантай хэрэглэж чадвал бид аливаа бичлэг, сэтгэгдлээс өөртөө их юм нааж чадна шүү.

/хөндөж буй асуудалтай холбогдуулан өөрийн саналаа хуваалцаарай/


За амжилт найзууд аа!

2010-08-01 22:14-д бичсэн тодруулга.
Сая хэдэн нийтлэл харангаа зарим хүний сэтгэгдлийг уншаад, өөрийн эрхгүй анх биз-д гишүүн болоод бичиж байсан энэ бичлэгээ эргэж нэг дурсмаар санагдлаа.

Сэтгэгдлүүд


  • Q. Www 2009-11-28 21:27

    бизнэт нь уналтийн шатруугаа орчихсон ш дээ, одоо энэ шоү цэнгээнээс эхлээд,

  • T. Ganzorig 2009-11-30 03:02

    ойлголоо хүлээж авлаа

  • А. САРНЫ ХҮН 2009-12-01 18:32

    Зарим хүмүүст энэ сэдвийг уншуулмаар байх юм. Даанч илүү чухал шоуны бичлэгүүд оочер дайраад энэ муу бичлэг бүр хойшоо шидэгдсэн байх юм. Сая олж ирлээ :-)

  • А. САРНЫ ХҮН 2009-12-04 02:09

    Нээх гоё инээмээр байвал доорх линкээр заавал ороорой. Хоёр хөөрхөн нөхрийн 1 сая удаа баярлалаа гэхийг сонсоод өөрийн эрхгүй инээд хүрч байналээ.
    http://www.xopom.com/modules/news/article_storyid_3760.html

  • 9. Gegeen.mn 2009-12-17 11:47

    хэхэ, хэнд юу хэрэгтэй байгаа нь ойлгомжтой байгаан биш үү. гомдоллож дууссан бол одоо арай дээр юманд санаа тавь. орчноо мэдэр...

  • ღ. Http://gegeen.com 2010-10-09 10:39

    дандаа нэг гоншгоносон хэнд ч хэрэггүй юмаар анхаарал татах гэж оролдсон юм хийж явахым дөө хэхэ... би чинь чамдаа дуслаа л, гичээгээ л яваа л байдышдээ... зарим нэг сэдвийг чинь идэвхжүүлээ л... хэн хэндээ ямраа мэдээд янзаа үзүүлээд явчий, болжийгооздээ..

  • А. САРНЫ ХҮН 2010-10-09 17:14

    Эхлээд өөртөө туслах хэрэгтэй найзаа. Чам шиг цахим орчинд хамаг цагаа бардаг хүн ганц ордог сайтдаа ингэж нэр нүүрээ хог шороотой хутгаад байж болохгүй ш дээ. Гэгээн гэж нэрийг боддоггүй юмаа гэхэд Булганмаа-г хайрлах хэрэгтэй ш дээ хэхэ. Маргааш нэг өдөр Биз-ийнхэн уулзахын цагт хүмүүс чамд хир таатай хандах вэ?!

    Ичсэн хүн ална гэгчээр энэ нэг өдөр намайг... ий ий.

  • ღ. Http://gegeen.com 2010-10-10 17:25

    мэдкүү, уулзая гэсэн мсж зөндөөл ирэхийм байшдээ, чи л уулзахгүй бултчихад болоом биш юм уу хэхэ, заавал бүгдэд таалагдаад байх албатай биш..

  • Б. Зулаа 2010-10-20 11:05

    дэмжжийнөө.
    хувь хүний бодол нийтлэлд хандсан төрсөн сэтгэгдэл мэеби
    шүүмжлэн бичсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй улаан цайм дайраад байдагшт зарим нийтлэгчид,,,,
    гэтэл бас үнэхээр шүүмжлэхээр /тэр чинь л хүн бүр өөр гэдгийг хэлээд байгаашд, хувь хүний л үзэл бодол/ монголчууд дандаа шүүмжилдэг чи ч ингэж чадахгүй чаддийн бол өөрөө хийгээч гээл унадаг юм.
    тийм л дандаа магтуулахыг хүсээд байгаан бол сэтгэгдлийн хэрэг байнуу даа. юуны тулд шүүмжлэл гэж байдаг билэээ дээ. аливаа юм сайн, муу гээд 2 талтай байдаг биздэ. үнэхээр л шүүмжлэхээр бол шүүмжилжил таараашд. гэхдээ боловсон.