Сүүлд шинэчлэгдсэн
- Монгол хүн бүхний до... 66
- ЕБС-ийн Багш нарыг х... 44
- Цагаан сар ба бууз... 4646
- Үйл ба үр эсвэл үйли... 4848
- Хятад торгоор хийсэн... 1010
- Миний хот 1818
- Мэргэжлээрээ бахархд... 7878
- Та ямар, ямар төрлий... 1111
- Харьж очих эх орон б... 5656
- Хүүхдийн баяр... 22
- Сэргээгдэх эрчим хүч... 1414
- Өршөөлийн хуулийн эе... 2828
- Монгол 20,000 Турк э... 7777
- Англи хэл сурахдаа а... 2929
- Би англи хэл сурмаар... 2121
Хөгжмийн дугаралт, гайхамшгийг жинхэнэ амьд байдлаар мэдрүүлдэг хүмүүс бол яах аргагүй чадварлаг dj нар билээ.
Тэгвэл dj хэмээх мэргэжил манайд хэдийнээс үүсэв. Хэн Монголд анх оруулж ирсэн бэ. Үүний хариултыг залуус сайн мэднэ. Шинэ үеийн хөгжмийн урлагт DJ хэмээх цоо шинэ тэсрэлтийг яах аргагүй DJ Өөжий хийж чадсан.
Тэрбээр Монголд энэхүү урлагийг нэвтрүүлээд зогсохгүй тоног төхөөрөмж, хэрэгслийг эх орондоо анх оруулж ирж байсэн билээ.
Гэвч олон Dj нарыг “төрүүлсэн”, залуусын хүндлэлийг хүлээсэн Өөжий хаана явна вэ.
Түүний орон зай одоо хүртэл үгүйлэгдсээр байгааг урлагийнхан, хөгжим сонирхогч залуус ярьсаар байна.
2006 оноос улстөр, бизнесийн хүрээнийхний эрх танхил хүүхдүүд, урлагт хүчин зүтгэдэг залуус хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт бөөн бөөнөөрөө холбогдож эхэлсэн.
Улмаар 2007 оны тавдугаар сарын 1-нд 13 залуу мансууруулах бодисны хэргээр дээд тал нь 11 жилийн ял авч байсан.
Үүний дараа жил “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мөн л мансуурлах бодисний хэргээр шоронгийн хаалга татсан билээ.
Гэхдээ түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өршөөн наранд гаргасан.
Мөн 2007 онд ял аван шоронд хоригдож байсан хүмүүс буюу 13 хүний заримынх нь ялын хугацаа дуусан, олон жилийн ял авсан хүмүүс нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд хамрагдан наранд гарчээ.
Харин нэг хүн нь өнөөдөр шоронд суусаар байна. Тэр бол Dj Өөжий.
Энэ тухай түүний ар гэрийнхэн гомдолтойгоор ярьж байна. Түүний хэргийг Өршөөлийн хуульд хамрагдана хэмээн гэр бүлийнхэн нь найдаж байсан ч тийм явдал болоогүй аж.
Тус явдалд сэтгэлээр унасан ээж нь цус харван биеийн байдал нь хүнд байдалд орсон байна.
Энэ тухай түүний гэр бүлийнхэн ярихдаа “тухайн үед Өөжийтэй хамт хэрэгт холбогдон ял авсан хүмүүс өнөөдөр бүгд суллагдсан. 13 хүнээс 12 нь эрх чөлөөтэй болоод байна. Өөжийгээс хүнд, олон жилийн ялтай хүмүүс ч шоронгоос гарчихсан явж байна. Бидний хувьд энэ зун Өөжийг суллагдана хэмээн найдаж байсан ч талаар боллоо. Зарим хүний хэлснээр түүнтэй хамт ял авсан хүмүүс мөнгө өгөөд суллагдсан гэсэн.
Дунджаар 20 сая төгрөг өгч суллагдсан тухай бид дуулсан. Гэвч бидэнд тийм мөнгө байхгүй” гэлээ.
Харин DJ Өөжий энэ талаар өрөө ярихдаа /гэр бүлийнхэн нь дамжуулснаар/ “бидэнд мөнгө байсан ч өгөх ёсгүй. Тийм хууль бус зүйл хийж болохгүй” гэжээ.
Өөжий одоо хоригдож байгаа ангидаа нэгэн амьд хөгжмийн хамтлаг байгуулан уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа тухай түүний гэр бүлийнхэн ярьж байлаа.
Удахгүй Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 20 жилийн ой болох гэж байгаа. Энэ үеэр Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиа хэрхэн хэрэгжиж байгааг эргэн хараасай гэж Монголын авъяаслаг залуу Өөжий буюу О.Ганболдын гэр бүлийнхэн хүсч байна.
О.Ганболд ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр анги буюу хуучнаар Дарь-Эх дэх хэсэг гэж нэрлэгдэж байсан газарт ял эдэлж буй. Тэрбээр нийт 10 жилийн ял авснаас одоо гурван жилийн ялыг эдлээд байгаа юм.
Б.Тэлмэн
-
Мөнгө хураасаар л байх уу
Хэлэлцүүлэг, M. Davaadorj
9 өдрийн өмнө нэмсэн.
6 хариулттай Хариулах -
Mөнгө хамгийн чухал нь гэжүү
Хэлэлцүүлэг, S. Shinee
9 өдрийн өмнө нэмсэн.
4 хариулттай Хариулах -
Twitter хэрхэн мөнгө олох вэ?
Хэлэлцүүлэг, В. Баярсайхан
2009-08-22 18:10 нэмсэн.
19 хариулттай Хариулах
Хариулт (21)
-
Хийсэн үйлдсэн, үүрсэн ял нь адилхан байхад нэгий нь гаргаад нөгөөг нь гаргахгүй байна гэдэг нь шалт 1/2 » Д. ОтгонбаярМ. Эрдэнэбулган 2009-12-03 16:29 бичсэн.Ингэж новшролдож байхаар шоронд байгаа бүх ххулгайчуудаа гаргачихая л даа!
Хэрэг хийсэн л бол хийсэн. Тэр гарчихлаа би гарсангүй гээд барьцаад байх шаардлага байхгүй л дээ. Анхнаасаа л хууль бус зүйл хийхгүй байх ёстой байсан юм.
-
А. Энхээ 2009-12-03 16:29 бичсэн.ШУДРАГА=>ШУДАРГА
Ял авсан хүнийг өршөөхийг шударга гэж байгаа бол бас ч тийм биш л дээ.
Харангын Лхагва болон тэр 12-той харьцуулаад шударга гэж байгаа бол энэ чинь шударга ёс биш барьцалт.
Гэхдээ нээрээ Өөжий маань суллагдаасай.
-
Д. Отгонбаяр 2009-12-03 16:29 бичсэн.
-
Б. Гантулга 2009-12-03 17:10 бичсэн.Эрдэнэбулганы хэлдгээр бүх хулгайч дээрэмчин алуурчин луйварчин хүчиндэгч нараа суллачихъя л даа. Хүний байшин шатаагаад хулгай дээрэм хийсэн хүнээ цагаатгадаг нийгэмд амьдарч байгаа юм чинь. Тэгээд бүх цагдаа прокурор шүүгч мөрдөн байцаагч нараа ажилаас нь халчихъя. Төсөвт ч нэмэртэй байлгүй. Бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудыг татан буулгачихъя. Тэгээд ардчилсан ерөнхийлөгчтэй ардчилсан орондоо сайхан амьдарцгаавал ер нь яасан юм бэ? Шоронгоос суллагдсан өршөөлд хамрагдсан бүх хүмүүс нь төр засагтаа учиргүй баярлаад дахин хэзээ ч гэмт хэрэг хийхгүй эрх чөлөөт иргэн шиг амьдрах байлгүй. Удахгүй амьд явахын тулд мафуудад мөнгө төлж эхлэнэ дээ. Дүүрэг хороонуудыг гэмт хэргийн бүлэглэлүүд мэдэлдээ аваад тэдэнд татвар сайн төлсөн нь амар тайван амьдараад эс төлсөн нь аймшигтай зүйлстэй алхам тутамдаа тулгараад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийн үлгэр болох биз.
-
Б. Гантулга 2009-12-03 17:12 бичсэн.Ер нь хэн нэгэн баагий жаахан дуулдаг эсвэл хэдэн сд хольж тоглуулдаг байх нь тэд гэмт хэрэг хийгээд өршөөгдөх ёстой гэсэн үг биш биздээ. 10000 төгрөг хулгайлаад шоронд олон жил авч байгаа жирийн ард иргэд олон л байна ш дээ.
-
Аль хэдийн тийм болцышдээ анд аа. Мөнгөгүй бол хэн ч биш гэдэг зарчимтай эргүү нийгэм шүү дээ энэ... 1/1 О. ДолгионД. Отгонбаяр 2009-12-03 17:53 бичсэн.Нэг өнцгөөр хараад дэмий байх аа залуус аа. Та нарыг дээрхи мэдээллийг уншаад нэгийг бодсон гэж найдаж байна. Харангийн Лхагваа, Салхи хамтлаг, Айс топ, УИХ-н гишүүн Сайхансамбуугын хүү, өөр хэн ч билээ дээ баяны хүүхэд энэ тэр гээд нэр, зүс царай мэдэх бүх хүмүүс ямар нэг учир шалтгаанаар бүгд л хэцүү нэртээс гарцгаасан. Тэр ч бүү хэл гараад удаагүй хүн дайраад алчихаад байтал нүдэн балай чихэн дүлий өнгөрцгөөсөн биз дээ. Яагаад??? Ам хамар луу нь хахтал нь мөнгө чихсэн болоол тэр биз. Энд би хэн нэгнийг өмөөрөх гэсэнгүй, хэн нэгнийг муулах гэсэнгүй. Энэ мэдээллийг олж уншаад мөнгөөр хүний амь амьдарлийг шийдээд байна гэдэгийг л би энд хэлэх гэсэн юм.
-
А. Энхээ 2009-12-03 17:57 бичсэн.Дэнжийн мянгын Төрөө
Тээврийн товчооны Хишгээ
100 айлын Зуунаа
Арван нэгийн Ариунаа нар суллагдахад
Офицерын ордны Одноо
Амгалангийн Алтай
Ханын материалын Болдоо
Хан-Уулын Хаянаа нар юм хэлэхгүй л байна ш д
-
Б. Батбаяр 2009-12-03 22:50 бичсэн.Лхагвааг нь буцаагаад шоронд нь хийхгүй юу. Ядаргаатай юм. Хэн гарга гэсийн. Адилхан л хийсэн хэргийнх нь ялыг нь эдлүүлээд гаргахгүй.
-
A. AAA Banzaa 2009-12-04 09:44 бичсэн.яллагдаx xэрэг xийсэн бол эдлэ л xэрэгтэй шүү гэж боддог шдэ.
эсвэл xэрэг xийxгүй байx xэрэгтэй
-
М. Эрдэнэбулган 2009-12-04 10:01 бичсэн.Одоо тэр хил дээр дидандаж тоглосон хэдэн нөхдийг бодохоор урд хилээ буудалцаан болдоггүйгээр нь ер нь хятадын талд хариуцуулаад үлдээчихвэл яасийм бэ? Тэнд сүүлийн хэдэн жил ч гэнэв байнга л өөр хоорондоо оригналаар диданддаг юм байх.
За тэгээд л шорон оронд орлоо гарлаа л гэх юм, нэртэйгээр нь шоронгоо прокатлаж болдоггүй юмуу? Шоронд суухад тэдэн цаас гээд ахиухан мөнгөний тоо биччихвэл манай баячууд мөнгөө үрэх гээд бас сайн хүн болох гээд очерлоод шорон нэмж барих шаардлага гарч л таараа!
Бас нэг нөхөр компаниараа түрээ бариад бас экс ерөнхий сайдын найзыг хэд хэдэн рекетүүдтэй сайн панаалдсаны хүчинд 2 банк дампууруулчихаад ээлжит залуухан амрагаа эдлээд гэртээ банштай цай зөөлгөөд хэвтэж байх юм.
Ингээд яриад байвал шудрага юм гэдэг Элбэгээгийн аманд байсаар байгаад тэндээ өтөх нь ээ!
Ер нь шудрага ёс, амгалан байдал гэдэг юм манайд тун цөөхөн үлдлээ дээ хөөрхий...
-
Д. Отгонбаяр 2009-12-04 13:14 бичсэн.У.Баярсайхан танд мэдэхгүй зүйл үгүй бололтой. Тэр эдийн засагийн ач холбогдол нь юундаа байдаг юм ойлгомжтой сайханаар тайлбарлаад өгөхгүй юу? Мунхаг миний ухаан аливаа зүйлийн нарийн учирийг олохдоо маруухан.
-
Дургүй хүргэсэн баагийг санамсаргүй алчихвал яах уу хө. Найз нь санаандгүй алчихлаа ха хах ха 1/2 » Б. ГантулгаД. Отгонбаяр 2009-12-04 13:21 бичсэн.Санамсар болгоомжгүйгээсээ хэрэг хийгээд тэрийгээ ойлгож ухамсарлахын дээдээр ойлгож ухамсарлах нийгэмдээ эргээд хүн хэвээрээ төлөвших төвшинд хүрсэн хүнийг л энэ өршөөлийн хуульд хамруулж өршөөдөг гэж би ойлгоод байгаа шд ээ уул нь. Тэгтэл тийм биш юм. Саяхан баахан хүн өршөөсөн. Баахан гэмт хэрэг гарлаа. Үйлдсэн этгээдүүдийн ихэнхи нь өршөөлөөр гарсан хүмүүс!!! Энэнд ямар учир байна аа???
-
Шорон бол гэмт хэрэгтнүүдийн сайн сургалттай их сургууль шүү дээ. Өндөр түвшинд бэлтгэдэг юм. 1/1 Б. ГантулгаН. Хишигсүрэн 2009-12-04 13:58 бичсэн.ммммхнг энэ өршөөлийн хууль нэг л бишээ нүдээ олохгүй байх шиг. үнэхээр өршөөгдөх ёстой нэгэн нь өөршөөлөө авч чадахгүй байх шиг. эсвэл энэ шоронд чинь хүн засрах гэж хоригдохоо байцан юм уу засрах биш улам л задраад байх шиг....
-
Арай ширүүн байна шүү. Хүн буудуулж байхыг харах бусдад тийм ч сайхан санагдахгүй байх аа. Зарим нэг 1/3 » Д. ОтгонбаярЖ. Ариун-Ундрах 2009-12-04 14:09 бичсэн.Өршөөлийн хуулиар баахан хүчин хийсэн улсууд суллагдсан байх даа. Тэгээд гарч ирчээл ахиад хүчин хийнэ зэвүүн,,,,, Би бол ийм хүмүүсийг олны нүдэн дээр цаазлах хэрэгтэй гэж боддий ш дээ
-
Б. Гантулга 2009-12-04 17:03 бичсэн.Та бүхний шүтэн бишэрдэг тэр америкт чинь хүний нүдэн дээр цаазалдаг биздээ гэмт хэрэгтнээ. Манайх шиг цаазаар авсан гэж худлаа залаад хуурамч бичиг баримтаар гадаадруу гаргачихдаг юм гэж хаана байнаа.
-
Б. Гантулга 2009-12-04 17:26 бичсэн.Мэдээж хэрэг ш дээ. Шоронд байгаа нөхрийг дагуулж гарч ирээд дээрэм хийлгээд л явж л байдаг ш дээ.
-
Dolgionoo dogol mur heregleechee. Ene ih urgeljilsen ugiin zohioliig chin' unshij chadahgui n' 1/2 » Б. БатбаярО. Долгион 2009-12-04 17:40 бичсэн.Гэмт хэрэг гээд байгаа энэ бүхэн чинь хүн төрөлхтөн өөрийн мөн чанараа таниагүй байж нэг нийгэм үүсгээд, түүнийгээ хүн бүрт хүчээр тулгаад, хүний мөн чанарыг мэдэхгүй байж бүх хүнийг нэг хуулиар зохицуулах гээд зүтгээд байгаагаас л болж гараад байдаг юмшдээ. Энэ нийгмийн дотор амьдрах хэрэгсэл нь мөнгө. Мөнгө олохын тулд хэн нэгний боол хийх хэрэгтэй. Эсвэл хэн нэгнийг хулхидах хэрэгтэй. Эсвэл нэг хүнээс хямд аваад нөгөөд нь үнэтэй зарах хэрэгтэй, газраа ухаж сэндийлэх хэрэгтэй, хорт утаа, цөмийн шаар, хог хаягдал үйлдвэрлэх хэрэгтэй... больж үз, бүгд стрессний эх булаг, эргээд хүн болон байгалийн эсрэг чиглэсэн харанхуй мулгуу үйлдлүүд... Манайд амьдрахын эрхэнд гэмт хэрэг хийгсэд олон байдаг бол гадаадад стресснээс болж, эсвэл зүгээр л энэ амьдралаас уйдсандаа гэмт хэрэг хийдэг тохиолдол нь олон байдгиймшдээ. Сүүлийн үед Монголд ч нэлээд дэлгэрээд байгаа хар тамхи гэгчийг ер нь яагаад хаа сайгүй хэрэглээд, тэрний төлөө үхчих гээд байдаг юм бэ? Яагаад хүн архи уудаг юм бэ? Яагаад зарим нэг америк хүн бизнесийн ирээдүйтэй нэлээд чинээлэг амьдралаа хаяад, өөрийн зоргоор дураараа амьдрах гудамжны амьдралыг сонгон хог түүж голоо зогоох болов оо? Тэд яагаад ийм шийдвэр гаргаад байна? Нэг хүний хариулт сонирхолтой бөгөөд чухам үнэнийг энгийн үгээр хэлсэн байгаа юм: БИ МӨНГӨТЭЙ БОЛ МӨНГӨТЭЙ, БИЗНЕС МААНЬ ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ХҮН. ХАРИН БИ ЮУ Ч ХИЙХГҮЙ АМЬДАРМААР БАЙНА. БИ ӨӨРӨӨРӨӨ БАЙМААР БАЙНА. БАЙНГЫН СТРЕССТ ӨӨРСДИЙГӨӨ ХҮЛДЭГ НААД НИЙГМЭЭС ЧИНЬ АНГИД БАЙХ ЖИНХЭНЭ ЖАРГАЛ БАЙДАГ ЮМ БАЙНА. ТА НАР ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ. ЯМАРТАЙ Ч БИ УРЬДНЫ АМЬДРАЛАА БУЦААЖ АВАХЫГ ОГТХОН Ч ХҮСЭХГҮЙ БАЙНА. ХУДАЛ ХУУРМАГ ДУНД АМЬДРАГЧИД АА гэж хэлсэн байдаг. Бидний цогцлоох гээд улайраад зүтгээд байгаа нийгэм угаас буруу юм. Хүн төрөлхтөн алдаж онож явсаар өдгөө нэлээд ухаантай нийгэм байгуулчихаад байна гэж битгий эндүүрцгээж бай л даа. Харин ч өнөөдөр хамгийн мунхаг үе дээрээ явж байна. Учир нь дэлхий удахгүй сөнөнө гэдгийг мэдэж байгаа атлаа тэр сөнөөх үйл ажиллагаагаа зогсоохыг үл хүсэгчид, магадгүй өөрсдөө сөнөөж байна, гэхдээ яая гэхэв гээд эвлэрчихсэн гарууд, удахгүй дэлхий дээр амьдрах орчин устаж үгүй болохыг мэдсээр байж үр хүүхэд гаргах, гэр бүл байгуулахаа төлөвлөөд явж байдаг өнгөц ухамстангуудаар дүүрэн байна энэ дэлхий... Хүмүүсийн муу санаа нь дэндээд үнэн мөнийг хэлэх зарим нэгээ ч хардаж сэрдэх болжээ... Шашиндаа оруулах гэж худлаа бүлтэрч байна л гэнэ, үүний цаана нэг учир бий, албаар сенсааци дэгдээж байна л гэнэ, Уучлаарай, танаас мөнгийг чинь авах гэж худал хуурмаг сайхан юм яриагүй байна. Наад мөнгө чинь дэлхийг сөнөөгөөд байна гэдгийг бүх нийтээрээ ойлгоод, гарц хайх хэрэгтэй гэж л хэлээд байна шүү дээ. Бид буруу нийгэм байгуулжээ, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр хүн төрөлхтөн алдаагаа шударга хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, засч залруулж эхлэх ёстой цаг үе. Америк мэтийн улс гүрнүүд бидний өнөөдөр дагаж хошуураад байгаа хөгжлийн замаар олон зуун жил алхасны дүнд оргилд нь бараг хүрсэн. Тэглээ гээд юу болов? Энэ сэдэв дээр яригдаж байгаа гэмт хэрэг алга болчихсон уу? Харин ч хамгийн их гэмт хэрэг гардаг газруудын нэг хэвээр байна. Тэгээд энэ бүх тав тух, хиймэл орчныг бүтээсэн золиосонд эрүүл байгаль, зохистой орчин аймшигтай алдагдаж, хүмүүс чаддаг байсан юмаа чадахгүй болж, улам тэнэг мангар болж байна. Гэтэл энэ замаар явах гээд манайхан зүтгээд байдаг. Монгол Америкийн дайтай болох гэсээр байтал дэлхийн нас хүрэлцэхгүй, цаашид угаасаа энэ хөгжил хол явахгүй, энэ бүх буруу үйл ажиллагаанаас болж дэлхий сүйрэх гээд байна гээд энгийнээр бодоод үзээч. Хэн ч харсан ойлгомжтой бодит байдлыг үгүйсгэж, гадны соёл, гадны хүмүүсийн зугаа цэнгэлээс амсаж үзэх мунхаг шунаг хүслийнхээ аясаар дэлхий яавал ч яаг, монгол газар шороо маань яавал ч яаг гээд яваад байх нь хэр зохимжтой юм бол оо? Үнэн үгэнд хуурамч хүн өшөөтэй гэдэг. Намайг хэнээтэй солиотойгоор минь дуудах нөхөд байвал дуудтугай. Харин миний хэлсэн бүгдийг зүгээр нэг бодоод үзээрэй. Өөрийгөө хуурч, дэлхийг сөнөөлцөж, үнэн байдлаас нүүрээ буруулан өнөө маргаашаараа жүжиглэж амьдрах гунигт амьдралын хэв маягийг бид өөрчлөх үү? Эсвэл өөрсдөөсөө, үнэн мөнөөс айж, худал нийгэмд худлаа баахан янзын нүүр гарган эргүүтэж, зугаацаж цэнгэж явсаар бүгд үхэцгээх үү?
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

