Сүүлд шинэчлэгдсэн
- ҮЗЭЭД ҮЗЭЭД, УЙДАШГҮ... 7373
- Үүнийг Монгол омогши... 1212
- iPhone,iTouch ашигла... 208208
- СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ... 44
- 4 сартай хүүгийн бло... 00
- Хоёр настай охин шат... 1616
- Миний аваагүй гавьяа... 77
- Ээждээ бичсэн захида... 44
- Би та бүхэнд шинэ ер... 88
- СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ... 114114
- Хэзээ ч уйдашгүй дуу... 758758
- Ааваа дурсая-1... 1717
- гэрийн эзэгтэй... 99
- Дурлал 88
- БИ МОНГОЛ 11
МУГЖ Жаргалсайханы "Анд минь чи хаалгыг минь тогшооч" гэж дуунд "Өдөр өдрөөр алслан холдох гэнэн багын өдрөө дурсана" гэж гардаг шиг биднээс улам бүр холдож байгаа хүүхэд насныхаа тухай дурсмаар санагдлаа. Энд би өөрийнхөө хүүхэд насаар таны дурсамжуудыг сэргээхийг зорьлоо.
Би 82 оны хүүхэд. Эргээд харахад хүүхэд нас минь дурсах зүйлтэй, ярих юмтай өнгөрчээ. Хэдийгээр би залуу хүн ч дүү нартаа "миний үед" ийм байсан гэж ярьж болохоор болжээ.
Улаанхуарангийн эцэст 82-р цэцэрлэгт би хүмүүжсэн. Харин автобусны буудлын арын хашаанд сургуулийн өмнөх нас минь өнгөрчээ. G хорооллын хүүхэд болохоор гадаа их тоглодог байлаа. Эрэгтэй хүүхэд болгон шиг би ах нартайгаа тоглох дуртай. Зун нь хөл бөмбөг, цас орохоор хоккей тоглодог байлаа хашааныхаа гадна. Бас урт нарын хар хаймрыг (бид бомбоо гэж нэрлэдэг байсан санагдана) 10-20 см урттай тасдаад түүнээ бие биенлүүгээ шидэн байлдаж тоглодог байлаа. Их зугаатай.
Цэцэрлэгт Жижгээ (жинхэнэ нэрийг нь би хэзээ ч мэдэж байгаагүй байх аа) гэж жижигхэн (үнэндээ бүгд л жижиг байсан) найзтай байлаа. Тэр бид 2 нэг нэг машин уначихаад л зугаалгаар явж байна гэж тоглодогсон. Бас багш хүүхдүүдийг унтуулчихаад гарсны дараа ангиараа дэрээр байлддаг байсан.
Нээрээ хэдхэн жилийн өмнө эгчийнхээ хүүхдийг авах гэж цэцэрлэгт очихдоо нэг юм хараад их "цочирдсон". Тэр нь хүүхдүүдийн модон ор. Хүүхэд байхдаа нуруундаа үүрээд дааж ядан зөөдөг байсан тэр "том" орнууд тэгэхэд ямар өхөөрдмөөр жижигхэн харагдсан гээч.
ОН ЖИЛҮҮД ХАРВАСАН СУМ ШИГ ХУРДАН...
Би "эмээгийн хүүхэд" болохоор боломж олдмогц л хөдөө эмээ дээрээ очдог байлаа. Тиймээс хүүхэд насны минь олон дурсамж хөдөө нутагтай холбоотой. Хамгийн их тоглодог байсан тоглоом нь "Дүүгий Даагий". Орой болохоор л хавийн охид хөвгүүд цуглаад дүүгий даагийддаг байлаа. Охидтой хамт тоглодог байснаас тэр үү дүүгий даагийд бид их дуртай.
Бас "Гахай" гэж тоглоом тоглодог байлаа. Мэддэг нь мэдэх байх. Хуванцар тайрдаснуудаар янз бүрийн дүрс өрөөд түүнийгээ холоос саваа шидэж дөрвөлжин зурааснаас гаргадаг тоглоом. Үнэхээр гоё тоглоом.
Монголд "хужаа" компьютер ид хүчээ авч байсан цаг. Танк, Контра, Супер Марио хамгийн сонгомол нь байлаа. Айлууд хүүхдүүдийг мөнгөөр тоглуулдаг байсан. Надад тэр болгон мөнгө байдаггүй ч сайн "тоглогч" болохоор хүүхдүүд намайг дааж хамт тоглох дуртай байсан шүү хэхэ.
Бидний бас нэг дуртай тоглоом "бөглөө". Хурууны үзүүрээс шуугаа дүүртэл бөглөө өрчихөөд нэгийг ч унагалгүй шүүрэх амаргүй шүү. Хамгийн миа бөглөө "Цэргийн ногоон". Бас "Бичигт" гэж бөглөө байсан. 1 бичигт 15 ширхэг цэргийн ногоонтой тэнцдэг байсан санагдана. Бусдынх нь нэрийг санадаггүй ээ. Гоё зурагтай бөглөө олох хэцүү. Гоё бөглөө олохын тулд "Оросын хог"-руу (Тэнд оросууд их амьдардаг байсан. Яагаад юм мэдэхгүй орос монголын хогыг тусд нь хаядаг байсан юм) явдаг байлаа. Бөглөөгөө нүднэ гэдэг бас бөөн урлаг. Гоё бөглөөгөө муухай нүдчихвэл бараг уйлах шахна.
ХҮҮХЭД БАЙХ САЙХАН БАЙЖЭЭ...
Намайг 1-р ангид ордог жил манайх "байрны айл" болж би төмөр замаар овоглодог боллоо. 1-р ангидаа 51-т долоо хоног суусныг эс тооцвол би 100% 73-ын бүтээгдэхүүн. Бүх л төмөр замын хүүхдүүдийн адил миний хүүхэд насны багагүй дурсамж "Удирдахын саад" (УБТЗ-ын Хэрэг Эрхлэх Газрын цэцэрлэг)-тай холбоотой. Манай сургуулийн хажууд байдгийг ч хэлэх үү хичээлээ тараад л удирдахын сааданд ирдэг байлаа. Байнга ангиараа цуглана. Зун нь усаар, өвөл нь цасаар байлдана. Ахлах ангид ороод охидтой болздог, тэр бүү хэл архи ууж үзсэн анхны газар нь энэ л цэцэрлэг байсан.
Бидний гэр бие биетэйгээ их ойрхон. Зөвхөн манай орцонд гэхэд л манай ангийн 5 хүүхдийн гэр байдаг байлаа. Тэгэхээр орцондоо "тэвэг" тоглодог юм байгаа биз дээ. Ингэхэд одоо хүүхдүүд тэвэг тоглохоо больсон бололтой.
Байрныхаа гадаа сагс, хөл бөмбөг тоглож усаар байлдана. Харин одоо сагсны талбай дээр нь дэлгүүр, хөл бөмбөгийн талбай дээр нь орон сууц баригдаж, усаар байлддаг цэцэрлэг маань бензин колонк болжээ. Бага насны минь дурсамж шингэсэн бүхэн нэг нэгээрээ үгүй болж байгааг харах гунигтай.Яг л тэр шилжилтийн хүнд үед манайх шиг олон айлууд хоосон хонож байсан. Хар үүрээр "карт"-ны 2 ширхэг талхаа авах гэж би гэрээсээ гардаг байсан. Аз байвал талхаа олж авна. Тэр үед манайх талхыг нимгэн зүсэхийн оронд хүнийхээ тоогоор тэнцүү хуваагаад түүгээрээ бүтэн өдрийн ард гардаг байсан. Талхтайгаа холих хольц гэж байгаагүй ч тэр талхнууд үнэхээр гоё амттай. "Одооны хүүхдүүд" дэлгүүрийн лангуу дандаа л ийм элбэг дэлбэг байсан гэж боддог байх. Байх байхгүйн зовлонг мэдэрч өссөн хүүхэд байх миний хувьд давуу тал байсан.
Байрандаа тоглодог байсан нэг "том" тоглоом бол "мөнгөдөх". Монгол Японы далбаатай хуурай сүүний савыг хүн болгон санах байх. Би тэр саваар дүүрэн мөнгө хураасан байсныг нэг зун эмээ дээрээ амраад ирсэн чинь гэрийнхэн маань мөнгөгүй болоод үрчихсэн байж билээ. Сүүлд сонсохнээ 40 гаруй төгрөг (тухайн үедээ хөөрхөн мөнгө байсан байх) байсан гэсэн.
Энэ бүхэн бас энд дурсагдаагүй олон зүйлс миний хүүхэд насны дурсамж, хүүхэд насны тоглоом билээ. Эргээд харахад бидний үе "одоогийн хүүхдүүд"-ийн үеээс илүү хүмүүжилтэй, даруулгатай, цайлган бас дурсах юм ихтэй байсан юм болов уу гэж би боддог. 98 оны хавар бид 10-р ангиа төгсөж хүүхэд насаа үдсэн. Гэхдээ бидний зүрх сэтгэл дотор цаг үргэлж нэг хүүхэд байсаар байдаг.
ХҮҮХЭД НАС МИНЬ БАЯРТАЙ...
-
Шатрын тухай
Чөлөөт сэдэв, Н. Шинээ
2009-09-15 20:20 нэмсэн.
43 хариулттай Хариулах -
НАС БАРАГСАД ОЙР ДОТНЫХОНДОО ЭРГЭЖ ТӨРДӨГ ҮҮ?
Чөлөөт сэдэв, х. Болор-эрдэнэ
2009-11-05 13:21 нэмсэн.
45 хариулттай Хариулах
Хариулт (25)
-
huuhed nasaa dursana gedeg odoogoor amidarch chadahgui baina gesen ug bish uu hu sain bodoj bicheere 1/1 С. МөнхдалайМ. Эрдэнэбулган 2009-12-04 10:19 бичсэн.Хөгшөөн одоогоороо амьдарвал яасийм бэ? Алийн болгон дурсамжаараа амьдархав дээ хөгширлөө шдээ
-
С. Мөнхдалай 2009-12-04 10:34 бичсэн.хэхэ
хүүхэд насаа дурсах гоё байдаг. би ч одоо 70-н талыг шүргээд л явж байна. гэхдээ хааяа хөгтэй явдлуудаа яриж хүмүүсийг хөгжөөдөг. манайх 6н охинтой айл юм аа тэгээд намайг бүр жаахан байхад гаднаас орж гарсан улс танай ганц банди уу гэж асуудаг байсан гэнэ лээ. би тийм л сахилгагүй нэгэн байсан
Одоо болтол хүмүүсийн дунд ярьдаг хөгжилтэй дурсаж гэвэл /манай аав чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастэр байсан одоо талийгаач болсон/ нэг өдөр манайд ирсэн бөхийн нэг хүн надаас чи энэ айлын ганц банди нь уу гэж надаас асуужээ. би тэгээд
-угуй манайд нэг ч эрэгтэй байхгуй гэхдээ манай аав эрэгтэй л дэ гэж хэлж байсан юм гэнэ лээ
-
Б. Батзориг 2009-12-04 10:37 бичсэн.уул нь бага насаа дурсах сайхан. Найз нөхөд багын хэдтэйгээ уулзвал бүүр тас. Даанч бизнет гэдэг сайт дээр бичих нь зөв үү л гэдэгт байн.Иймэрхүү сэдэв хувийн блог булан дээр илүү тохиромжтой санагдана.
-
С. Мөнхдалай 2009-12-04 10:42 бичсэн.хэхэ магадгуй л юм тээ
гэхдээ зугээр л энгийн хөгтэй явдлууд зөндөө л байдаг ш дэ хэхэ
би лав найз нарыгаа савлууран дээр суулгаж савлуурыг нь хөдөлгөчихөөд холдохоо мэдэхгүй толгойгоо зохиж 2 ч удаа хагалж байсан
бас жаахан дөнгөж сургуульд ороод удаагүй байхдаа нөгөө байрны хүүхдүүдтэй мөсөн дээр тоглох гэж мөсөө булаацалдаж чулуугаар байлдаж байгаад толгойгоо хагалж байсан гээд олон л юм байна хэхэ
-
О. Долгион 2009-12-04 11:29 бичсэн.Элсэн дээр танкаар байлдаж их тоглосон доо. Бас шавран бөмбөг хийж байгаад мөргөлдүүлээд л...
-
Б. Уламбаяр 2009-12-04 13:32 бичсэн.манайx 10 дугаар xороололд бсан, бага бxдаа ноxойтой иx тоглодог бж билээ. аав ээжийгээ бxгуй xойгуур ни гэртээ гөлөг оруулж ирж бгаад л усанд оруулж xоол өгдөг, өглөө эртлэн босоод л талx энэ тэрээ авч гараад ноxой xооллодог бж билээ... байрнийxаа арийн xуний зам дээр шөнөжин санкватр нэртэй шарикан дугуйтай самбар дээр өвдгөө тсоортол мөлxөж тоглодог блаа... гоы бжээ гэж
-
D. Uuganbold 2009-12-04 13:48 бичсэн.Сайхан дурсамж байна.Бидний үеийнх нь иймэрхүү л байсан.Дурсамж сэргээсэн чамд баярлалаа
-
С. Мөнхдалай 2009-12-04 15:18 бичсэн.бага ангид байхадаа манай 52р сургуулийн хашаанд байдаг цэрэгжилтийн урт шатан дээр чоно туулай болж хөөцөлдөж их тоглодог байсан юм
нэг өдөр би чоноос зугтаагаад нам доороос үсрээд бууж байна гэж бодоод үсэрсэн чинь бүр дээрээс нь үсрээд хөлөө жаахан гэмтээж байсан хэхэ бас л сайхан дурсамж
бас бага ангид байхад ангиараа салхинд гарч байна гээд багш ойрхон цэнгэлдэхээр зугаалуулдаг байсан юм байна лээ
дунд ангидаа ороод тэрүүгээр явж байхдаа дээс ризен тоглож байсан газраа хараад зугаалж байснаа санасан
биднийг бага байхад цэнгэлдэх парк эд нар их сайхан хамгийн гое газруудын тоонд ордог байлаа шуу дэ
-
С. Энхтуяа 2009-12-04 16:19 бичсэн.Одооны хүүхдүүд (2000 оноос хойш төрсөн ч юмуу) ирээдүйд бага насаа дурсахад ямархуу дүр зурагтай байх бол. ...Компьютерийн ард сууж байснаасаа өөр юм санах болов уу хэхэ
-
айл гэрдэх, дээс, чирта, бөглөө гээл харилцан тоглодог тоглоомнууд байхгүй болох гээд байх шиг 1/1 С. ЭнхтуяаС. Мөнхдалай 2009-12-04 16:26 бичсэн.сайн уу С.Энхтүяа
хүүхэд бол хүүхэд шүү дэ одоо өнгөрсөн гэлтгүй ямар ч хүн хүүхэд байж үзсэн
-
С. Мөнхдалай 2009-12-04 18:42 бичсэн.зарим хүмүүс ягаад хасах өгөөд байнаа тэд бүгд шууд том хүн болсон юм байх да хэхэ
-
B. ZAKA 2009-12-04 18:45 бичсэн.харин тийм ээ сайхан л дурсамж байна шдээ
би бол дээс тоглохыг үзүүлдэг байлаа
-
T. Ganzorig 2009-12-05 03:22 бичсэн.шарга морьтод хамаатангийн жаал маань хүүхдэд зодуулж над дээр ирэхэд нь би өмөөрдөг баатар болж яагаад хүүхэд зодоод байна аа гэж очоод... ханьсахын тавиланг эдэлдэг шиг хоеулаа уйлж шоолуулсаар буцаж билээ сайхан байжээ одоо ч бол ......зүгээр л нэг зүлэгэн дээр гэрээ бариад амьдрахсан.... гэж шүлэг байдаг шиг даана ч санадаггүй ээ хэрэв та мэддэг бол
-
S. Sanjaasurem 2009-12-06 12:55 бичсэн.бага байхдаа би нэг орос охинтой хэрэлдээд тэгээд уурандаа чулуу аваад очтол нөгөө охин намайг тас тэвэрчихдэг юм да. айсандаа юм уу да. Гэтэл би гэж нэг юм тэврээс нь гарч чадахгүй хүч хүрдэггүй баахан онигоо болоод. Ямар сайндаа тэр охиныг ар нурууруу нь л баахан цохиж билээ. Тэр охины аав ээж тэдний найзууд бид 2-г балкон дээрээсээ харчээд үнсэлцээрээ үнсэлцээрэй гэж байсан нь одоо бодоход сайхан хүмүүс байждэ тэд... охиныг нь зодож байхад.
тэгээд зогсохгүй би тэр охиныг хүчээр дийлээгүйдээ ичин тэврээс нь дөнгөж гарангуутаа найз дээрээ очин .. Найзаа энэ охинд 2лаа ямар эр хүн болохоо харуулья .. Карате хийж үзүүлье гэсэн юм. Манай найз намайг дэмжин тэгье л гэж байна . Тэгээд манай найз чи үсрээд хөшгил мани хамгаалья гэж бн. тэр охины нүдэн дээр үсрээд өшгилтөл манай найзын үүдэн шүд нь уначихаж билээ. Энэ өдөр их онигоотой өдөр байсан юм. Гэхдээ л сайхан дурсамж болон үлдэждээ.
би ч багадаа Америкт нэг удаа дээр гардаг залуусын бага нас шиг л дэггүй гар байсан санагдана.
-
Тэр үед сандраад яг дуурайгаад өмднийхөө захаас бариад хагас сууж тэнэгтлэ. XAXAXAXAA 1/3 » М. ЭрдэнэбулганS. Sanjaasurem 2009-12-06 20:34 бичсэн.Халуураад бас нэг дурсамжаа ярьчихья.
Энэ бол оюутан бх үеийнх л дэ
Нэгэн удаа шилдэг оюутнуудыг найрамдал зусланд 3 хоног амраасан юм. Сүүлийн өдөр нь үдэшлэгийн арга хэмжээнд ерөнхийлөгч ирж баяр хүргээд дөнгөж дуустал .. Хөтлөгч за одоо ерөнхийлөгчийн нэрэмжит цагаан бүжиг гэдэг юм байна.
Тэр холоос Улаан сарнай гэж цэнгээнт бүжгийн хамтлагын ахлагч охин ерөнхийлөгчийг чиглэн алхлаа. Ёслолын хувцастай түүнийг харахад тэн дотроо л сороо. Заалны нэг захаас алхаал яааг миний урдуур алхах тэр агшинд ерөнхийлөгчийг өөр ойрхон байсан охин нь урьчихсан юм. Хамтлагын ахлагч гэнэт эргэн намайг урьсан. би ч пал хийгээд л явчлаа.
- Заал дүүрэн улс тэр охиныг хараастай. Гэтэл би чинь вальс сайн бүжиглэж чадахгүй хүн шүүдэ. Чих улайгаал явчлаа. Үгүй ээ би бүжиглэхгүй гэвэл тэр охин тун эвгүй байдалд орох тул би ч зориг гарган бүжиглэнэ гэж шогшоод байгааму вальс эргээд байгааму мэдэгдэхгүй юм эргэн эргэн хараад хийж өглөө.
- 3 телевиз ирсэн байсан юм. камер, дээр нь ерөнхийлөгч бид хоёр гэсэн 2-хон хос бүжиглэж байгаа гэхээр л жингүүдээд л явчлаа.. нөгөө гоёлын даашинзтай охиноо хараад би ч айх ичих сэтгэл хөдлөх ер нь юу болж байсын бэ мэдэхгүй ээ.
- Гэтэл ая дууслаа.. Хамгын онигоотой нь ая дуусангуут нөгөө охин палаажныхаа хоёр захаас барин доошоо хагас суун ёслол үйлдлээ. Юун ёслол нтр би ямар тийм юм мэдэх биш... Тэр үед сандраад яг дуурайгаад өмднийхөө - захаас бариад хагас сууж тэнэгтлээ. Алдаа хийснээ ухаарлаа..Сэтгэл пэл хийгээд л явчлаа. Зарим харсан хүмүүсийн идээх дуу сонсогдоод явчлаа. Гялс хүмүүсийн дундуур ороод алга болох гэтэл нөгөө охин гар бариад чи намайг хүргэж өгөхгүй юм уу гж бн. Бүжиглэсэн эмэгтэйгээ заавал сууж байсан газар нь хүргэж өгөх ёстой юм гэнээ .. Пүүү тэр үед хэдхэн метр газар ч гэсэн тэр охиныг америкт хүргэж өгөх гэж байгаа юм шиг л хол санагдаж билээ.
ээдээ хүний амьдралаа гэж...
-
С. Мөнхдалай 2009-12-06 21:18 бичсэн.хэхэ
S. Sanjaasurem естой гое дурсамж байна
би ч гэсэн паян ихтэй
-
Х. Миеэ-гомбо 2009-12-07 10:49 бичсэн.бага байхдаа ч санкетгаар их гулгана , баригдаж байгаа брилга дээр их очдог байсан
-
У. Улсболд 2009-12-07 18:20 бичсэн.Миний бага насанд минь Урлагын 3 хоног гэж сайхан дурсамжууд байдаг. 1988 оноос хойш энэ үеийг би маш тод сандаг юм. Маш том ах эгч нартай хамт хөдөө аймаг сум бргадын төв гээд л тэнэж өгдөг байж билээ. Хамгийн жижиг бүжигчин Агсал, Жалан хар. Ноёд бүжиглээд маш олон хүмүүсийн хүндэтгэл хайр авч байсан минь одоо бодхоор тэр цаг очмоор санагддаг юм.
-
E. Zolzaya 2009-12-07 19:39 бичсэн.Багадаа манай байрны охидууд айл гэрдэж их тоглодог байсан юм байна. Би харин очиж гэр гэрийх нь ариун цэвэр, эд хогшлийн байрлал энэ тэрийг нь шалгаж засаж янзалдаг, дүн тавьдаг ажилтай хэхэ. Төмөр зам буюу одоо Ханбүргэдэйн хажуугийн байр болоод ойр орчимд нь миний бага, дунд, өсвөр нас өнгөрсөн. Нхэнх айл нь бие биенээ таньдаг тайван сайхан ч үе байждээ. Цагаан сар, шинэ жилээр нэг нэг тороо бариал хүүхдүүд нь орцныхоо айлуудаар хэсч өгнө дөө хэхэ. Хуучин оросууд амьдарч байсан хотхон болхоор тохижилт сайтай, тоглоомын талбай олонтой, мод ихтэй сайхан газар байсандаа. Одоо хархаар тэр үеэс шал ондоо болсон байна лээ. Зун бүх байрны урд зүлгэ усалгааны усан ориглуурхуу юм ажиллана. Тэрнээс ус авч усаар байлдана. Хүний дээрээс их ус шиддэг. Ооны саванд ус хийж хүн хуурна. Гэхдээ гадаа гарч тоглохийн тулд гэрээ цэвэрлэнэ, аавийн өгсөн ном унших эсвэл, цээжлэх даалгаврыг биелүүлчээд л гарах эрх олж авна даа хэхэ. Дунд ангид ороод гүйдэг матка, том ах эгч нартай нийлж сагс их тоглоно. Хэхэ тоглох ч гэж дээ, бөмбөгө гаргана, дамжуулна, бөмбөгний араас гүйнэ хаха. Харин сүүлд 8,9-р ангид ордог жил атман охидийн тухай яриа гаарч эхэллээ.Манай анги ч юугаар дутхав гэсэн шиг нэг нэгэндээ бас онгирноо хэхэ. Харин нөгөө ангиас орж ирсэн нэг охинд 100 төгрөг өгөөгүйгээсээ болж би үсдүүлсэндээ хэхэхэ. Тэрнээс болж хөвгүүд маань намайг хамгаалж байна гэж хэхэ байнга хамт явдаг болсын. Тухай үедээ аймшигтай санагдаж байсан ч одоо бодхоор хөгжилтэй байна.
Аа бас тийм манай тэр хавьд манай ээжийн нутгийн зохиолч ахых байлаа. Манай 4-н давхрын айл ч бас ээжийн нутгийх, манай 2 айл их найз. Нутгийн ах архи их уунаа хэхэ. Уувал заавал манайхаар бас тэднийхээр орж архи нэмж ууна, шүлгээ уншина. За сүүлдээ ч тэгээл залхаал хэрэв тэр ах хаалга тогшвол дүү бид 2 ч хоолой нийлүүлээл аав ээж цоожлоод явсан гэж худлаа ярьдаг боллоо. хэхэ тэгэд ах дээшээ явах нь тодорхой тул 4н давхрийн айл руугаа утасдаж дээшээ гарсныг нь сануулахад тэднийх ч бас тийм арга хэмжээ авна даа хахаха. Хүүхдээ иймэрхүү тайван л өсгөх юмсандаа. Даан ч одоо гадаа гаргаж тоглуулах ч хэцүү болсон юм шиг байна даа.
-
С. Мөнхдалай 2009-12-07 22:11 бичсэн.манай анги 6р анги төгсдөг хавар улсын тэргүүний анги гээд ангиараа найрамдал явсан юм.
тэр жил дүүрэг дүүргээс 2 анги хамт олон явсан манай дүүргээс манай ангиас гадна яармагийн нэг сургуулиас явсан юм
тэр найрамдалд амардаг зун үнэхээр мартагдахааргүй гое дурсамж болж үлдсэн дэ
манай ангийн хөвгүүд 23р сургуулийн охидруу хандарснаас болоод хэсэг охид уурлаад л тэгээд тэд нараас болж манай ангийн бүх охид багшид зодуулж билээ хэхэ
бас хөвгүүдтэй хөөцөлдөж тоглож байгаад өндөрөөс унаж өмдөө ураад тэгээд ичсэн нүүрэндээ уйлахгүйг хичээж босоод л гүйсэн хэхэ
-
M. Namjilmaa 2009-12-17 09:54 бичсэн.Миний бие нь Завхан аймагийн нэг суманд өнгөрлөө. Ээж худалдагч, Аав маань тэвэрийн жолооч би айлын хамгийн бага дээрээ 1 эгч, 2 ахтай хэлсэн бүх зүйл биелдэг сайхан байжээ. бид сургууль цэцэрлэгтээ яваал, ээж аав 2-рийг ирэхэд нь хоолоо хийгээл, орой гудамжныхаа хүүхдүүдтэйгээ тоглоом нэг ийм жилүүд санаанд орж байна даа.
-
M. Namjilmaa 2009-12-17 09:55 бичсэн.Миний бие нь Завхан аймагийн нэг суманд өнгөрлөө. Ээж худалдагч, Аав маань тэвэрийн жолооч би айлын хамгийн бага дээрээ 1 эгч, 2 ахтай хэлсэн бүх зүйл биелдэг сайхан байжээ. бид сургууль цэцэрлэгтээ яваал, ээж аав 2-рийг ирэхэд нь хоолоо хийгээл, орой гудамжныхаа хүүхдүүдтэйгээ тоглоом нэг ийм жилүүд санаанд орж байна даа.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

