Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , С. Энхтуяа 2009-12-03 14:05 нэмсэн. 6 хариулттай

Christy Walton & family

54 настай энэ эмэгтэй $20 тэрбум хөрөнгөөрөө дэлхийн тэргүүн баян эмэгтэйгээр тодорчээ. 2005 онд онгоцны ослоор нөхрөө алдснаас хойш Wal-Mart корпорацийн өв залгамжлагчдын нэг болж, дэлхийн баячуудын тоонд зүй ёсоор орох болжээ.


Alice Walton

Wal-Mart-н бас нэгэн өв залгамжлагч тэрээр $19.5 тэрбум хөрөнгөөрөө хоёрдугаарт жагслаа. Аав Сэм болон авга ах Жеймс нар нь Арканзас мужийн Рожерс хотноо 1962 оны долдугаар сарын 2-нд анхны “Wal-Mart” дэлгүүрээ нээж байсан. Хаягийг хэвлэхэд хямд байх үүднээс Уолтоны дэлгүүр буюу Walton`s Market гэдгийг “Wal-Mart” болгон товчилсон аж. Харин өнөөдрийн байдлаар “Wal-Mart Stores” компани нийт 2.1 сая гэрээт ажилтантай бөгөөд жилдээ 404 тэрбум гаруй долларыг эргэлдүүлж байна.


Liliane Bettencourt

Гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинд алдаршсан L'Oreal брэндийг эзэмшигчдийн нэг тэрээр $15 тэрбумаар 3т жагслаа. Одоо 86 настай бөгөөд 1 хүүхэдтэй ажээ.


Susanne Klatten

Харин 4т $12 тэрбум хөрөнгөөрөө Susanne Klatten оржээ. 46 настай энэ бүсгүй алдарт BMW корпорацийн залгамжлагч юм.


Birgit Rausing

11 тэрбум долларын хөрөнгөтэй, Швецарийн сав, баглаа боодлын үйлдвэрийн залгамжлагч, 85 настай энэ эмэгтэй 5т жагсжээ.
2000 онд түүний нөхөр нас барахад тэрээр аварга том Tetra Laval үйлдвэрийг эзэмших болжээ. Энэхүү компанийг 1944 онд түүний хадам аав анх байгуулсан бөгөөд одоо борлуулалтын орлого нь 14 тэрбум долларт хүрдэг аж.


Jacqueline Mars

69 настай дэлхийн 6дахь баян эмэгтэй бол Jacqueline Mars юм. Түүний хөрөнгө $9.5 тэрбум бөгөөд дэлхийн хамгийн том шоколад, амттан тэргүүтэнг үйлдвэрлэгч Марс компаний эзэмшигч. Бидний сайн мэдэх Milky Way, Snickers, Three Musketeers зэрэг шоколаднуудыг үйлдвэрлээд зогсохгүй гэрийн тэжээмэл амьтдын хоол үйлдвэрлэлийг бас хариуцдаг юм.


Anne Cox Chambers

97 настай Атлантагийн эмэгтэй дэлхийн 7 дахь баян эмэгтэйгээр 9 тэрбум хөрөнгөөрөө тодорч байна. Cox Communications компани нь АНУ-н хамгийн том 3 каблийн компаний нэг юм.


Abigail Johnson

47 настай Abigail Johnson $8.5 тэрбумаар 8-д орлоо. (Fidelity Investments)



Savitri Jindal

9 хүүхэдтэй бэлэвсэн Энэтхэг эмэгтэй Savitri Jindal $6 тэрбум хөрөнгөөрөө энэхүү жагсаатад багтжээ. Тэрээр 58 настай бөгөөд ган, чулуулаг, уул уурхайн O.P. Jindal группийн удирдлагуудын нэг.


Charlene de Carvalho-Heineken

$5.5 тэрбум хөрөнгөтэй тэрээр 10т жагслаа. Дэлхийн шар айрагны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Heineken-ы 25 хувийг эзэмшигч. Heineken 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 65 гаруй оронд брэнд болгож чаджээ.


Эх үүсвэр: http://www.forbes.com

Хариулт (6)

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Энхбаяр 2009-12-03 18:54 бичсэн.
    Сайхан мэдээ байна гэхдээ ихэвчлэн өвлөж авсан юм байна ш дээ хи хи
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Бизнет-н Гэгээн 1/2 » S. Sanjaasurem
    A. Www.gegeen.com 2009-12-06 14:06 бичсэн.
    монгол хүүхнүүдээс бас бичээрэй. петровисын оюунгэрэл гэх мэтээр
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. ...Мөнхөөлэй... 2009-12-13 00:44 бичсэн.
    нэрээ монголоос?
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    A. Www.gegeen.com 1 сарын өмнө бичсэн.
    УИХ-ын гишvvн асан Д.Туяа
    УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хєрєнгєтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо тєдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хєл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нєхєрлєж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
    Нєхрийнхєє ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт тєрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ єргєжvvлж, хотын тєвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх євєрмєц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг тєрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хєрєнгєєрєє аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын тєвд долоон єрєє байранд амьдардаг байна.

    Тvvний нєхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нєхрєєсєє 20,0 сая ам.долларын хєрєнгє євлєж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хєрєнгє дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.



  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    A. Www.gegeen.com 1 сарын өмнө бичсэн.
    “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТЄХ-нд шууд єгєв. Мєн “Капитрон” банкинд ихээхэн хєрєнгє оруулсан нэгэн.


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Эрик 1 сарын өмнө бичсэн.
    бизнэтийн гэгээнийг хамгийн түрүүнд нэрлэх хэрэгтэй боловуу. итгэхгүй бол профилоор нь зочлоод үзээрэй

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!