Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Шинэ оны сайхан үг бүхнийг энд бичээрэй Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , А. Мөнхдөл 2009-12-03 14:54 нэмсэн. 75 хариулттай

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Хариулт (75)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Энхтуяа 2009-12-04 16:00 бичсэн.
    Мөрөөдөл биелэх мөч ойртож
    Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
    Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
    Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
    Баяр баярын дээр шинэ жил ирлээ
    Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
    Хотлоороо хонон өнжин баярлаарай
    Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
    Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
    Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!

    http://www.biirbeh.mn-ээс
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Чимгээ 2009-12-05 12:38 бичсэн.
    та буxэн бугд аз жаргалтай байг ! шинэ он танд шинэ итгэл найдвар шинэ гэрэл гэгээг авчираx болтугай Бас xайрлуулж xайрлаж байxаа битгий мартаарай :))))))))
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Идо 2009-12-05 13:57 бичсэн.
    Үл таних, цоо шинэ 365 өдрийн мэндийг хүргэе!
  • Thumb_up_voted Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    Б. Нармандах 2009-12-05 19:36 бичсэн.
    Сайхан шинэлээрэй!
    Энэ чинь одоо аргын тооллын цагаан сар юм шүү дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    С. Мөнхдалай 2009-12-06 14:17 бичсэн.
    хорвоод нэг нас нэмэгдэхийн баяр
    хойшдын аз жаргалаа ерөөх баяр
    та нартаа хамгийн хамгийн гэх бүхэл аз жаргалыг хүсье.

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    С. Мөнхдалай 2009-12-06 17:45 бичсэн.
    цоломн баярлалаа
    ясан сайхан юм бэ
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    С. Мөнхдалай 2009-12-06 17:47 бичсэн.
    ээ яанаа гэдгийн а гээгдсэн байна уучилаарай хө
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Халиун 2009-12-06 22:11 бичсэн.
    Едер цаг бухэн елзий буян
    Од гариг бухэн онцгой сайн
    Муу сэтгэлээ ялагч бухэн зовлон угуй
    Мунхгийн нойроос сэрэгч бухэн чадал тегелдер.....
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-07 11:17 бичсэн.
    хахаха
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Ганбаатар 2009-12-07 11:53 бичсэн.
    Дуугай л ийшээ ороод сайхан үгнүүдээ харчих хэрэлдэж байхаар яаршиг зүгээр www.bolod.mn энд байгаа угаасаа
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    А. Мөнхдөл 2009-12-07 14:38 бичсэн.
    зарим нэгэн хүн сэдэвээ жаахан уншвал яасан юм гэж бодлоо.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-08 14:03 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-08 14:06 бичсэн.
    Энэ хэлсэн үгийг нь коопийдож ирээл үг үсэг алдалгүй хэрүүл хийдэг зан Батманы зурагтай Батжавхлан гэж нөхрөөс үүдэлтэй моод юмуу даа дээ доо (даа дээ доо-г Бат-Оргилоос коопийдсон болно) гэдгийг энэ дашрамд далимруулан дашрамдуулъя (далимдуулан дашрамдуулахыг ба нэг нөхрөөс коопийдов)
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    А. Мөнхдөл 2009-12-08 15:12 бичсэн.
    Бат Оргил хэнээс хуулсан юм болдоо гэж
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Довдон 2009-12-08 18:48 бичсэн.
    Мөнхдөл хэнээс хуулсан юм болдоо гэж
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-12-09 17:48 бичсэн.
    Шинэ он гарахаар нь бичнэ дээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ийм хэмжээнд сэтгэж, ойлгоод байгаа учраас л та нар биднийг ойлгодоггүй юм аа. Энэ бол чухам үнэн. 1/1 О. Долгион
    М. Эрдэнэбулган 2009-12-10 09:03 бичсэн.
    Гадаадад ажилладаг болгон Монголыг зарахыг санаархаж байгаа хэрэг үү хахахаха ёоооё элэг элэг
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Бат-Oрших 2009-12-10 09:25 бичсэн.
    Энэ Цолмон Бат-Отгил 2 одоо болтол хэрэлдсээр л байгаамуу? яршиг л байна шд одоо энэ хоёр
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Бат-Oрших 2009-12-10 11:22 бичсэн.
    Долгион гэж Цолмонгийн шинэ үнэнч улаан фен юмуу даа гөөлгий гөөлгий

    Энэ Баярсайханд долгионы өмнөөс хариулт хэлэхэд, би мөнгөнөөс илүү сэтгэлгээний цар хүрээг сонгодог гэж долгион хэлэх байлаа
    Харин дараа нь чи:
    - мөнгө бол хүн сайхан амьдрахад тулах тулгуур
    Долгион:
    - үгүйээ буруу номнтон хүмүүн та нар ертөнц мөхөхөд хүн мөнгийг иддэггүйг ойлгоно
    Баярсайхан:
    - лав намайг амьд байхад мөхөхгүй....


    за за ингээд тодорхой болгочихилоо долгион цолмон нарын LIGHT тал дийлээ, баторгил баярсайхан нарын дарк тал дийлдэлээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-10 11:24 бичсэн.
    Шүүгч Бат-Орших гэхүү дээ хэхэ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Батзориг 2009-12-10 11:35 бичсэн.
    шинэ оны сайхан үгс байна ардыг урлагын нэг жишээ Дайралцааныг энд хөгжүүлж байгаа Бат-Оргил Цолмон 2-тоо баярлаж байна. Дэмжиж байгаа Булгаа Баярсайхан нарт ч баярлав
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Батзориг 2009-12-10 11:35 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    О. Долгион 2009-12-10 11:49 бичсэн.
    Баярсайхан эгч ээ, би сэтгэлээрээ туйлын баян хүн. Дотоод ертөнцөө улам бүр гүнзгий мэдрэх тусам баясаж, нүд нээгдэхийн амтыг мэдэрдэг. Гэхдээ би саяхнаас л ийм сайхан мэдрэмж байдаг юм байна гэдгийг ойлгосон. Сэтгэлгээний сүв нээгдэнэ гэдэг үнэхээр баяр жаргалтай мөч мөн. Би өргөн сэтгээд, та давчуу сэтгээд байгаа юм биш. Ердөө л би хүний дотоод агуу мөн чанарыг баглан хүлж, далд дарж байдаг энэ нийгмийн, амьдралын мөн чанарыг ухаарсан хэрэг. Тэгээд тэндээс бөөнөөрөө гарах арга замыг хайж байгаа хэрэг.

    Өргөн сэтгээд үр дүн гарах гэж юуг хэлээд байна? Ямар үр дүнг хүсээд байна? Тэр чигээрээ буруу явж байгаа нийгэм, амьдралын хэв маягийг шүүмжилж байгаа хүнээс тэр цаг үед нь тохирсон ямар үр дүн гарах боломжтой юм бэ? Оюуны хувьсгалын эхлэл. Ийм л үр дүн гарах боломжтой. Энэ бол хүн нэг насандаа хийж болох хамгийн агуу ажлуудын нэг. Би ганцаараа гэгээрэхээ бодоод хөдөө амьдарвал одоо ч гараад явлаа, бэлэн байна. Харин би хайртай хүмүүсээ зөв замд нь оруулмаар байна. Амиа бодоод ганцаараа гэгээрч дэлхийн даяараа сүйрэхийг нь хараад сууж байхын оронд хүн төрөлхтөн нийтээрээ гэгээрэх замыг нээж өгөх нь зүйрлэшгүй их буян юм.

    Өнөөгийн амьдралын талаар 30 минут орчим бодоод нэг үзээрэй. Цолмон эгч өнөөгийн бодит байдлыг сайхан хэлчихсэн байна:

    Хурууны хээгээр цагаа бүртгүүлж, хянагч камераар хөдөлгөөнөө хянуулж, дарга удирдлагаараа тархиа удирдуулж, авдаг цалингаараа амьдралаа хэмжүүлж, адилхан цалингаар тархиа хэмжүүлж толгой гэж олгой болсон нөхдийн хийдэг хэдэн нэвтрүүлгээр сонирхлоо хэмжүүлж, дэлгүүрийн ямрыг мэдэхгүй есөн жорын бараанд элэг ходоод эрүүл мэндээ даатгаж, нийгэм гэгч нүсэр мангасаар эхнэр хүүхдээ мэдүүлж, эгнэсэн байшин, чигжсэн машин, чихэлдсэн хүмүүсээр хөдөлгөөнөө хязгаарлаж, чөлөөтэй хөдлөх ямар ч арга үгүй, чиний өөрийн гэх мэдлийн юм юу ч үгүй энэ зогсонги царцанги байдлаас эхлээд гарах хэрэгтэй байх. Чиний мэдэх юм юу ч байхгүй бүгдийг бусдаар мэдүүлж байгаагаас л экологийн гамшигт байдал буурах бус, хууль журам батлах тусам байгаль орчны суурь нөхцөл байдал улам муудаад байгаа байх. Би тэгж бодож байна. Тэгэхээр энэ зогсонги царцанги байдлаас хэрхэн гарах вэ?

    Та бод л доо. Бод. Би өргөн, та давчуу боддог юм биш. Биднийг энэ нийгэм давчуу бодуулаад байна. Бодол санааныхаа хүчээр энэ ертөнцийг зурж явдаг бурхад бид ийм ялзарсан орчинд амьдарсан болоод мунхраад явж таарахгүй.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    G. Ganby 2009-12-10 12:11 бичсэн.
    Ер нь та хэд маань нэг зүйлийн 2 туйл дээр л маргалдаад байнаадаа. Ямар ч тохиолдол нь бай Хүн Төрөлхтөн наадахад чинь дөхсөн шийдэл олж чадсиймшдээ. Тогтовортой Хөгжлийн Тунхаг гээч. Хөгжил гэдгийг тайлбарлах шал өөр ухагдахуун орж ирж байгаам билээ. Монгол ба түүний нөхдөөс бусдад нь.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    G. Ganby 2009-12-10 12:11 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!