Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Албан захидал Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Зөвлөгөө , А. Мөнхдөл 2009-12-03 14:47 нэмсэн. 3 хариулттай

Дээрх ойлголтод тєрєл бvрийн захидал ба аль нэгэн албан тушаалтны нэрийн ємнєєс болон албан тушаалынхаа эрхийн дагуу явуулж буй захидал харилцааны бvх хэлбэрийн бичиг баримт ордог.

Одоогийн хэрэглэж буй олон улсын захидал харилцааны хэлбэрvvд нь 150 гаруй жилийн тvvхтэй бєгєєд єрнийн орнуудын хувьд дээрх соёлыг єргєн дэлгэр хэрэглэж сурсан байдаг.
Бvх тєрлийн албан захидал харилцааны бичиг баримтыг дараах vндсэн хоёр хэлбэрт хуваана.
1.Албаны буюу дипломатын: Энэ тєрлийн харилцааны бичиг баримтад нот бичиг, мемеорандум, санамжийн бичиг зэрэг ордог.
2.Ажил хэргийн буюу бизнесийн: Энэ тєрлийн захидал бичигт хагас албаны шинж чанартай бєгєєд голдуу пvvс, компаниудын хооронд /хувийн/ худалдаа наймааны асуудлаар харилцах болон холбоо тогтоох зэрэг хамтын vйл ажиллагааны явцад єргєн хэрэглэдэг баримтууд хамрагдана.
Ямар ч захидал дугтуйн дээрх захидал хvлээн авагчийн хаягнаас эхэлнэ. Yvний тулд захидал хvлээн авагчийн хаягийг урьдчилан тодруулж авах нь зvйтэй. Гадаадын зарим оронд манай улсад хэрэглэж буй захидал хvлээн авагч, явуулагчийн хаяг практикт тохирдоггvй.
Хэрэв захидлыг тусгай цонх бvхий дугтуйд явуулж байгаа бол захидал явуулагчийн хаягийг дугтуйн зvvн дээр талд бичиж, хvлээн авагчийн хаягийг тусгай цонхоор харагдаж байхаар тохируулан бичнэ. Мєн хvлээн авагчийн овог, нэрийг хvндэтгэлийн vгийн хамт “Ноён Уильс Смит” гэх мэтээр дугтуй дээр бичнэ.
Та хэрэв анх удаа танихгvй хvнтэй захидлаар харьцах болбол зарим хvндрэл учирч болох юм. Ер нь гадаадын хvмvvсийн нэр, овгоор нь эрэгтэй, эмэгтэй хvнийг аль нь болохыг ялгаж танихад хялбар биш байдаг.
Захидал хvлээн авагч маань нэрээс гадна эрдмийн цол, цэргийн хэргэм зэрэгтэй байж болно. Ийм тохиолдолд “ноён”, “хатагтай” гэсэн vгийн оронд “доктор”, “профессор”, “генерал”, “маршал”, дараа нь овог, нэрийн эхний vсгийг томоор бичдэг.
Албан захидлыг ямар нэг нєхцєлд хувийн захидалтай андуурч хєндлєнгийн хvмvvст задлуулахгvйн тулд манай улсад “гарт нь”, Англид “private”, “confidential”, АНУ-д “personal”, “confidential”, ОХУ-д “лично” гээн vгvvдийг захидал хvлээн авагчийн нэрийн дараа хаалтанд бичдэг.


Хариулт (3)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Энхтуяа 2009-12-04 16:07 бичсэн.
    Mонголын байгууллагууд албан захидал хэрэглэх соёл, хэрэглээгээрээ ямархуу байдаг бол? Зарим газар бол үг үсгийн алдаатай, хаяглалт тодорхойгүй зүйлүүд ажиглагдаж л байдаг. Энэ нь тухайн байгууллагат ажиллаж байгаа хүнийх нь бичгийн соёлоос л хамаарах байх даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Энхтуяа 2009-12-04 16:09 бичсэн.
    Бас их дээд сургуулиудад албан бичгийн талаарх хичээл сайн оруулах хэрэгтэй. Сургуулиудад Бизнесийн харилцаа гэж хичээл ордог нь үнэхээр хэрэгтэй санагддаг.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    хахахаха нүүб 1/1 М. Бат-Oрших
    Б. Батзориг 2009-12-10 09:56 бичсэн.
    за нэг шинэ байгуулагдсан агентлаг гэхүү алба гэхүү тэрний даргын албан бичиг гэж байгаа

    С.....-т

    Нэр төрийн баталгаа гэж олноо танигдсан 9911 дугаараас нэгийг манай албанд олж өгнө үү

    тэр.......................

    Албан бичигийн хувьд электрон захидал бичихээс эхлээд л байна шүү дээ анх бичсэн электрон захидалаар нэг мэдээг дамжуулахдаа зүгээр аттач хийж шидээд дараа нь ньюкомын захиралд майл-р толгойгоо эргэтэл загнуулж билээ хэхэ

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!