Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Хуурамч мөнгөн тэмдэгтээс болгоомжлохтун Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Зөвлөгөө , С. Энхтуяа 2009-12-04 15:55 нэмсэн. 5 хариулттай

Хуурамч мөнгөн тэмдэгт

Хялбар аргаар мөнгө олох гэсэн, хэдэн өнгөт цаас дууриалган хийгээл гэнэт баяжчихна гэсэн богинохон бодолтой, увайгүй этгээдүүдийн уршгаар олон хүн хохирч байна.

Манай улсад мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн нэлээд олон тохиолдол гарсан байх юм.
Үүний цаана мэдэгдээгүй, баригдаагүй, магадгүй таны гар дээр ч хуурамч мөнгөн тэмдэгт явж байхыг үгүйсгэх аргагүй юм. Заримых нь линкийг орууллаа.

http://news.gogo.mn/r/55864
...Гэрийг нь шалгахад 20 мянгатын дэвсгэрт 69 ширхэг, 10 мянгатынх 83 ширхгийг илрүүлжээ.

http://www.factnews.mn/news/view/index/id/3798
...Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёрдугаар зэргийн групптэй этгээд Монгол улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж иргэдээс их хэмжээний мөнгө завшжээ.

http://www.tv5.mn/tv5/index.php?page=news&nid=10486
...Үзэгч таны харж байгаа энэхүү 1000 төгрөгийн дэвсгэрт зүгээр нэг бичгийн цаасан дээр өнгөт хэвлэлээр дууриалган хийсэн хуурамч мөнгөн дэвсгэрт.

http://www.niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=361:2009-04-02-04-59-36&catid=7:2009-02-16-12-09-02&Itemid=53
...2006 онд 331, 2007 онд 310, өнгөрсөн онд 822 ширхэг хуурамч мөнгө илрүүлсэн. Нарийвчилж үзвэл 20 мянгатын дэвсгэрт 70, 10 мянгат 356, таван мянгат 216 ширхэг тус тус байгаа.

Мөнгөн тэмдэгтийн нууцлал

Яагаад мөнгөн тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдээд байна вэ, нууцлал муутай, дууриалган хийхэд амархан байна уу эсвэл иргэд бичгийн цаасан дээр өнгөт принтерээр хэвлэсэн төдийхөн хуурамч мөнгийг анзаарахгүй, анхаарал багатай занг нь нөгөө этгээдүүд ашиглаад байна уу

Тэгвэл манай улсын мөнгөн тэмдэгтүүд дараах нууцлалтай байдаг юм байна.



20000 төгрөгийн нууцлал

1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодроно
2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, "МОНГОЛБАНК" гэсэн үгний товчлол болох "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.



10000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.


5000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн нэрлэсэн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongolbank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дүрс заавал давхцаж харагдана.

За ямартаа ч анхаарал, сонор сэрэмж хэзээд ч илүүдэхгүй шүү.
Эх сурвалж: http://www.mongolbank.mn

Хариулт (5)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    бичгийн цасаан дээр хэвэлсэн нөхдүүд арай л монголын ард түмнийг доромжилжээ. catch me if you can үз 1/1 Г. Амарчингүн
    Г. Амарчингүн 2009-12-04 16:11 бичсэн.
    Монголд хуурамчаар хийж болохгүй зүйл юу байдаг билээ?

    Харин эргээд санахад, японд автобусны билет хүртэл скайнердахаар "хориотой" " copied" гээд бичиг гараад ирдэг. Юун мөнгө төгрөг бичиг баримт хуурамчаар үйлдэх
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-12-05 10:23 бичсэн.
    Нууцлалаараа бол манай тэмдэгт шиг олон нууцтай тэмдэгт хэр олон байдаг юм болдоо уул нь .
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-05 10:37 бичсэн.
    Хонг Конг-д алмазыг яаааааааг дуурайлгаад дэлхийн тэргүүн зэрэглэлийн шинжээчидэд үзүүлэхэд ялгахгүй байна шдээ. Тэгэхэд нэг улсын мөнгөн тэмдэгтийг юүхэн байхав дээ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Болормаа 2009-12-05 12:00 бичсэн.
    Ер нь тэгээд анзаардаггүй дээ.
    Гүйлгээнд зөндөө байгаа даа
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Бадамгарав 2009-12-05 12:51 бичсэн.
    олон мөнгөн дунд байвал анзаарагдахгүй. яг нэгээр нь бариад үзвэл цааснаас нь авахуулаад шууд танигдана.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!