Сүүлд шинэчлэгдсэн
- Монгол Хятадынх гэж ... 88
- 70 Худалч 362362
- Заяаны хань... 55
- Боловсон 00 хэрэгтэй... 1111
- Ааваа дурсая-1... 1616
- English speaking clu... 66
- Сэтгэл гэж сэмэрхий ... 2323
- А.Арман Бүсгүй таны ... 3838
- сайхан амьдрал... 00
- инээмсэглэл /гоё өгү... 44
- Гайхамшигт тоо... 2323
- Хойт нас гэж байдаг ... 4949
- Зүүдэндээ итгэх хэрэ... 1515
- Би эр хүнд хайртай... 5656
- Ижий сэтгэл (2 хэсэг... 22
За хайрт хүмүүс минь та бүхэн сайхан амьдрах санааных гэж сонсож байсан нь лабтай. Хүн юу бодож сэтгэж байгаагаа амьдралдаа авч байдаг гэнэ. Бид ч гэсэн, би тэгэх болов ингэх болов уу, тэр тэгчих болов уу гээд бодход таны бодсоноос тэс өөр байдаг тохиолдол ховор гэдгийг сайн мэдэх байх. Хүн нэг л удаа амьдарч байгаагийнх хүнээс юугаараа ч дутахгүй болж өгвөл илүү амьдрахыг хүсдэг хэрнээ, надад мөнгө байхгүй, тэгээд би ямар нэгэн сайхан санааг хэрэгжүүлэх гэхээр айдастай байгаагаасаа хийж чаддаггүй. Зориглоод хийсэн нэг нь шатах магадлал өндөр байдаг шүү дээ. Энэ бүхэн таны бодлоос л болдог гэдэгт та итгэх үү. Би мэддэг хэрнээ мэддэггүй байж. Саяхнаас "Бодол амилдаг" гэсэн үгийг амьдралдаа хэрэгжүүлээд үзэе гэж бодон туршиж үзлээ би нь. Тэгээд миний монголын нэг ч гэсэн надтай адил амьдралын төлөө тэмцэж яваа залуус минь энэ талаар над шиг хэрэгжүүлээд үзээсээ надтай бодол санаагаа хуваалцаасай гэсэн хүслээр энэ талаар алт шиг цагнаасаа хороон энэ сэдвийг нээн сууж байна. Мөн өөрийн хөдөлмөрийг 21-р зуунд чин үнэнээр үнэлүүлээсээ бүгд бие биенээ дэмжин болж өгвөл чаддаг чаддаг зүйлээрээ хайрт хүмүүсийнхээ амьдралд туслаасай гэж хүсч байна. Удахгүй би " Сайхан амьдрах нь эхлэхээс анхны алхам нь эхэлдэг гэсэн " бүлэг үүсгэн ажиллах болно та бүхэн надтай хамтран ажиллахыг урьж байна. Баярлалаа. Надтай хамран ажиллах хүмүүс байвал миний профайлаар дамжуулан холбогдно уу. Аан нээрээ график дизайны чиглэлээр сонирхон судалдаг бүтээл хийдэг залуусаа миний энэ сэдэвд надтай хамтран ажиллаж энэ чиглэлээр өөрсдийгөө бусдад таниулах хүсэлтэй бол өөрсдийн бүтээлээ надтай холбоо барин өгөөрэй. Хэдүүлээ хамтран маш сайхан хамт олонтой бүлэг үүсгэе гэж уриалмаар байна. За тэгээд миний сэдэвд соёлтой боловсон хөдөлмөрч залуусаа идэвхитэй оролцоорой. Баярлалаа хүндэтгэсэн М.Бямбаахүү
http://www.youtube.com/watch?v=VR5SeRNLC-Q
-
Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв
Чөлөөт сэдэв, Н. Жавхлан
2009-10-05 10:14 нэмсэн.
5 хариулттай Хариулах
Хариулт (15)
-
L. Зулаа 2009-12-05 12:22 бичсэн.Энэ ёстой сайхан санаа байна. Би бас Бодол амилдаг гэдэг үгэнд итгэдэг. үнэхээр үнэн үг шүү!!!
-
Б. Батбаяр 2009-12-06 15:12 бичсэн." Сайхан амьдрах нь эхлэхээс анхны алхам нь эхэлдэг гэсэн " BI L GANTSAARAA ENIIG OILGOKHGUI BNA UU? ESUUL UGAASAA BURUU BICHCHIKHSIIMUU?
-
L. Burenbaatar 2009-12-06 18:04 бичсэн.График дизайнерууд гэж бодол амилдаг гээ л хий хоосон сайхан юм мөрөөдөөд гараа хумхиад суугаад байдаг улсууд байдаг байхнээ, одоо бүр бүлэг үүсгэж аваад бөөнөөрөө бодол болоод суухна бололтой!
-
В. Баярсайхан 2009-12-06 20:49 бичсэн.За бүрэнбаатар ямар зорилгоор гэж ингэж бичсэнийг мэдэхгүй юм. Ер нь бүх асуудлыг байнга бухимдалтай хар талаас нь харж шүүмжилдэг зуршилтай ихэнхийн маань нэг байх гэж бодлоо. График дизайнтай холбоотой ажилладагын хувьд энэ салбарт ажиллаж байгаа залуучуудыг маш сайхан зүйл хийж чаддагийг мэдэх юм байна. Тэгээд ч юмар нэгэн байдлаар хийе эхлэе гэсэн санааг ингэж мохоож байгаа нь бас л харамсалтай.
Амжилт хүсье шинэ эхлэх гэж буй бүлгийн үйл ажиллагаанд.
-
Чи их чухал зүйлийг ойлгосон байна. Харин оюун ухаан чинь мөнгөтэй амьдралаас өөрийг бүтээж чадах уу 1/2 » О. ДолгионМ. Бямбаахүү 2009-12-07 12:42 бичсэн.Хөдөлмөрч юмыг эрэлхийлж хайдаг залуусаа миний дэвшүүлсэн санааг минь дэмжиж, шүүмжилсэнд баярлаллаа. Бүрэнбаатараа дизайнер хүмүүс чинь зүгээр нэг гараа хумхиад суудаггүй шүү дээ. Болж өгвөл юмыг цагаанаар харж сэтгээрэй. Залуусдаа зориулж гаргасан миний гол энд дэвшүүлж байгаа санаа минь сайн сайхныг орчин үед яаж хэрхэн бүтээх вэ тэр гарч нь ялангуяа хүний хүч чадал ( хар ажил биш ) бус, IQ-гээ болон бодолоо ашиглавал (түүнтэй өөрийн бодолоо хэрхэн эерэгээр холбогдуулан ашгилбал юу хүснэ тэр зүйлээ авч чадна гэдгийг ойлгуулах гэсэн юм шүү. Энэ нь шинжлэх ухаанаар нотлогдсон олон мянган судалгаа шинжилгээгээр батлагдсан зүйл. Чухамхүү бид мэддэг мөртлөө анзаардаггүй зүйл байгаа. Та ч гэсэн үүнийг өөрөө туршаад нотлоод үзэл дээ намайг хэлсэн хэлээгүй аль хэдийн таныг бодол санаанаас чинь хамаараад амьдрал чинь ямар байгаа эргээд нэг хараарай. Та хэдэн жил энэ дэлхий ертөнцийн талаар мэдэж, улс нийгэмдээ нийгэмшиж байна. Таны амьдрал ямар амжилттай байна. Энэ бүхэн ( одоо хүртэл таны амьдарч байгаа ймьдрал ) улс нийгэмээс болж байна уу? эсвэл өөрөөс чинь үү? нэг бол өрөөл бусдаас уу? Аль нь бэ? Сайн явж байгаа минь эцэг эх мөнгөтэй хөрөнгөтэй байсантай холбоотой гэж үү? Эсвэл та сайн сурч байснаас уу? Бүр эсвэл ...? аль нь танд тохирч байна. өөрөөсөө асуугаарай. За эсэргээрээ таны амьдрал бусын л адил дөнгө данган өнөө маргаашаа болгож байна уу? Энэ ч гэсэн хэнтэй холбоотой гэж. Эцэг эх ядуу байснаас уу. Эсвэл энэ нийгэм буруутай юу? мөн адил өөрөөсөө асуугаарай залуусаа. Гэтэл ямар хүмүүс нь өөрийн хөдөлмөрийг сайнаар үнэлүүлж албан тушаал ахиж байна. Хөдөлмөрч, зорилготой, тууштай гээд олон л юмнаас хүн баяжиж сайхан амьдарч болно. Миний амнаас яах аргагүй баяжих гэдэг үг гарчихлаа. Та бүхнээс би асууя сайхан амьдархад ганц дан хайр байхад болно гэж үү? Харин миний бодолоор хамгийн нэгдүгээрт чин сэтгэлийн хайр (хайртай аав, ээж,ах,эгч,дүү,хань,үр хүүхэдээ хайрлах хайр) тэгээд+ мөнгө(мөнгөтэй байж эдгээр хүмүүсийг сайхан амьдруулна биз дээ). Ингэж байж санаа зовох зүйл нь бага болох бус уу. Хэрвээ та бүхэн өөр шалтаг гаргаж ирхийг хүсвэл зөндөө л юм байна шүү дээ. Мөнгөтэй байлаа гээд бүх зүйл сайхан болчих уу? гэвэл бас өрөөсгөл яг энэ үед тань таны бодол сайхан амьдрах уу эсвэл яах уу бүхнийг чинь шийдэж өгнө. Ер нь би энэ сэдэвт цаг гарган бичиж байгаа минь таны амьдралын бүх хэсэгт та юу гэж боддог уу тэр чинь яг таг амьдрал дээр чинь хэзээ ч хамаагүй биелэнэ гэдгийг ойлгуулах гэж хичээж байгааг минь ойлгож байгаа байх гэдэгт итгэж байна. Ядуу хүн+ юу ч үгүй =Бодолдоо ( би ядуу хүн хэн надад юу өгөх бол миний ингэж амьдарч байгаа нь тэрнээс энэнээс!!! би ядуу + би ядуу + би юу ч үгүй + надад мөнгө олох боломжгүй гэх мэт дан муу зүйл). Харин Баяжсан хүн (баян болохын тулд би тийм зүйлийг хийнэ+ хийсэн + мөнгөтэй болсон +мөнгөтэй мөнгөтэй би бол баян хүн ). Энэнээс үзэхэд хөдөлмөрөл мөн бодол санаандаа би баян хүн гэсэн бодолыг өөртөө итгүүл гэж. Та туршаад үз л дээ 1өдөр, 2 өлөр, 3сар, хагас жил, танаас юу ч гарахгүй зүгээр л бодолдоо хэл итгүүл. Тэгээд бүх зүйлийг эерэгээр бодож байгаад хйих гэж байгаа зүйлээ хийгээд үз. Та өөрийгөө ямар агуу чадалтай хүн болохоо ойлгох болноо. Та бол амьдрал хэрхэн байлгаж болох гол хүн сайхан амьдрал гэсэн хаалгыг онгойлгоход танд сайхан амьдрал гэсэн бодолтой түлхүүр л хэрэгтэй. Энэ үнэн шүү түүгээр л та амьдралаа өөрчлөнө. За миний хөдөлмөрийг үнэлэн мөн өөртөө цаг гаргаж намайг сонссон бүх залуусдаа баярлалаа. Үргэлж та бүхний төлөө хичээх болноо. Асуух зүйл байвал мөн өөрсдийн уран бүтээлээ надтай холбогдож дотно яриа өрнүүлээрэй залуусаа. Хүндэтгэсэн М.Бямбаахүү
-
М. Бямбаахүү 2009-12-07 12:48 бичсэн." Сайхан амьдрах нь эхлэхээс анхны алхам нь эхэлдэг гэсэн " BI L GANTSAARAA ENIIG OILGOKHGUI BNA UU? ESUUL UGAASAA BURUU BICHCHIKHSIIMUU?
Батбаярт гэхдээ түүнтэй адил хэлсэн үгийг минь ойлгохгүй байгаа хүмүүст: САЙХАН АМЬДРАХ НЬ ЭХЛЭХЭЭС. ХАРИН ЭХЛЭХ НЬ ТАНЫ АНХНЫ АЛХАМ ЮМ ШҮҮ . ОДОО САЙН ОЙЛГОСОН БАЙХАА. АСУУСАНД БАЯРЛАЛЛАА
-
Б. Батбаяр 2009-12-07 14:38 бичсэн.Aan za, tegeel bichchikhgui dee, ta nar metiin alivaag ooroor khardag khumuust zuv unshigdaad bdgiim bna l daa. Tailbarlalsand tnx. Cheers.
-
Б. ...Мөнхөөлэй... 2009-12-18 16:30 бичсэн.би дэмжиж байна .....нээрээ тэр бодол амилдаг үнэн шүү.....Хэзээ бүлэг үүсэх вэ
харин хүмүүс маань сайн дэмжээд өгөөрэй л гэж хүсэж байна ...... нэгдээсэээ
-
М. Бямбаахүү 2009-12-21 08:49 бичсэн.Баярлаллаа Б.Мөнхөөлэй. Намайг дэмжсэнд. Удахгүй бүх бэлтгэлээ хийж байгаад үүсгэнээ. Тэр үед хэдийгээр би энэ бүлгийг эхлүүлэх боловч залуус та бүгдийн минь дэмжлэг туслалцаа, шинэлэг санаа гээд авч үүсгэж явах хүмүүс нь та нар юм шүү. Хэн нэгийгээ хэн нэг нь үргэлж дэмжиж чадах зүйлээрээ дэмжижцгээе. Монголын залуус маань өнөөдөр өөрийн сурч мэдсэн зүйлээрээ бүтээхийн төлөө чармайн зүтгэдэг болсон байна шүү дээ. Гэсэн ч олуулаа мөртлөө эвтэй, хийж бүтээхийн төлөө байвал бүгдийг хийдэг юм байна. Залуус маань одоо шоу зугаа цэнгэл гэхээсээ илүүтэйгээр, цагийг зөв, илүү хийж бүтээх газар хаана байна гэж эрэлхийлдэг болсон байна шүү дээ. Энэ үнэн биз дээ. Би ганцаараа залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, мэдлэг чадвараа бусдад хуваалцах газрыг үүсгэх гэж зүтгэвэл амжилт олохгүй шүү дээ. Тиймээс оюунлаг, мэдлэгтэй, чадварлаг, юмыг хийж бүтээхийг хүсдэг залуус та бүхэн нэадтай нэгдээсэй гэж уриалж байна.
-
М. Бямбаахүү 2009-12-21 08:51 бичсэн.Та бүхнийг надтай нэгдээсэй гэж уриалж байна. Баярлаллаа хүндэтгэсэн М.Бямбаахүү
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

