Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Хоёр буудлын дунд нэг л явган хүний гарцтай нийслэлийн автозам Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , M. Otgonbayar 2009-12-10 20:20 нэмсэн. 2 хариулттай

Нийслэлийн иргэдийн гол айдас нь согтуу хөлчүү харчууд, энд тэнд гарах буудалцаан биш автозамаар гарах болчхож хаанаас хэний унасан машин ирж мөргөх бол замаар гарах болгондоо болгоомжилно.
Хотын иргэдийн зарим нь 20 метрийн цаана гарах гэж зам хөндлөн гүйж ЭР ЗОРИГ, ХҮНИЙ ОРЧЛОНД АМЬД ЯВАХ АЗ, ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН АМЬД ЯВАХ ЭРХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ эрхээ шалгана.
Үүнээс татгалзсан зарим нь Замын цагдаагийнхны заагаад гарахгүй бол торгох гээд байгаа хөндлөн цагаан зураасан дээр өвлийн хүйтэнд нусаа хацартаа наах шахан, Автобусны буудлын талыг туулж ирнэ, ирсэн хойно нь нөгөө stop ажиллагаанд хамрагдаад торгуулаад хүмүүжсэн гэх жолооч нар нь bouwling-ийн бөмбөг шиг мөргөх нь холгүй зүтгэж өгнө бодит байдал ийм байхад замын цагдаагийн удирдлагууд телевизээр зам тээврийн ослын гол буруутанг олоод яриад байх юм.
Монголд ирсэн нэг жуулчин нисэхээс хотын төв орох гэж яваад зам хөндлөн гүйх иргэдийг хараад танайд машины зам явган хүний зам хоёр хамт байдаг юм уу гэж асууж нүд нь духан дээрээ гарах төхөж байсан гэдэг.

Хариулт (2)

  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Л. Лхасүрэн 2009-12-11 09:10 бичсэн.
    Дотроо бодож явдаг зүйлийн маань талаар хэлэлцүүлэг нээсэн байна.
    Ер нь автозамын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглээ, гарц, гэрлэн дохионы зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй гэж харагдаад байдаг. 4 замын уулзвар дээрхи явган хүний гарц, гэрлэн дохиотойгоо зохицдоггүй. Автомашин эргэх чигийн ногоон гэрлээрээ эргээд ороод ирэхэд орж байгаа уг хөндлөн замынх нь явган хүний гэрэл бас ногоон байдаг, аль аль нь зөвшөөрөгдсөн гэрлээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж байдаг, ингээд түгжрэл, бухимдал, магадгүй осол үүснэ. Жишээ нь: талбайн баруун талаар төв шуудангийн уулзварт хойноос орж ирээд зүүн гар тийш Ленин клуб рүү эргэх уулзвар.
    Мөн машин ногоон гэрлээрээ уулзвар нэвтрээд үргэлжлүүлэн шулуун замын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд явган хүний гарц саад болдог. Жишээ нь багшийн дээдээр хойшоо эргэхэд 2 талын автобусны буудал хооронд явган хүний гарц байдаг да. Хойшоо эргэсэн эхний машин явган хүн гаргахаар зогсоход, арын машинууд нь уулзварт орж ирчихээд хүлээгээд зогсоно, тэгэж байтал гэрэл асчихна, нөгөө урсгалын машинууд сигналдаад тулаад ирдэг.....гэх мэт.
    Хэдхэн зуун метр дотор өчнөөн явган хүний гарц байдаг, тэр нь машин шулуун замаараа түргэхэн яваад өнгөрөх боломжгүй болгочихсон. зог тусаж ухас хийсээр явтал дараагийн гэрэл асчихдаг, тэгээд л түгжрэл. Жишээ нь. Багшийн дээдээс Бөхийн өргөө ортол 4,5 н явган гарц байгаа байх.
    Энэ мэт асуудлыг шийдэх зам бол зам дээгүүр гүүрэн гарц барих явдал гэж боддог. Газар доогуур нүхэн гарц барьснаас хямд тусна. Бас гүүрэн гарц хүн бүрийн нүдэнд ил. Алхаж явахад нь л гарц харагдах тул тэр рүү явах зөн аяндаа төрнө. Тэр Хархорин захын тэндэх шиг нүсэр биш, зүгээр л хашлагатай шат байхад болно. Нэг юм хийхээрээ заавал өөр юм хамсруулж байх шаардлагагүй. Гүүрэн, нүхэн гарц гэхээр л дотор нь ТҮЦ байрлуулах юм хамгийн түрүүнд нүдэнд нь харагдаад байдаг нөхдүүд болих хэрэгтэй. Зохих байраа олсон гүүрэн гарцтай, тэгээд нэг уулзвараас нөгөө уулзвар хүртэл зам дундуураа хаалт, хашлагатай байхад 4 дугуйтандаа ч 2 зээрдтэндээ ч хэрэгтэй шийдэл болноо до.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Тогтохбаяр 2009-12-16 16:42 бичсэн.
    Хотын зам муу. Жолооч нар ч гэсэн салхинд туугдсан хамхуул шиг давхдаг. Мэддэг газар нь зохицуулах байлгүй дээ.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!