Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Сая найзтайгаа чатлаад хажуугаар нь бизнетэд сэтгэгдэл бичээд сууж байлаа. Тэгсэн нэг ингэж байх юмаа (хувийн нууцыг хадгалах үүднээс yahoo id-г орлуулав):
Би (12/9/2009 4:29:34 PM): just a minute
Би (12/9/2009 4:29:41 PM): little busy
Би (12/9/2009 4:29:42 PM): brb
Миний найз (12/9/2009 4:29:47 PM): np
Би (12/9/2009 4:50:52 PM): yoo, neg sedevt hariu bichih gej uchnuun yum harlaasht
Би (12/9/2009 4:51:10 PM): undesleltei bichihgui bol bolohgui l dee
Би (12/9/2009 4:51:32 PM): bas ug useg, nairuulgaa harj baij send hiihgui bol edit hiih bolomj baihgui
Би (12/9/2009 4:51:50 PM): uuriinhuu bichlegiig uuruu ustgana gedeg bol helsen ugneesee bucsan bolno
Би (12/9/2009 4:51:55 PM): geed l...
Миний найз (12/9/2009 4:52:01 PM): tiin sh dee
Миний найз (12/9/2009 4:52:29 PM): humuusiig yagaad ustgaad bdg yum bol oo l geed bodood bdgiin
Би (12/9/2009 4:53:10 PM): yahav, yaruu, tevcheergui, setgeliin hudluluur neg yum bicheed ter doroo send tovch dardag
Би (12/9/2009 4:53:20 PM): ergeed harahad galzuu hunii udriin temdeglel
Би (12/9/2009 4:53:31 PM): esvel ter chigeeree ug usgiin aldaa
Би (12/9/2009 4:53:34 PM): :D
Тэгээд бодлоо хуваалцахаар шийдлээ. Энд хоёр санаа байна л даа:
Хүмүүс
- сэтгэлийн хөдлөлөөр
- яаран
бичдэг.
Тэгээд яарснаасаа болоод
- өөрийгөө бусдад ойлгомжтойгоор бүрэн илэрхийлж чаддаггүй,
- дээр нь үг үсгийн бөөн алдаа.
Сэтгэлийн хөдлөлөөр бичсэнийхээ дараа бодлоо өөрчлөх, эсвэл бүр бичсэн зүйлдээ харамсах явдал бас байдаг байх.
Би хувьдаа үг үсгийн алдаатай, тэр алдаануудад нь тээглээд уншихад төвөгтэй, шинэ санаа нэмэрлээгүй, юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй зүйл бичсэн байхыг хараад бусдыг, бас өөрийгөө хүндлээгүй юм байна гэж боддог. Тэгснээс огт бичээгүй нь дээр гэж бодож байна.
Энд зүгээр хоорондоо маазраад хэргээр шинэ хэллэгээр бичиж байгаа нтр хамаагүүшүү, гэсийшт :-)
Тэгэхээр та бүхэн үүн дээр юу гэж бодож байна?








9. Gegeen.mn 2009-12-11 00:57
намайг хэн устгачихваа. бурханы буруу бүтээл ч байсан ч заяа заяагаараа хорвоогийн тоосыг хөдөлгөх хувьтай л байх шүү.
Өөрийнхөөрөө л дуулж явбал мэлхий шиг дуугарсан ч яахав Өнгөт хорвоод дууны хөг хэрэгтэй.
хааяа алжаал тайлах гэж маазардаг, эсвэл ганцаардалаа нөхөх гэж бурдаг хүмүүсийг заавал ул суурьтай, үнэн зөв юм, сэтгэлээ зарцуулж бичиж оруулсангүй гэж гомдоллоод нэмэргүй дээ.... гэж л бодож байна.
O. H20+... ♂ 2009-12-11 09:34
Сэтгэгдэл гэдэг үгийн үндэс нь сэтгэл байх тэгээд хүний сэтгэлээс урган гарсан зүйлээ бичнэ. тэрхүү сэтгэгдэлээс тухайн хүний өнгө төрх, үзэл бодол, төлөвшил, үзэмж, амьдралын өнгө, бас амьдралыг ямар өнгөөр хардаг, тухайн ямар сэтгэл хөдлөлтэй байсан, хүндэтгэл, хайр, үзэн ядалт, ганцаардал, нийгэмшил, хүч чадал, гоо сайхан, саад бартааг туулах чадвар за за энэ мэтчилэн олон янзын зүйлүүд харагддаг байх. Эрдэм мэдлэгээр цангаж явдаг оюунлаг ид хийж бүтээх насан дээрээ яваа залуучууд бүсгүйчүүд та бүхэн гэгээлэг өөдрөг сайхан бас сайн зүйлийг бичиж байгаарай. Хүндэтгэсэн дээдэс язгуурт дэлхийн талыг эзэрхэж явсан Монголын үр садын нэг
М. Бат-Oрших 2009-12-11 11:19
за би лав устгаж үзээгүй дэг
О. Долгион 2009-12-11 16:04
Өөрийнхөөрөө л дуулж явбал мэлхий шиг дуугарсан ч яахав Өнгөт хорвоод дууны хөг хэрэгтэй.
Энэ ёстой гоё үг байна. Уг нь хүн бүр ийм сайхан шударга, байгаагаараа байдаг байсан бол ч... Гэтэл хүний сэтгэл доторх буг бурхан хоёрын буг нь ер нь ихэвчлэн дийлээд байдаг юм шиг ээ... Тэгээд л бусдад тэнэг харагдахгүйн хүсэлд автан өөрийгөө янз бүрийн хэвэнд цутган явах... Тэгээд л бусдын дор орохгүйн хүслэнд автан ямар ч аргаар хамаагүй мөнгө олох гэж улайрах... өөрөөрөө байхыг стандарт бус, бусдад эвгүй харагдана гэж үргэлж бодох... үзэгдлүүд гардаг байх аа... Ерөнхийдөө бүгд гадна талдаа чиглэсэн хамгаалалтын бүрхүүл үүсгэх бодлогууд... Ингээд л дотор талаа мартаад явдаг мэт... Бидний энэ үе... Ямар л үед төрчихсөн хүмүүс юм бол доо бид чинь...
А. САРНЫ ХҮН 2009-12-11 17:43
Миний бодлоор СЭТГЭГДЭЛ гэдэг үгийн үндэс нь СЭТГЭЛ биш шүү. СЭТГЭХ гэж үйл үгэн дээр үйлдэгдэхийн -ГД дагавар залгаад /үзэх-үзэгдэх, харах-харагдах г.м/ араас нь нэр нэр үг үүсгэх -Л дагавар /үз-үзэл, бод-бодол г.м/ залгасны үндсэн дээр СЭТГЭГДЭЛ гэж үг үүсч байгаам шүү. Тэгэхээр бид СЭТГЭГДЭЛ-д сэтгэлээс урсан гарсан бүхнээ бичих биш, тухайн бичлэг /нийтлэл/ бидэнд юуг өгүүлж, сэтгүүлж, төсөөлүүлж байгаа талаарх байр сууриа илэрхийлэх нь чухал байх аа. Хэрвээ та бүхэнд цаг байвал аливаа нийтлэлд сэтгэгдэл бичихдээ анхаарвал зохих зарим зүйлсийн талаар бичсэн миний нийтлэлийг http://biznetwork.mn/topic/show/9101/1 линкээр орж уншаарай.
ღ. Rosary ღ◕‿◕ღ 2009-12-14 05:00
Sanal neg baina, minii helj chadahguig heljee ta.
Х. Заяацэцэг 2010-01-27 20:59
Unen ug. Odoonii zaluus er ni ih aldaatai bichih yumaa. Yadaj baihad tseg, taslal-g bur martaad l bh shig sanagdah yum.
K. Suna 2010-01-27 21:44
Үүнээс гадна, энэ хасах нэмэх дардаг нь бас их өрөөсгөл сэдэл байгаа юмаа. Хүний үг сонсож чаддаггүй хүн л ийм байдаг. Хэний бичмэн нь зөв, хэний бичсэн нь буруу гэдгийг хэн ч үнэмлэхүйгээр тунгаах аргагүй. Олонхийн санал буруу, цөөнхий санал зөв байх тохиолдолд энэ систем асар буруу механизмыг бүрдүүлж өгч байгаа зүйл юм. Тиймээс би нэмэх хасах-ыг дарж нэг ч үзээгүй ба бичсэн сэтгэгдлээ нэг л удаа устгаснаа санаж байна.
Пи Эс: олон юманд сатаараад орж ирж амжихгүй байгаа шүү ойрд.
K. Suna 2010-01-27 21:52
Бас хүлээгдэж буй сэдэв гээд орсныг профайлны хувь хүрэхгүй учраас сэтгэгдлээ бичих боломжгүй байх юм.. Хувиа өсгөхийн тулд хэдэн зураг л нэмж үзэх шив дээ. ( хөгжилтэй ч юм болдоо. ххээхэ)
Д. Наранбаатар 2010-01-27 23:11
Би бодоxдоо xүмүүс өөртөө бодогдсон бодол сэтгэгдэлээ бичэж,( туxайн сэдэв, нийтлэлд нь зоxицоснийг шүү дээ) Тэгээд би зөв сэтгэж байна уу буруу юу миний юу нь болоxгүй юу нь болж байна гэж өөрөө өөртөө дүн тавиx, за тэгээд зарим нэг xүмүүс буxимдалаа гараж кайп аваад л зарим нь нэгийгээ муулаад зарим нь нэгэндээ урам xайрлсан үг бичээд л зүгээр л юм шиг санагдсан би элсээд xэдxэн л xонож байна нэлээд цагийг минь энэ сайт зооглоод байгаа даа. Ороxгүй байж чадаxаа байчиxсан xэxэxэ. Тэр сэтгэгдэлээ устгаxийн туxайд бол янз бүрийн л асуудал байгаа шдээ мэдээж. Би л xувидаа бичэж оруулчиxаад xарxад нил алдаа байxаар нь устгаж л байсан.(Гол буруу нь компютерийн товчинд бгаа юмаа.)
Намайг Гоолингоо журмийн нөxөр минь зөв бич гэж дандаа миний бичсэн зүйлийн алдааг xянаад тэд алдсан байна гээд байxаар устгаxаас аргагүй болсон ганц л удаа шүү За тэгээд утгагүй юмуу xамааралгүй юм бичсэн байгаагаа дараа нь xараад устгаж болно шүү
Д. Наранбаатар 2010-01-27 23:16
За тээр ингээд xарсан чинь xичээсэн xэрнээ л алдаа гаргасан байна Гаргаж гэxийг гараж гэсэн байна xамгийн сүүлд нь болно шүү дээ гэx ёстой байтал болно гээд нэг иx зөвшөөрөл өгч бгаа юм шиг биччиxжээ xэxэxэ
Б. Зулаа 2010-10-20 11:50
юу бичсэн болоод устгасан юм болдоо гээд боддог юм
босго оноог даваагүй байна гэхлээр устгасан ч яахуу
шал хэрэггүй сэтгэгдэл биччихвэл устгачихдагшт.
харин үсгийн алдаан дээр нээх устгаад байдаггүй шт.
☺. БОДОО 2010-10-27 12:11
БИ АДИЛХАН БОДОЖ БАЙНА.
Ч. Нарантуяа 2010-10-27 17:47
заримдаа бичье гэсэн үгээ амандаа давтсаар байгаад орхиод биччихсэн байдаг юм, тэгээд эргээд харахаар утгагүй өгүүлбэр тэгээд л болоо, яадийн алдаа гаргадаггүй хүн гэж хаа байсийн, заавал аймар үг бичээд ч юмуу заавал тэгж муугаар хардах хэрэг байгаа юмуу даа.
Ч. Нарантуяа 2010-10-27 17:50
за би аягүй жишээтэй бичлээ дээ хэхэ /заавал муухай сэтгэл хөөрлөө устгасан байх албагүй ш дээ/ тэгж муугаар хардах...... гэх мэт. би нэгэнт буруу бичсэн юм чинь яагаад устгаж болохгүй гэж....
*. Jargal 2010-10-27 19:58
яахавдээ, бичээ л биз, дараа нь устгамаар санагдаад устгаа л биз, араас нь засаж залруулаад бичээ л биз... нээх асуудал гэж бодохгүй байна.
Э. Erdenebyamba 2010-11-18 21:34
Ерөөсөө юм бичдэггүй хүний үг хэл жаахан эвлэдэггүй шд. Ядаж нэг блог нээхэд эхэндээ болдоггүй. Нэг юм бичнэ. Сүүлд нь уншихлаар галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай юм биччихсэн байна. Дахин засна нтр гээд. Эхэндээ бол тиймэрхүү л байна. Тэгээд бичээд байхлаар сүүлдээ үг үсэг урсдаг л болдог юм байна лээ. Харин жаахан эргэцүүлэл маягийн ухаалаг сэдэвт хариу бичихдээ жинхнээсээ тэр сэдвийн талаар тодорхой ойлголттой байж байж тэр сэдэвт тохирсон хариултуудыг өгөх байх. Ийм тохиолдолд чи ямар мундаг юм бичдийн бэ гэж хариулж байхын оронд харин юм бичээгүй нь дээр.
T. Muugii 2010-12-08 14:57
өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй юм шиг санагдаад байвал устгаад л хаядийшдээ
Н. Өлзий-Орших 2010-12-29 16:33
Бичиж болсон юм чинь бас устгаж болдог л байвал зүгээр юмуу, би зарим 1 аймаар сэтгэгдэлээ устгах гэсэн чинь нөгөө устгадаг тэмдэг нь гарч ирэхгүй болохоор нь гайхаад байна, мэддэг хүн байвал надад туслаач нөхдөө.
B. Enerelt 2010-12-31 21:49
Бичсэнээс хойш 1 хоногийн дотор устгах боломжтой, илүү олон хоносон бол боломжгүй.
Н. Өлзий-Орших 2010-12-31 21:52
uu za za demi yum bn teul
М. Ануу 2011-02-01 18:33
Тухайн хүн сандарч байсан байж болно шүү дээ. Миний бодлоор хүн бичсэн зүйлээ хүссэн үед- ээ устгаж чадаж байх ёстой. Хэн юу гэж бодож байна, тэр миний хувьд тийм нөлөө бүхий асуудал биш гэж үздэг учир. Мөн бичсэн зүйлээ устгалаа гээд үзэл бодолоосоо ухарсан гэж бодох нь хэт хурдан хөнгөн дүгнэлт ба тийм ухаантай хэрэг гэж би үздэггүй. Хүн болгон адил биш учир бүгд алдаагүй үгүй бол товч тодорхой бичнэ гэж хувь хүнээс хүлээх ба үндэслэлийн мэдэхгүй байж шаардлага тавих нь буруу гэж би бодож байна.
Ц. Хүслэн 2011-03-10 16:36
Амаа барьдаг шиг л байх.
Сэтгэлийн хөдөлгөөнгүй бичдэг хүн гэж ховор байх аа. Заавал ямар нэгэн сэтгэл хөдлөлтэй холбоотой, сэтгэл ханамж авах мотиваци цаана нь байж л таараа. Гэхдээ үнэн шүү, үндэслэлтэй, үг үсгийн алдаагүй бичигдсэн сэтгэгдэл, блог бичлэг гм гоё суурьтай мэдрэмж төрүүлдэг юм байна лээ. Бас чанартай гэсэн бодол төрүүлдэг.